2008/11/03

1. Австралийн тэмдэглэл 2008.02.14-24



Австрали янзын сайхан яваад ирлээ. Бүр дэндүүүүүүү гоё яваад ирлээ. Ингэж гоё явах бас онцгүй юм байна... Эргээд ирсэн чинь бүтэн долоо хоног нүдний өмнө уул хад, эвкалипт мод, уудам тал харагдаад, Сидней Мельбурн хотуудын хөл хөдөлгөөн зүүдлэгдээд, үлгэрийн орноос ирсэн юм шиг бодит ертөнц бор саарал санагдаад ... алгын чинээ өрөө, аймаар шахцалдаантай өглөө оройны богоондоо эргэж дасах гэж бөөн юм боллоо. Тэмдэглэл бичихээс жаахан цааргалсан ч найзууд урмын үг хайрласан тул арван хоног явснаа арваад тэмдэглэл болгохоор шийдэв.

----------------------------------------------------------



Depart  14 Feb. 21:15 Narita 
Arrive  15 Feb. 10:45 Sydney   

Өглөө 5 цагт Кэанз (Cairns-ийг ингэж галиглах зөв үү?) дээр онгоц сольж аягүй нойрмуу хүн Сиднейд буув. Сиднейгээс найзуудын хурим болох Канбэрра нийсэлэл рүү автобусаар гурван цаг. Хот хоорондын автобус хүлээх хуцагаа 45 мин.

Хийх юмгүйдээ охид бүсгүчүүлийн fashion check, залуучуудын "буяны юмны" check хийсэн шигээ нааш цааш холхих хүмүүсийг харж баахан зогсов. Бүр уйдахдаа замын нөгөө талд баригдаж буй барилгын зургийг татаж нэг аваад, ойртуулж нэг аваад... найзаасаа зээлсэн зургийн аппаратыг янз янзаар судалсан шигээ.

Тэгтэл тээр дээрээс томоо гэгчийн хавтан буулгаж байсан барилгачид гэнэт бүгдээрээ миний зүг гараа даллав... Андуурсан болов уу гээд ахиад хартал яах аргагүй над уруу гараа даллаж байна! Баярласандаа болооод барилгачдын зураг бас баахан дарав. Иийнхүү буугаад цаг ч болоогүй байхад Японоос тэс ондоо газар ирснээ буудлаас шууд мэдрэв. Бүх юм сайхан санагдаж, нэг л гоё  болоод. Хүн баярлахад их юм хэрэггүй, хаа холоос хэн нэгэн даллахад л хангалттай :) 

P.S. Зурган дээрх барилгачид бүгдээрээ маш сайхан залуучууд гэдэгт бүрэн итгэлтэй байна. Харамсалтай нь яг даллаж буйг нь авч амжсангүй - намайг алмайран гайхаж байх хооронд эргээд ажилдаа орцгоосон юм.

2 comments:

Anonymous said...

Хүн баярлахад их юм хэрэггүй, хаа холоос хэн нэгэн даллахад л хангалттай

Сайхан хэллээ хэхэ

Сүрэн said...

Byarlalaa Nasaa :)