2008/11/18

18. Австрали, Prime Minister Apology Speech

Австралид очиход зурагтын бүх сувгаар Ерөнхий сайд гараад "Sorry" гэж ард түмэндээ хандаж хэлээд бөөн юм болж байлаа. Японд байдаг мань хэдэд японы ерөнхий сайд "sorry" гээд зурагтаар гарвал ердөө хоёрхон зүйл л бодогдоно:
1) засгийн газар нь дампуураад баагий огцрох гэж байна
2) мань эр өөрөө эсвэл ойр хавийнх нь нэг баагийг авилгал зэргийн хэрэгт холбогдсон юм байна...

Австралийн хувьд гэвч байдал тэс өөр, энэ улсын түүхэнд гарцаагүй ул мөрөө үлдээх үйл явдал болж байлаа. Магадгүй хамгийн чухал "түүхэн" мөчийн нэг байх болов уу. Учир юу вэ гэвэл  Ерөнхий сайд австралийн уугуул иргэд буюу аборигенуудаас өдий хүртэл учруулсан хор хөнөөл, аллага таллага, доромжлол, гадуурхал, ялгаварлал... бүгдийнх нь төлөө анх удаа албан ёсоор уучлал гуйсан юм. Бүрэн apology speech: http://www.pm.gov.au/media/Speech/2008/speech_0073.cfm  Дашрамд хэлэхэд австралийн өмнөх ерөнхий сайд одоогийн ерөнхий сайдад суудлаа өгсөн гол шалтгаан нь: томуу ханиад (инфлуэнза) тархахад авсан арга хэмжээ нь муу байсан, аборигенуудаас уучлал гуйхгүй гэсэн хатуу бодлоготой байсан, хамгийн гол нь Кёотогийн протоколд гарын үсэг зураагүй нь байгаль орчноо хайрладаг ухамсар өндөр австраличуудын уурыг ихэд хүргэсэн.  

Өмнөх тэмдэглэлд white хүмүүсийн тухай хальт муугаар дурдсан билээ. Одоо эсрэгээр буруугаа хүлээж чаддаг, түүнийхээ төлөө уучлал гуйж чаддаг чанарыг нь бас дурдах нь зүйтэй болов уу. Хятадын ерөнхий сайд хэзээ нэгэн цагт төвд, өвөр монгол болон бусад бага ястан үндэстэнд хандаж адил speech хэлнэ гээд бод доо... хэхэ. Эсвэл японууд олон таван тайлбайргүйгээр солонгос, хятадаас уучлал гуйх г.м. Герман италийг бидэнтэй дайтсан байлдсан гээд орос, польш, европын ямар ч улс гомдол нэхэхгүй байхад аль хэдийн дууссан дайны хэрэггүй ачааг япон өдий болтол үүрсэн хэвээрээ. Нөгөө талаас цаад улсуудын чанар ч бас байгаа байх. Бусад их гүрнүүд гэвэл Америк вьенамын дайны төлөө уучлал гуйсан билүү юу билээ... Оросууд ази европын зааг болоод тэр үү, их улсын үндсэрхэг үзлээсээ болдог уу, бас л уучлал гуйхдаа муу улс шиг санагддаг.     

Хувь хүн ч бай, туурга тусгаар улс ч бай түр тар хийхээ больж уучлал гуйх нь гуйгаад, уучлах нь уучлаад хорвоо ертөнц амгалан болж хотол түмнээрээ нам тайван жаргаасай билээ... тээ  

Анхааруулга:
Аль дивангарын Ромын эзэнт улс, Чингисийн байлдан дагуулал, Османы түрэмгийлэл, Их Британы эзэрхэг бодлого зэрэг дайн байлдаан & тэдгээрийн төлөөх уучлал яриагүй шүү... Дэлхий нийтээрээ хүмүүсийн ухамсар өсч, дайн дажингүй нийгэм энэ дэлхийдээ байгуулая гэх хэлэлцэн ярилцах болсноос хойшхи үе буюу 20-р зууны тухай ярьж байна.

2 comments:

Otogo said...

Америк Вьетнамын дайны төлөө уучлөл гуйгаагүй байх аа. Тэр байтугай Май Лай дахь аллагын төлөө ч уучлал гуйгаагүй. Харин тэр дайны үед химийн хордолтод автсан өөрийнхөө дайчдаас бол уучлал гуйсан.

Suren said...

Баярлалаа
Нээрээ уучлал гуйгаагүй юм байна, вьетнамуудтай гэхээс илүү коммунистуудтай байлдаж байсан гээд уучлал гуйх ч үгүй гэдэг юм байна.
Ингэхэд уугуул индианчудаас уучлал гуйсан юм болов уу?