2009/10/30

Эцсийн захиа

"Зуун жилийн ганцаардал", "Хурандаад захидал үл ирнэ" зэрэг зохиолоороо дэлхийд нэртэй Габриэль Гарсиа Маркэсийн "Эцсийн захиа"-г орчууллаа:

  Gabriel Garcia Marquez "A Farewell Letter"
  Орчуулга: Сүрэн, С. Наранжаргал (англи хэлнээс)

Бурхан намайг чихмэл хүүхэлдэй гэдгийг агшин зуур умартаад, хормын ч болов амьдрал хайрлавал би бодсон бүхнээ ярих бус, юу ярихаа бодох байсан.
Аливааг би үнээр бус, утгаар нь цэгнэх байсан.
Ганцхан минут нүдээ анихад ертөнцийн гэрэл гэгээнээс жаран хором тасрахыг ухаарч, бага унтаж ихийг мөрөөдөх байсан.

Бусдыг эргэлзэн зогсох үед би урагшлан давшлах байсан.
Бусдыг унтах үед би сэрүүн, сэргэг байх байсан.
Бусдыг ярих үед би сонсох байсан, бас шоколадтай мөхөөлдсийг амтархан идэх байсан!
Бурхан надад жаахан ч атугай амьдрал хайрлавал би энгийн хувцас өмсөх байсан. Ургах нарыг угтаж, бүх бие төдийгүй зүрх сэтгэлээ ч наранд нээх байсан.
Бурхан минь, зүрхэнд шингэсэн үзэн ядалтаа би мөс болгон хөлдөөгөөд наран гарч ирэхийг хүлээх байсан.
Оддын гэрэлд Ван Гохтой зураг зурж, Бэнэдэттийн шүлэг уншин мөрөөдөж, Серрагийн дууг саран авхайд серенад болгон өргөх байсан.
Өргөс хатгах өвдөлт, цэцгэн дэлбээний улаахан үнсэлтийг мэдрэхийн тулд би сарнайн цэцэгсийг нулимсаараа услах байсан.

Бурхан надад хэсэгхэн ч атугай амьдрал бэлэглэсэн бол...
Би өдөр болгон элэг дотны бүх хүмүүстээ хайртай гэдгээ хэлэх байсан.
Эр, эм - хүн болгонд тэднийг хайрлан биширдгээ итгүүлэх байсан. Хайрыг хайрлаж, хайраар жигүүрлэн амьдрах байсан.
Хөгшрөх цагт хайр үгүй болно хэмээн итгэх хүмүүст эндүүрч байна гэдгийг ойлгуулах байсан. Хүн хайрлахаа байсан цагт л хөгширч эхэлнэ гэдгийг ухааруулах байсан!
Бяцхан хүүхдэд би даль жигүүр өгнө. Дүүлэн нисэхийг харин өөрөө сураасай гэж хүснэ.
Өвгөн буурлуудад үхэл гэдэг нас ахих бус умартан мартахаас эхтэй гэж хэлнэ.

Хүмүүс минь дээ, та нараасаа яасан ч ихийг сурав даа...

Бүгд уулын оройд амьдрахыг хүсэх боловч жинхэнэ аз жаргал дээш доош хэрхэн өгсөж уруудахад оршихыг үл ухаарна.
Саяхан мэндэлсэн улаан нярай бяцхан гараараа эцгийнхээ хурууг атгахад насан үүрдийн уяа үүсдэг ажээ.
Өрөөл нэгнийгээ хөл дээрээ босоход туслах ганцхан тохиолдолд хүн хүнээ дээрээс доош харж болдгийг мэдлээ.
Хүмүүс та нараасаа олныг сурлаа, гэвч энэ бүхэн хэрэггүй ажээ. Учир нь, аяныхаа богцыг энэ бүхнээр дүүргээд би, одоо харуусан та нараасаа хагацах гэж байна.

-------------------------------------------------------

3 comments:

Unknown said...

Бүгд уулын оройд амьдрахыг хүсэхдээ жинхэнэ аз жаргал хэрхэн дээш доош өгсөн уруудахад оршихыг үл ухаарна.

Ene hesgiig unshaad bi Paulo Coelho-iin Alhimich gedeg nomiin utga sanaatai ijil yum shig sanagdlaa.Gabriel Garcia Marquez-iin Zuun jiliin gantsaardald bi mash durtai.Zarmdaa bas noirnii asuudaltai bolohoor unshdagiin.Umnu hed heden udaa unshchihsan ch duriin hesgees n haaya unshihad zugeer baidagiin.

Bumbuulei said...

Uuriiguu mash udaanaar zovj, shanalan uxej bn gj tusuulun. Tuuniigee buren mederch chadval uxaaral, gegeerliig oldog gj Amonra axiin bichsen Fight Club-Xuwin Adernalin sanaand orchixloo.

Neeree uxeltei jaaxan oirtoxoor amidral arai iluu utgatai buguud uchirlag boldog yum shig sanagdsan.

Сүрэн said...

>DAX

Баярлалаа, Алхимичийг унших гээд унших гээд амжихгүй л явна..

>Bumbuulei

Neeree uxeltei jaaxan oirtoxoor amidral arai iluu utgatai buguud uchirlag boldog yum shig sanagdsan.

Гоё хэлжээ, Бөмбүүлэй. Тэгж бодохоор наслана гэдэг бас сайхан ч юмуу?