2020/11/23

“Хос хэлний сурган хүмүүжил” гэж юу вэ?

  

   Өвөр монгол зохиолч Түмэн-Өлзийгийн Хятадын "Хос хэлний сурган хүмүүжил"-ийн тухай бичсэн нийтлэлийг найз А.Дайрийжавтай хамт кирилл үсэг рүү хөрвүүлж буулгав. Хятад хэлний боловсролыг эртнээс хэрхэн яаж тулгаж байсан тухай, “Хос хэлний сурган хүмүүжил” гэгч юу болох тухай, өвөрлөгч түмэнд нүүрлэж буй аюулын тухай нэгийг уншиж нөгөөг тунгаана гэж найдна. Монгол бичгээр бичсэн эхийг эндээс, япон орчуулгыг эндээс уншина уу. 

“Хос хэлний сурган хүмүүжил” гэж юу вэ?

Б.Түмэн-Өлзий 

Нэг: “Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар

“Хос хэлний сурган хүмүүжил”, “Хос хэлний заан сургалт”, “Хос хэлээр хичээллэх” мэтээр нэрлэж байгаа зүйл бол 教育 гэх хятад нэрийн орчуулга юм. Энэ хятад нэр нь “bilingual education” гэсэн англи нэрийн орчуулга бөгөөд хоёр хэлээр боловсрол хүртэх гэсэн утгатай. Өрнө дахины боловсролын системд хоёр хэлээр зэрэг хичээл заах тохиолдол байдаг. Хоёрдугаар хэлний орчин байхгүй нөхцөлд тухайн хэлийг цэвэр, сайн сургахын тулд зарим хичээлийг хоёрдугаар хэлээр заадаг онцгой үзэгдэл болохоос биш, түгээмэл зүйл огт биш юм. Ийм сургалт нь юуны түрүүнд сурагч, аав ээж нарын хүсэлт, сайн дурд суурилдаг. Засаг төрөөс албадан тохируулдаггүй. Нэг л сургуульд, нэг л ангид хэсэг хүүхэд хоёр хэлээр, өөр хэсэг нь зөвхөн эх хэлээрээ хичээллэж болдог. Сургууль хоёр хэлээр боловсрол олгох загварыг хэрэгжүүлэх явцад сурагчийн дургүй хүрвэл дундаас нь больж, эх хэлээрээ хичээллэхийг өлгөн авч болно.

Гэвч хятадуудын монголчуудад тулгасаар ирсэн “Хос хэлний сурган хүмүүжил” гэгч нь тэс өөр зүйл – эхлээд монгол, хятад хоёр хэлээр хичээллэж байгаад удалгүй монголоор хичээллэхийг хасаж, зөвхөн хятад хэлээр хичээллэх, өөрөөр хэлбэл хичээллэх хэлийг солих явцыг заасан нэр юм. Хэрэв тийм зорилт агуулаагүй бол хичээллэх хэлийг хоёр болгож будлиантуулах ямар ч шаардлагагүй. Өвөр Монголд хятад хэлний орчин алга гэвэл инээд хүрэм биш үү.

“Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар нь монгол хэлийг боловсролын системд хорионд оруулж, улмаар монголчуудыг түргэн уусгах гэсэн колонийн инженерчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй нэг чухал төсөл юм. Эргэн санахад, хятад хэлээр хичээллэхийг тулгах гэсэн аль ч удаагийн үймээний үед монгол багш сурагч, аав ээж нараас санал авсан явдал огт үгүй.

Бидэнд эх хэлээрээ хичээллэх эрх ч үгүй юм бол манай “Өөртөө засах эрх мэдэл” гэж чухам юу вэ?

 Хоёр: Хятадын төлөвлөсөн гурван алхам

 Хятадын засаг Өвөр Монголын боловсролын системд гурван алхмаар явахыг санаархаж байх нь ойлгомжтой боллоо. Нэгдүгээр алхам – хятад хэл сургана. Хоёрдугаар алхам – хятадаар хичээллүүлнэ. Гуравдугаар алхам – монгол сургуулиудыг тараана. Иймэрхүү гурван алхмын томъёо зөвхөн Хятад–Өвөр Монголд биш, колонийн орнуудад түгээмэл явагддаг байж мэднэ.

Одоо яг хоёрдугаар алхамд явж байна. Гэхдээ энэ алхамд сүүлийн хоёр жил сая л орж байгаа биш, аль хэзээнээс хөл тавьсан юм. Хоёрдугаар алхам биелчихвэл гуравдугаар алхам тун амархан болно. “Адилхан сурах бичгийг адилхан хэлээр заахаас хойш монгол сургууль гэж тусад нь байлгах нь үндэстний нягтралд ашиггүй” гээд шууд хааж орхино. Хоёрдугаар алхам биелсэн нөхцөлд гуравдугаар алхмаар явах эсэх нь монголчуудын хувьд ач холбогдол багатай болно. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар алхам нь монголчууд бидний хувьд эцсийн алхам гэсэн үг юм.

 Гурав: Бидний мэдэх 5 удаагийн оролдлого

 Хятадаар хичээллэх оролдлого хэзээнээс эхэлсэн бэ? Хэдэн удаа болж байгаа вэ? Тодорхой хэлж чадах хүн бараг үгүй. Нэг юм бол тодорхой. Хятадаар хичээллэх оролдлогыг хятадууд энэ хоёр жилээс л эхлүүлж байгаа юм биш. Аль эрт 1978 онд монгол, хятад дунд сургуулийг салгаж, тус тусад нь эрхлэх болсон цагаас гар дүрж эхэлсэн бололтой. Өвөр Монголын боловсролын үйлсийн сод зүтгэлтэн, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимын дэд дарга агсан Лунганжав гуай аль эрт 1986 онд “Өвөр Монголд 1 удаа биш, 3-4 удаа хятадаар хичээллэнэ гэж оролдсон” гэж тэмдэглэсэн байдаг (*1). Энэ бол бүх Өвөр Монголын хэмжээнд, төрийн бодлогын төвшинд оролдсоныг зааж хэлсэн үг юм. Монголоор хичээллэхийг хатуу баримталсан Лунган гуайг маханд орсон өргөс гэж үзсэн колонийн засаг 1983 онд өөрчлөн байгуулалт гэдэг нэрээр Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо хэмээх өтгөсийн хуралд цөлж, сул иргэн болгосон билээ.

1992 онд хятадаар хичээллэх явуулга ахин дэгдэхэд миний бие Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимд сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тэр үеийн Үндэстний Сурган Хүмүүжлийн Газрын дарга Улаантуг, танхимын дарга Баян нар хятадаар боловсрол хүртсэн байсан бөгөөд хятадаар хичээллэхийг идэвхтэй хөөрөгдөгчид байсан юм. Өвөр Монголд монгол хүний язгуур эрх ашгийг хөндсөн ял нүглийг үйлдэхэд хятадууд үргэлж араас жолоо барьж, өмнө нь хэдэн монголчууд бүжин дэвдэг. Үүний тод жишээ бол 1967–1969 оны ӨМӨЗО-ы Хувьсгалын Зөвлөл хийгээд Улаанбагана (*2), За, Э (*3) зэрэг монголчуудын хэрэг юм. Ийм жүжиг энэ хоёр жилийн монгол хэлийг халж хятадаар хичээллэхийг санаархсан үймээн шуугиан дунд бас л давтагдаж байна.

1992 оны үймээнд нэг онцлог хэрэг гарсан болно. “Хорчины хэсэг багш нараас” илгээсэн заалдах захидал Жян Зэминий ширээнд хүрчээ. Жян “Өвөр Монголын Намын Хороо, Засгийн Ордон шийдвэрлэнэ үү” гэсэн цохолт хийснийг Өвөр Монголын Намын хороо Сурган Хүмүүжлийн Танхимд (*4) дамжуулав. Танхимын бүх кадрын хурал хийж, тэр заалдах бичгийг уншиж сонсгоход олны өмнөөс харж суусан Баяны царай шороо болсон байв. Хятадын улс төрийн соёлд, хаан эзэн ямар ч санал бичилгүй шууд доорх яам, түшмэд рүү түлхлээ гэдэг нь уг хэргийг сайшаан дэмжсэнгүй гэсэн ойлголт юм. Энэ нь Өвөр Монголын колонийн засаг, тэдний цөөн хэдэн монгол нохдын хятадаар хичээллэхийг баримтлах итгэлийг нэг үе сааруулсан бололтой. Гэвч тэдний тэр удаагийн санаархал эцэстээ ялагдсан нь Жянгийн цохолтоос биш, өмнөх дөрвөн удаагийн адил нийт монголчуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан учир сүйрсэн юм.

Хятадаар хичээллэх гэсэн оролдлого Өвөр Монголын хэмжээнд 5 удаа болсноос (зөвхөн миний бүртгэл) гадна аймаг хошуудад орон нутгийн чанартай оролдлого ч цөөнгүй гарч байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Дөрөв: Тойрч гарах уу, туулж гарах уу?

Энэ удаагийн хятадаар хичээллэх үймээн хэдэн сар үргэлжилсэн боловч Хятадын засгаас гаргасан албан бичиг харагдсангүйд монголчуудын дунд болон олон улсын нийгэмд үнэн худлын эргэлзээ төрж байна. Миний санахад ийм албан бичиг аль ч удаад байгаагүй юм. Яагаад гэвэл ийм албан бичиг буулгах нь дэндүү улайм цайм олон улсын болон өөрийн улсын хуулийг зөрчсөн хэрэг болох тул Хятадын Засгийн газар улаан тамгаа дарж монголчууд болон олон улсын нийгэмд сүүлээ бариулах юм хийхгүй. Нөгөө талаар, Хятадын төр засгийн зүгээс одоо болтол ямар ч тодруулга хийхгүй байгаа нь хамгийн сайн нотлол юм.

Үймээн дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Өвөр Монголын хэлний эрдэмтэд өгүүлэл бичиж хүн эх хэлээрээ боловсрол хүртэхийн давуу тал, монгол хүн монголоороо сураад чадвартан болсон жишээнүүд, монгол хэлний боловсролын систем бүрэн төгөлдөр болсон зэргийг жагсааж, хятадуудыг амгуулах аясаар бид монголоор хичээллэсэн ч хятад хэлийг чинь сайн сурч чадна, монголоор хичээллэхийг зогсоовол намын төрийн бодлогод осолдоно, Хятад улсын хөгжилд харшилна, Ши даргын шинэ загварыг зөрчинө гэж хүртэл бичсэн харагдана.

