2009/10/24

Техникийн хөгжил

Холбоо тасраад удсан найзыгаа Facebook-с олоод хагартлаа баярлаж, хайлтлаа мишээв. Тэгээд жаахан бодлоо л доо... Бидний ээж аавын үед Орос, Герман, Унгар, Чехэд сурч олон сайхан найзуудтай болсон ч нутаг буцаад ганц хоёр нүүхэд л насаар холбоо тасардаг байлаа. Тэр байтугай захиа занаа замаас төөрвөл хос залуус хүртэл хоёр тийш болдог байв. Бид нар тэгэхээр азтай үед төржээ :)

Ингэхэд нөгөө "Электрон жаалын адал явдал" киноны дуунд
  
  До чего дошел прогресс
  Труд физический исчез ♪♪ 

буюу "Хөгжил дэвшил туйлдаа хүрлээ, бие хүчний хөдөлмөр үгүй боллоо" гэж дуулдаг даа... "Биеийн хөдөлмөр" хараахан алга болох болоогүй ч "хөгжил дэвшил юунд хүрсэнийг" жаахан бодов. Бодоод бодоод гэхдээ бодын шийр дөрөв учир бодож эргэцүүлсэн биш жаахан хайлт хийсний үр дүнд буусан дүр зургийг танилцуулъя:

  1900-1930
  • 1901 – Маркони Гульельмо хэмээх итали нөхөр усан онгоцон дээр радио суурилуулж "first reported transatlantic radio transmission" буюу миний ойлгосноор анхны “mobile” холбоо тогтоов (энэ италиуд уу... анхны утас зохион бүтээсэн нь Бэлл биш итали эрдэмтэн Антонио Меуччи. Одоо ч байгалийн ухааны чиглэлээр Италид сурах хамгийн хэцүү, дийлэхгүй зарим нь АНУ-д очиж төгсдөг гэжуга). 
  • 1910 – анхны дуутай кино
  • 1925 – телевизийн эрин үеийн эхлэл
  • 1934 – халисан магнитофон (пленочный магнитофон)
  1940-д он
  • 1940 – өнгөт зурагтны орчин үеийн систем
  • 1941 – программ хангамжтай компьютер
  • 1946 – гар утас (өргөн хэрэглээний биш)
  1950-1960
  • 1951 – видеомагнитофон
  • 1962 – аудиокассет, анхны компьютерийн видеотоглоом
  • 1965 – компакт-диск
  1970-1980
  • 1971 – кассетный видеомагнитофон
  • 1972 – текст боловсруулах процессор (текстовый процессор) 
  • 1979 – өргөн хэрэглээний гар утас & аудио тоглуулагч (аудиоплеер)
  • 1981 – IBM PC
  • 1984 – Apple Mac
  • 1985 – Microsoft-ын Windows
  1990-ээд он
  • 1990 – HTTP & html
  • 1992 – sms явуулдаг болов
  • 1993 – Pentium процессор
  Техник технологийн хөгжлийн ачаар:
  • 1998 – Google
  • 2001 – bluetooth
  • 2001 – YouTube
  • 2004 – Facebook 
За тэгээд нэгдэж нээгдсэн дэлхийд дурын бөгөөд дуртай хүнтэйгээ холбогдоод байж дээ :)

1 comment:

Bumbuulei said...

Esregeeree ene buxen bidniig uursudduu dontuulax gd bdag. Tiim boloxoor nolgoomjtoi bx xeregtei