Өмнөх тэмдэглэлүүддээ Timbertop-н үүсэл гарал, дүрэм журам, дүрс зураг гээд ерөнхийд нь танилцуулсан билээ. Өнөөдөр харин сэтгэгдлээсээ хуваалцъя.
- Зөвхөн 14, 15 насны хүүхдүүд сурдаг нь тун учиртай санагдсан. Нөгөө гайхал шилжилтийн нас. Бие организмд бөөн гормонууд тэсэрч дэлбэрч, ээж аавтайгаа таарахаа байж, элдэв бүрийн шүүмжлэлийг эрээ цээрээгүй урсгадаг нас (би хувьдаа тэгж байснаа санахгүй юм, гэхдээ сурах бичиг, хүмүүсийн яриагаар бол тэгдэг юм шиг байгаам...хэхэ) Хүүхдүүдийн шилжилтийн насны багтаж ядсан тэр их энергийг дарж дарамтлах биш биеийн тамир, спорт зэрэг тун peaceful юм уруу чиглүүлж буй нь үнэлүүштэй.
- Интернет, утас, зурагт, видео тоглоомгүй амьдралыг хүүхэд насаа хөдөө нутагт өнгөрөөсөн хэн бүхэн мэднэ. Багад байхад аппарат гэвэл араажаваас ондоо юмгүй болдог л байлаа. Харин хотын хүүхдүүд энэ тухайд жаахан өрөөсгөл ойлголттой өсдөг мэт. Амьдралыг байшин савгүйгээр төсөөлөхгүй, өдөр бүр идэж уух мах, сүү нь гал тогооных нь ширээн дээр газрын хаанаас гараад ирснийг онолын хувьд төсөөлөх ч өөрийн нүдээр харж үзэж мэдсэн нь бага. Харамсалтай нь, үнэлэх нь ч төдий зэрэг бага. Ялангуяа өнөөгийн Монголд хөдөө л гэвэл хоцрогдсон бүдүүлэг гэх үзэл ноёрхох нь гайхалтай (за, энэ сэдвээр дараа тусад нь бичих үү дээ, далийх нь). Хамгийн гол нь хотын хүүхдүүд байгалиас холддог. Хүүхдүүдийг байгальтай ойртуулах гэдэг үүднээс энэ сургуулийг үнэлээд баршгүй гэж бодсон. Гэхдээ зүгээр нэг хөдөө хээр пикник хийх биш, уул модон дунд бүтэн нэг жилийг өнгөрөөж, эргэх дөрвөн улирлыг харж мэдрэнэ гэдэг тун чухал experience гэж бодогдох.
- Интернет, утас, зурагт, видеогүй бүтэн нэг жил болно гэдэг өнөө цаг үед бол алт, мөнгөнөөс үнэтэй бэлэг. Хүүхэд энэ бүхэн байхгүй ч амьдрал будаа болохгүйг бодитоор мэднэ. Гэхдээ тэр яахав, илүү чухал зүйл байна. Юу вэ гэвэл, бүтэн нэг жил хүүхдийн тархи толгойг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэдээллээс бүрэн тасархай байлгах явдал. Далийхад, ээж аав эгч гурав хүн хөдөө очоод бүтэн нэг сар болж байж сая сайн амарсан болно гэдэг. Энэ "онолоо"тэд ийнхүү тайлбарлана: Хүн хөдөө очиход эхний долоо хоногт ажил энэ тэрээс эхсүүлээд хотын элдэв төрлийн "шуугиан" байнга толгойд эргэлдэнэ. Хоёр дахь долоо хоногоос тэр бүгд холдож эхлэнэ. Гурав дахь долоо хоногоос үе үе бодогдох ч бага багаар маргтагдана. Дөрөв долоо хоноход тархи ерөнхийдөө цэвэршинэ. Тиймээс үр дүнгээ бататган ахиад нэг долоо хоног болоод, улаа бутарсан хацартай уушиг дүүрэн амьсгалсан хүн хот уруугаа буцах нь зөв гэж тайлбарладаг. Үүнийг нь би нэг үе намайг хөдөө нэг сар "хорихын" тулд зохиосон онол гэж боддог байлаа. Харин сүүлд янз бүрийн номноос 40 хоног гэдэг тун утгатай болохыг мэдэж билээ. Норбековын эмчилгээ ч тэр, 49 хоног ч тэр. Гол сэдэв рүүгээ буцаж орвол, хүүхдүүдийг нэг жил хөдөө байлгана гэдэг бие бялдрыг нь хөгжүүлэхээс гадна хамгийн эгзэгтэй насанд тархийг нь маш сайн амраан цэнэглэж буй мэт санагдсан.