Дургүйцсэн үг нэг ч хэлэхгүйгээр дургүй гэсэн санаагаа илтгэх нь Өвөр Монголд “тэмцэл”-ийн хэлбэр болж тогтжээ. Тойруулж хэлнэ гэсэн л үг. “Манай улсын нийгэм журмын үеийн (*5) утга зохиол урлагийн хувьд маш өндөр төвшинд хүрсэн, яагаад гэвэл төр засгийг шууд шүүмжилж болохгүй тул тойруулж хэлэх гэж маш их ур ухаанаа шавхдаг байжээ” гэж Монгол улсын зохиолч надад хуучилсан билээ. Уран зохиолын хүрээнд нээрэн тийм байж магадгүй, гэвч нэг үндэстний бичиг хэлээ хэрэглэх эрхийн төлөө тэмцэхэд тойруулаад байвал юунд ч хүрч чадахгүй. Тойрч гарахгүй, туулж гарна гэж үг байдаг, бидэнд өнөө яг ийм сонголт нүүрлээд байна. Монголоор хичээллэх эрхээ авч үлдэж чадах эсэх нь бидний сонголтоос шалтгаална.

2011 оныг эргэн санахад илүүдэхгүй болов уу. Нэг монгол хүнийг дайрч алсны төлөө хэдэн мянган монголчууд гудамжинд гарч, хэд хэдэн хошуу хотод эсэргүүцлийн цуглаан гаргасны хүчээр яргачин Ли Лин Дүнийг 27 хоногт цаазлуулж, Өвөр Монголын захирагч Хү Цүнь Хуа монгол дунд сургуулийн богино саравчаар шургаж сурагчидтай “хэлэлцээ” хийжээ. Засгийн газар бэлчээр эвдэж, ардыг хохироож байсныг тодорхой төвшинд яллаж цэгцэлсэн юм.

Хятадын хүчний байгууллагын хатуу хяналтад байгаа эх оронч Хад гуай ойрд интернетээр “Өвөр Монголын сурган хүмүүжлийн танхимыг шүүхэд өгөх” сануулгыг дурджээ. Хууль цаазыг ашиглах нь монголоор сурах эрхээ авч үлдэх зөв арга замуудын нэг мөн.

Хилийн гаднах монголчууд өөр өөрийн боломжоор эсэргүүцэл тэмцэл хийж байна: олон улсын нийгэмд мэдээлэх, том гүрнээр Хятадын Засгийн газарт дарамт үзүүлэх, гарын үсэг цуглуулах гэх мэт. Гэвч эцсийн эцэст эх хэлээр хичээллэх эрхээ монголчууд авч үлдэж чадах уу үгүй юу гэдэг нь эх орондоо байх монголчуудаас, монголчууд ямар тэмцлийн арга хэлбэрийг сонгохоос л шалтгаална.

2020.08.06.


  1. “Монгол хэл бичиг” сэтгүүл, 1986, 9 дугаар
  2. Улаанбагана (1946–2006): 1960-аад онд ӨМӨЗО-ы Зохиолчдын Эвлэлийн даргаар ажиллаж байсан зохиолч. Хятадын засаг Өвөр Монголын Ардын Намын хэргээр монголчуудыг үй олноор хоморголон устгах үед худал гэрч зохион монголчуудаа хэлмэгдүүлж, Хятадын гар хөл болж байв. Хожим Өвөр Монголын Ардын Намын хэргийг цагаатгах үед Хятадын Засгийн газар бүх хариуцлагыг Улаанбаганад түлхэн 15 жилийн ял эдлүүлж, харин уг хядлагын ерөнхий командлагч генерал Тэн Хайчин (滕海清) ямар ч ял, хариуцлага эс хүлээсэн төдийгүй эсрэгээр зэрэг хэргэм дэвшсэн байдаг.
  3. За, Э – Соёлын хувьсгалын үед монголчуудыг хэлмэгдүүлэхэд оролцсон этгээдүүд боловч хэрэгт татагдаагүй учир нэрcийг үл дурдав.
  4. Сурган хүмүүжлийн танхим – Өвөр Монголын боловсролын яамтай дүйцэх байгууллага
  5. нийгэм журмын үе – социализмын үе

2020/07/26

Хятад: монгол хэлний боловсролыг халах хориг


   

"Чихний чимэг болсон аялгуу сайхан" монгол хэлээ,
"Үсэг болгон эрдэнийн шинжтэй, үе болгон эрдмийн шимтэй" монгол бичгээ

үеийн үед уламжлан өвлүүлэхийн төлөө...

2020 оны 7 сарын 22-нд Японы Newsweek сэтгүүлд гарсан Өвөр Монгол дахь монгол хэлний боловсролыг хориглох шийдвэр, Хятад улсын өөр үндэстнийг өөртөө шингээх бодлогын тухай нийтлэлийг орчуулав. Япон эхийг уншихыг хүсвэл энд дарна уу.

“Монгол хэлний боловсролыг халах хориг” буюу
дээрэнгүй үзлийн үүднээс Хятад улсын гаргасан цочир шийдвэр

Хятад улс “IT-ийн эрин үед үл нийцэх хэл” хэмээх ялгаварлан гадуурхах үзэлд тулгуурлан, өөр үндэстнийг өөртөө уусган шингээх бодлогыг улам эрчимжүүлж байна:

Хятад улсын Засгийн Газар энэ оны 6 сарын сүүлээр “Намрын хичээлийн шинэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль дахь монгол хэлний хичээлийг хориглох” агуулга бүхий улс төрийн зорилготой нууц бичгийг Өвөр Монголын Өөртөө Засаг Оронд хүргүүлж, монгол хэлний боловсролыг алгуур алах тушаал буулгав.

Юуны түрүүнд Түнляо хотоос энэхүү тушаал хэрэгжиж эхлэх боловч Түнляогоор зогсохгүй нь хэнд ч ойлгомжтой. Бага сургуулийн “ёс суртахууны хичээл”-ийг хятад хэлээр зааж эхлэх бөгөөд, дунд сургуулиас эхлэн монгол хэлний хичээлээс бусад бүх ерөнхий боловсролын хичээлийг дан ганц хятад хэлээр заахаар болсон байна. Ийнхүү шийдсэн шалтгаан нь ихэд бардам дээрэнгүй: “Монгол хэл бол сүүл үеийн шинжлэх ухаан, техник технологи хийгээд хятад үзэл бодол, ёс суртахууныг заахад үл тохирох учир илүү “дэвшилтэт” хэл болох хятад хэл IT-ийн эрин цагт нийцнэ” гэж.

Эхэндээ, энэхүү шийдвэрийн улмаас олон монгол багш нар ажлаа алдах учир эсэргүүцэж эхэлсэн боловч, яваандаа өөр үндэстний соёлыг арчин алга болгохыг гол зорилгоо болгосон Хятад улсын уусган шингээх бодлогод хүмүүс хилэгнэж, эсэргүүцэхэд хүрсэн байна. Аливаа хэлийг “орчин цагийн шинжлэх ухаан, техник технологи заахад үл тохирно” гэж зөвхөн хятадууд л дорд үзэж, ялгаварлан гадуурхдаг байх.

Түүхийн хуудсыг сөхвөл, Хятадын шинжлэх ухаан нь XIII зуун хүртэл удаан хугацаанд зогсонги байдалд байсан юм. Хятадын шинжлэх ухаанд ахиц дэвшилт гарч хурдацтай хөгжсөн нь Монголын Эзэнт Гүрэн бүрэлдэж, улмаар Араб, Перс зэрэг баруун зүгийн хамгийн сүүл үеийн шинжлэх ухаан, үзэл бодлыг зүүн зүгт авчирсан үеэс үүдэлтэй. Бээжин хотод өдий хүртэл байгаа одон орон судлалын хүрээлэн хийгээд араб, перс хэлнээс хятад хэлнээ орчуулагдсан шинжлэх ухааны олон ном судар үүнийг гэрчилнэ. Тухайн үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт нээлт нь зүүн зүгт монгол хэлээр дамжин түгсэн юм.

Монголчууд хатуу хамгаалах үндэстний өөртөө засан тохинох эрх:

Монголын Эзэнт Гүрэн задарснаас хойш ч XVIII зууны сүүл хүртэл монгол хэл бол Евразийн олон хаант улсын хувьд ордны хэл хийгээд гадаад харилцааг хөгжүүлэх дипломат хэл байсан юм. Манж Чин гүрэн Өмнөд Азийн улсууд уруу элч төлөөлөгч илгээхдээ монгол хэл хэрэглэх явдал байсан. Өөрөөр хэлбэл, монгол хэл нь перс, араб хэлний адил Евразийн талбарт улс төрийн өндөр байр суурьтай байв. Тийм ч учир орос хэл хийгээд олон түрэг хэлэнд монгол хэлнээс гаралтай улс төрийн ихээхэн үг хэллэг үлдсэн юм.

Монгол хэл нь улс төр хийгээд олон улсын харилцаанд өндөр ач холбогдолтой байсан учир Хятадын Засгийн Газар үүнээс тувт болгоомжилж ирсэн түүхтэй. Монголчууд Дэлхийн II дайнаас хойш тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улс хийгээд Хятад улс дахь Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хуваагдан амьдрах болсон билээ.

Ленины тунхагласан үндэстний өөртөө засан тогтнох үзэл буюу ямар ч үндэстэн өөрийн үндэстний улсаа байгуулах эрхтэй хэмээх үзэл зарчмаас монголчууд нэг ч удаа ухраагүй болно. Үндэстнийг нэгтгэхийн тулд үг хэлийг нэг байлгаж, хатуу хамгаалах хэрэгтэй. Тийм ч учир БНМАУ, БНХАУ, ЗХУ зэрэг гурван улсад хуваагдан амьдарч буй монголчууд 1957 он хүртэл нэг кирилл үсэг хэрэглэж байсан юм. Гэтэл ЗХУ, БНХАУ хоёрын харилцаа муудаж эхлэнгүүт Хятадын ЗГ Хятад дахь монголчууд кирилл үсэг хэрэглэхийг хориглож, кирилл бичиг хэрэглэхийг дэмжсэн хүмүүсийг хэлмэгдүүлэн шийтгэсэн болно. Тэр цагаас хойш Өвөр Монголын Өөртөө Засах Оронд босоо уйгаржин бичиг хэрэглэж, Хятадын ЗГ ч үүнийг дэмжиж байсан юм.

Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол улс олон жил хэрэглэсэн кирилл үсгийн тухай бодлоо өөрчилж, уламжлалт уйгаржин бичгийг сэргээн хэрэглэх бодлого гаргасан билээ. Энэ чигээр хоёр улсад хуваагдан амьдарч буй монголчууд нэг бичиг үсэгтэй болж, нэгдсэн нэг үзэл бодолтой болно гэж дүгнэсэн Ши Жиньпины засаг монгол хэлний сургалтыг бүрмөсөн хориглох шийдвэрийг хүч түрэн гаргав.

