Бүгдээрээ юун түрүүнд компьютер рулет тоглохоор шийдээд зэрэгцэн сууцгаав. Надаас бусад нь учир начрыг гялс олсон бололтой шууд л босоо эгнээ, хөдлөн эгнээ, тодорхой дөрвөлжин, тодорхой тоо гэх мэт янз янзын хувилбараар мөнгө бооцоогоо тавьж эхлэв. Сүрэн харин аягүй хаширлаж зөвхөн хар буух уу, цагаан буух уу гэсэн 50×50 магадлалтай, алдсан ч асар алдахгүй хожсон ч холдож баяжихгүй арга сонгов. Аргаа сонгосон ч аймхай юм болохоороо хэсэгтээ хар цагаан ямар дарааллаар бууж буйг ажиглаж зогсоод. Хэсэг ажигласны үр дүнд миний совин таамаг "эсрэгээр" ажиллаж байгаа мэт санагда. Учир нь цагаан бууна гэж бодохоор хар буугаад, хар бууна гэж бодохоор цагаан буугаад, ерөнхийдөө аягүй мундаг таагаад байгаа хэрнээ тэр нь дандаа "эсрэг".
Ийнхүү жаал өөрийгөө & өрөөлийг ажигласны дараа мөнгөө санагдсанаас эсрэгээр тавьж эхлэв. Гэхдээ хажууд суух Таро шиг 10, 15, 20 $ биш, өчүүхэн юм болохоор тоглох minum 5$ л тавиад байлаа. Тэгсэн пөөөөөөөөөөөөөх... 50$ маань нүд ирмэхийн зуур 65, 75, 85 болоод явчхав. 90$ гарсны дараа жаахан амсхийж, ус уунгаа болих үгүйгээ хоромхон зуур бодсон ч 50-тай ирсэн юм чинь жаахан алдсан ч OK мэт санагдаад, бас найзууд хажуунаас "Сүрэн одоо азтай байна" гэж хөөргөөд. 100 доллараас цааш бол хааяа нэг алдсан ч ерөнхийдөө сайн таагаад нэг мэдсэн дансны дүн 130$ болчиов. Цэвэр 80$ хожоотой тоглоомоос гарах тухай жаахан бодсон ч үргэлжлүүлж тогломоор санагдаад... Ерөнхийдөө тархины нэг тал "одоо боль!" гээд, нөгөө тал нь "Яадаг юм, go-goе-тогло-тогло!" гэсэн байдалтай. За яахав, хожигдож эхлэнгүүт 100 хүргээд болино гэсэн “хатуу” шийдвэртэй эргээд тоглоомд оров. Тэгсэн пөөөөөөөөөөөөөөөөөөөөөөх... данс маань гэрлийн хурдтай 90, 80, 70, 60, 50, 40, 30 болчихдгиймдаа.
Дахиад яах ийхээ бодлоо... тэгээд анхнаасаа л алдана гэж 50 $ кармалж ирсэн хойно дүүрч дүүрч гээд. Гэхдээ дансанд 30$ үлдсэн учир тоглохоо түр болиод дахиад өөрийгөө ажиглав. Жаал ажигласны эцэст аягүй болгоомжтой, гурав дараалж "эсрэг" зөв тааж байвал дөрөв дэх дээр нь тавих болов. Тэгж болгоомжилсон нь үр дүнгээ өгөв үү, аль эсвэл аз гэгч нь дахин сэргэв үү бүү мэд, юутай ч миний данс 40, 35, 50, 35, 45, 50 гэх мэт ухарч урагшлахыг хослон байж 75 хүрэв. Ёооооох, амсхийв.
Сүүлд Таротой жинхэнэ рулеттэй ширээн дээр очиж хоёулаа 10$ тавив. Энэ удаад ч хэсэгтээ өөрийгөө ажиглаж байгаад цагаан харыг эсрэгээр нь тааж эхлэнгүүт мөрийгөө тавьсан... хажууд Таро чамтай адил тавина гээд аягүй тэсвэртэй хүлээж зогсоод :) Үр дүн гэвэл: тавьсан 10 доллар 20 болж, дансны баланс 95$ хүрэв. Бусад хүмүүс гэвэл Таро 75, Нори 50, Макико харин хагас данстай. Ингээд хамгийн их хожсоноороо Сүрэн зочид буудал хүрэх таксины үнэ 10$ гаргахаар болов :)
Хамгийн сонин нь ...
1 comment:
Илүү амжилттайгаа торгодог сонин тогтолцоо байна.
Post a Comment