"Хур бороонд бууж өгөхгүй" нь яруу найрагч, зохиолч, үлгэрч Миязава Кэнжигийн (1896-1933) маш энгийн үгээр бичсэн япон хүн бүрийн мэддэг шүлэг юм. Өөд болсных нь дараа дүү нь тэмдэглэлийнх нь дэвтрээс олж, олны хүртээл болгосон учир амьддаа хэвлэхийг зорилго болгоогүй, өөртөө сануулга болгож бичсэн шүлэг болов уу.
2011 онд газар хөдлөхөд зүүд хойд нутгаас гаралтай Миязавагийн энэ шүлэг бие биедээ тусалж, хамтын хүчээр гамшгийг даван туулах нэг ёсны уриа болсон гэж болно. 2011 оны 4 сард Вашинтон хотын National Cathedral-д Зүүн японы их газар хөдлөлтийн улмаас зуурдаар нас барсан хүмүүсийг дурсах арга хэмжээнд энэ шүлгийн англи орчуулгыг уншсан нь ч учиртай.
Дашрамд сонирхуулахад, энэ шүлгийн тухай нарийн ширийнийг мэдье хэмээн гүүгэлдвэл, эсвэл зүгээр шүлгийн тайлбар сөхвөл "Миязавагийн энэ бүтээлийг шүлэг гэж үздэг", "Ерөнхийдөө шүлэг гэж дүгнэдэг" гэх мэт тодотгол анхаарал татна. Хэний ч нүдэнд "шүлэг болох нь" ойлгомжтой бүтээлийн тухай "энэ бол шүлэг шүү" гэж бичиж тайлбарлахгүй нь лавтай. Харин Миязавагийн энэ шүлгийг "шүлэг гэж үзэх үү, үгүй юу" сэдэвтэй ширүүхэн маргаан 1950, 1960-аад онд өрнөсөн юм билээ. Гэвч "шүлэг биш" гэж зүтгэсэн тал "утгагүй маргаан байсан" гэж эргүүтсэнээ хожим зөвшөөрсөн юм. Манайд ч заримдаа "энэ бол шүлэг биш, тэр бол шүлэг мөн" гэсэн маргаан үе үе өрнөж харагддаг. Цаг хугацаа хэмээх бэлээхэн сайхан шалгуур байна, маргаад юүхэв хэмээн энэ шүлгийг жишээ татан хэлмээр болдог ч...
Найзынхаа хүсэлтээр мөр бүрийн утгыг буулгаж орчуулахыг оролдов:

宮沢 賢治 雨にも負けず 雨にも負けず 風にも負けず 雪にも夏の暑さにも負けぬ 丈夫なからだをもち 慾はなく 決して怒らず いつも静かに笑っている 一日に玄米四合と 味噌と少しの野菜を食べ あらゆることを 自分を勘定に入れずに よく見聞きし分かり そして忘れず 野原の松の林の陰の 小さな萱ぶきの小屋にいて 東に病気の子供あれば 行って看病してやり 西に疲れた母あれば 行ってその稲の束を負い 南に死にそうな人あれば 行ってこわがらなくてもいいといい 北に喧嘩や訴訟があれば つまらないからやめろといい 日照りの時は涙を流し 寒さの夏はおろおろ歩き みんなにでくのぼーと呼ばれ 褒められもせず 苦にもされず そういうものに わたしはなりたい | Миязава Кэнжи “Хур бороонд бууж өгөхгүй” Хур бороонд бууж өгөхгүй Хуй салхинд бууж өгөхгүй Цас, зуны халуунд ч бууж өгөхгүй Эрүүл саруул биетэй Хүсэл шунал үгүй Хэрхэвч уурлаж уцаарлахгүй Хэзээд тайвнаар инээмсэглэнэ. Өдөрт дөрвөн аяга бор будаа, Мисо шөл, жаахан ногоо идээд Өөрийгөө үл тоон, Сайн харж, сайтар сонсож Элдэв бүхнийг эргэцүүлж ойлгоно. Мөн үл мартана. Нарсан шугуйн нөмөр сүүдэрт Намхан сүрлэн овоохойд амьдарч Дорно зүгт хүүхэд өвдвөл Дор нь очиж асарч тойлно. Өрнө зүгт ээж ядарвал, түргэн очиж Тутрагын баглааг нь хүргэж өгнө. Өвөр зүгт үхлүүт хүн байвал Айх хэрэггүй хэмээн аргадаж тайвшруулна. Умар зүгт хэрүүл тэмцэл өрнөвөл Хэрэггүй юмны төлөө больцгоо гэж учирлана. Гангийн халуун наранд нулимс дуслуулж Гайхам зуны хүйтэнд байж ядан холхиж Тэнэг амьтан гэгдэж Хэнээс ч магтаал сонсохгүй Хэнд ч гай болохгүй Ийм л хүн болохыг Энд би хүсэж байна. |
Жич тайлбар:
"Гангийн халуун наранд нулимс дуслуулж, гайхам зуны хүйтэнд байж ядан холхиж" – энэ хоёр мөр хойд нутгийн тариачдын амьдрал тухайн үед хамгийн ядуу байсантай холбоотой. Тариачдын амь зуулга дан ганц ургацаас хамаарна. Зун нь ган болж, эсвэл нар гарахгүй хүйтэн зун болвол ургац хураахгүй учир өвөл өлсгөлөнд нэрвэгдэнэ. Миязава бүхий л насаараа тариачдад туслахыг хичээж, хөдөө аж ахуйн шинэ технологи, үр тарианы шинэ төрлийн тухай зааж байсан төдийгүй "Үр тарианы тухай ерөнхий мэдлэг" хэмээх зохиол хүртэл шүлгээр бичиж байв.