Хятад улсын хувьд ийнхүү хүч хэрэглэн “амжилт” олсон түүх бий. 2009 оны 7 сард Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Оронд гарсан уйгаруудын бослогыг зэвсэгт хүчээр дарсныхаа дараа уйгар хэлний боловсролыг хэрэг дээр бүрэн зогсоож өдийг хүрсэн болно. Хүүхдүүд нялх багаасаа хятад хэлээр яривал “Хятад улсыг хайрлаж, хятад хан үндэстний нэг хэсэг болно” гэх зорилго бүхий өөр үндэстнийг өөртөө шингээн уусгах бодлогыг тууштай баримталж буй Ши Жиньпины засаг энэ бодлогоо монголчууд амьдрах Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ч хэрэгжүүлж ирсэн юм.

Эцэст, энэ бүхнийг монголчууд хэр удаан эсэргүүцэн тэмцэж чадах бол.

------------------------------------------------------------------------------------------------------------

Хятадын ЗГ-ын ӨМӨЗО-д монгол хэлний боловсролыг хориглох шийдвэрийг Япон улсад суугаа монгол эрдэмтэн, багш нар эсэргүүцэн гарын үсэг цуглуулж буй учир энэ линкээр орж гарын үсгээ зурж, өвөрлөгч түмнийг дэмжихийг хүсье. Далайд дусал гэгчээр ганц гарын үсэг ч хэрэгтэй бөгөөд тустай гэдгийг санана уу. Баярлалаа!

2020/06/27

Дино Буццати "Долоон элч"




XX зууны Италийн уран зохиолыг төлөөлөх нэртэй нэгэн зохиолч буюу Дино Буццатигийн өгүүллэг орчуулснаа толилуулъя. Буццатиг хүмүүс "Татаарын цөл" романаар нь илүү мэдэх байх. Энивэй, итали хэлнээс орчуулсан дөрөв дэх өгүүллэг :)

Дино Буццати “Долоон элч”
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

Эцгийнхээ хаант улстай танилцах аянд гарснаар би өдрөөс өдөрт өссөн хотоосоо холдож, тэндээс ирэх мэдээ ч цөөрсөөр буй билээ.

Энэ аянд гарахдаа би гуч гаруйтай байсан бөгөөд өнөөдрийг хүртэл найм гаруй жил, тодруулбал найман жил, долоон сар, арван таван өдрийг аян замд өнгөрөөжээ. Гэрээсээ гарахдаа би хэдхэн долоо хоногийн дотор хаант улсынхаа хаяанд хүрнэ гэж бодож байсан боловч замд байнга шинэ тосгод таарч, тэнд амьдрах хүмүүс миний хэлээр ярьж, өөрсдийгөө миний албат хэмээж байлаа.

Үе үе газар зүйчийн маань луужин галзуурчихсан биш байгаа? Бид үргэлж өмнө зүгийг зорин урагшилж байгаа мэт боловч үнэндээ тойрог замаар гороолоод, нийслэл хот хийгээд бид хоорондын зай нэмэгдэхгүй хэвээр, тийм учир өдий хүртэл хязгаар нутагт хүрээгүй байх гэж бодогдоно. Гэвч үүнээс илүүтэй өөр эргэлзэл намайг зовооно. Хил зааг гэж ерөөс байхгүй, хаант улс минь хязгааргүй, хэдий их замыг туулсан ч гэлээ хэзээ ч хаяа хөвөөнд нь хүрэхгүй байх вий гэж айна.

Энэ аянаа би гуч гаруй насандаа, хэт хожуу эхэлсэн байж мэднэ. Найз нөхөд, гэр бүл, садан дотны хүмүүс минь амьдралынхаа хамгийн сайхан дэлгэр насыг дэмий юманд үрэх нь дээ гэж миний санаачлагыг шоолон инээлдэж байлаа. Тийм учир надад үнэнч хүмүүсийн цөөн хэд нь л аян замд минь бараа болохыг зөвшөөрсөн билээ.

Би хэдий хайнга, одоогоос хавь илүү хайнга цалгар байсан ч гэлээ аян замынхаа туршид ойр дотны хүмүүстэйгээ холбоо таслахгүйг хичээж, цэрэг эрсийнхээ дундаас шилдэг долоон морьтон сонгож элчээр томилсон юм. Үл мэдэхийн уршгаар би долоон элчийг хангалттайд санаж байлаа. Гэвч хэн нь ч замдаа өвдөж зүдрээгүй, дээрэм тонуулд өртөөгүй, хүлэг морь нь ч багтарч цуцаагүй атал долоо гэдэг инээд хүрэм бага тоо байсныг би яваандаа ойлгов. Долоон элч маань хатуужилтай, цөхрөлтгүй зүтгэж байсан бөгөөд тэр хичээл зүтгэлийг нь би хэзээ ч шагнан урамшуулж дийлэхгүй билээ.

Хооронд нь төвөггүй ялгахын тулд би тэднийгээ цагаан толгойн эхний долоон үсгээр Алэссандро, Бартоломэо, Кайо, Домэнико, Этторэ, Фэдэрико, Грэгорио гэж нэрлэв.

Төрсөн гэрээсээ холдож дасаагүй учир би эхний элч Алессандрог хоёр дахь өдрийн орой, наян бээр газар явсаныхаа дараа илгээв. Тасралтгүй холбоотой байхын тулд маргааш орой нь хоёр дахь элч, араас нь гурав дахь, дөрөв дэх элчийг илгээж, найм дахь өдрийн орой сүүлийн элч Грегориог мордуулав. Гэтэл эхний элч буцаж ирээгүй байлаа.

Алессандро арав дахь өдрийн орой, биднийг хүнгүй хөндийд хоноглох гэж байхад ирсэн бөгөөд түүний хурд миний санаснаас удаан байв. Хурдан хүлгээр ганцаар давхих учир бидний явсан замыг хоёр дахин бага хугацаанд туулна гэж бодож байсан минь андуурал байж. Алессандро хоёр биш нэг аравны тав дахин хурдтай давхиж, биднийг дөчин бээр зам туулахад ная биш жаран бээр туулсан байв. Бусад нь ч мөн адил. Гурав дахь өдрийн орой мордсон Бартоломэо арван тав дахь өдөр сая буцаж ирэв. Дөрөв дэх өдрийн орой мордсон Кайо дөнгөж хорь дахь өдөр буцаж ирэв. Удалгүй удаахь элчийн буцаж ирэх өдрийг мэдэхийн тулд бидний замд өнгөрөөсөн өдрийн тоог таваар үржүүлэн тооцоолж болохыг ойлгов.

Гэвч нийслэл хотоос холдох тусам элч нарын туулах зам улам уртсаж, тавин өдөр өнгөрсний дараа элч хоорондын ирэх зай мэдэгдэхүйц холдож эхлэв. Өмнө нь таван өдөрт нэг элч довтолгон ирдэг байсан бол яваандаа хорин өдөрт нэг элч ирэх болж, төрсөн хотын минь дуу улам сульдаж, хэдэн долоо хоногийн туршид сураг чимээгүй байх боллоо.

Ийнхүү хагас жил өнгөрч – бид хэдийн Гургуулын уулыг давсан байлаа – элч хоорондын зай дөрвөн сар болов. Одоо тэд хуучирсан мэдээ авчрах бөгөөд захидлын дугтуй ч үрчийж үнгэгдсэн байх аж. Хөдөө хээр хоносны улмаас хөгз чийгийн толботой дугтуй ч авчрах болов.

Бид харин урагшилсаар байлаа. Эдүгээ толгой дээгүүр хөвөх үүлс миний бага насны үүлтэй адил, холын хотын минь тэнгэр энэ дээрх хөх тэнгэрээс ялгаагүй, амьсгалах агаар өөрцгүй, салхины сэвшээ ч адил, шувуудын жиргээ ч ижил хэмээн дэмий л өөртөө итгүүлэхийг хүснэ. Гэвч үүлс, тэнгэр, агаар, салхи, шувууд – бүгд шинэ, бүгд өөр бөгөөд би харин өөрийгөө харь элгийн нэгэн мэт санаж байлаа.

Урагшаа! Урагшаа! Замд таарах тэнүүлчид улсын хил холгүй гэцгээж байв. Би хүмүүсээ зоригжуулж, эргэлзэж тээнэгэлзсэн үгс амнаасаа унагахыг хориглож байлаа. Аянд гарснаас хойш дөрвөн жил улиран оджээ. Замын уртад ямар их ядраа вэ. Нийслэл хот, өссөн гэр, өсгөсөн аав – бүгд итгэхийн аргагүй ер бусаар алсран холдов.

Эдүгээ нэг элч явж, нөгөө элч ирэх хугацааг бүхэл бүтэн хорин сарын сураг чимээгүй ганцаардал зааглана. Элч нар цагийн аясаар гандаж шарласан, сонин хачин захидал авчирна. Тэдгээр захидлууд мартагдсан нэрс, хачирхалтай үг хэллэг агуулах агаад ойлгоход бэрх сэтгэл уярал илэрхийлсэн байх. Элч нар нэг л шөнө амраад дараа өдрийн өглөө – биднийг аянаа үргэжлүүлэхээр хөдлөхөд – миний эртнээс бэлдсэн захидлуудыг аван эсрэг зүгт, нийслэл хотыг чиглэн мордоно.

Ийнхүү найман жил хагас өнгөрлөө. Өнөө орой ганцаар хоол идэж байхад майханд Домэнико орж ирэв. Ядарч туйлдсан ч гэлээ тэрээр инээмсэглэхтэйгээ байна. Түүнийг хараагүй бараг долоон жил болжээ. Энэ олон жилийн туршид элч минь хээр тал, ой мод, говь цөлөөр зогсолтгүй давхиж, энэ боодолтой захидлуудыг надад хүргэж өгөхийн төлөө хүлэг морио хэдэн ч удаа сэлгэсэн юм, бүү мэд. Гэтэл надад задалж унших хүсэл үл төрнө. Домэнико маргааш үүрийн гэгээнээр буцаж мордох учир нойроо авахаар гарч явлаа.

Маргааш Домэнико сүүлчийн удаа мордоно. Тэмдэглэлийн дэвтэртээ тооцоолж үзэхэд, хэрэв бүх юм саадгүй сайн хэвээр, би өөрийн аянаа алжаалгүй үргэлжлүүлж, Домэнико бас аянаа асуудалгүй үргэлжлүүлбэл, түүнтэй би гучин дөрвөн жилийн дараа л дахин уулзах юм байна. Тэр үед би далан хоёр хүрсэн байна. Гэвч бие минь ядарч эхэлжээ, Домэникотой уулзахаас өмнө үхэл намайг өөртөө авчих байх. Тийм учир би түүнийг дахиж харахгүй л болов уу.

