Хурим ба хувцаслалт (залуучуудад сонирхолгүй).
Австрали явахаас өмнө бид хэд garden wedding, casual wedding гэхээр юу өмсвөл зохилтой вэ, ер нь юу өмсдгиймбээ гэж Гретаг жаал шалгаагаад. Мань хүн даанчиг тоохгүй. "Зүгээрээ, тун энгийн, casual хурим болно. Та нар хаа хол Японоос элдэв юм авчрах хэрэггүй. No necktie учир ерөөс санаа зоволтгүй" гэх төдий. Тэгэхээр нь залхуу хүн биеийн амрыг нэг номерт бодоод, чемоданд эзлэх зайг хоёр номерт бодоод бэлдсэн дээлээ цааш хийж зуны нэг муу юбка сонгов. Хуримын өмнөх өдөр гэрээр нь зочлохдоо мань хэд “наад casual гээд байгаагаа нэг сайхан тайлбарла даа, яг яадаг хурим вэ” гэж дахин шалгаав. Грета авч хэлэлцэхгүй хэвээрээ. “Өө, аягүй энгийн хурим хийнэ, та нар одоогийн наад хувцастайгаа яваад очсон ч ОК, жийнс шорт футболкатай байсан ч хамаагүй” гээд инээхээс цаашгүй.
За тэгээд 70–аад хүн цугласан хуримын өдөр. Жийнс футболкатай хүн бол зөвхөн манай Таро. Би & япон найз бүсгүйчүүл маань япон үзэмжээр гоёмсогдуу боловчу австрали олны байдалтай харьцуулахад хамгийн даруу, хамгийн энгийн, хамгийн ... тиймэрхүү хувцаслалтай.
Ингээд сургамж 1 : Хурим найранд better be overdressed than underdressed.
Грэтагийн ээж “Ямар харамсалтай вэ, чамайг би монгол сайхан үндэсний өмсгөлөө өмсөнө гэж бодсон юмсан, гэхдээ холоос авчрах хэцүү байсан байлгүй дээ” гээд.
Ингээд сургамж 2 : Гадаад хүний хурим найранд монгол хүн дээлээ өмсөх нь хамгийн зөв. Уул нь бусад бүх найзуудынхаа хуриманд байгаа хэдэн дээлээ ээлжлэн өмсч элээж байсан л даа. Даанч энэ удаа “casual” гэдэг үгэнд жаахан хулхидуулчихлаа. Бас залхуу зан минь надаар тоглочихлоо ...
No comments:
Post a Comment