2009/12/24

Сайн уу, муу юу аль вэ хө?



  Барагцаалж хэлбэл эртээ урдын цагт, нарийн ярьвал 200 жилийн тэртээ Германы Оберндорф хотод Йозеф Мор хэмээх лам аж төрөн амьдран сууж байв. Амгалан сайхан амьдарч байтал азгүй явдал тохиолдсон гэнэ. Сүүмийнх нь хуучин орган хөгжмийг огтоно мэрж идээд дуу гаргах хөгжим биш дуугүй баахан мод болгосныг Йозеф лам 1818 оны 12 сарын яг 24-ний орой мэдсэн гэнэ. Жирийн нэг өдөр бол бас ч яахав. Гэтэл маргааш сүсэгтэн олон лам багшийн сургааль, зул сарын дуу сонсохоор үй олноор цуглах учир ийм золгүй явдал тохиолдсонд ламтан ихэд гуниглав. Гэвч гунигласан ч гуниад суух зав ер байсангүй. Ламбугай хоёр жилийн өмнө бичсэн нэг шүлгээ санаад, хөгжмийн багш Франц Грубер дээр хамаг хурдаараа харайлган очиж шүлгэнд нь "a cappella" (хөгжимгүй дангаар), эсвэл ганц гитар хөгжимтэй дуулж болох энгийн ая зохиож өгөхийг гуйсан гэнэ. Ийнхүү 100 гаруй хэлэнд орчуулагдсан зул сарын хамгийн нэртэй дуу "Намуун шөнө" ("Silent night") зохиогджээ.

  Золгүй явдал эерэгээр эргэсний үр дүнд бий болсон энэ дуу зуугаад жилийн дараа бас нэг төстэй үйл явдал дагуулсан аж. Дэлхийн нэгдүгээр дайнд герман, англи цэрэг ид үзэлцэж байсан 1914 оны 12 сард Ипр хотын дэргэд байрлаж байсан герман цэргүүд зул сарын баяраа тэмдэглэж сүлд модоо чимээд

   Stille Nacht, heilige Nacht!
   Alles schläft, einsam wacht
   Nur das traute hochheilige Paar,
   Holder Knabe mit lockigem Haar,
   Schlaf in himmlischer Ruh,
   Schlaf in himmlischer Ruh.

гэж дуулахад нөгөө талаас англи цэргүүд түрэн дэмжээд

   Silent night, holy night,
   All is calm, all is bright
   Round yon virgin mother and Child.
   Holy Infant, so tender and mild,
   Sleep in heavenly peace,
   Sleep in heavenly peace.

гэж дуулсан гэдэг. Дайтаж байсан талууд байлдахаа түр больж, эгэл жирийн цэргүүд нөгөө талын цэргүүдтэй уулзан танилцаж, идээ будаагаар бие биенээ дайлж, ар гэрийнхнийхээ зураг хөрөг үзүүлэн ярилцаж бас хоорондоо хөл бөмбөгийн тэмцээн явуулсан алдарт "Christmas Truce" буюу зул сарын баярыг тохиолдуулж хийсэн албан ёсны бус түр найрамдал ийнхүү дуугаар эхэлжээ (*).

  Аль аль талын цэргүүд "түр найрамдлын бүс" дээр уулзахдаа дайн дуусч гэртээ харихыг хамгаас илүү хүсч байсан нь мэдээжийн хэрэг. Гэвч дайн үргэлжилсээр байлаа... Таван сарын дараа буюу 1915 оны 4 сард Германы арми Ипр хотын дэргэд дэлхийн түүхэнд анх удаа химийн зэвсэг хэрэглэсний улмаас(**) олон англи цэрэг хорт хийнд амиа алдаж, дайны эмгэнэл нэг хуудсаар нэмэгдсэн түүхтэй (тэр үед хэрэглэсэн хийг хожим хотын нэрээр иприт гэж нэрлэсэн). Харин сонин түүх гэвэл, азаар амьд үлдсэн англи цэргийн нэг нь нутагтаа ирж эмчид үзүүлтэл эмчийн нүд орой дээрээ гарч, мэл гайхаж цэл хөхрөх гэгч болсон гэнэ. Учир нь, залуу дайнд явахдаа тухайн үед эмчлэгдэшгүй хорт хавдартай байсан атал дайнаас буцаж ирэхэд хавдар нь ор мөргүй алга болсон байж. Ийнхүү орчин үеийн анагаах ухаанд химийн эмчилгээ хэмээх нэгэн салбар бий болжээ.
  Юм гэдэг дандаа хоёр талтай гэдгийг энэ хоёр түүх харуулах болов уу...

----------------------------------------------------------------------------------

* алдарт “Christmas Truce”-ийг би арай амархан тайлбарлав. Цэргүүд идээ будаагаа хуваалцаж хөл бөмбөг тоглосон нь үнэн боловч илүү нарийн түүхийг мэдмээр байвал гүүгэлдэхийг хүсье.

** далийж хэлэхэд, дэлхийн түүхэнд анх бөгөөд цорын ганц удаа бактереологийн зэвсгийг Монголын нутаг дэвсгэрт Халх голын дайны үеээр хэрэглэсэн юм.

2009/12/15

Нүдэнд тань хүүхэд... эсвэл хүүхэн


Хүүхэн харааг оросоор юу гэдэг бол?

Алдарт Далийн орос хэлний тайлбар толиноос харвал: "Зрачок, зорочок, зеница, зенко, глядельце, зеркальце, человечек в глазу, круглая прорешка среди радужной перепонки" гэж байна. Орчин үед "зрачок" гэх боловч Далийн толинд "человечек в глазу" буюу "нүдэн дэх бяцхан хүн" гэсэн үг байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Яагаад гэвэл... яахав дээ, зүгээр л сонин учраас. Anyway, яриагаа цааш үргэлжлүүлбэл маш олон хэлэнд хүүхэн харааг "хүүхэд", "бяцхан хүн" гэсэн үгээр илэрхийлдэг юм байна:

англи: pupil – сурагч, хүүхэд, хүүхэн хараа
таджик: mardumak – бяцхан хүн, одой хүн, хүүхэн хараа
санскрит: kanīnaká – эрэгтэй хүүхэд, kanīnaka – хүүхэн хараа (энэ хоёр үгний зөвхөн өргөлт нь өөр)
лезгин хэл (Дагестан): нини – хүүхэлдэй, вилин нини – хүүхэн хараа
караим хэл: бэбэк – хүүхэлдэй, бэбэй – хүүхэн хараа
япон: 瞳 ханз "нүд" + "хүүхэд" гэсэн хоёр ханзнаас бүрдэнэ

Бас нэг сонирхолтой ажиглалт гэвэл нэлээд олон хэлэнд хүүхэн харааг "охин", "бүсгүй" гэсэн утгатай үгээр илэрхийлж байна:

эртний грек: κόρη – бүсгүй, хүүхэн хараа
латин: pupa – охин, хүүхэлдэй, pupilla – өнчин охин, хүүхэн хараа
итали: pupilla (дээрх латин үгнээс гаралтай бөгөөд англи хэлний pupil ч энэ үгнээс гаралтай)
португаль: menina – охин, menina do olhos – хүүхэн хараа
испани хэл: niña – охин, niña del ojo – хүүхэн хараа

Ингэхэд европ ямар ертөнцийн төв биш, уул далайг алхасвал:

сарыколь хэл (иран хэлний бүлэг; Шинжаан Уйгуур болон хил залгаа Пакистаны нутаг): γoc – бүсгүй, хүүхэн хараа
вах хэл (Памир хэлний бүлэг): rərčodə'k – охин, хүүхэн хараа
брахуи хэл (дравид хэлний бүлэг; Пакистан, Афганистан болон Ираны хил залгаа уулархаг нутаг): dutk – охин, хүүхэн хараа
малаялам (дравид хэлний бүлэг, Энэтхэгийн өмнөд хэсэг): kuṭṭi – хүүхэд, охин хүүхэд, зулзага, хүүхэн хараа

За, ер нь хол яваад хэрэггүй, монгол хэлэнд юу гэдэг билээ... Орос тольноос олж харсан "человечек в глазу", монгол хэлний "хүүхэн хараа" сонин санагдаад энэ бүхнийг уул нь судалсан юм шдээ. Гэхдээ миний судлах гэж юу байхав, хэл шинжлэлийн мэдлэг ноль, чаддаг ганц эрдэм нь гүүгэлдэх. Тиймээс дээр бичсэн бүхнийг миний судалгаа гэж андууруузай, эндүүрүүзэй. Жинхэнэ сураад судлаад, шинжлээд бичээд нийтэлсэн хүн нь энд байна: http://privetkavkaz.0bb.ru/viewtopic.php?id=1159

Гол нь яагаад ийм олон хэлэнд хүүхэн харааг "бяцхан хүн", "хүүхэд", "охин" , "хүүхэн" гэх үгээр хэлдэг юм болааааа гэж баахан бодов. Гэхдээ "хүүхэд" болон "бяцхан" гэж хэлдгийн учир тун энгийн байж магад. Хүний өөдөөс харж суухад хүүхэн хараанд нь өөрийн тань бяцхан дүр тусаж харагддаг даа... тэгээд л тэр байх. Simple! Дээрх нийтлэлийг бичсэн хүн ч тэгж боддог юм байна. Yes!