Гучин дөрвөн жилийн дараа (эсвэл бүр эрт, хамаагүй эрт) Домэнико миний аяны хүрээний галыг санаандгүй олж харан энэ хугацаанд яагаад ийм бага зам туулсан бол гэж гайхах болов уу. Үнэнч элч минь өнөө оройн адил сар жилийн уртад шарласан, цаг хугацааны урсгалд алсран одсон утга учиргүй мэдээгээр дүүрэн захидлууд барин миний майханд орж ирнэ. Гэвч аяны орон дээр хөдөлгөөнгүй хэвтэх миний бие, орны хоёр талд бамбар барин зогсох хоёр цэргийг хараад амьсгаа хураасныг минь ойлгон босго давалгүй зогтусна.

Гэвч, Домэнико минь, намайг харгис хэмээн зүхэлгүй дахин маргааш мордоорой! Төрж өссөн хотод минь миний сүүлчийн мэндийг хүргэж өгөөрэй. Чи бол эрт урд цагт миний оршин байсан ертөнцтэй намайг холбох эцсийн амьд холбоо билээ. Сүүлд авсан захидлуудаас он цагийн уртад олон юм өөрчлөгдсөнийг мэдэв. Эцэг минь өөд болж, хаан ширээг том ах залгамжилж, намайг аль хэдийн үрэгдсэнд тооцож, багадаа царс моддын нөмөр сүүдэрт тоглодог байсан газар өндөр чулуун харш барьсан ажээ. Гэхдээ л тэр бол уугуул нутаг минь билээ.

Домэнико, чи бол намайг тэдэнтэй холбох сүүлчийн холбоо. Хэрэв тав дахь элч Этторэ бурхны тааллаар нэг жил найман сарын дараа сааталгүй хүрч ирвэл, буцаж эргэх хугацаа байхгүй учир дахин нийслэл хотыг зорин мордохгүй. Тиймээс Домэнико, хүсэн хүлээсэн хил хязгаарт хүрдэггүй л юм бол чиний дараа нам гүм болно. Гэвч урагшлах тусам хил зааг байхгүй гэдэгт би улам бүр итгэнэ.

Ямартаа ч бидний “хил зааг” хэмээн ойлгодог утгын хил хязгаар байхгүй мэт санагдана. Газар нутаг зааглах өндөр хана, таслан хуваах өргөн хөндий, зам хааж сүндэрлэх шовх уулс байхгүй билээ. Магадгүй, би хилийн зурваст ирснээ мэдэлгүй давж цаана нь гараад аянаа цааш үргэлжлүүлэх болов уу.

Тийм учир Этторэ хийгээд бусад элч нарыг эргэж ирэхэд би тэднийг нийслэл хотын зүгт дахин илгээхгүй. Харин эсрэгээр үүнээс цааш намайг юу хүлээж буйг урьтаж мэдэхийн тулд тэднийг өмнөө түрүүлж мордуулна.

Нэлээд өмнөөс үдэш орой болоход сонин түгшүүр намайг эзэмдэнэ. Энэ бол ардаа орхисон баяр жаргалыг аяны эхэнд үгүйлж харамссан харуусал биш юм. Харин эсрэгээр тэмүүлэн буй шинэ газар нутгийг хурдан таньж мэдэхийг хүссэн, тэвчээр алдсан хүсэл юм.

Өдрөөс өдөрт, бага багаар үүрд үл хүрэх зорилгоо биелүүлэхээр урагшлах тусам би – энэ тухай хараахан хэнд ч хэлээгүй ч – өдий хүртэл зүүдэндээ ч үзэж байгаагүй ер бусын гэрэл тэнгэрт цацрахыг харж, замд таарах ургамал мод, уул нуруу, гол мөрөн – бүгд биднийхээс ангид, өөр шим бодисоос бүтсэн мэт санагдаж, хэлж тайлбарлахын аргагүй зөн совин агаарт хөвөж буйг анзаарна.

Маргааш өглөө шинэ найдвар намайг улам урагшаа, шөнийн сүүдэрт далдлагдсан хүний хөл хүрээгүй хүрэн уулсын зүгт дуудна. Харин биднийг мордоход Доменико миний хэнд ч хэрэггүй мэнд захидлыг алс холын хотод хүргэж өгөхийн төлөө эсрэг зүгт давхин, тэнгэрийн хаяатай нийлэн алга болно.

2020/05/17

The sign of infinity




It happened when I was in elementary school. One day we were taught about the universe and our solar system. I felt dizzy because I just couldn’t comprehend the sheer scale of it all – everything around us seemed to be insanely out of proportion. So I did what I used to do when something was beyond my grasp – right after getting home I fired a question after question at my poor older sister. She explained to me about the planets, the stars and the constellations, but my head didn’t clear up. To the contrary, instead of getting a clear picture I felt like as though my head would explode. My dizziness escalated and there was a humming “diuuun” sound in my head – the one you get when you knock on an iron pot (which is kind of ironic as I used to think that sound meant the emptiness of stupidity, as in the saying “a head as empty as an overturned pot”). So, on that day I learned that having an empty, stupid head and having a stupid head full of information is kind of the same.

Me: So, what’s at the very, very, very end?
Sister: There is no “very, very, very end!”
Me: Something should be! You said there were stars!
Sister: Yes, there are stars – many stars. One star after another and another and another, and there is no end to it. Got it?
Me: No.
Sister: Let’s start from the beginning.
Me: Ok.
Sister: Our planet, the Earth, is in the Solar system.
Me: No, let’s start from the very beginning.
Sister: And that is?
Me: The Earth.
Sister: I started from the Earth.
Me: No you didn’t.
Sister: Well, then you start.
Me: If we go north we’ll reach Russia. And if we keep going straight, we’ll reach the North Pole. Then there would be Canada, South America and Antarctica. Then some Asian countries, then China and finally, we’ll come back to Mongolia.
Sister: Yes, because the Earth is round.
Me: So, if we reach the Sun and keep going and going and going, shall we return to Earth someday, one day?
Sister: No. Who told you that the universe was round?
Me: Then what's it like?
Sister: Endless.
Me: And what's that like?
Sister: There is a star behind a star, one constellation after another, and even if you go for millions and millions of years, you will never reach the end. Got it?
Me: No.

And then I grew up and stopped wondering about the universe in general and its endlessness in particular. Life presented much more important questions to think about – books, clothes, friends and boys. And work. One day I found myself in Tokyo presenting an electron microscope at some odd industry exhibition. I was showing people magnified images of what they wanted to see – mostly their own hair. Women were terrified – men in their forties and fifties had better hair than thirty-something women and twenty-something girls, simply because they don’t color or dye their hair. Girls just couldn’t believe how awful the condition of their hair surface was. But I digress. There was a little boy, an elementary school pupil:

Boy: This magnifies how much?
Me: Ten thousand times.
Boy: Is this the most powerful one?
Me: No, not at all. In the hierarchy of electron microscopes, this one is kind of a low rank. There are microscopes that magnify one million times, for example. Have you heard the word ‘nano’?
Boy: Where is it?
Me: Sorry, we didn’t bring it here. It’s very huge and heavy, you know.
Boy: If you magnify something one million times, you’ll get to its smallest part?
Me: Hmmm… you see, there is no “smallest part”. You can magnify something one million times, and sure, you’ll get to a very small part of it, but it won’t be the smallest.
Boy: Then I magnify more and more and more and reach a part that cannot be magnified any more. What is it like?
Me: There is no point beyond which you cannot magnify.
Boy: How come?
Me: You see, it’s endless. There is no end to how far you can magnify something. The only question is whether we can make such equipment, and even if we could, whether there is a use for it or not. Got it?
Boy: No.

I remembered my childhood and the conversation with my sister. I remembered trying to imagine the end of things and the endlessness of everything, and how the latter seemed much worse. The absence of an edge or ending seemed strange and scary and fascinating. On that day, however, I didn’t know yet that there is no end not only to the big but to the small as well.

And so, I wondered once again. I also wondered what the boy was wondering about. Was he trying to imagine the very end of things or their endlessness, and finding the latter to be much worse? Will he forget all about it when life presents books, music, friends and girls?

I suppose, it’s good that I blissfully forgot all about the universe and its endlessness. Because poets and Zemfira figured out the sign of infinity ages and ages ago.

  V. Khlebnikov

  ...in Nature’s shifting glimmer-glass
  Stars are nets, we their haul,
  and gods are shadows on a wall…



2020/05/06

Үнсний сав шүүмжлэгч




Манайхны зарим шүүмжлэл уншиж байхад Мүкоодагийн энэ эссэй өөрийн эрхгүй санаанд орно. Гэхдээ би ийм, тийм шүүмжлэл хэрэггүй гэж хэрхэвч хэлэхгүй. Хэний ч хэлэх эрхийг хаахгүй гэх үү дээ, хэдий санал эс нийлсэн ч гэлээ.

Хүртэх, шүүмжлэх биш хийж, бүтээх талын зарим хариу реакци, хариу үйлдлийг харж байхад ч Мүкоодагийн энэ эссэй санаанд орно. "Тийм мундаг юм бол чи өөрөө хийгээд аль", "юун сүртэй юм, юун жижиг юм чичилж шүүмжилдэг юм", "чи өөрөө хэн юм", "чамаар заалгахгүй", "намайг боох гэлээ, дарах гэлээ" г.м. сонин сонин, цочмог цочмог реакци олон. Ер нь манайхан ихээхэн цөстэй, цөсөндөө бас чулуутай юу гэмээр.  

Мүкоодагийн хошин шогийн мэдрэмж үнэхээр гоё. Хорон үг хэлэхгүйгээр хорон юм хэлчихдэг нь cool. Эцсийн дүнд гэхдээ "их хотын дуу нь үл дуулдах үй түмэн шүүмжлэгч нарын сэтгэлд ч нийцсэн зохиол бичихийг хүснэ" хэмээх чинхүү сэтгэл байсан учир өдий хүртэл уншигдсаар, хайрлагдсаар буй билээ.

