2019/04/30

Баран


Приезжала погостить сестра из Монголии. Три месяца ласково звала меня овном, овцой или бараном – по настроению. Я так понимаю, баран – это как бы хуже чем овен. Впрочем, я не уточняла. И я не в обиде. Признаю, мне свойственны некоторые качества этих животных. Нет, на новые ворота я не пялюсь. Хотя бывают в стольном граде Токио такие ворота, на которые сам Бог велел пялиться – всем живым, а не только баранам. Но речь не о воротах. В общем, я бываю исключительно упорной в достижении целей исключительно глупых. Поэтому сестре надо, наверное, спасибо сказать, что зовет меня одним единственным бараном, а не целым стадом.

На монгольском меня еще называли бы быком, не в том смысле, что могучий и сильный, а в том, что прет куда не надо (дөргүй бух шиг). На русском, кроме барана, меня называли бы, наверное, ослом. Ослом меня называли бы и на итальянском (testardo come un mulo) и на английском (as stubborn as a mule). Вот сижу сейчас, гуглю, в каких странах с какими животными меня бы сравнивали – превалируют парнокопытные. То есть, я несколько часов кряду сижу и читаю, как меня положено обзывать на разных языках мира. Сестра бы сказала, что это еще одно доказательство того, что ее младшая сестра баран, хотя ей других доказательств не надо, она это давно знает и как бы уже смирилась, но все равно грустно.

А впрочем, чего это я о баранах. Я ведь писать собиралась совсем о другом... но видимо, бараны отшибли память, поэтому ставлю точку.

2019/04/21

Стэфано Бэнни “Зам гарах өвгөд”




Итали зохиолч Стефано Беннигийн 1987 онд хэвлэгдсэн “Далайн ёроол дахь бар” нэртэй өгүүллэгийн түүврээс нэг өгүүллэг танилцуулъя. Беннигийн зохиолууд бол тэр чигтээ элэглэл юм. Хэтрүүлэг хэрэглэх аргаар тухайн үеийнхээ Италийн олон асуудлын тухай бичиж байсан ч уншихад өнөөгийн Монголын тухай бичсэн мэт.

Стэфано Бэнни “Зам гарах өвгөд”
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