Харин яагаад охин болон бүсгүй гэсэн утгатай үгээр хэлдэг юм бол... гоо сайхан ертөнцийг аврана, бүсгүйчүүл хамгаас сайхан, хөөрхөн, хиргүй тунгалаг нүдтэй учраас ?! гэж бодоод өнөөдрийн тэмдэглэл бичив. Ямар азаар хүүхэн болж төрсим... кк

2009/12/11

41 чулуу...

Хүүгийнхээ хүрээд ирэхийг хоног тоолон хүлээж суусан өвөө минь 41 чулуу сайн татдаг найзындаа очиж ирэх өдрийг нь асууж гэнэ. Тэгсэн найз нь чулуу татсан даруйдаа уулга алдан год үсэрч босоод "Бушуул, түргэл, гэртээ харьж цайгаа чана!" гээд бөөн сандрал болсон гэнэ. Аав харин яг тэр мөчид гэрийнхээ гадаа бууж байсан гэдэг. Ер нь 41 чулуу татах, дал шатаах хоёрыг хамгийн ортой мэрэг гэлцэнэ. Ингээд, хоёр нүдээрээ үзээгүй учир “болсон явдал” гэж бүлтэрч арай боломгүй, домог гэхэд дэндүү саяхан, дайны өмнөхөн байна уу, дараахан болсон нэгэн яриа сонирхуулъя:

Хэдэн сайн эр азрага адуу хулгайлж Алтайн уулсыг давуулан хөөж гэнэ. Мэдээжийн хэрэг, араас нь дутуугүй сайн эрс алдсан адуугаа буцаахаар мордсон гэнэ. Үйл явдал Монголын баруун хязгаар, сүрлэг сайхан Алтайн уулсад өрнөх учир аль аль тал 41 чулуу татдаг хүн дагуулж явсан гэнэ.

Морьдынхоо хойноос нэхэн давхисан хүмүүсийн мэргэч замдаа бууж 41 чулуу татаад "За, бид ч гүйцэхээсээ өнгөрсөн байна. Жин үдийн нар зулай төөнөж байна, энд хэсэг зуур амраад харья. Буухдаа харин бүгдээрээ эмээлээ буруу харуулж тохоорой" гэсэнд бүгд үг дуугуй мориноосоо бууж хэлсэн ёсоор гүйцэтгэв. Жаал амарсаны дараа мэргэч дахин 41 чулуу татсанаа "Бушуулаарай, хамаг хурдаараа давхицгаа, одоо бид яг дээрээс нь бууна" гэв. Бүгд эмээлээ зөв тохон довтолгоод, үнэхээр амарч байсан хулгайч нарын яг дээрээс нь буусан гэнэ.

Учрыг тайлбал, зугтааж явсан хулгайч нарын мэргэч 41 чулуу татаад "Нэхэл дагуул тун ойрхон ирсэн байна, гэхдээ азын тэнгэр биднийг ивээж амжихгүй нь гээд тэд буцчихлаа" гэсэн байж. Тийнхүү хулгайч нар уул хад давахаасаа наана жаахан амрах санаатай гал түлж, цай чанаж байгаад баригдсан гэнэ.

Зарим үед эрийн сайн, хүлгийн хурд биш 41 чулуу татах хүний ухаан заль бүгдийг шийднэ ээ гэж. Далийхад, өнөө үед гар утас, мэс мэйлээр хэн хэзээ ирэхийг хэн нэгнээс асуултгүй мэдчихдэг нь та бидний аз ч юм шиг, хааяа гэхдээ үгүй ч юм шиг...

2009/11/13

Хамгийн гунигтай дуу

Миний мэдэх хамгийн гунигтай япон дуу. Үг нь гунигтай, ая нь гунигтай, гуниг шингэсэн нэг л сонин хоолой... Дуу нь зөөлөн боловч хүчтэй. Дууныхаа ая, үгийг өөрөө зохиож байсан цөөн дуучдын нэг.

Doji Morita "Bokutachi no Shippai" 



   春のこもれ陽の中で 君のやさしさに
   うもれていたぼくは 弱虫だったんだよね・・

Өрөм хусам

Их сургуульд дөрөв, таван жил сурахад оюутнуудын ихэнхи нь хөөрүүлсэн сайхан сүү болж, цөөн хэд нь хусам болж, бүр цөөн нь өрөм болж төгсөнө гэх.

Одоо бодоход энэ үг сургууль төгссөн оюутнуудаас илүү анхныхаа ажилд ороод аахилан уухилан, эсвэл аяланхан дууланхан гурав, дөрвөн жил болж буй залуучуудад илүү хамаарах мэт. Гэхдээ нөгөө талаас, хийж буй ажилдаа мэргэшиж өрөм болно гэдэг тухайн хүний хүсэл зорилт, үлгэр жишээ болох удирдагч гээд олон зүйлээс шалтгаалах тул ингэж хамаагүй ангилж бас болохгүй ч юмуу...

Anyway, үүнийг бичсэн учир нь - сайхан монгол зүйрлэл байгааз :)

P.S. Асуух хэрэггүйэээ... нуруу нам, хараа муутай Сүрэн урд хавийн ширээнд үлэмж хичээмтгий дүр эсгэн сууж байсан ч үнэн хэрэгтээ үргэлж үүрмэглэнэ, үндсэндээ байнга зүүрмэглэнэ...үр дүнд нь тэгээд үнэхээрийн түлэнхий хусам болсон.

2009/11/10

Дэрний дэргэдэх тэмдэглэл



Японы улсын эртний уран зохиолоос миний хамгийн дуртай нь Сэй Шёонагон авхайн "Дэрний дэргэдэх тэмдэглэл". Энэ зохиолын япон нэр нь 枕草子, англи нэр нь "The Pillow Book", орос нэр нь "Записки у изголовья". Сэй Шёонагон мянгаад жилийн тэртээ, дэлхийн орчин цагийн анхны роман буюу "Гэнжиийн туульс"-ыг бичсэн алдарт Мурасаки Шикибүтэй нэгэн үед амьдарч байв. Далийхад, Мүрасаки авхай өдрийн тэмдэглэлдээ Шёонагоныг муулж бичээд мянган жилийн турш "муухай баагий вэ" гэгдэж байгаа... хамаг юмыг хадгалж үлддэг энэ улсад хамаагүй хүн цааснаа муулж болохгүй шүү. Гэхдээ өнөөдөр энэ хоёрын харилцаа биш Сэй Шёонагоны нэрийг түүхэнд мөнхөлсөн цорын ганц зохиолынх нь тухай бичихийг хүсэв.

Сэй Шёонагон ганц л зохиолоороо Японы болон дэлхийн уран зохиолын түүхэнд дархан цаазат байр суурьтай болж, Хэйан үеийн Япон улсын уран зохиолын төвшин, эмэгтэйчүүдийн авъяас боловсролыг харуулж чадсан нэгэн. Тэр ганц зохиол нь "Дэрний дэргэдэх тэмдэглэл". Харамсалтай нь, монгол орчуулга хараахан байхгүй учир зохиолын нэрийг өөрийнхөөрөө ийнхүү буулгав. Сэй Шёонагон энэ тэмдэглэлдээ байгаль дэлхий, жилийн дөрвөн улирал, ордоны амьдрал, мода загвар, сэтгэл хөдлөл, баяр хөөр, эгдүүцэл дургүйцэл гээд юм юмны тухай тун эвлэгхэн бичиж үлдээсэн төдийгүй, Япон улсыг төлөөлөх уран зохиолын нэгэн төрлийг үндэслэсэн гэж болно.

Хальт харахад бүсгүй хүний өдрийн тэмдэглэл мэт боловч үйл явдлын дараалал тун чөлөөтэй, урд хойноо орсон тул өдрийн тэмдэглэл гэж арай боломгүй. Бичсэн төрөл жанрыг нь эрхэм уран зохиол судлаачид хожим хойно "зүйхицү"(随筆)буюу үгчилж орчуулбал "бийрээ дагаад" гэж нэрлэсэн агаад Шёонагоныг энэхүү төрлийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Зүйхицү бол зохиогч санаанд орсоноо тэр чигээр нь, чөлөөтэй цаасанд буулгахыг хэлнэ. Толгойдоо "бодож бясалгаж гашилгасан" бус, тухайн мөчид бичмээр санагдсанаа ямар нэгэн дотоод цензургүй, сэтгэлийн хөдөлгөөнөө даган тэр чигээр нь бичнэ. Тиймээс гар биш бийр түрүүлж хөдлөх мэт байдгаас "бийрээ дагаад" гэж нэрлэсэн болов уу.