Мүкоода Күнико "Бүсгүйн долоовор хуруу" эссэйн түүвэр
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Үнсний сав шүүмжлэгч

 Таксинд суугаад түгжрэлд гацахад үнэхээр нерв хөдөлдөг ч жолоочийн яриа сонирхолтой бол нэлээд тайвширна.
 Яагаад тийм яриа болсныг мартсан ч зурагтын тухай ярьж байлаа. Жолооч ах миний ажил мэргэжлийн тухай мэдээж мэдэхгүй.
 - Та зурагтаар ямар олон ангит кино үздэг вэ?
 Жолооч хоёр, гурван нэр хэлэв. Би тэр үед хоёр олон ангит кино бичиж байсан боловч алийг нь ч үл дурдсан учир атаархал төрөн дахин лавлав:
 - Юу нь таалагддаг вэ? Агуулга л байх, тийм үү?
 - Агуулгыг эхнэр л мэдэх байх гэснээ нэг амьсгал зай аван “Ямар ч байсан үнсний сав нь сайхан гэв.
 Хижээл насны жолооч эр аажуухан тамхи зуун гал асаав:
 - Бусад олон ангит кино ёстой учир начиргүй. Жирийн айл атлаа албан байгууллагын хүлээлтийн өрөөнд байдаг шиг үнсний сав тавьчихна. Тийм юм байж болохгүй шдээ.
 Очих газар хүртэл жолооч ах зурагтын олон ангит киноны тухай ихэд итгэлтэй, эрэмбэ дараатай дүгнэн шинжилж байсан боловч үнэлгээний хэмжүүр нь олон ангит кинонд гарах үнсний савын сайн, муу байлаа.
 Хүү, бэр хоёроосоо тусдаа амьдардаг нэг эгчийг таньдаг юм. Миний бичсэн кино дуусахаар заавал над руу залгана:
 - Тэр Катоо Харүко даршилсан цагаан лууван яаж ч хэрчээд байгаа юм, бас цай ч зөв аягалчихгүй юм, чи яаж дуугүй байж чадна аа.
 Түүний хувьд олон ангит кино үзнэ гэдэг бэрээ гоочлохын өөр нэгэн нэр гэлтэй. Ер нь олон ангит киног уран зохиолын урт роман уншихын оронд үздэг хүмүүс ч бий, өөрт тохиолдсон зовлон жаргалын асуудлаас гарц хайн үзэх хүмүүс ч бий. Жүжигчин бүсгүйн өмссөн хувцас, үсний засалтыг харж дуурайх хүмүүс ч байна, киноны ганц цэг - гагцхүү үнсний сав харж суух хүмүүс ч байна.
 Мэргэжлийн шүүмжлэгч нарын магтаал ч сонсмоор байдаг, их хотын дуу нь үл дуулдах үй түмэн шүүмжлэгч нарын сэтгэлд ч нийцсэн зохиол бичмээр байдаг ... Кино зохиолч гэдэг ер нь, хэцүүхэн ажил шүү.

2020/01/26

Фүшигүро-сэнноо


  

  

Япон уран зохиолоос миний унших хамгийн дуртай төрөл бол 随筆 буюу "зүйхицү". 随筆-г үгчилбээс "бийрээ дагаад" гэж орчуулна. Зохиогч санаанд орсон зүйлээ тэр чигээр нь, чөлөөтэй цаасанд буулгахыг зүйхицү гэнэ. Санаанд орсон, бичмээр санагдсан бүхнээ тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөнөө даган буулгах учир гар биш бийр нь түрүүлж хөдлөх мэт байдгаас "бийрээ дагаад" гэж нэрлэсэн болов уу. Миний бодлоор япон хүмүүс зүйхицү төрөлд хамгийн хүчтэй, өвөрмөц давтагдашгүй чанар нь ч зүйхицүгээр хамгаас тод илэрдэг. Ер нь урт том роман гэхээс (Шикибү авхайг эс тооцвол) богино төрөл жанрт хүчтэй хүмүүс л дээ... далийх нь. Нэгэн зүйхицү орчуулснаа толилуулъя. Мянгаад жилийн тэртээ зүйхицү төрлийг үүсгэсэн бүсгүйн тухай арваад жилийн тэртээ бичсэн пост уншихыг хүсвэл энд дарна уу.

Окано Хирохико "Фүшигүро-сэнноо"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Ээж тэр үед дөнгөж долоо, наймтай л байсан гэх. Нэгэн өдөр гэрийнхээ эзэмшил уулыг эргэхдээ аав нь охиноо дагуулж яваад, уулын бүр гүн рүү орсон гэнэ.

Шигүү ургасан шилмүүст мод өдрийн цагаар ч бүдэг харанхуй агаад уулсын дундах жижигхэн гэрийг нь битүүмжлэх аятай хүрээлнэ. Өглөө, оройд гэрийнхээ цонхоор шилмүүст ойг үргэлж харж байвч хүүхэд ганцаараа тэр бөглүү ойн харанхуй руу явж орно гэдэг арай дэндүү аймаар учир зүрх үл хүрнэ. Тиймээс нөмөр нөлөөгтэй том хүнийг даган нүдний өмнөх үл мэдэх ертөнц рүү алхаж орно гэдэг ээжид сэтгэл догдлом баяртай байсан биз ээ.

Аливаа дуу чимээг шингээн үгүй хийх шилмүүст ойн аниргүйд аавыгаа даган холоо хол, баримжаа алдам хол явсаны эцэст гэнэт аглаг ой тасарч хадан цохионд хүрч ирэв. Ээж санаандгүй доош хартал залуухан үзэсгэлэнт бүсгүй тэртээ доор, хавцлын голын эрэг дээр тонгойн хувцас угааж байлаа. Нүд салгалгүй ширтэн хартал орон зай сорогдох аятай хумигдаж, тэртээ хол эгнэн ургасан шилмүүст моддын орой дээрээс бүсгүйн угааж буй кимоногийн час улаан цэцгэн хээ, хүйтэн тунгалаг усанд хөдлөх зөөлөн цагаан хуруу нь энүүхэнд байгаа мэт маш тод харагдав. Тийн атал бүсгүй цагаан шилэн хүзүүгээ нааш харуулан хором атугай ч эргэж үл харна. "Царайг нь харах юмсан" гэж бодон бүсгүйг ширтсээр шигдсэн аятай тэнд хэчнээн удаан зогсоо вэ. Уулын оройгоос аавынх нь дуудах дуу хүнгэнэн бууж ирэхэд гэнэт сэрэх шиг болж, хавцлын голыг өндрөөс дахин хартал дөнгөж сая тодоос тод харагдаж байсан бүсгүй арчигдсан мэт алга болсон байлаа.

Ээж энэ тухай ярих үед зүүдлэж буй мэт царайд нь гунигийн сүүдэр татдаг байв. Ээжийг зургаан настай байхад төрүүлсэн ээж нь өөд болсон гэдэг.

Ээжээс энэ яриаг дуулснаас хойш би "Өвгөн түлээ мод зэхэхээр уул өөд явж, эмгэн хувцас хунараа угахаар гол өөд явжээ..." гэж эхэлдэг өнөө үлгэрийг зүгээр сонсон өнгөрөөж чадахгүй болов. "Эмгэн гол өөд..." гэхэд л балчир ээжийн минь харсан сэрүүн зүүд нүдний өмнө дотноор зурагдах билээ.

Тэр цэцгийн нэрийг "фүшигүро-сэнноо" гэдгийг би нэлээд хожуу мэдсэн юм. Зуны өдөр шилмүүст моддын өлмийн өвсөн дунд хааяахан таарах таван дэлбээт улаан цэцэг. Бусад цэцгэнд байхгүй тэр тод улаан өнгөний үзэсгэлэн хүүхэд миний сэтгэлд хүртэл гуниг татам шингэсэн байжээ.

Ээжийн минь хамгийн хайртай цэцэг билээ. Өвс ногоон дунд жижиг улаан гялбааг нь хаа холоос шууд олж харах бөгөөд тийнхүү олж харах бүр сэтгэл бүжин догдлоно. Ээжийн харсан бүсгүйн угааж байсан кимоногийн цэцгэн хээ нь энэ цэцэг байснаас гарцаагүй мэт санагдана. Ооэяма уулын Шүтэн-доожи мангасын (*1) эрхшээлд орсон бүсгүй хавцлын голд уйлан уйлан угааж байсан цусан будагт кимоногийн улаан өнгө нь ч энэ цэцгийн өнгөнөөс зайлшгүй гэж бодогдоно.

Ооэяма уулын Шүтэн-доожи мангасын тухай эвгүй аймаар яриаг өвөөгийн үеэс манайд амьдран ажиллаж байсан Бан-санаас дуулсан юм. Үг дуу цөөтэй, үнэнч хүн боловч үе үе хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралд орж, газар доорх түлээний өрөөнд хэдэн өдрөөр ч бүгээд гарч ирдэггүй байв. Хүүхэд шиг гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй хүн боловч лагс хар аниргүйд автаж, зөвхөн нүд нь урдахаа таг гөлрөн гялалзаж суух үе гарна. Тийнхүү хувирах нь маш огцом тул том хүмүүс Бан-саны тухай ам муутай байв. Ер нь түүнийг бие даасан эрүүл хүнд тооцдоггүй байв.

Бан-сан кайдан (аймшгийн яриа, орч.) ярих дуртай. Гэхдээ ердийн үед дуу цөөтэй Бан-сан ширүүхэн царай гарган өмнөө нэг цэгийг тас ширтэн суугаад, таг итгэлтэйгээр ярьж эхлэхэд ямар ч яриа аймшигтай санагдана л даа. Өөрөө өөрийнхөө ярианд автаж, аймшгийн ертөнц рүү урван орох мэт буюу. Тиймээс ч Бан-саны яриа бусад том хүмүүсийн ярианы адил эцэс сүүлд нь инээлгэсэн тайлал үгүй. Яриа нь цаана л нэг хүчтэй, сонссоны дараа сэтгэлд хөндүүр үлдээдэг байв. Жишээ нь, нэг ийм явдал тохиолдсон юм.

Зуны эхэн үеийн нэгэн үдэш хоёр ри (*2) хэртээ хажуугийн тосгон руу Бан-саныг хэл хүргүүлэхээр явуулав. Яаралтай хариу хүлээж байсан атал хэдэн цаг өнгөрсөн ч Бан-сан байдаггүй. Тэрээр бүр шөнө дунд өнгөрсөн хойно ад чөтгөрт бариулсан мэт цонхийсон царайтай буцаж ирээд, үүдний өндөрлөгийн шалан дээр лагхийн сууснаа "Эзэгтэй, би сүнстэй учрав" гээд ярьж эхлэв.

Тосгоны захад иртэл нэгэн гэрийн саравч дор юката (*3) өмссөн залуухан бүсгүй зогсож байсан гэнэ. Бүсгүй гэрийн үүдэнд наасан Вакамия сүмийн сахиусыг авч өгөхийг Бан-санаас хүсэв. Хэлсэн ёсоор болгоотол бүсгүй гүймэл модон хаалгыг нээлгүй, уусах мэт гэрийн дотогш оров. Бан-сан юкатагийн бүсэлхий хавиас ханцуй нь салхинд намиран урсаж, гулсан алга болохыг л харан үлдэв. Хэсэгтээ тэр гэрийн үүдэнд зогсож байтал "Аа-ааа!" гээд аймшгийн чарлах дуу гарсан учир тэсэхийн аргагүй болж тэндээс зугтан ирлээ гэснээ Бан-сан "Хадам эхийнхээ дарамтыг даалгүй өөд болсон бэр өшөөгөө авахаар буцаж очсоноос гарцаагүй дээ" гэв.