- Хүүхдүүдийг интернет, утас, зурагтгүй байлгахын бас нэг үр өгөөж нь хүүхдүүдийн тархийг жинхэнэ утгаар "ажиллуулахад" орших мэт. Хүний тархи гэдэг байнга юм бодно. Байнга юм болгонд response хийнэ. Харин ердийн амьдралдаа response-ддэг аймшгийн кино, hollywood-н жүжигчин зэрэг нь алга болонгуут өөрийн эрхгүй анхаарал ондоо юманд чиглэнэ. Ургамал мод, хад чулуу гээд гадагшаа чиглэх хүүхэд байх. Өөрийн бодол, дотоод ертөнцөө ажиж анзаарах хүүхэд ч байх. Мөн бүтэн жил чөлөөт цагаараа ном уншина, уншсан зүйлээ бодно. Бусад хүмүүс юу гэж бодсоныг гүүгэлдэж мэдэх аргагүй тул өөрийн эрхгүй өөрөө бодно, найзуудтайгаа бодлоо хуваалцана. Түнээс гадна Timbertop нь "Art unit" хэмээх урлагийн байшин буюу тэнхимтэй. Тэнд дуу хөгжим, зураг, баримал гээд төрөл төрлийн чиглэлээр сурах боломжтой. Тиймээс Timbertop сургууль хүүхдүүдийн тэнцвэрт хөгжлийг ихэд анхаардаг ажээ.
- Маш хатуу дэглэмтэйг нь эхэндээ маш гайхсан. Харин хоёр дахь өдрөөсөө ойлгож эхэлсэн. Дутуу нойртой хүүхэд онц сурч чаддаггүй гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хамгийн их дэглэм алдагдах насанд хүүхдүүдийг өдөр бүр 10 цагт унтуулж 7 цагт босгож дэглэм, дисциплинд оруулж буй нь сургамжтай санагдав.
- Тimbertop-ын сурагчид нь бүгдээрээ боломжтой гэр бүлийн эрх танхил хүүхдүүд. Анх удаа аав ээжээсээ тусдаа амьдрахдаа нэг талаас жаахан бие дааж, нөгөө талаас ээж аавынхаа энэрэл хайр, ач тусыг илүү их мэдэрдэг болов уу. Мөн Timbertop-д өнгөрүүлсэн нэг жилээ хожим бүгд сайнаар дурсдаг гэх тул ээж аавдаа хэзээ хойно ч болов үнэхээрийн их талархдаг байх.
7 comments:
yes, i like it. it's so kind of u, sharing all u've seen in Australia. i feel so great that we have such a sweet mongolian girl with a golden heart towards her country mates!
happy blogging!
Ямар сайхан юм бэ? Тимбертоп шиг нэг иймэрхүү газар 1 жил бүгэх юмсан. Бүх юмаа орхиод сайхан хөдөө явах тухай хааяа бодогдох юм.
neeree goyo shuu, uldchihmeer l sanagdaj baisan
naiz chin tegeheer 15 tai gej oilgoj boloh u
oo sorry naiz chin bagsh yum bn shde
baga bhda hytad ulsiin dalian hotod bas yg iim hatuu deglemtei durguulid surdag blaa utas internet bhku ter ued uuriigii yg shorond bn gj bodool ih l guinij gutardag bj bilee getel odoo bodohnee hamgin zuw nasandaa hamgiin zuw surguulidaa sursan sanagdah ym. sonin shuu
Ayandaa Mongol ulsad iim surguuliud bii bolno gdgt itgej bn :)
Коммент баярлалаа.
Хотод өсвөр насны хүүхдүүд бүү хэл бага ангийн жаалууд хүртэл байнга iphone, ipad оролдож элдэв game тоглож байгаа нь бие бялдрынх нь хөгжилд тааруухан нөлөө үзүүлж буйг манайхан сүүлийн үед их ярьдаг ч дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Ийм сургууль эдгээр асуудлыг шийдэх нэг арга болов уу
Post a Comment