Сэй Шёнагоны тэмдэглэлд хатан хааны ордоны амьдрал нэлээд том хэсгийг эзэлнэ. Тэрээр өдөр тутмын жижиг сажиг явдлаас гадна баяр ёслолын үйл ажиллагаа гээд Хэйан үеийн ордоны амьдралыг нүдэнд буухаар "кино үзэж байгаа мэт" дүрсэлнэ. Гэхдээ ордон дахь амьдралын нарийн ширийнийг дүрслэхийг гол болгоогүй нь уншсан хэн бүхэнд ойлгомжтой. Учир нь Сэй Шёонагон аливаа үйл явдал биш тэдгээрийн төрүүлсэн сэтгэгдэлд гол анхаарлаа хандуулна. Бүсгүйн анхаарлыг энгийн юм татах агаад өөрийн гэсэн онцгой нүдний шил зүүсэн мэт жирийн биднээс арай ондоо байдлаар орчноо харж ажиглана. Зарим тэмдэглэлийн нэрийг иш татвал: “Хоорондоо үл таарах зүйл”, “Гуниг төрүүлэх зүйл”, “Инээд төрүүлэх зүйл”, “Сонсоход хэцүү зүйл” гэх мэт санаанд оромгүй, сонин ажиглалт маш олон. Ер нь тун сэргэлэн, шогч, шулуун зантай, ажигч гярхай бүсгүй байсан гэж бодогдоно.

"Дэрний дэргэдэх тэмдэглэл"-ийг хэдхэн үгээр тодорхойбол байгалийн дүрслэл, сэтгэл хөдлөл, түмэн юмсын төрүүлсэн сэтгэгдэл гэж болно. Харин нэг үгээр тодорхойл гэвэл би БЛОГ гэж хэлнэ (гайхамшигтай тул өөрийн эрхгүй том үсгээр бичмээр болох). Сэй Шёонагоны тэмдэглэл өнөө үеийн бидний амтархан унших & бичих дуртай блог гээч зүйлийг өөрийн эрхгүй санагдуулна. Мянган жилийн тэртээ амьдарч байсан маш авьястай бүсгүйн уран сайхан блог. Бүсгүй 21-р зуунд амьдарч байсан бол дэрнийхээ дэргэд бийр бариад биш дэлгэцний өмнө товчлуур балбаад сууж байхсан болов уу.

Сэй Шёонагон хатан хаанаас сайн чанарын цаасан дэвтэр бэлгэнд аваад тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн түүхтэй. Өөрийн эрхгүй бийр барин үг үсэг эвлүүлж суумаар санагдах сайхан цагаан цаас. Санаандгүй авсан бэлэг дэлхийн уран зохиолын өв санг ийнхүү баяжуулжээ.

2009/11/09

Мөрөөдөл



Налж суусан нарс модноос асуув:
 - Та нар юуг хүсэж, юун төлөө оршдог вэ?
 Хөгшин нарс салхиар дамжуулан шивнэв:
 - Бид тэнгэр өөд тэмүүлж, дэлхий ээжийн холын оддод ойртох мөрөөдлийг биелүүлж явна.

2009/11/08

Далийв

 Хэрвээ би жил байсан бол, би илүү сартай жил байх байсан

 Хэрвээ улирал бол намрын эхэн
 Хэрвээ сар бол есөн сарын дунд
 Хэрвээ гариг бол хагас сайны орой
 Хэрвээ өдөр бол үүрийн гэгээ

 Хэрвээ хот бол үлгэрийн хотхон
 Хэрвээ гудамж бол захын замын уулзвар
 Хэрвээ барилга бол алсыг харагч
 Хэрвээ үүд бол цоожгүй хөх хаалга

 Хэрвээ мод бол голын бургас
 Хэрвээ жимс бол ногоон алим
 Хэрвээ жимсгэнэ бол улаан чацаргана
 Хэрвээ өвс бол агь таана

 Хэрвээ цаг агаар бол намуун бороо,
 заримдаа гэхдээ Катарина хуй салхи
 Халуун хүйтэн гэвэл жаргах нарны илч
 Дулаан бүлээн гэвэл дөнгөж бүрэлдсэн тараг

 Хэрвээ уянга бол амар хуурын эгшиг
 Хэрвээ дуу бол уулын цууриа
 Хэрвээ чимээ бол шөнийн аниргүй
 Хэрвээ шивнээ бол тэрийг хэлэхгүй

 Хэрвээ амт бол гашуун шоколад
 Хэрвээ шингэн бол хайлсан цас
 Үнэр гэвэл аргалын утаа,
 заримдаа гэхдээ борооны чийг

 Хэрвээ унаа бол ногоон галт тэрэг
 Хэрвээ өнгө бол шаргал saffron
 Хэрвээ цэцэг бол хаврын яргуй
 Хэрвээ хувцас бол хуучин дан дээл

Үнэр танар учиртай

Ноднин Москва явахдаа анх метронд суусан өдрөө мартамгүй. Хүнд хаалга түлхэн ортол өөдөөс нэг л дасал болсон үнэр сэнхийв. Бүр өөртөө итгэмгүй бөөн гайхал болж хэсэгтээ метроны үнэр үнэрлэж зогсов. Өөрийгөө Москвагийн метроны үнэр цээжилчихсэн явна гэж ёстой санаа ч үгүй байж ээ. Тэгтэл метронд оронгуут "Хүлээгээрэй, байзаарай, энэ чинь метроны үнэр байна... мөн байна... хэвээрээ байна... багад ямар байсан яг тэр хэвээрээ байна!" гээд тэрүүхэндээ хөөрч хөөрхөн баярлав.

Эрдэмтэд хүний ойг “харааны ой”, “дууны ой”, “үнэрийн ой” гэж ялгадаг ба эдгээр дундаас хүний үнэрийн ой хамгийн эртний, хамгийн “араатан амьтны” шинжтэй бөгөөд хамгийн хүчтэй гэсэн агуулга бүхий нийтлэл саяхан нэг сэтгүүлээс олж уншаад өөрийн эрхгүй үнээээээн, яах аргагүй үнэээээн гэж толгой дохив.

Толгой дохингоо Японд таван жил болоод нутаг буцсан австрали найзынхаа яриаг санав. Найз маань “Эхнэр бид хоёр жилдээ нэг, хоёр удаа заавал харьж байсан, гэрийхэнтэйгээ байнга холбоотой байсан. Найз нөхөд олон, ажил хичээл сайн, олон газраар явж аялаад Японд бид яах аргагүй сайхан байсан. Тиймээс огтхон ч нутгаа санаж сүйд болоогүй. Зарим хүмүүс homesick болж гэрээ санаж гиюүрдгийг “онолын” хувьд л ойлгож мэдэх төдий. Гэхдээ нэг удаа Ёкохамагийн австрали цэргийн шарил очиж үзсэн юм. Тэгсэн тэр цэцэрлэг нэг л сайхан санагдаж, тэнд байгаад баймаар санагдаад, тэгээд эргэн тойрноо сайн ажтал шарилын дагуу эвкалипт мод тарьсан байсан. Бид хоёр эвкалиптын үнэрээр нутгаа санаж, гэр орон ээж ааваа ихэд санаснаа тэгж анх мэдсэн” гэж ярьж байв.

Бас нэг найз бүсгүй нэгэн газар урд сууж байсан залуугийн сүрчигний үнэрээр эксээ санаад, тэр хоёрын мартагдсан дууль эхлэл, өрнөл, төгсгөл юүтэйгээ нүднийх нь өмнө гэрлийн хурдтай өнгөрч харагдаад, тэнд юу хийж яах гэж ирснээ мэдэх сөхөөгүй болчихсон байсан гэж ярихыг сонсоод сүрчигний үнэрээр ингэж байвал цамцыг нь үнэрлэвэл бүр ч хэцүү юм болох нээ гэж бодож сууснаа санав.

Хэрвээ хүнд орон гэрийнх нь ч юмуу, ажлын газар сургууль ч юмуу, өдөр бүр барьдаг цүнх ч юмуу дасал болсон газар, юмтай нь адил төстэй боловч жаахан ондоо зураг үзүүлэхэд ихэнхи хүмүүс айхтар сайн нягталж харахгүй л юм бол ялгааг нь мэдэхгүй,  ихэнхдээ "мөн байна" гэж толгой дохидог гэсэн. Харин дасал болсон үнэртэй нь үл ялиг ондоо юм үнэртүүлэхэд шууд л биш байна гэж толгой сэгсэрдэг ажээ.

Тймээс монгол хүний үрээ үнэрлэж, аргалын утаа адуу малын чимээгээ санадаг нь тун учиртай. Нээрээн, бяцхан дүү маань гэрээсээ анх холдож гадаадад сурахаар яваад хагас жил болж байсан нэгэн орой хичээлээ тараад харьтал ээж аав хоёр бөөн уярал болчихсон зэрэгцэн сууж байна. Учрыг асуутал дүүгээс ээж аавын цамц явуул, гэрээ санаад байна, орой унтахаараа үнэрлээд дэрлээд унтана гэсэн захиа ирсэн байж :)

2009/11/06

Зурагт, дүү, дайн, NHK

2008/12/09

Монголд япон хэл сурч байхдаа зурагтны удирдлагын төлөө дайн дажин гээчийг гөө мөн уйгагүй явуулдаг байж. Байлдааны халуунд нөгөө дордын дорд үзэж долоон үгээр муу хэлж долоовор хуруугаа гозойлгон байж шүүмжилдэг ану, хятад нараас дутахааргүй муухай арга хэрэглэнэ. Ялалт байгуулсан үедээ NHK чөлөөтэй үзэх эрх эдлэх бөгөөд чадаж буй юманд арга үгүй гэсэн байртай дэвэн дэлхийг эзэлсэн мэт бардам ихэмсэг загнана. Ялагдсан үедээ үгүй шүү хө, эцсээ хүртэл үзнэ гээд гэрийн ажил хийх амлалт, чихэр печени мэтийн хээл хахууль, яагаад би үзэж болдоггүй юм гэсэн “япон хэл сурч буй хүний эрхийн ” тухай гал дөл болсон илтгэл, хамгийн сүүлдээ удирдлага нуух зэрэг арга заль, айлгалт сүрдүүлгийг эрээ цээргүй хослон хэрэглэнэ. Нэг муу нэвтрүүлэг зурагт үзэхийн төлөө хөөрхий муу дүүгээ хичнээн ч удаа нус нулимсын заагт хүргэсэн юм бол бүү мэд.