Эмэгтэй хүний гуйсан даруй айлын үүдний сахиусыг амархан авчихдаг нь хачирхалтай ч тэрийгээ огт тайлбарлахгүй, гагцхүү сүнсний дүр байдлыг нүдэнд харагдтал бодьтой ярьж дүрсэлнэ. "Дахиад л Бан-сан ганц хүний жүжгээ тоглон үзүүлж байна уу" гээд аав инээх боловч шөнө дунд чийдэнгийн гэрлийн дор цонхийсон хөх царайтай, хагас буурал толгойтой Бан-сан нэгийг шийдсэн байдалтай ярихыг сонсоход арын үс сөрвийх шиг болж, хамаг бие чичирнэ. Ээж бид хоёрт Бан-сан жүжиглэж буй мэт санагддаггүй байв. Бан-сан бол жирийн хүнд үл үзэгдэх юмсыг тодоос тод харж, мэдэрч чаддаг нэгэн байсан болов уу.

Бан-саныг том хүмүүс хачин амьтан, толгой нь жаахан эргэчихсэн юм, зайлуул гэлцэнэ. Тиймээс сэтгэлээ нээж хөгжилтэйгээр зөвхөн хүүхэд буюу надтай л ярьна. Намайг Бан-саны яриаг сонсоход аав дургүйцэх боловч номд бичсэн үлгэр домогтой харьцуулахад хар цагааны тод зааггүй, бараан голдуу яриа нь сонирхолтой учир би зав л гарвал Бан-саны яриаг сонсохоор очдог байлаа.

Бан-сан сүмийн дэргэдэх мөргөлчдийн хонох байрын манаач бас хийж байсан учир орой болохоор ажлаа дуусгаад ой руу буцна. Мөргөлч огт ирээгүй намуухан ойн шөнөөр Бан-сан нэг удаа "Хүү минь, чи эмагийн асарт эма (*4) харах дуртай, гэхдээ асар дотор байхдаа болгоомжтой байгаарай. Тэр чинь хүний хүсэл шуналаар дүүрсэн газар. Чам шиг залуу хүн сэрэмж алдвал санаандгүй саар юм шүгэлж мэднэ шүү" гэв.

Эмагийн асар нь мөргөлийн гол сүмээс хорин чулуун шат уруу газар, бөөндөө ургасан тав зургаан шилмүүст моддын доорх хуучин барилга юм. Дотор нь төрөл бүрийн эма багширтал дүүжилсэн байна. Кабүки жүжгийн янз бүрийн хэсгийг зурсан эма байна. Жижиг амсартай бөөрөнхий шилэнд таван өнгийн том бөмбөлөг хийж зүүсэн эма ч байна. Тийм жижиг амсраар тийм том бөмбөлөгүүдийн хэрхэн яаж оруулсныг би бодоод бодоод учрыг нь олоогүй билээ. Шахмал зураг наасан модон хавтан унах нь уу гэмээр хазайсан харагдана. Хажуугийн хавтан дээр Япон-Хятадын дайн уу, Япон-Оросын дайн уу, япон сэлмээр мөрөө тас цавчуулсан, цус нь олгойдсон цэнхэр дүрэмт хувцастай дайсны цэрэг зурсан байна. Байлдааны хөлөг онгоцын зураг ч байна. Хөгз, чийгний эхүүн үнэр шингэсэн тэр байшинд би хэдэн цаг ч болов зогсоод, уйдамгүй төсөөллийн ертөнцөд умбадаг байлаа.

Гэвч Бан-саны хэлснээр "хүний хүсэл шунал" шингэсэн нь тийнхүү өндөрт ил тод өлгөсөн эма биш, олон эмагийн дунд, ар талд, асрын модон хананы завсар зайгаас хүслээ бичиж өлгөсөн эгэл жирийн, жижигхэн эма болов уу. "Миний нөхрийг архинаас гаргаж хайрла. Хоёр хүүхдийн хамтаар амь наана, там цаана гуйж байна. Могой жилтэй эмэгтэй", "Эр минь тэр хүүхнээ хаяасай. Миний насыг богиносгоод ч болов энэ хүслийг биелүүлнэ үү. Гучин гуравтай бүсгүй" гэж бичээд дор нь боодол үс уясан эма ч байх. Эматай холбож уяагүй дан боодол үс ч олон бөгөөд эмагийн асар төдийгүй мөргөлийн сүмийн хашааны завсар, баганы эргэн тойрноос хүртэл өлгөж дүүжилсэн байна.

Бороо салхинд гандаж цайсан эмэгтэй хүний үс хальт харсан ч гэлээ дотор эвгүйрэм. Хаяа эмагийн зурганд ховсдуулан гөлөрч зогсохдоо санаандгүй хана руу дөхөж ойртвол аалзны шүлс шиг нарийхан үс салхинд хийсэн хүзүү шүргэнэ. Тэр үед бие чичрэм айдас, огиудас зэрэг хүрнэ. Нэгэн удаа, хэд нугалж боосон баглаа үсний цаасан уяа тасарч газарт унасан байхыг хараад санаандгүй өргөж үзтэл ямар ч тайлбаргүй, гагцхүү аймшигт хараалын үгс эгнүүлж бичсэн байсанд сэртэс хийн цочиж билээ.

Бан-сан "Сэрэмжтэй байхгүй бол саар юм шүгэлж мэднэ шүү" гэж ийм юмыг хэлж байсан болов уу. Гэхдээ л эмагийн асарын хөгзний үнэр, төрөл бүрийн эмагийн зургууд миний сэтгэлийг эзэмдэх увдистай буюу. Тийм учир том хүмүүсийг нууцыг хальт шагайлган харуулдаг эмагийн асар луу сав л хийвэл очиж, элдвийг бүрэг бараг бодож зогсохоо больж чадахгүй байв.

Нэгэн жилийн зуны амралт дуусах алдад эмагийн асрын саравчин доор тонгойн суугаад, жижигхэн нүх малтан амьдрах "шоргоолжны там" шавжны (*5) үүрийг харж байлаа. Шоргоож барьж нүх рүү унагахад даруй хариу хөдлөх юүлүүрийн хэлбэртэй хонхорхой дотроос зугтаан гарахыг хичээх шоргоолжийг зориуд буцааж унагах нь, саяхныг хүртэл хачин жигтэй эма харж цус хөөрсний дараа бол яг таарсан тоглоом байлаа.

Ойд нар эрт жаргаж харанхуйлна. Зуны дөнгөж зургаан цаг болж байхад хүмүүс бүдэг бадаг харагдаж, харанхуй бүхнийг бүрхэж эхэлнэ. Гэнэт үл мэдэг чимээ гарсан учир дээш хартал гол сүмээс жаахан дор, чулуун шатнаа бөгтийсөн хүний дүр харагдав. Тэрээр бараг мөлхөх шахам, арай хийн чулуун шатаар өгсөн гол сүмийн өмнө очоод, том хүний нуруу хэр өндөр хандивын модон авдрын өмнө зогсон хамаг сэтгэлээсээ залбирч байснаа өврөө уудлан мөргөлийн мөнгөө гаргаж, өөрийн толгойноос өндөр хандивын хайрцаг руу шидэж оруулахыг оролдов. "Ча-рин" гэж хангинах дуу гарч, хүрэл зоос ойчин өнхөрч чулуун шатны голд очоод тогтсон бололтой.

Толгой нь газар шүргэх шахам бөгтийсөн эмгэн нэг шат, нэг шат уруудан бууж, тэр хавиар тэмтрэн хайж эргэлдсэний эцэст арай хийж олсон хүрэл зоосоо гартаа атган дахин дээш гарч шидэж оруулахыг хичээв. Дахин өрөвдөм дуу гарч, зоос хандивын хайрцгийн хажууд унав. Энэ удаа эмгэн зоосоо хайхаар шатаар уруудах хэрэггүйг хараад миний сэтгэл амрав. Эмгэн хэд хэдэн удаа толгой хүргэн залбирсныхаа дараа зоосоо хандивын авдрын өмнө, газар хичээнгүйлэн тавиад чулуун шатаар уруудаж эхлэв. Намайг анзааралгүй эмагийн асрын өмнүүр өнгөрөн одох түүний царайг хараад би "Аан, ээжийг минь энэ хүн төрүүлсэн юм байна" гэж бодов. Өөрөө ч хүртэл гайхмаар санаандгүй, тас итгэлтэй нээлт байлаа. Энэ тухай ямар нэгэн зүйл урьдаас мэдэж байсан юмгүй, ямар нэгэн шалтаг шалтгаан ч байгаагүй билээ.

Гэхдээ хүүхэд гэдэг, том хүмүүс өөрийнх нь ээж аав, эргэн тойрны хүмүүсийн тухай сэрэмж алдан ярихыг гайхам зөн совингоороо гадарлан ойлгож, сэтгэлийн гүндээ тогтоож байдаг юм.

Удалгүй, улам харанхуй болсон ойгоос гаръя гэтэл миний нүдэнд ээжийн хайртай "фүшигүро-сэнноо" цэцгийн часхийм улаан өнгө дүрэлзэн тусав. Яагаад эмэгтэй хүн тийм өрөвч зөөлөн, тийм үзэсгэлэн гоо боловч сэтгэлийн гүндээ улаан цэцэг нандигнан нууж, өрдөн галлаж байдаг юм бол. Ээж минь ч мөн ялгаагүй болов уу.

Эмэгтэй хүн гэдэг ихэд хачин. Нээрээн, өрнийн үлгэр домогт хэт автсан байхдаа миний үнссэн тэр дуугүй номхон охин, тосгон даяар амьтны ярианы бай болоход надаас хамаагүй хэцүү байх ёстой атал бүхнийг дуугүй тэвчиж, царайнаас нь юу бодож байгааг нь таах аргагүй байлаа. Тэр охины сэтгэлд ч улаан цэцэг дүрэлзэн асаж буй эсэхийг, бодоод бодоод ерөөс ойлгоогүй билээ.

"Фүшигүро-сэнно" бол эмзэг туяахан, часхийм тод, зуны цэцэг байсан билээ.

--------------------------------------------------------------------------------------------------------
  1. Шүтэн-доожи – Ооэяма нь Киото хотын барун хойд зүгт байдаг уул. "Шүтэн-доожи" нь Ооэяма ууланд амьдардаг, ероолгүй мэт архи уудаг (нэрнийх нь эхний хоёр ханз "архи уух" гэсэн утгатай), уулнаас бууж хүмүүсийн эд хөрөнгө, охид хүүхнүүдийг хулгайлдаг гэх үлгэр домгийн мангас. 
  2. ри – зай заах нэгж, 3.9 км. 
  3. юката – дан даавуун зуны хөнгөн кимоно. 
  4. эма – хүслээ бичиж сүмд өргөдөг нэг талдаа зурагтай модон хавтан; сүм бүрийн эма хавтаны хэлбэр, зураг өөр өөр. 
  5. 蟻地獄 – үгчлэн орчуулбал "шоргоолжны там". Тэмээлзгэний төрлийн шоргоолж идэштэй шавж, англиар "ant lion", оросоор "муравьиный лев" гэдэг.

