2014/09/15

Баас or кофе?


 

Сүрэн:
- Баба баба, үхэж байлаа ч ийм юм идэхгүй, уухгүй. Нооо танк ю.
Найз:
- Дээд зэргийн кофе шдээ, ямар үнэтэйг мэдэх үү?

- Үнийг нь мэдээд ууна гэж байхгүй ээ.
- Зүгээр амсчих. Ганцхан балга.
- Баас бол баас.
- Сүрээээн, чи буруу бодоод байна. "Баас" биш “Копи Лувак” гэж бод.
- Чи нээрээ, Тэпкод ажиллавал таарна.
- Тэпко яасийн?
- Цөмийн хог булшилж хаях газар хайхдаа "цөмийн урвалын эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах газар” гээд байсан даа.
- ... ... (хөмсөг зангидна).
- Сорри, сорри. Найзыгаа Тэпко шиг атгаалжин хар мангастай зүйрлээд, би нээрээ.
- Ууувал чинь уучилна.
- ... гэхдээ яаж ч нэрлэсэн амьтны баас биз дээ?
- Ингэхэд хэн үхэр, морины бааснаас илүү сайхан үнэр энэ дэлхийд байхгүй гээд байлаа?
- Үхрийн баас биш аргал гэдэг юм. Морины баас биш хомоол.
- Баас бол баас.
- Нойтон баас биш шүү, наранд сайхан хатсаныг нь хэлнэ.
- Копи Лувак ч ялгаагүй. Сайн угаагаад наранд сайхан хатаадаг шдээ.

Аргументыг хүлээн зөвшөөрсөн ч уугаагүй ээ... хэхэ

P.S.
* Копи Лувак – Индонезийн "тусгай боловсруулалт"-аараа алдартай кофе. Товчхондоо, цивет гэдэг муурын төрлийн амьтны идэж гаргасан (баасан) кофег хэлнэ. Амьтны ходоодны шүүс кофены гашуун гадаргууг боловсруулж эцсийн дүнд ихэд гоё амттай кофе болдог гэлцэх.

** Тэпко - Tokyo Electric Power Company (TEPCO)

6 comments:

Meegaa said...

Jiriin Coffee-nees arai l huchtei amttai, uuj uzehgui yasiin.

Aamregled said...

болохгүй гэсэн юмаар өөрийгөө цоожилчихсон хүмүүсийг ойлгодоггүй ... хөдөө энэтэр амьдарч байхад өчнөөн өт хорхой бидний биед оржил явсан байлгүй ... хүмүүс уугаад болоод байдаг юмыг яагаад ууж болдгүй юм ..
нарийн яривал өчнөөн нянг тээж явдаг хүн байж битгий тэгээрээй ...
мянга наслах гээд байгаа биш дуугай л амталж үз

peakfinder said...

Нэгэнт идэж ууж чадахгүй гээд бодчихоор хэцүү л дээ. Харин би бол амсаж үзэхсэн гэж бодоод явдаг юм. Ямар ид шидтэй болохоороо тийм үнэтэй цайтай байдаг юм бол гэсэн сониуч бодлоос л үүдэлтэй юм.

dashka said...

Зөв. Эр хүн... бишээ эм хүн

Anonymous said...

Azid 200-300gr n 400$ geed gardag yum shig bainlee. Harin suuliin medeegeer nil baktertei ayultai zuil gej bsn.

miracle said...

Нэг тэгээд бодчихсон юм хэцүү хэцүү. Би нөгөө сам хорхой гэдгийг идэж чаддаггүйн яагаадын бүү мэд харахаар л хорхой гэж санагдаад угаасаа харагдац нь их эвгүй сахал нтр-тэй ккк