Одоо тэгсэн японд нэг хэсэг сурчихсан, нэг хэсэг ажиллачихсан... тэр үеийн тэр их сурах тэмүүлэл, дайн дажин хийх хүч энерги хаашаа замхран одсоныг бүү мэд. Одоо гэрт тоомоос том bilingual зурагт байх ч түгээр зөвхөн NHK л гарна. Фүжи, Ниттэрэ болон бусад бүх суваг “ноу шүү” дээ гээд элэг доог хийж буй мэт эрэлзэж жирэлзэхээс өөр юмгүй. NHK, BS болж байхад бусад сувал яагаад болохгүй байна... сэжигтэй санагдаж байрны жижүүрээс асуухад зүв зүгээр байна хуучин антенаа л солих хэрэгтэй гэсэн. Тэрийг нь авахын тулд гэрээс гарч дэлгүүр яваад, түрийвч гарган худалдаж аваад, богоонд сууж гэртээ ирээд, гэрэл асааж өөрөөндөө ороод, уут савнаас урж гаргаад хуучин антенаа сугалж хаяад... зэрэгн антэн солихтой холбоотой хамаг ажиллагааг бодохоор бүр залхуу хүрэм. Тиймээс эрэлзэж жирэлзэх нь дээвэр дээр сүрэг олон муур амьдардагийнх, shooganai ... гэж бодохоор шийдсэн хэхэ

Тэгээд ч зурагт үзэх онцын сонирхол оюутан ахуй үеийнхээс хамаагүй буурсан болохоор надад NHK-ийн нэг суваг, BS-ийн хоёрхон суваг гардаг одоогийн байдал илүүднэ гэхээс дутахгүй. Ажлын газрын хүүхнүүдийн geinojin news, сүүлийн үеийн драма, хэн хэнтэй суусан, хэн хэнээс салсан мэтийн ярианд оролцох боломжгүй нь хэрэггүй юмаар тархиа дарамтлахгүй, бас дэлдэн хоёр чих минь амраад сайхан.

Гагцхүү хааяа хааяа, зөвхөн NHK үзэх боломжтой өнөөгийн байдлаа бодохоор “хүссэн юм хүзүү орооно” гэдэг үг санаанд орж монголд байгаа муу дүү минь муухай их бодогдоно.

2009/11/04

Дуунд мөнхөрсөн хотууд


Хотуудын тухай "Москва слезам не верит", "Улаанбаатрын үдэш", "NY state of mind" гээд тоолж баршгүй олон сайхан дуу бий. Гэхдээ өнөөдөр дунд сургуулийн хичээл биш, дэлхийн газрын зураг биш, дуунаас анх нэрийг нь сонссон сонин содон хотуудын тухай 5 дуу танилцуулъя. Газар дээр ийм хот байдгийг дуунаас анх мэдэж, хэзээ нэгэн цагт өөрийн нүдээр харах юмсан гэж бодож яваа мөрөөдлийн хотууд.

Мандалай (Мянмар)

   

Мянмагийн энэ эртний хотын нэртэй дуу миний “Best of Robbie” листэд бас явж байгаа. Ялангуяаа тэр бам бам бам бааам бам гэдэг хэсэг нь гоё. Хэзээ нэгэн цагт очих хувь тохиолдвол энэ дууг сонсонгоо явна аа...

  Robbie Williams "Road to Mandalay"

  Everything I touched was golden
  Everything I loved got broken
  On the Road to Mandalay
  Every mistake I've ever made
  Has been rehashed and then replayed
  As I got lost along the way

  

Scarborough (Англи)


   
Англи ардын дуу. 1253 онд Генрих III хааны зарлигаар Scarborough хотод эхэлсэн ярмарк худалдаа жилд нэг удаа нэг сар явагддаг байж. 400 орчим жил үргэлжилсэн энэ ярмарк 1788 онд хаагдсан ч хүмүүс одоо хэр Scarborough fair-г санах бөгөөд жил бүр дундад зууны хувцас өмсөж тэмдэглэдэг гэнэ.

Бодоод байхнээ, хүмүүс дээр үеэс зах зээлийн газар юм худалдаж авах далимаар уулзаж болздог байж. Жишээ нь, энэ дууны монгол хувилбар нь: 

  Улаан бууртай тэмээгээр ирнэ гэсэн чинь яалаа даа
  Улаан хүрэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа

Гэхдээ ийм газар эхэлсэн дурлал үл бүтэх жамтай байж магад. Энэ дуу ч тийм нэгэн хайрын тухай дуу. Мөн бие биедээ машид ихээр тунирхаж гомдсон хоёрын дуу. Учир нь бүрэн эхээрээ Scarborough Fair нь харилцаа дуу бөгөөд залуу:

  Tell her to make me a cambric shirt,
  Parsley, sage, rosemary, and thyme;
  Without any seam or needlework,
  Then she shall be a true love of mine.

гэж дуулахад бүсгүй:

  Tell him to buy me an acre of land,
  Parsley, sage, rosemary, and thyme;
  Between the salt water and the sea sand,
  Then he shall be a true lover of mine.

гэж хариулна. Гүй нээрээ, яаж туньж гомдож хатуурхахаараа нэг нь "оёдолгүй, зүү утасны ор мөргүй цамц оёх"-ыг нэхэж, нөгөөх нь "давст далайн ус, эргийн элсний хооронд акр газар авч өгөх"-ийг шаардаж, тэгж чадах аваас "чи миний жинхэнэ амраг" гэж байх вэ? Манайхан ардын дууны үгийг урт, богино гэлтгүй их андуурч эндүүрдэг. Англи ч ялгаагүй юм санж. Учир нь цамц оёх тухай хэсгийг энэ бүсгүй "tell him to make me a cambric shirt" гэж эндүүрч байна, гэхдээ л гоё дуулжээ:

  Англи ардын дуу "Scarborough Fair"

  Are you going to Scarborough Fair
  Parsley, sage, rosemary and thyme
  Remember me to one who lives there
  He once was a true love of mine

  

Marrakesh (Морокко)

   
Мороккогийн хоёр хот дуунд мөнхөрсөн.
Нэг нь хүн бүхний мэдэх Casablanca, нөгөө нь миний хүсэх Marrakesh.

  Goombay Dance Band "Marrakesh"

  Marrakesh, come to Marrakesh
  to the city of gold near the sky
  Marrakesh, come to Marrakesh
  where the troubles of life drift on by

  Where is my home, where is my land? (way down in Africa)
  Where is my love, where are my friends? (way down in Africa)

  Marrakesh, come to Marrakesh
  says my heart when I feel all alone.
  Marrakesh, come to Marrakesh
  you will find peace of mind in Marrakesh

Тимбукту (Мали)

   

Секрет хамтлагийн хөөрхөн дуу. Багадаа тэр "алс холын Тимбухту боомт" хаана байдгийм бол гэж баахан бодож билээ. "Тэнд Сара Барабу амьдардаг" гэхээр орос хүнээс арай ондоо, шар толгойтой цэнхэр нүдтэй гадаад хүн төсөөлнө. "Тэнд абрикос, банан, сармагчин байдаг" гэхээр Африк тив бодогдоно. Бас тэр "муу муу" гэж мөөрдөг үхрээс гадна байнга "муу" гэж үглээд байдаг Марабу нь юу юм бол, тоть юм болов уу... гээд л хүүхдийн толгойг хөөрхөн эргүүлсэн дуу байж билээ.

Бүүр сүүлд Тимбухту биш Тимбукту хот Африкийн Мали улсад байдгийг мэдэв. Толгой эргүүлсэн дууны үг бол Норвег хүүхдийн зохиолч Синкэн Хоппын нэг алиа шүлгийн орос орчуулга болохыг мэдэв. Мөн зохиолч бүсгүй газар зүйн мэдлэг ноль гэдгийг ч давхар мэдэв. Учир нь Тимбукту хот юуун тэр далай, боомт... элсэн Сахара цөлд байж байгаам чинь.