2020/01/20

Я – Белая Тара




Ц. Хулан "Я – Белая Тара"
Перевод/орчуулга: Сүрэн

Нямсүрэн стал Ситатапатрой,
Наранцацралт стал Гухьясамаджа Тантрой,
А позже, незаметно я –
Стану Белой Тарой!

Казалось мне – мир прозрачен, будто выстоян на росе,
И не поладила с теми, кто стихами не говорит.
Раньше всех, меня жалея, плачет мама,
И женской половины покровительницей
Я стану Белой Тарой.

Из перламутровой амфоры неиссякаемой
Мать орошает свои цветы – своих детей.
Но цветы, что вырастила мать любовью равною,
Качаются все в стороны разные и я, недоумевая,
Стану Белой Тарой.

В восемнадцать лет, как песочную мандалу, смела мать свою юность,
И рассеяла по камням, по дорогам ближним и дальним.
За заблуждения чад своих непутевых
Долг отдала богам, засеребрив косу черную,
И сие заметив, я,
Стану Белой Тарой.

Надеялась я – каждое сущее поклонится матери своей,
Но оказалось, утонули они в океане желаний и не до матери им совсем.
И каплей ничтожною я, скитаюсь в тех волнах тоже,
Но упорствуя, все же,
Стану Белой Тарой...

Слившись, как дождь многодневный с миром этим,
С жребием человеческим я простилась,
Против воли, того не желая.
Но вернусь я, прощения попросив у птиц небесных,
Что хотя и безгруды, детей растят.
И благословения попрошу у змей земных,
Что хотя и безноги, к малышам спешат!
Возвращаться я буду вновь и вновь,
Пока мир не разрушится, пока горы синие не обрушатся,
Пока степи шелковые не стерутся в прах!

Матерей мириады поколений добрых
В объятиях хранят детей своих милых,
Чтобы не пугал их вид неведомых духов,
И не страшил их грохот невидимых драконов.
Вернусь лишь тогда, когда матери единственной хотя бы,
Станут люди воздавать – любовью за любовь.
А я и ныне и после буду всегда
Белой Тарой!

Ц.Хулан
"Би Цагаан Дарь Эх болно"

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болно оо!

Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болно оо

Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болно оо

Арван наймтын идэр цогцоо жинсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болно оо

Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болно оо…

Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!

Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байна аа!

2020/01/05

Гал байна уу?


Дагийраазайн Нямдорж

Зөрөх нэгэн хааяа зорьж ирээд “Гал байна уу?” гэж асуух нь
зөндөө улсаас сонгож ирээд “Сэтгэл байна уу?” гэж сурах шиг.
Байхгүй ч гэсэн халаасаа тэмтэрч алгаа дэлгэн мөрөө хавчих,
“Байлгамаар юм байна шүү, золиг” гэж өөртөө битүү сануулах.

Хэд мартаж, хэд санасны хойно хэдэн төгрөгөөр асаагуур авах,
хэрэг болгож авсан өнөө эдээ хэрэгтэй өдөр нь мартаж орхих.
Зөндөө улсаас сонгож ирээд “Сэтгэл байна уу?” гэж сурах шиг
зөрөх нэгэн хааяа зорьж ирээд л “Гал байна уу?” гэж асуух л.

Тэмдэглэл | 2016

Перевод: Сүрэн

Встречный спросит иногда: “Есть огонь?" –
будто выделил меня из толпы, чтобы спросить: “Есть ли сердце?".
Знаю, что нет, но шарю по карманам, развожу руками и пожимаю плечами.
Напоминаю себе – "Hадо, чтобы был".

Раз за разом забывая и вспоминая, за несколько тугриков покупаю зажигалку.
И забываю ее дома в день, когда прохожий просит огня.
Будто выделил меня из толпы, чтобы спросить: "Есть ли сердце?",
встречный спросит иногда: "Есть огонь?"

Записки | 2016


Amir Hossein Zanjani "Do you have a lighter?" 2014.

2019/12/12

Осенний диссонанс


На работе развал, завал и аврал – все вместе. До окончания года меньше месяца остается, и мне по-хорошему надо бы уже на стенку лезть и по потолку начать бегать... Случись все раньше на месяц или два, я наверное, так бы и сделала – полезла бы на стенку, побегала бы по потолку часик с половиной, и засучив рукава, бросилась бы всю эту кучу малу разгребать, разбирать и разрулять. Улаживать, налаживать, отлаживать.

А теперь не могу. Не хочется. Осенний упадок сил – привычное состояние в начале декабря, когда впервые становится по настоящему холодно и листва, желтва, краснота и бронза с деревьев слетает. У меня сейчас не то чтобы сил нет – желания нет эти силы хоть к чему-то прикладывать, найдись они где-нибудь на донышке тела после третьей чашки офисного кофе.

Ничегонехотение ведет к ничегонеделанию, а к чему ведет ничегонеделание знают все большие мальчики и девочки. Понимаю, что будет большущее атата... но мне все равно, потому как – дождь, осень, холод и вечный вопрос – как мне несколько часов прожить... до окончания рабочего дня.

Хочется грустить, слушая "Так же падает листва в садах..." Кристалинской и одновременно хочется танцевать под Никулина "А нам все равно ♪ а нам все равно...". В общем, традиционный осенний диссонанс. Но чай не впервой, поживем какое-то время и с диссонансом.



2019/12/11

Чиний тухай


Лев Озеров "Чиний тухай бодохыг хүснэ..."
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

Чиний тухай бодохыг хүснэ.
Чиний тухай бодно.
Чиний тухай бодохыг үл хүснэ.
Чиний тухай бодно.

Бусдын тухай бодохыг хүснэ.
Чиний тухай бодно.
Хэний ч тухай бодохыг үл хүснэ.
Чиний тухай бодно.

1964 он

2019/10/30

Хиганбана


 

А несколько недель назад я была в парке Кинчякуда. Парк находится в префектуре Сайтама, от Токио близко, но мне все равно полтора часа на электричке ехать – поэтому далековато, да. А собралась я туда, чтобы увидеть пламенные лилии – хиганбана. Дословно иероглифы “хиган” означают “другой берег”, то есть “потусторонний берег”.

В Японии на время осеннего равноденствия приходится хиган – дни поминовения усопших и посещения могил предков. И каждый год в дни осеннего хиган вдоль дорог, по берегам рек, вдоль рисовых полей, да в общем везде и особенно на кладбищах, вы увидите эти цветы. Вот шла ты вчера на работу, ни о чем особенно не думала, а сегодня на тебе – алеет в лучах солнца хиганбана – цветок хиган. И хочется сразу позвонить на работу, попросить отгул и подумать о вечном. Ну или хотя бы, какого черта ты здесь делаешь и к каким таким чертям катится жизнь твоя. Но ничего этого ты, конечно, не сделаешь, потому что работаешь в Японии, и знаешь сколько работы прибавится на день следующий если возьмешь внезапный отгул – столько, что в прямом смысле о вечном задумаешься.

У этого цветка, ну прямо-таки роскошные, один другого краше названия: потусторонний цветок, небесный цветок, райский цветок, цветок мертвецов, цветок привидений, цветок призраков, адов цвет, цветок преисподней... список длинный, можно и продолжить, но думаю, идейная, так сказать, линия названий понятна. Понятны и названия – цветет ведь хиганбана раз в году в дни поминовения усопших, и растет ведь на кладбищах – поближе к покойникам и призракам. А вот английское название "spider lilies" или дословно "паучья лилия" мне не понятно – это же до какой степени надо быть лишенным воображения, чтобы такую красоту и так назвать.

Хиганбана никто никогда не срывает. Даже не знаю, сажает ли их сейчас кто-нибудь. Вы не увидите их в цветочных магазинах, хотя в японских цветочных магазинах чуть ли не все цветы мира можно купить. Вплоть до XX века хигабана игнорировали, замалчивали или вернее сказать, избегали – их не найти на гравюрах укиё, и ни в каких стихах-поэмах-романах они не упоминаются, хотя казалось бы, у японцев про любой цветок что-нибудь да есть. Оно и понятно – с хиганбана связаны разные суеверия и многим он внушал страх. Но все меняется под луной и отношение японцев к хиганбана тоже – его уже не избегают и на данный момент исторического отрезка – это печальный и мистический цветок осени, грусти и смерти.

Но вот есть парк и каждый год в дни осеннего равноденствия там цветут миллионы, миллионы алых хиганбана. Зрелище это впечатляющее... думаю, актрисе, видевшей площадь алых роз трудно было бы выбрать, что впечатляет больше. А, впрочем, песня не о ней, а обо мне. И я раз в несколько лет в этот парк наведываюсь – в пору цветения хиганбана дабы приобщиться... не знаю, к чему именно, но знаю, что к чему-то. Гуляю среди червонных цветов, смотрю на них, на белые облака, на синее небо – и становлюсь я от всей этой красоты земной довольной и доброй.

В общем, несколько недель назад солнечным осенним утром поехала я в Кинчякуда. По пути смутило, что в такую раннюю рань субботы народу в электричке было многовато. Смутило также, что слишком много людей вышло на нужной мне станции... смутило и то, что уж слишком много людей шагало в нужную мне сторону... короче, пришла я в парк совершенно смущенная. А потом я увидела, что в парке творится и кажется, тело моё временно сморщилось и испарилось, и только дух мой ошалело блуждал среди цветов – ну, очень в теме хиган. А что творилось в парке – так это люди. Толпы людей везде и всюду. Реки людей по всем дорожкам. Ручейки людей по всем тропинкам. Не, я людей люблю. Но не в таком количестве и не в парке. Вот в центре Токио – пожалуйста, приветствую народные толпы в каких угодно единицах измерения.

При выходе спросила – а, что собственно, происходит? Оказалось, два года назад во время цветения хиганбана парк посетила императорская чета. Не знаю, как в Англии, но в Японии самая-рассамая реклама любого места это, конечно, визит императорской семьи – хоть вместе, хоть порознь, хоть кто-нибудь. Императрица Мичико мне всегда очень нравилась, поэтому зла на нее с супругом я не держу, но надеюсь, другие мои любимые места они благосклонно обойдут вниманием.

А вокруг все было алым-преалым, красным-прекрасным... Горели пунцовые, багряные, червонные... бесконечно прекрасные, осенние цветы.

 

2019/10/22

Малина да калина


Вам люди жалуются? Мне жалуются. Да всем, наверное, приходится выслушивать жалобы родных, друзей, коллег и разных знакомых на всяко-разный беспредел в их жизни. Я стараюсь подбодрить, приободрить и если получится, развеселить – с разным успехом, честно говоря. Да и вы наверное, тоже.

