Фредерик Браун science-fiction зохиолч боловч зөгнөлт зохиолын хажуугаар алиа алиа юм их бичнэ, бичнэ гэнэ, бичиж байлаа. Өгүүллэгүүд нь богинохон боловч хөөрхөн юм бодуулна. Anyway, нэг бяцхан өгүүллэг орчууллаа:
Fredric Brown "Solipsist" 1953
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)
Уолтэр Б. Иегова – энэ түүний жинхэнэ нэр тул би энэ нэр хэрэглэсний төлөө уучлал гуйхгүй – бүх насаараа бүрэн итгэлт солипсист байв. Солипсист гэгч, хэрвээ та мэдэхгүй бол, зөвхөн өөрийгөө цорын ганц оршихуй хэмээн итгэдэг хүнийг хэлнэ. Бусад хүмүүс хийгээд хорвоо ертөнц тэр чигээрээ түүний бодол төсөөлөлд оршдог агаад солипсист энэ бүхнийг ургуулан дүрслэхээ больчихвол бүгд оршин тогтнохоо болино гэж итгэнэ.
Нэгэн өдөр Уолтэр Б. Иегова солипсизмыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд хүрсэн билээ. Учир нь ганцхан долоо хоногийн дотор эхнэр нь хаанахын ч юм бэ хархүүтэй зугтан алга болж, тэр өөрөө ачааны түшмэл ажлаасаа халагдаж, бас болоогүй замыг нь хөндлөн гарах гэж байсан муу хар муур хөөж байгаад хөлөө хугалсан байлаа.
Тиймээс эмнэлэгт хэвтэж байхдаа энэ бүхнийг эцэс болгохоор шийджээ.
Цонхоороо од ширтэж байгаад алга болоосой гэж хүсэхэд од мичид үгүй болов. Дараа нь бүх хүмүүсийг алга болоосой гэж хүсэхэд эмнэлэг маш сонин, эмнэлэг гэхийн аргагүй анир чимээгүйд автав. Араас нь бүх дэлхийг үгүй болгоод нэг мэдэхнээ тэрээр оргүй хоосонд дүүжлээстэй мэт хөвж байлаа. Зовлонт биеэсээ амархан ангижраад хамгийн сүүлийн алхам буюу өөрийнхөө оршин тогтнолыг үгүй хийхийг хүслээ.
Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй.
Уолтэр Б. Иегова "Сонин юм аа" гэж бодоод "Cолипсизмд хязгаар байна гэж үү?" хэмээн гайхшрав. Тэгтэл нэгэн дуу "Тийм" гэж хариулав.
- Та хэн бэ?
- Чиний үгүй хийсэн хорвоог бүтээсэн нь би байна. Харин одоо чи миний байрыг эзлэн авсан тул – тэрээр гүнзгий гээч нь санаа алдав – би ашгүй, оршин тогтнохоо дуусгавар болгож, хийж бүтээхийг чамд шилжүүлж өгнө хэмээв.
- Гэхдээ би өөрөө яаж оршин тогтнохоо болих вэ? Би чинь зөвхөн үүнийг л хүсэж байна шүү дээ?
- Тийм ээ, би мэдэж байна. Би яасан, чи яг тэгэх л хэрэгтэй. Орчлон хорвоог бүтээн бий болго. Чиний итгэсэнд итгээд бүтээсэн бүхнийг чинь үгүй болгох хүн гарч ирэхийг хүлээ. Тэгээд түүнд бүхнээ шилжүүлэн өгөөд өөрөө явдгаараа яв. Одоо харин баяртай.
Ингээд дуу алга болов.
Уолтэр Б. Иегова оргүй хоосонд гав ганцаар үлдсэн тул түүнд хийж чадах ганцхан зүйл байлаа. Тэрээр хурмаст тэнгэр, газар дэлхийг бүтээв. Энэхүү ажилд долоохон хоног зарцуулсан билээ.
----------------------------------------------------------------------
- өгүүллэгийн англи эх: http://devernay.free.fr/paradoxlost/html/solipsist.html
- өгүүллэгийн орос орчуулга: http://www.zelen.ru/generation/gz113-brown-solipsist.htm
- cолипсизмын тайлбар: http://en.wikipedia.org/wiki/Solipsism
6 comments:
сонин өгүүллэг байна, дахин уншихаас...
hehe tegeerei :)
hehe, "Azgui gar" gj oilgoloo. Zuv uu?
Tailbar unshixaasaa zalxuurav. :D
Энэ санааг би гаргасаншдээ. Гэхдээ өмнө нь бас нэг хүн яг над шиг ингэж бодож байсан юм байна.
Би ч мөн адил ингэж боддог хайж2 орж ийм нийтлэл уншиж байна үнэхээр сонирхолтой
>Anonymous
Хорвоо дэлхийг алга болгохоо азнаж байгаарай :)
Post a Comment