Тимбукту хот цагийн сайханд худалдаа наймааг цэцэглүүлэн мандаж, Сахарагийн сувд хэмээн шагшигдаж байсан ч одоо бол хүний хөл тасарсан жижигхэн хот болжээ. Google гайхлаас мэдсэн бяцхан тривиа буюу хэнд ч хэрэггүй мэдлэг: "Have you ever heard about Timbuktu? If you are Donald Duck lovers, this will sound familiar to you. It is a name of a city where Donald wants to escape everytime he has a problem" гэнэ... hehe

P.S. Надад одоо ч ТимбуКту биш ТимбуХту гэж сонсогдох юм... Сонсгол минь багынхаас бараг өөрчлөгдөөгүй бололтой.

  Секрет хамтлаг "Сара Барабу"

  В далекой бухте Тимбукту
  Есть дом у Сары Барабу.
  Сара Барабу, Сара Барабу,
  У нее корова Му.

  А в Тимбукту везде растут кокосы,
  Орехи, ананасы, абрикосы.
  Над ними вьются бабочки и осы,
  Жуют бананы обезьяны в бухте Тимбукту.


Шахрисабз


Узбекистан улсын Шахрисабз хот. 2700 жилийн түүхтэй гэж бодохоор нэг л ер бусын, эерэг энергитэй газар байх болов уу гэж таадаг юм. Доголон Төмөр хааны төрсөн нутаг, түүний эцэг, хөвгүүдийг хөдөөлүүлсэн хот гэдгээрээ алдартай юм билээ. Мөн төв нь Юнэскогийн дэлхийн өвд бүртгэгдсэн учир үзэж сонирхох юмтай л хот. Нэгэн өдөр нисээд очно оо.

  Ялла хамтлаг "Шахрисабз"

  
 

2009/11/03

Япон компани, монгол бүсгүй, орос залуу

2008/03/15

Өнөөдөр ажил дээр Москва оффисээс түр хугацаагаар ирсэн орос залуутай танилцаж ярилцав. Намайг анх хараад л аягүй монголжуу гэж бодсон гэнэ. Учир нь Монголд гурван удаа, тус бур 3 долоо хоног аялж байсан гэнэ. Монгол сайхан, байгаль сайхан, хүмүүс сайхан гээд өдрийн цайны цагаар нутгаар минь явсан тухайгаа ярьж хүүрнэв.

Ярианаас нь санаанд үлдснийг сийрүүлвээс:
  • Говьд эзгүй хээр газраар явж байгаад санаандгүй нэгэн хийд олж очив. Байшин барилгын ул мөр энд тэнд харагдах тул эртний томоохон сүм хийдийн ул суурь бололтой. Сэргээж барьсан жижиг модон хийдэд улаан нөмрөгтэй зургаан лам ном уншиж байлаа. Намайг дайлж цайлаад сүйд болов. Орой харин унтаж амар гээд өөрсдөө лааны гэрэлд улаан бэхээр судар ном бичиж эхлэв. Хааяа нэг шөнийн аниргүйд шувууд дуугарана, лааны гэрэлд улаан нөмрөгтэй лам нар сууна, тооноор одод харагдана, харь гариг дээр байгаа ч юм шиг, үлгэрт орсон ч юм шиг... ямар сонин, ямар сайхан байсан гэж санана. Маргааш нь лам нар бүрээ үлээж ном уншиж эхлэв. Сүрэн чи төсөөл дөө, эргэн тойронд хэн ч байхгүй, жижигхэн сүмд лам нар ном уншина, тэдний дууг би ганцаараа сонсон сууна... үнэн бодит гэдгийг мэдрэхийн тулд өөрийгөө нэг чимхээд авсан шүү.
  • Нэг удаа Хөвсгөлийн ууланд ганцаараа явж байгаад баавгайтай таарав. Аз болж би биш, баавгай турүүлж зугтаав. Хөвсгөл далайн ус ямар цэвэр, ямар тунгалаг гэж бодно! Би Иран, Казахстан, Оман, Иемэн, Пакистан, Афганистан, Норвеги… олон л газраар явсан, харин тийм тунгалаг ус амьдралдаа анх удаа Монголд үзсэн. Одоогийн Байгаль нуур бол Хөвгөлийн хаана нь ч хүрэхгүй, энд тэнд эрэг дагуу элдэв бусын үйлдвэр комбинат барьчихсан учраас.
  • Ховдод жижиг жим дагаад явж байсан чинь гол тулаад тасарчхав. Нөгөө эрэг рүү хартал жим цааш үргэлжилж байна. Газрын зургаа хартал “брод” (гарам) гэсэн бичиг байна. Тэгээд яахав, гутлаа тайлаад гартаа нэг урт мод бариад гаталж эхлэв. "Брод" учир ус сайндаа л өвдөг татах байх гэж бодсон чинь бүсэлхий хүрч байна. Голын дунд орчим гэнэт цээж шүргэж эхлэв. Уулын гол болохоор урсгал хурдан, жаахан л тэнцвэрээ алдвал авч явчих гээд байсан. Ганцаар явсныг хэлэх үү, айсан гэж жигтэйхэн. Арайхийж нөгөө эрэг дээр гарахад хамаг бие чичрээд, шүд мүд тачигнаад... Би “брод” гэдгийг сүүлд ойлгосон, тэр чинь над шиг явган биш морьтон монголчуудын “брод”! Явган биш моритой гатлах ёстой гарам байж дээ.
  • Хөдөөний хүмүүсийн эрүүл чийргийг гайхсан шүү. Жимс ногоо бараг идэхгүй учир Европын ухаанаар яаж ч бодсон “витаминоз” буюу төрөл бүрийн витамины дутагдалд орж турь муутай байх ёстой атал ямар сайхан хөрслөг чийрэг хүмүүс вэ. Шүдээ сүйдтэй угааж харагдаагүй атлаа ямар гоё, цагаан, том, зурайсан сайхан шүдтэй вэ. Би найзтайгаа тувт хүмүүсийн шуд харж гайхаж явсан. Бас хүүхнүүд! Кровь с молоком! Хоёр гурван хүүхэд төрүүлсэн гэхэд ямар сайхан чадалтай бяртай, хурдан хөдөөлгөөнтэй гэж санана! Сэргэлэн нүдтэй, авхаалж самбаатай атлаа амгалан тайван царайтай. Мне бы такую! (Нэг ч хүүхэд гаргаагүй атлаа үргэлж нойр дутуу & ажил ихтэй байна, ядарч байна гэж үе үе үглэдэг Сүрэн ихэд ичив).
  • Ховдод нэгэн орой хээр хонож байсан хүмүүстэй таарч тэдэнтэй хамт хонохоор болов. Тэр их сонин газар байсан, би тэр болтол устай газар гэхээр гол, цөөрөм, нуур, худаг, булаг л байдаг гэж бодож байлаа. Харин тэр газар их сонин, хэсэг газар тэр чигээрээ 3 см орчим усан бүрхүүлтэй, доороо өвс ургамалтай. Гэхдээ намагтай, намгархуу газар бол биш, мөн ойр орчим гол, цөөрөм, булаг ус харагдаагүй. Орой хүмүүс морьдоо тэнд тавьж идээшлүүлэхэд аниргүйн дунд зөвхөн морьдын усан дундаас ногоо зулгаах шов шов гэсэн зөөлөн дуу сонсдож байлаа.
Гарам жим хүртэл заасан ямар газрын зураг авч явсныг асуутал социализмын үеийн геологич нарын хэрэглэж байсан 500 мэтрийн нарийвчлалтай зураг гэсэн. Бас хоёр дахь удаагаа Монгол явахаасаа өмнө Москва хотын Рэрихийн музей орж, музейн ажилтнаас эртний Монголын газрын зураг гуйж байгаад хуучин сүм хийд байсан газруудыг өөрийнхөө газрын зураг дээр тэмдэглэж аваад явсан, Рэрихийн тэмдэглэл нэлээд уншсан гэж байлаа.

Монголоор явахад хэцүү ч юм уу, эвгүй санагдсан юм байв уу гэж асуухад тийм юм огт байгаагүй, замын машинд согтуу хөлчүү залуучууд суухад л тиймэрхүү байсан, бусдаар бол хэцүүдсэн юм огтхон ч байгаагүй. Гэхдээ инээдтэй хөгжилтлэй юм бол зөндөө тохиолдсон гэнэ: "Хөдөөний нэгэн буудал дээр богоон ирэхэд хүмүүс уралдаж, түлхэлдэж, байлдаан болж сууцгаасан. Харин 20 минутын дараа богоон хагас хоосон чигээрээ тэндээ зогсож л байсан... Нээрээ монгол бабушка нарын чадлыг гайхсан шүү, жулдрай залуучуудыг бол зүгээр нэг түлхээд л түрүүлж орж байгаам чинь".

Гэх мэт Денис залуу Монголын тухай дурсамжаа хараамгүй хуваалцаж хууч хөөрөв. Хорвоо гэдэг жаахан юм, арлын Японд ажлын оффист ийм орос хүнтэй таарч танилцана гэж санаа ч үгүй явлаа.

"Монголд хүний гар хүрээгүй, аж үйлдвэрээр бохирдоогүй, онгон байгалиараа байгаа газар тун олон. Модоо тайраад энд тэнд гадныхантайгаа хамтраад үйлдвэр босгоод эхэлбэл ямар харамсалтай вэ. Үүнд л очих бүрд сэтгэл зовж эмзэглэх юм. Монголын өвөрмөц бүхэн байгальтайгаа хамт алдагдчих вий гэж айх юм" хэмээг хамгийн сүүлд хэлсэн үг нь хамгийн тод сэтгэлд үлджээ.