Но иногда слушаешь и думаешь: “Ох, мне бы твои проблемы!”, “Да разве это проблемы?" Как всегда, у кого-то суп жидок, у кого-то жемчуг мелок. Иногда даже хочется вопросить голосом царя Грозного из всеми любимого фильма – “Чего же тебе еще надо, собака”? – заменив, конечно, “собаку” на что-нибудь более политкорректное.

К счастью, дебет с кредитом во вселенской бухгалтерии сходится, баланс всего и вся кое-как, но все же держится... в общем, я тоже, бывает, жалуюсь. И некоторым невезучим приходится слушать претензии на беспредел и передел жития моя. И многие, наверняка, думают – “Мне бы твои проблемы, Сүрен. У тебя же не жизнь – а малина вкусная и калина красная!”.

Поэтому, стараюсь больше не жаловаться, и вообще, фокус стараюсь держать на малине с калиной. Напоминаю себе Евтушенко и стараюсь быть благодарной за все хорошее. Ну и за нехорошее, на всякий случай, тоже – могло быть и хуже, и что ни случается – все ведь к лучшему.

  Е. Евтушенко "Спасибо"

  ... Кто родился – тот уже везучий.
  Жизнь – очко с беззубою каргой.
  Вытянутым быть – нахальный случай,
  будто бы к семнадцати король.

  В качке от черёмушного чада,
  пьяный от всего и ничего,
  не моги очухаться от чуда,
  чуда появленья своего.

  В небесах не ожидая рая,
  землю ты попрёком не обидь,
  ибо не наступит жизнь вторая,
  а могла и первая не быть.

  

P.S. "Вытянутым быть – нахальный случай, будто бы к семнадцати король" – я раньше думала, что это означает то, что означает – стать королём в семнадцать лет. А оказалось, все не так просто. Цель карточной игры "двадцать одно" или "очко" (жаргонные названия) – набрать 21 очко. Игрок, набравший 21, сразу заявляет об этом и забирает свой выигрыш. 17 – почти самая проигрышная ситуация, потому что до 21 мало, но если взять ещё одну карту, то наверняка будет проигрыш. Но король – 4 очка, поэтому вытянуть к 17 короля – очень и очень редкая удача.

2019/04/30

Баран


Приезжала погостить сестра из Монголии. Три месяца ласково звала меня овном, овцой или бараном – по настроению. Я так понимаю, баран – это как бы хуже чем овен. Впрочем, я не уточняла. И я не в обиде. Признаю, мне свойственны некоторые качества этих животных. Нет, на новые ворота я не пялюсь. Хотя бывают в стольном граде Токио такие ворота, на которые сам Бог велел пялиться – всем живым, а не только баранам. Но речь не о воротах. В общем, я бываю исключительно упорной в достижении целей исключительно глупых. Поэтому сестре надо, наверное, спасибо сказать, что зовет меня одним единственным бараном, а не целым стадом.

На монгольском меня еще называли бы быком, не в том смысле, что могучий и сильный, а в том, что прет куда не надо (дөргүй бух шиг). На русском, кроме барана, меня называли бы, наверное, ослом. Ослом меня называли бы и на итальянском (testardo come un mulo) и на английском (as stubborn as a mule). Вот сижу сейчас, гуглю, в каких странах с какими животными меня бы сравнивали – превалируют парнокопытные. То есть, я несколько часов кряду сижу и читаю, как меня положено обзывать на разных языках мира. Сестра бы сказала, что это еще одно доказательство того, что ее младшая сестра баран, хотя ей других доказательств не надо, она это давно знает и как бы уже смирилась, но все равно грустно.

А впрочем, чего это я о баранах. Я ведь писать собиралась совсем о другом... но видимо, бараны отшибли память, поэтому ставлю точку.

2019/04/21

Стэфано Бэнни “Зам гарах өвгөд”




Итали зохиолч Стефано Беннигийн 1987 онд хэвлэгдсэн “Далайн ёроол дахь бар” нэртэй өгүүллэгийн түүврээс нэг өгүүллэг танилцуулъя. Беннигийн зохиолууд бол тэр чигтээ элэглэл юм. Хэтрүүлэг хэрэглэх аргаар тухайн үеийнхээ Италийн олон асуудлын тухай бичиж байсан ч уншихад өнөөгийн Монголын тухай бичсэн мэт.

Стэфано Бэнни “Зам гарах өвгөд”
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

Өвгөд бол аялагч, хайгуулчид байх учиртай...
Томас С. Элиот

 Хоёр өвгөн зам гарахаар завдаж байв. Учир нь замын нөгөө талд жижигхэн цөөрөмтэй улсын цэцэрлэг байсан юм. Алдо, Албэрто хэмээх хоёр өвгөн тэр цэцэрлэгт очихыг маш их хүсэж байлаа.
 Өвгөд зам гарахыг зорьж байсан боловч ид түгжрэлийн цаг таарсан учир машины урсгал тасрах шинжгүй байв.
 - Гэрлэн дохио хайя гэж Алдог хэлэхэд найз нь,
 - Сайхан санаа байна гэж дэмжив.
 Хоёр өвгөн алхсаар замын гэрлэн дохионд очив. Гэвч их түгжрэлээс болж машинууд явган хүний гарц дээр хүртэл зогсож байлаа. Алдо хэдэн метр урагшлахыг оролдсон боловч дуут дохио, муухай үгсийн дуунаар даруй байрандаа буцав. Тиймээс “Хоёулаа, бүх машин зогссон хормыг ашиглан зам гаръя” гэв. Даанч зам арай дэндүү хахаж түгжирсэн учир хоёр өвгөн хатаасан хар хайган загас шиг туранхай байсан хэдий ч багтаж гарах сиймхий олдсонгүй. Тэр бүү хэл, Алдо нэг машины шаврын хаалтад тээглэхэд эзэн нь байдгаараа уурлан бууж ирээд түүнийг сугадан татаж гаргасан авч өргөсөн өвгөнөө хаана буулгахаа мэдэхгүй хажууд байсан машины хамар дээр суулгачхав.
 - Болохгүй, энд сууж болохгүй – гээд хоёр дахь машины эзэн өвгөнийг өргөснөө жижиг ачааны тэрэгний дээвэр дээр буулгачхав. Ийнхүү Алдо гурван машин дамжин, дамжих тоолонд энд тэндээ цохиулсаар юу юугүй замын нөгөө талд гарах дөхөв. Даанч жижиг ачааны тэрэгний жолооч баруун гэрлээ анивчуулан харааж зүхсээр зам хөндлөн машинаа эргүүлж өвгөдийн анх байсан талд ирж зогсов.
 Алдод ондоо санаа төрөхөд бараг үдэш болж байлаа.
 - Би замын голд хэвтээд үхсэн дүр үзүүлнэ. Машинууд зогсох зуур чи гялс зам гараарай, би араас чинь босоод гялс гүйж гарна гэхэд найз нь,
 - Одоо хоёулаа заавал зам гарна аа! гэлээ.
 Ийнхүү Алдо замын голд хэвтэв. Гэвч хар өнгийн машин ирээд юун зогсох, түүнийг хүчтэй гэгч нь мөргөөд бараг замын нөгөө тал хүртэл үсэргэчхэв.
 - Тэсээрэй, миний найз чадна шүү! гэж Албэрто хашгирав.
 Даанч том мотоцикл ирээд Алдог маш хүчтэй мөргөөд тэс ондоо зүг рүү өнхрүүлчхэв. Ийнхүү өвгөн гурав, дөрвөн удаа мөргүүлж дэвсээр хөх няц болон гараандаа буцаж буув.
 - Одоо яах вэ? гэж найзаасаа асуутал Албэрто,
 - Дугуй уная гэв.
 Ийнхүү хоёр өвгөн дугуй унасан ондоо өвгөн өнгөрөхийг отон хүлээж байгаад суудал дээр нь үсэрч гарав (гурвуулаа хорчийсон туранхайн учир тэгж чадсан хэрэг). Алфредо хэмээх гурав дахь өвгөний нуруунд Алдо гаансаа тулгаад,
 - Зүүн тийш эргэ, үгүй бол хохь нь шүү! гэв.
 - Зүүн тийш? Би гэхдээ чигээрээ явах хэрэгтэй.
 - Яв! Үгүй бол тамхиар дүүргэж орхино шүү.
 Алфрэдо сүрдүүлгийн утгыг сайн ойлгоогүй боловч айсны учир зүүн тийш эргэхийг завдав. Гэтэл гэнэт мерседес-бенц гарч ирээд онилж байсан мэт гурван өвгөнийг яг дундуур нь мөргөж орхив. Цагдаа ч ирэв.
 - Юу болов? – цагдаагийн асуултад мерседесийн жолооч
 - Би бол улсын их хурлын гишүүн Дэ Балла(*) гэж хариулав.
 - Аа, тэгвэл та явж болно. Харин та гурав юу хэлмээр байна?
 - Бид зам гармаар байсан юм.
 - Сонсооч хө! Орчин цагийн хөгшид гэж! Хэрээ мэдэхэд яана! Замаар ийм их машин явж байна, та нар өтөлж хөгширсөн байна.
 - Таныг гуйя, зам гаталгаж хайрла гэж Алдо гуйв.
 - Бид цэцэрлэгт очих хэрэгтэй байна гэж Албэрто учирлав.
 - Үгүй бол намайг тамхиар дүүргэчихнэ гэж Алфрэдо үргэлжлүүлэв.
 - Ёстой үгүй шүү, та нарыг байсан газар чинь буцааж аваачина. Хаана байснаа хэлцгээ.
 - Тэнд гээд Албэрто гараараа зорьж байсан замын нөгөө талыг заав.
 - Тэгвэл та нарыг тийш буцаана. Дахин зам гарах гээд үзээрэй, дэмий шүү.
 Ийнхүү гурван өвгөн цагдаа даган зам гарч цэцэрлэгт очив. Тэнд үнэхээр үзэсгэлэнт цөөрөм байлаа. Гурван өвгөн цэцэрлэгт маш сайхан байсан учир дахин хэзээ ч замын нөгөө талд буцаж гараагүй юм.

----------------------------------------------------------------------------------

* balla гэдэг нэр үг "далан худалч", "худалч", "худал" гэсэн давхар утгатай.

2018/10/15

L'estate in Italia


Ийм нэгэн зун дуусаад, одоо л жинхэнэ утгаар намар эхлэх янзтай.



Бие махбодь энд боловч сэтгэл санаа Италид, эртний цайз цамхаг, сүм хэрмийн дунд.

Рэжжио-Эмилия, Парма, Болонья, Фэррара, Арэццо, Читта ди Кастэлло, Фирэнцэ, Пэружиа, Ассизи, Ангьяри, Пьетралунга...