Өвгөд бол аялагч, хайгуулчид байх учиртай...
Томас С. Элиот

 Хоёр өвгөн зам гарахаар завдаж байв. Учир нь замын нөгөө талд жижигхэн цөөрөмтэй улсын цэцэрлэг байсан юм. Алдо, Албэрто хэмээх энэ хоёр өвгөн тэр цэцэрлэгт очихыг маш их хүсэж байлаа.
 Өвгөд зам гарахыг зорьж байсан боловч ид түгжрэлийн цаг таарсан учир машины урсгал тасрах шинжгүй байв.
 - Гэрлэн дохио хайя гэж Алдог хэлэхэд найз нь,
 - Сайхан санаа байна гэж дэмжив.
 Хоёр өвгөн алхсаар замын гэрлэн дохионд очив. Гэвч их түгжрэлээс болж машинууд явган хүний гарц дээр хүртэл зогсож байлаа. Алдо хэдэн метр урагшлахыг оролдсон боловч дуут дохио, муухай үгсийн дуунаар даруй байрандаа буцав. Тиймээс “Хоёулаа бүх машин зогссон хормыг ашиглан зам гаръя” гэв. Даанч зам арай дэндүү түгжирсэн учир хоёр өвгөн хатаасан хар хайган загас шиг туранхай байсан хэдий ч багтаж гарах сиймхий олдсонгүй. Тэр бүү хэл, Алдог нэг машины шаврын хаалтад тээглэхэд эзэн нь байдгаараа уурлан бууж ирээд түүнийг сугадан татаж гаргасан боловч өргөсөн өвгөнөө хаана буулгахаа мэдэхгүй хажууд байсан машины хамар дээр суулгачхав.
 - Болохгүй, энд сууж болохгүй – гээд хоёр дахь машины эзэн өвгөнийг өргөснөө цаад эгнээний жижиг ачааны тэрэгний дээвэр дээр буулгачхав. Ийнхүү Алдо гурван машин дамжин, дамжих тоолонд энд тэндээ цохиулсаар юу юугүй замын нөгөө талд гарах дөхлөө. Даанч жижиг ачааны тэрэгний жолооч баруун гэрлээ анивчуулан харааж зүхсээр машинаа зам хөндлөн эргүүлж өвгөдийн анх байсан талд ирж зогсов.
 Алдод ондоо санаа төрөхөд бараг үдэш болж байлаа.
 - Би замын голд хэвтээд үхсэн дүр үзүүлнэ. Машинууд зогсох зуур чи гялс зам гараарай, би араас чинь босоод гялс гүйж гарна гэхэд найз нь,
 - Одоо хоёулаа заавал зам гарна аа! гэлээ.
 Ийнхүү Алдо замын голд хэвтэв. Гэвч хар өнгийн машин ирээд юун зогсох, түүнийг хүчтэй гэгч нь мөргөөд бараг замын нөгөө тал хүртэл үсэргэчхэв.
 - Тэсээрэй, миний найз чадна шүү! гэж Албэрто хашгирав.
 Даанч том мотоцикл ирээд Алдог маш хүчтэй мөргөөд тэс ондоо зүг рүү өнхрүүлчхэв. Ийнхүү өвгөн гурав, дөрвөн удаа мөргүүлж дэвсээр хөх няц болон гараандаа буцаж буув.
 - Одоо яах вэ? гэж найзаасаа асуутал Албэрто,
 - Дугуй уная гэв.
 Ийнхүү хоёр өвгөн дугуй унасан ондоо өвгөн өнгөрөхийг отон хүлээж байгаад суудал дээр нь үсэрч гарав (гурвуулаа хорчийсон туранхайн учир тэгж чадсан хэрэг). Алдо, Алфредо хэмээх нэртэй гурав дахь өвгөний нуруунд гаансаа тулгаад,
 - Зүүн тийш эргэ, үгүй бол хохь нь шүү! гэв.
 - Зүүн тийш? Би чигээрээ явах хэрэгтэй.
 - Яв! Үгүй бол тамхиар дүүргэж орхино шүү.
 Алфрэдо сүрдүүлгийн утгыг сайн ойлгоогүй боловч айсны учир зүүн тийш эргэхийг завдлаа. Даанч гэнэт мерседес-бенц гарч ирээд онилж байсан мэт гурван өвгөнийг яг дундуур нь мөргөж орхив. Цагдаа ч ирэв.
 - Юу болов? – цагдаагийн асуултад мерседесийн жолооч
 - Би бол улсын их хурлын гишүүн Дэ Балла(*) гэж хариулав.
 - Аа, тэгвэл та явж болно. Харин та гурав юу хэлмээр байна?
 - Бид зам гармаар байсан юм.
 - Сонсооч хө! Орчин цагийн хөгшид гэж! Хэрээ мэдэхэд яана! Замаар ийм их машин явж байна, та нар өтөлж хөгширсөн байна.
 - Таныг гуйя, зам гаталгаж хайрла гэж Алдо гуйв.
 - Бид цэцэрлэгт очих хэрэгтэй байна гэж Албэрто учирлав.
 - Үгүй бол намайг тамхиар дүүргэчихнэ гэж Алфрэдо үргэлжлүүлэв.
 - Ёстой үгүй шүү, та нарыг байсан газар чинь буцааж аваачина. Хаана байснаа хэлцгээ.
 - Тэнд гээд Албэрто гараараа зорьж байсан замын нөгөө талыг заав.
 - Тэгвэл та нарыг тийш буцаана. Дахин зам гарах гээд үзээрэй, дэмий шүү.
 Ийнхүү гурван өвгөн цагдаа даган зам гарч цэцэрлэгт очив. Тэнд үнэхээр үзэсгэлэнтэй цөөрөм байлаа. Гурван өвгөн цэцэрлэгт маш сайхан байсан учир дахин хэзээ ч замын нөгөө талд буцаж гараагүй юм.

----------------------------------------------------------------------------------

* balla гэдэг нэр үг "далан худалч", "худалч", "худал" гэсэн давхар утгатай.