2009/11/01

Николай Доризо "Дурсамж"

 Николай Доризо "Воспоминания"
 Из сборника "Звенья"

 
 Вкладывайте деньги в воспоминания,
 Вкладывайте деньги в чудеса.

 Помню, летел я к тебе на свидание
 Из Ростова в Москву лишь два часа.
 Это пришло, как прозренье к поэтам.
 Вмиг отмахнулся от тысячи дел.
 Я еще утром не думал об этом,
 А в полдень к тебе скорым рейсом летел.

 - Напрасная трата денег, - друзья говорили,-
 Студентик, купил бы уж лучше себе костюм выходной.-
 Но сколько за все эти годы костюмов они износили,
 Воспоминаниям нету износа.
 Они и доныне со мной.
 Влюбленный,
 Счастливый,
 Я вырвался в небо из будней.
 Достал до тебя я заоблачным сильным крылом.
 В любви
 Чем ведешь ты себя безрассудней,
 Тем памятней это с годами, потом.

 И я повторяю как заклинанье:
 Нет, не в сберкассу идите,
 Свои сбереженья неся, -
 Вкладывайте деньги в воспоминания,
 Вкладывайте деньги в чудеса!

    Орчуулга: Булдруу

    Дурсамж жаргалын төлөө мөнгөө үр хүмүүс ээ,
    Дуулим гайхамшгийн төлөө бүү харамла хөрөнгөө.

    Охин чамтайгаа уулзахаар Москва руу
    Ростов хотоос хоёр цаг нисэж байснаа санам би.
    Ядуухан амьдралынхаа зовлон зүдгүүрээс салж,
    Яруу найрагчийн онгод орох шиг баярласан билээ.
    Өглөөхөн би энэ тухай бодож байгаагүй ч
    Өдөр нь чамтайгаа уулзаад инээн зогсож билээ.
    Оюутан минь, чи энэ мөнгөөрөө
    Олигтойхон хувцас авбал дээргүй юү гэж хүмүүс хэлж байсан
    Олон хувцас элээж үзлээ би,
    Олоод харчхаар дурсамж ер алга аа.
    Хайрт чамтайгаа уулзсан тэр мөч
    Харин одоо ч хүртэл миний санаанд байна.
    Аз жаргалдаа автсан би гэдэг амьтан,
    Алаг хорвоог мартсан байлаа хөөрхий.
    Хайр дурлалынхаа төлөө галзууран буцалж явсан өдрүүд чинь
    Хамгийн сайхан дурсамж болж үлдэнэ.

    Эд хөрөнгө хураах гэж бүү яар хүмүүс ээ
    Энэ орчлонгийн утга өөр юманд байна.
    Дурсамж жаргалын төлөө бүгдийг нь үр,
    Дурлаж хайрлахын төлөө цөмийг нь зориул!

2009/10/30

Эцсийн захиа

"Зуун жилийн ганцаардал", "Хурандаад захидал үл ирнэ" зэрэг зохиолоороо дэлхийд нэртэй Габриэль Гарсиа Маркэсийн "Эцсийн захиа"-г орчууллаа:

  Gabriel Garcia Marquez "A Farewell Letter"
  Орчуулга: Сүрэн, С. Наранжаргал (англи хэлнээс)

Бурхан намайг чихмэл хүүхэлдэй гэдгийг агшин зуур умартаад, хормын ч болов амьдрал хайрлавал би бодсон бүхнээ ярих бус, юу ярихаа бодох байсан.
Аливааг би үнээр бус, утгаар нь цэгнэх байсан.
Ганцхан минут нүдээ анихад ертөнцийн гэрэл гэгээнээс жаран хором тасрахыг ухаарч, бага унтаж ихийг мөрөөдөх байсан.

Бусдыг эргэлзэн зогсох үед би урагшлан давшлах байсан.
Бусдыг унтах үед би сэрүүн, сэргэг байх байсан.
Бусдыг ярих үед би сонсох байсан, бас шоколадтай мөхөөлдсийг амтархан идэх байсан!
Бурхан надад жаахан ч атугай амьдрал хайрлавал би энгийн хувцас өмсөх байсан. Ургах нарыг угтаж, бүх бие төдийгүй зүрх сэтгэлээ ч наранд нээх байсан.
Бурхан минь, зүрхэнд шингэсэн үзэн ядалтаа би мөс болгон хөлдөөгөөд наран гарч ирэхийг хүлээх байсан.
Оддын гэрэлд Ван Гохтой зураг зурж, Бэнэдэттийн шүлэг уншин мөрөөдөж, Серрагийн дууг саран авхайд серенад болгон өргөх байсан.
Өргөс хатгах өвдөлт, цэцгэн дэлбээний улаахан үнсэлтийг мэдрэхийн тулд би сарнайн цэцэгсийг нулимсаараа услах байсан.

Бурхан надад хэсэгхэн ч атугай амьдрал бэлэглэсэн бол...
Би өдөр болгон элэг дотны бүх хүмүүстээ хайртай гэдгээ хэлэх байсан.
Эр, эм - хүн болгонд тэднийг хайрлан биширдгээ итгүүлэх байсан. Хайрыг хайрлаж, хайраар жигүүрлэн амьдрах байсан.
Хөгшрөх цагт хайр үгүй болно хэмээн итгэх хүмүүст эндүүрч байна гэдгийг ойлгуулах байсан. Хүн хайрлахаа байсан цагт л хөгширч эхэлнэ гэдгийг ухааруулах байсан!
Бяцхан хүүхдэд би даль жигүүр өгнө. Дүүлэн нисэхийг харин өөрөө сураасай гэж хүснэ.
Өвгөн буурлуудад үхэл гэдэг нас ахих бус умартан мартахаас эхтэй гэж хэлнэ.

Хүмүүс минь дээ, та нараасаа яасан ч ихийг сурав даа...

Бүгд уулын оройд амьдрахыг хүсэх боловч жинхэнэ аз жаргал дээш доош хэрхэн өгсөж уруудахад оршихыг үл ухаарна.
Саяхан мэндэлсэн улаан нярай бяцхан гараараа эцгийнхээ хурууг атгахад насан үүрдийн уяа үүсдэг ажээ.
Өрөөл нэгнийгээ хөл дээрээ босоход туслах ганцхан тохиолдолд хүн хүнээ дээрээс доош харж болдгийг мэдлээ.
Хүмүүс та нараасаа олныг сурлаа, гэвч энэ бүхэн хэрэггүй ажээ. Учир нь, аяныхаа богцыг энэ бүхнээр дүүргээд би, одоо харуусан та нараасаа хагацах гэж байна.

-------------------------------------------------------

2009/10/29

Солонгон гүүр

Тамүра Шигэрү "Мөрөөдлийн аян"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Нэгдүгээр хэсэг: Гүүр

Ранслот робот гүн хавцал руу өнгийн хараад
  - Зам энд тасарч байна гэв.
  - Сонин юм даа, дурандахад энэ хавцлын нөгөө талд энэ замын үргэлжлэл харагдах юм. Гэвч энд гүүр байсан ул мөр алга...

   Эрдэмтэн доктор Фүүп, Ранслот робот хоёр археологийн судалгаа хийхээр Дундад Азийг зорин явах замд энэ гүнзгий хавцал таарсан боловч хэрхэн давж, яаж нөгөө талд гарахаа мэдэхгүй арга мухардаад байлаа.

  - Доктор оо, араас хүн ирж байх шиг. 
  
   Эргэн харвал тэр хоёрын ирсэн замаар үндэснийхээ хувцас өмссөн, араг үүрсэн нэгэн эр алхаж ирэв. Тэрээр Ранслотыг харж баясгалантай инээгээд, Фүүп докторт бяцхан мэхийж ёслов. Тэгээд нүдээ жаахан аниад хавцлын зүг хөнгөн шингэн, сонин алхаагаар алхаж эхлэв. Фүүп доктор, Ранслот хоёр сандран

  - Болгоомжтой!
  - Хөөе!

гэж уулга алдан дуудах хооронд эрийн хөлийн үзүүрээс хавцлын нөгөө тал хүртэл долоон өнгөөр туяарах солонго гүүр болон татагдсан байлаа. Эрэгтэй эгэл жирийн явдал мэт ажиг ч үгүй солонго өөд алхаж гараад хавцлын нөгөө талд очиж буухад солонгон гүүр нэг л мэдэхнээ алга болсон байв.

  - Сая юу болсныг харсан уу?
  - Харлаа доктор оо. Энэ хоёр нүдээрээ харлаа.
  - Хавцлын нөгөө талд гарахын тулд солонго татуулах хэрэгтэй юм байна.
  - Тийм юм шиг байна.
  - Бид бас чадах болов уу?

   Ийнхүү доктор Фүүп, Ранслот робот хоёр нөгөө эрийг дуурайн солонгон гүүр татуулах дасгал хийж эхлэв. Тэр хоёрыг солонго гаргах гэж янз бүрээр оролдох хооронд илжиг хөтөлсөн бяцхан жаалхүү, тод өнгийн үндэсний хувцастай, нярай хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй, таяг тулсан цагаан сахалт өвгөн гээд янз бүрийн хүмүүс хавцал дээгүүр өөр өөрийн солонгон гүүр татуулан нөгөө талд гарч аян замаа үргэлжлүүлж байв. 

