2009/10/23

Нэгэн өдрийн баяр

2008 07/27

Өчигдөр найзуудтайгаа далай явж, давстай давалгаанд хэд сайн цохиулаад ирлээ. Алиа найзуудтайгаа арзайтлаа инээж алтан наранд боорцог шиг борлоод ирлээ. Өнөөдөр бүх бие жаахан хүндвэртэй ч нэг л сайхан амарсан шинжтэй. Нэгэн яриаг минь нэгэн найз маань бич бич бич гэж ятгасан тул here we go :

Хүний сайхан сэтгэл өөрт чиглэсэн ч бай өрөөлд чиглэсэн бай ч аягүй их баярлана Хүний сэтгэлийг санаандгүй мэдэж таних үед бүр ч их баярлана. Хааяа хааяа тэнгэр бурхан намайг ивээж тийм учрал явуулна. Хоромхон зуур болоод өнгөрсөн явдал ч гэлээ сэтгэлд гэгээ татаад хэсэгтээ баяр мишээлээр дүүрэн байна.

Икегами шугамын Икегами буудлаас арван мин алхах зайнд эртний том сүм бий. Гол сүм нь уулын орой дээр, шатаар нэлээд өгсөж байж хүрнэ. Хэд хэдэн жижиг сүм, мөргөлийн газар доор байх бөгөөд сард нэг удаа цайны ёслол сурч байхдаа хажуугаар нь өнгөрдөг байв.

Намрын нэгэн өдөр мөргөлийн сүмийн хажуугаар явж байтал нэг залуу нүдэнд тусав. Анх хальт хараад өнгөрсөн ч нэг л юм анхаарал татаж дахин сайн харав. Ажиглаваас дөнгөж 25 гарав уу гэмээр залуу. Хэдий залууг өөдөөс нь биш хажуунаас харж буй ч бүх бие сэтгэлээрээ мөргөж буй нь илт. Хоёр нүдээ тас анин, хоёр гараа таг нийлүүлэн жаахан урагшаа бөхийж бүх биеэ чангалаад, сэтгэл зүрхээ төвлөрүүлээд залбирч буй нь хараагүй хүнд хүртэл мэдрэгдмээр. Дахиад сайн хартал залуугийн яг дээр 安産 (*) гэсэн бичиг... Уншингуут дүр зураг улам тодорч сэтгэл нэг л тайван, дэлгэр болж билээ. Чимээгүй баяр гэж хэлвэл илүү онох болов уу.

Сүмийн хажуугаар өнгөрөх нэг юмуу хоёрхон минутын хооронд л болсон явдал. Тэрүүхэн зуур анхны хүүхэд нь болов уу, гэр бүл болоод удаагүй болов уу, удахгүй амаржих болов уу, арай дөхөөгүй болов уу... гээд дотроо нэлээд юм бодож таамаглаад. Эхнэрийнхээ төлөө эсэн мэнд амаржаасай гээд сэтгэл зүрхээрээ залбирч буй үл таних залууг хэсэгтээ санаж баярлаж явлаа. Одоо ч гэсэн санах болгонд нэг л гоё болдог. 本当にいいもの見せてもらったと感謝する。

Тэр өдөр давхар бүх эрчүүд залуучуудад аягүй их баярласан өдөр байлаа. Хайртай дуртай гэж дэвэн дэлхийгээр зарлахгүй ч, бэлэг цэцгээр бөмбөгдөж бөс даавуунд бөөцийлэхгүй ч хамаг сайхан сэтгэл нь хаая хаая хальт харагдана. Тэр үед хайр эгдүү зэрэг хүрч 男の子って何か可愛いなぁ гэж бодогдоно.

-----------------------------------------------------------------------------------
* 安産 эсэн мэнд амаржих гэсэн утгатай үг, японы зарим сүм мөргөх зорилгоос (өвчин эдгээх, элсэлтий шалгалтанд тэнцэх, хань ижилтэй болох г.м ) хамааран мөргөх газар нь тусдаа байдаг.

4 comments:

Kkk said...

Sain zaluu yumaa. Erchyyd iimerhyy zaluus gedgiig haruulaad maniusiigaa davhar reklamdsan ter zaluus bayrlajiina :-)

Сүрэн said...

bichij reklamdsan nadad bayarlahguimuu.. kk

Kkk said...

Arigatou :-)

Bumbuulei said...

男の子って何か可愛いなぁ - :))))))))

Emegtei xun bolgon tani shig ingej mederdeg bsan bol ...