Голландын зураач Карел ван Мандер 1603 онд нэг жил Англид амьдрахдаа шатар тоглож буй хоёр хүний зураг зуржээ. Өнөө үед ихэнх судлаачид хоёр шатарчны нэг нь Бен Жонсон нөгөө нь Уильям Шекспир гэж дүгнэдэг аж.
Шатрын ч юмуу, зургийн ч юмуу, Шекспирын ч юмуу... энивэй, зарим маньяк баагийнууд дээр үед шатрын хөлгөн ямар байсныг сайтар гэгчийн судласан гэнэ. Судлаад барахгүй дууриалган тоглож үзсэн гэнэ. Тийнхүү хар тэмээгээр C3 уруу нүүвэл цагаан мад болохыг тогтоосон гэнэ. Тиймээс энэ зураг бол Шекспир гартаа хар тэмээ барин муун Жонсонг мадлах агшинг мөнхрүүлсэн зураг ажээ.
Энэ бүхнийг судалж суудаг баагийнууд яах аргагүй маньякууд. Шатрын тоглоомыг ягштал зурсан Мандер ч бас тэрүүхэндээ... маньяк юм гэж бодогдов.
Мандер Шекспирийн "Өвлийн үлгэр" зохиолын үйл явдал Богем нутгийн (одоогийн Чех улс) тэнгис далайн эрэгт өрнөхийг шүүмжилж, Богем далайд гарцгүй тул зохиолоо засаж залруул гээд жижиг сажиг олон юмны тухайд Шекспирийг зэмлэдэг байж. Гэхдээ хэнэггүй найзынхаа агуу авьяасыг асар өндрөөр үнэлэх агаад нас барахад нь "Анд чамдаа" шүлэг зориулан бичжээ.
P.S. I know, энэ тэмдэглэл шүлэг зохиолтой ямар ч холбоогүй. Гэхдээ яахав, шүлэгч хүнтэй холбоотой гэж бодоод оруулав.
No comments:
Post a Comment