   Хүмүүс хавцлын наад, цаад талаас нааш цааш чөлөөтэй ирж явж байлаа. Доктор Фүүп заримаас нь солонгон гүүр татуулах арга барилын тухай асуусан боловч бүгд мэдэхгүй гэж хариулав. Агаар амьсгалахтай адил эгэл жирийн явдал тул бодож амжаагүй байтал хүн бүрийн өмнө солонгон гүүр гарчихдаг бололтой. Зарим нь тэр хоёрын төлөө хавцлыг нааш цааш хэд хэдэн удаа гаталж, солонгон гүүр татуулж үзүүлсэн боловч тэр хоёрт солонгон гүүр гаргаж өгч даанч чадсангүй.

   - Доктор оо, энэ нэлээд хэцүүхэн ажил бололтой.
   - Харин ээ... Энэ хавцлыг давахын тулд цагаан цайлган, хүүхэд мэт гэнэн сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Эндэхийн хүмүүс бүгд үнэхээрийн сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Хоёулаа энэ гүнзгий хавцлын цаад талыг энэ чигээрээ үзэхгүй өнгөрөх нь зөв байх аа. Гэхдээ дэлхий дээр ийм газар үлдсэнд би маш их баяртай байна гэж доктор хэлэв.

   Ийнхүү Фүүп доктор, Ранслот робот хоёр хавцлын нөгөө талд гарах оролдлогоо болиод ирсэн замаараа буцахаар шийдэв. Буцах алхаа нь энэ нутгийн хүмүүсийн алхаа шиг хөнгөн шингэн, сонин айзамтай болсныг тэр хоёр анзаарсангүй. Мөн хавцал дээгүүр хоёр тод солонго үлэмж сайхан өнгөөр туяаран буйг ч анзаарсангүй.

2009/10/28

Солипсист

Фредерик Браун science-fiction зохиолч боловч зөгнөлт зохиолын хажуугаар алиа алиа юм их бичнэ, бичнэ гэнэ, бичиж байлаа. Өгүүллэгүүд нь богинохон боловч хөөрхөн юм бодуулна. Anyway, нэг бяцхан өгүүллэг орчууллаа:

  Fredric Brown "Solipsist" 1953
  Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

  Уолтэр Б. Иегова – энэ түүний жинхэнэ нэр тул би энэ нэр хэрэглэсний төлөө уучлал гуйхгүй – бүх насаараа бүрэн итгэлт солипсист байв. Солипсист гэгч, хэрвээ та мэдэхгүй бол, зөвхөн өөрийгөө цорын ганц оршихуй гэж итгэдэг хүнийг хэлнэ. Бусад хүмүүс болон хорвоо ертөнц тэр чигээрээ түүний бодол төсөөлөлд оршдог агаад солипсист энэ бүхнийг ургуулан дүрслэхээ больчихвол бүгд оршин тогтнохоо болино гэж итгэнэ.

  Нэгэн өдөр Уолтэр Б. Иегова солипсизмыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд хүрсэн билээ. Нэгхэн долоо хоногийн дотор эхнэр нь хаанахын ч юм бэ хархүүтэй зугтан алга болж, тэр өөрөө ачааны түшмэл ажлаасаа халагдаж, мөн замыг нь хөндлөн гарах гэж байсан муу хар муур хөөж байгаад хөлөө хугалсан байлаа.

  Тиймээс эмнэлэгт хэвтэж байхдаа энэ бүхнийг эцэс төгсгөл болгохоор шийджээ.

  Цонхноосоо од ширтэж байгаад алга болоосой гэж хүсэхэд од мичид үгүй болов. Дараа нь бүх хүмүүсийг алга болоосой гэж хүсэхэд эмнэлэг маш сонин, эмнэлэг гэхийн аргагүй чимээ аниргүй болов. Араас нь бүх дэлхийг үгүй хийгээд нэг мэдэхнээ тэрээр оргүй хоосонд дүүжлээстэй мэт хөвж байлаа. Зовлонт биеэсээ амархан ангижраад хамгийн сүүлийн алхам буюу өөрийнхөө оршин тогтнолыг үгүй хийхийг хүслээ.

  Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй.

  Сонин юм аа гэж Уолтэр Б. Иегова бодоод солипсизмд хязгаар байна гэж үү гэж гайхшрав.
  Нэгэн дуу "Тийм" гэж хариулав.
  - Та хэн бэ?
  - Чиний үгүй хийсэн орчлон хорвоог бүтээсэн нь би байна. Харин одоо чи миний байрыг эзлэн авсан тул – тэрээр гүнзгий гээч нь санаа алдав – би ашгүй, оршин тогтнохоо дуусгавар болгож, хийж бүтээхийг чамд шилжүүлж өгнө гэв.
  - Гэхдээ би өөрөө яаж оршин тогтнохоо болих вэ? Би чинь зөвхөн үүнийг л хүсээд байгаа юм шүү дээ?
  - Тийм ээ, би мэдэж байна гэж дуу хариулав. Би яасан, чи яг тэгэх л хэрэгтэй. Орчлон хорвоог бүтээн бий болго. Чиний итгэсэнд итгээд бүтээсэн бүхнийг чинь үгүй болгох хүн гарч ирэхийг хүлээ. Тэгээд түүнд бүхнээ шилжүүлэн өгөөд өөрөө явдгаараа яв. Одоо харин баяртай.

  Ингээд дуу алга болов.

  Уолтэр Б. Иегова оргүй хоосонд гав ганцаар үлдсэн тул түүнд хийж чадах ганцхан л зүйл байлаа. Тэрээр хурмаст тэнгэр, газар дэлхийг бүтээв. Энэ ажилд зөвхөн долоохон хоног зарцуулав.

----------------------------------------------------------------------

2009/10/24

Техникийн хөгжил

Холбоо тасраад удсан найзыгаа Facebook-с олоод хагартлаа баярлаж, хайлтлаа мишээв. Тэгээд жаахан бодлоо л доо... Бидний ээж аавын үед Орос, Герман, Унгар, Чехэд сурч олон сайхан найзуудтай болсон ч нутаг буцаад ганц хоёр нүүхэд л насаар холбоо тасардаг байлаа. Тэр байтугай захиа занаа замаас төөрвөл хос залуус хүртэл хоёр тийш болдог байв. Бид нар тэгэхээр азтай үед төржээ :)

Ингэхэд нөгөө "Электрон жаалын адал явдал" киноны дуунд
  
  До чего дошел прогресс
  Труд физический исчез ♪♪ 

буюу "Хөгжил дэвшил туйлдаа хүрлээ, бие хүчний хөдөлмөр үгүй боллоо" гэж дуулдаг даа... "Биеийн хөдөлмөр" хараахан алга болох болоогүй ч "хөгжил дэвшил юунд хүрсэнийг" жаахан бодов. Бодоод бодоод гэхдээ бодын шийр дөрөв учир бодож эргэцүүлсэн биш жаахан хайлт хийсний үр дүнд буусан дүр зургийг танилцуулъя:

  1900-1930
  • 1901 – Маркони Гульельмо хэмээх итали нөхөр усан онгоцон дээр радио суурилуулж "first reported transatlantic radio transmission" буюу миний ойлгосноор анхны “mobile” холбоо тогтоов (энэ италиуд уу... анхны утас зохион бүтээсэн нь Бэлл биш итали эрдэмтэн Антонио Меуччи. Одоо ч байгалийн ухааны чиглэлээр Италид сурах хамгийн хэцүү, дийлэхгүй зарим нь АНУ-д очиж төгсдөг гэжуга). 
  • 1910 – анхны дуутай кино
  • 1925 – телевизийн эрин үеийн эхлэл
  • 1934 – халисан магнитофон (пленочный магнитофон)
  1940-д он
  • 1940 – өнгөт зурагтны орчин үеийн систем
  • 1941 – программ хангамжтай компьютер
  • 1946 – гар утас (өргөн хэрэглээний биш)
  1950-1960
  • 1951 – видеомагнитофон
  • 1962 – аудиокассет, анхны компьютерийн видеотоглоом
  • 1965 – компакт-диск
  1970-1980
  • 1971 – кассетный видеомагнитофон
  • 1972 – текст боловсруулах процессор (текстовый процессор) 
  • 1979 – өргөн хэрэглээний гар утас & аудио тоглуулагч (аудиоплеер)
  • 1981 – IBM PC
  • 1984 – Apple Mac
  • 1985 – Microsoft-ын Windows
  1990-ээд он
  • 1990 – HTTP & html
  • 1992 – sms явуулдаг болов
  • 1993 – Pentium процессор
  Техник технологийн хөгжлийн ачаар:
  • 1998 – Google
  • 2001 – bluetooth
  • 2001 – YouTube
  • 2004 – Facebook 
За тэгээд нэгдэж нээгдсэн дэлхийд дурын бөгөөд дуртай хүнтэйгээ холбогдоод байж дээ :)

2009/10/23

Нэгэн өдрийн баяр

2008 07/27

Өчигдөр найзуудтайгаа далай явж, давстай давалгаанд хэд сайн цохиулаад ирлээ. Алиа найзуудтайгаа арзайтлаа инээж алтан наранд боорцог шиг борлоод ирлээ. Өнөөдөр бүх бие жаахан хүндвэртэй ч нэг л сайхан амарсан шинжтэй. Нэгэн яриаг минь нэгэн найз маань бич бич бич гэж ятгасан тул here we go :

Хүний сайхан сэтгэл өөрт чиглэсэн ч бай өрөөлд чиглэсэн бай ч аягүй их баярлана Хүний сэтгэлийг санаандгүй мэдэж таних үед бүр ч их баярлана. Хааяа хааяа тэнгэр бурхан намайг ивээж тийм учрал явуулна. Хоромхон зуур болоод өнгөрсөн явдал ч гэлээ сэтгэлд гэгээ татаад хэсэгтээ баяр мишээлээр дүүрэн байна.

