Австрали руу энд их сургуульд хамт сурч байсан япон гурван найзтайгаа дөрвүүлээ явсан юм. Гол зорилго бол хамт сурч байсан Грета бүсгүйн хуриманд очих. Грета бид хэд нэг сургуулийн нэг семинарт харьяалагдаж байсан учир нэг ангийн хүүхдүүд гэх үү дээ. Грета бид хоёр бас оюутны байранд нэг жил хамт амьдарч, нэг бус удаа ууж наргиж... нэлээд юм болж явсан улсууд...
Явахаасаа өмнө бид хэд цуглаж оюутан насныхаа паянгаа баахан дурсаад. Грета маань Окинавад болсон ゼミ合宿 үеээр нэг сайн согтсон гавьятай. Бүгдээрээ нийлж согтох нь тоогоо алдсан л даа... гэхдээ тэр удаагийнх бол тасархай. Яасан гэвэл ингэсийм: согтсон Грета нам унтаад, маргааш нь гар өвдөөд байна гэсээр босч ирэв. Манай семинарыхан яахав дээ "Яасим болааа... Маргааш Токио буцна шдээ, тэсчих үү?" Грета ч "Нээрээ буцахын хооронд тэсье, тэсье". Тэгсэн буцаж ирээд эмчид үзүүлтэл гарных нь яс нь хугарсан болж таардгиймдаа. Булгалт, булчин тасралт, ясны цууралт этр биш. Бүрэн дүүрэн ясны хугаралт. Мань хэд ёстой хэлэх үггүй алмайрсаншд. Грета харин хэдхэн хоногийн дараа "Хүүе, осолын даатгалын мөнгө авчихлаа, бүгдээрээ хичээлийн дараа ууцгая" гээд зогсож байсан.
Англи хэлний хичээлд явах замд Гретатай тааралдвал “Хоёулаа явж нэг юм идье, англи хэлний хичээлээ тэр олон хүүхдүүдтэй хамт биш ганц надтай хийчих, плз плз плз” гэж хоёр гурав гуйлгуулаад хичээл пялж, кафед чалчиж суух бол давтамж ихтэй үзэгдэл. Тэгээд яг хичээл хийж харагдана шдээ, хоёулаа японоор залуучуудаас эхлэн баахан дэмий юм ярихаас цаашгүй ... кк
Миний 送別会 дээр Грета "Сүрэн чи энэ өдрийг хэзээ ч битгий мартаарай" гээд ширээн дээр байсан хэдэн тавгаас шууд аваад цүнх рүү шургуулчихав. Би чинь тэрүүхэндээ 小者, үйлчлэгч харсан бол яаанаа ийнээ... гээд догдлоостой. Ийнхүү Монголд манай гэрийн гал тогоонд Ватамигийн хоёр таваг заларсан боловч нарийн учрыг ээж аав хоёр үл мэднэ. Нутаг буцахад найзууд минь олон сайхан бэлэг өгсөн, гэхдээ Гретагийн энэ бэлэг бол дантоцү нэг номерт. Гагцхүү Ватамид ажиллаж байгаа/байсан хүн л манайд бүү ирээсэй.
Найзуудтайгаа "Ийм паянтай явсан Грета одоо Ерөнхий сайдын тамгын газар ажиллаж байгаа шдээ, Австрали улс гайгүй л байгаа даа" гэж нэг яриад, "Манай Грета байсан цагт Австрали орон алзахгүй" гэж нэг маргаад. Манай хэд бас болоогүй, чамайг Монголдоо буцаж улсын ажил хийвэл бид хэд семинаараараа очиж Сүрэнгийн паянг сүрэг олон монголчуудад дэлгэнэ гэсэн... тиймээс хэсэгтээ энд байна аа :)
No comments:
Post a Comment