17 comments:
mundag shde. baga surguuliin surah bichigt orson bdg yum bilee. manai tom tseejeer unshaad bdg bsn. duustal ni chih tavin sonsoj bgaagui yum bna hehe.
saruul-uhaan
Баярлалаа, найз аа.
Харин тийм, бага сургуулийн эх хэлний хичээл дээр заадаг гэсэн.
Гэхдээ "бага сургуульд сурсан боловч жинхэнэ утгыг нь одоо л ойлгож байна" гэж 30 дөхсөн хүмүүс их хэлдэг юм билээ :)
Тэр дээр дэвтрийн зураг дээрх ханз өөрийн тань бичсэн ханз өөр өөр байх юм, ямар учиртай юм бол оо? Илангуяа японы өөрийнх нь ханзнууд...
Ханз бол адилхан, ханзнаас бусад хэсгийг зохиолч катаканагаар бичсэнийг орчин цагт хираганагаар бичдэг. Япон Мэйжигийн шинэчлэлээс хойш Дэлхийн 2-р дайн дуусах хүртэл ханз & катакана үсэг хэрэглэж байв (тийм учир Халх голын дайн, Квантуны армитай холбоотой материалыг унших үнэн ядаргаатай). Тэр үед анги дэвшин сурч чадаагүй, сургуулиа дүүргээгүй завсардсан хүмүүсийн дунд ханз үсэг мэддэггүй хүмүүс олон байвч катаканаг бол бүх нийтээрээ мэддэг байсан.
Хирагана үсгийг төрийн бичигт хэрэглэх болсон нь дайны дараа буюу саяхнаас юм (Мянган жилийн тэртээ Хэйаны үед хүүхнүүд хайрын захиа, хувийн тэмдэглэлээ хирагана үсгээр бичдэг байсан, ер нь хираганаг саяхныг хүртэл "охид, хүүхнүүдийн үсэг" гэж ойлгож байв).
Шүлгийн эх:
雨ニモマケズ
風ニモマケズ
雪ニモ夏ノ暑サニモマケヌ
丈夫ナカラダヲモチ
慾ハナク
決シテ瞋ラズ
イツモシヅカニワラッテヰル
一日ニ玄米四合ト
味噌ト少シノ野菜ヲタベ
アラユルコトヲ
ジブンヲカンジョウニ入レズニ
ヨクミキキシワカリ
ソシテワスレズ
野原ノ松ノ林ノ蔭ノ
小サナ萓ブキノ小屋ニヰテ
東ニ病気ノコドモアレバ
行ッテ看病シテヤリ
西ニツカレタ母アレバ
行ッテソノ稲ノ朿ヲ負ヒ
南ニ死ニサウナ人アレバ
行ッテコハガラナクテモイヽトイヒ
北ニケンクヮヤソショウガアレバ
ツマラナイカラヤメロトイヒ
ヒドリノトキハナミダヲナガシ
サムサノナツハオロオロアルキ
ミンナニデクノボートヨバレ
ホメラレモセズ
クニモサレズ
サウイフモノニ
ワタシハナリタイ
Ямар гоё юм уншчихваа, баярлалаа сэтгэл цэлмэх ч шиг хэхэ амжилт
>Ganbold D.D
Баярлалаа :)
Эгчээ бна уу ? Гоё орчуулжээ.
Танаас асуух юм байна.
>Erkhme
Байна, байна. Сайн байна уу?
Баярлалаа. Асуух юм байвал асуу асуу.
Таны блог их гоё юмаа, Сонирхож унших юм их олон байсан. Бас та блогоо олон жил хөтөлжээ.
Таны блогоос copy хийж болох уу ? FB -рүү.
>Erkhme
Баярлалаа. Эх сурвалжийг дурдвал болноо болно.
За ...
Харамлан харамлан уншиж суумаар зүйлс оруулах юмаа. Нэлээн хэдэн жилийн өмнө уншиж байсан, одоо ч өнөөх дэндүү харамлан хайрлан уншсан мэдрэмж төрсөн хэвээр. Дахин дахин баярлалаа ♥️
>svd
Маш их баярлалаа! Ийм комментын ачаар л үргэлжлүүлэх хүсэл төрнө :)
Сайн байна уу өөртэй тань ямар хаягаар холболдож болох вэ юм лавлах гэсэн юм
Үнэхээр гоё орчуулжээ эх сурвалжийг нь дурдаад орчуулгыг нь ашиглаж болох болов уу
>Anonymous
Баярлалаа! Эх сурвалжийг дурдвал бололгүй яахав. Энд линк үлдээхийг бодоорой.
Post a Comment