Икегами шугамын Икегами буудлаас арван мин алхах зайнд эртний том сүм бий. Гол сүм нь уулын орой дээр, шатаар нэлээд өгсөж байж хүрнэ. Хэд хэдэн жижиг сүм, мөргөлийн газар доор байх бөгөөд сард нэг удаа цайны ёслол сурч байхдаа хажуугаар нь өнгөрдөг байв.

Намрын нэгэн өдөр мөргөлийн сүмийн хажуугаар явж байтал нэг залуу нүдэнд тусав. Анх хальт хараад өнгөрсөн ч нэг л юм анхаарал татаж дахин сайн харав. Ажиглаваас дөнгөж 25 гарав уу гэмээр залуу. Хэдий залууг өөдөөс нь биш хажуунаас харж буй ч бүх бие сэтгэлээрээ мөргөж буй нь илт. Хоёр нүдээ тас анин, хоёр гараа таг нийлүүлэн жаахан урагшаа бөхийж бүх биеэ чангалаад, сэтгэл зүрхээ төвлөрүүлээд залбирч буй нь хараагүй хүнд хүртэл мэдрэгдмээр. Дахиад сайн хартал залуугийн яг дээр 安産 (*) гэсэн бичиг... Уншингуут дүр зураг улам тодорч сэтгэл нэг л тайван, дэлгэр болж билээ. Чимээгүй баяр гэж хэлвэл илүү онох болов уу.

Сүмийн хажуугаар өнгөрөх нэг юмуу хоёрхон минутын хооронд л болсон явдал. Тэрүүхэн зуур анхны хүүхэд нь болов уу, гэр бүл болоод удаагүй болов уу, удахгүй амаржих болов уу, арай дөхөөгүй болов уу... гээд дотроо нэлээд юм бодож таамаглаад. Эхнэрийнхээ төлөө эсэн мэнд амаржаасай гээд сэтгэл зүрхээрээ залбирч буй үл таних залууг хэсэгтээ санаж баярлаж явлаа. Одоо ч гэсэн санах болгонд нэг л гоё болдог. 本当にいいもの見せてもらったと感謝する。

Тэр өдөр давхар бүх эрчүүд залуучуудад аягүй их баярласан өдөр байлаа. Хайртай дуртай гэж дэвэн дэлхийгээр зарлахгүй ч, бэлэг цэцгээр бөмбөгдөж бөс даавуунд бөөцийлэхгүй ч хамаг сайхан сэтгэл нь хаая хаая хальт харагдана. Тэр үед хайр эгдүү зэрэг хүрч 男の子って何か可愛いなぁ гэж бодогдоно.

-----------------------------------------------------------------------------------
* 安産 эсэн мэнд амаржих гэсэн утгатай үг, японы зарим сүм мөргөх зорилгоос (өвчин эдгээх, элсэлтий шалгалтанд тэнцэх, хань ижилтэй болох г.м ) хамааран мөргөх газар нь тусдаа байдаг.

2009/10/20

"Bombardiers" & санхүүгийн хямрал

... The numbers on the Resolution Trust offering totaled $145 billion, which was to help shut down a few dozen bankrupt savings and load. All of the unpayable debt was being moved off the balance sheets of the government-insured thrifts and into the fineprint footnotes of the government-backed Resolution Trust. It was a perfectly legal accounting transaction that would make the S&Ls' embarrassing $145 billion loss disappear from the public eye, and though the government had done nothing yet to figure out how it was going to pay back the bonds, it did discover that the Federal Reserve could print enough money to pay the interest until it was all figured out.

The bonds didn't come due for thirty years, and everyone had confidence that by the year 2024 the United States government would be such a bloated, gargantuan scarfing pig, that it'd never notice this little $145 billion invoice. That would be loose change in 2024. It would be nothing compared to radioactive-uranium storage barrels, which were scheduled to be dug out of the Utah desert in 2020 and atomically defused. It would seem like small potatoes compared to the cost of cleaning up all our river and lakes, which private industry had polluted for 110 years before the government stepped in and told them that what they were doing was perfectly legal. Well heck, the S&Ls had only five or six years to pollute the financial system before the government stepped in and told them that it would bail out all their losses.

But still, $145 billion was such a gargantuan, monstrous, scandalous sum that the salespeople couldn't take it seriously and joked about how the RTC ate money like Godzilla ate Tokyo.
"They are asking for gillion zillions", Lisa Lisa explained to Honolulu Federal.
"A jillion trillions," surmised Regis Reed.
"A dillion fillions," Nickel Sansome piped in proudly...


Үүнийг уншсан хүнд өнөөгийн бүх дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал, санхүүгийн компаниудыг улсын мөнгөөр аварч буй тухай хорон үгээр ёжилж бичжээ гэж бодогдох байх. Ерөнхийдөө тийм боловч энэ бол он цагийн хувьд аль дивангарын 1995 онд бичигдсэн "Bombardiers" зохиолын нэг хэсэг гэвэл... давхар ондоо зүйл бас бодогдох болов уу.

Өнөөгийн санхүүгийн хямралын гол шалтгааны нэг бол шунал (greed) гэж сонин хэвлэлээр шуугиж байгаа ч аль дээр үеэс л хүн гэдэг амьтан мөнгөнд дуртай байсан, "яахаараа яг одоо шуналаас болж үүссэн хямрал" гэж яриад байнаа... гэх зэрэг энэ бүхэн нэг л бууж өгөхгүй хүмүүс байгаа болов уу. Тэгвэл "Bombardiers" зохиол нь санхүүгийн компаниудын гол цөм буюу өдөрт сая сая долларын худалдаа хийдэг трэйдэр хүмүүүсийн ажил, цаашилбал ажлынхаа улмаас амьдралгүй болж буй эмгэнэлийг тун ёжтой, хорон үгээр гаргасан зохиол юм. Өнөөгийн санхүүгийн хямралын цаана ямар хүмүүс, ямар систем байгааг олгой толгой, онол ном биш мэдрэмжийн хувьд (感覚で) ойлгох болно. Мөн америк маягийн капитализмыг хөгжлийн туйл гэж үздэг хүмүүст хөөрхөн сэргээш болно.

Нэмж хэлэхэд "Bombardiers" нь зохиолч По Бронсоны өөрийнхөө хэдэн жил трэйдэрээр ажилласан туршлагандаа тулгуурлаж бичсэн fiction зохил юм. Багаасаа математикийн олимпиадад оролцож байсан тоонд гаргуун Пo компанидаа гэрэлт ирээдүйтэй, 30 орчим насандаа долоон оронт долларын цалинтай гэгдэж байсан боловч зохиолч болох хүсэлдээ хөтлөгдөн ажлаасаа гарсан аж. 30 орчин насандаа баян болоогүй ч мөрөөдөл нь биеэлж "What should I do with my life", "Why do I love these people" зэрэг дэлхийд bestseller болсон ном бичиж хэвлүүлжээ. Btw, энэ хоёр номыг заавал уншаарай гэж санал болгоё. Харин Bombardiers бол чөлөөт цаг байгаад "зад авч задаргах" англи хэллэг суръя гэсэн хүнд recommend.

2009/10/19

Р. М. Рильке "Намар"



И. Левитан "Намрын өдөр"

Нэлээд дээхэн Рилькегийн нэг шүлэг толгойноос гардаггүй, гарж орсон ч бодогдоод... ямар сайндаа алсын Германд амар тайван суух Аттила андын амгалан байдлыг алдуулж үг, өгүүлбэр бүрийн утгыг хэлж өгөөч гэж гуйж байх вэ. Энэ шүлгийн юу нь яагаад таалагдсаныг онцолж хэлж мэдкү. Ер нь шүлэг, уран зохиол гэдэг сэтгэлд эсвэл хүрнэ эсвэл үгүй, зүрхний нэг гохонд эсвэл тээглэнэ эсвэл үгүй ...

Шалтгаан энэ тэрийг хойш тавиад яриагаа шүлэг рүү шилжүүлбэл Рилькегийн "Намар"-ын англи, орос, япон өч төчнөөн орчуулга байдаг юм байна. Ер нь ихэх шүлэг найраглалыг бүрэн дүүрэн орчуулах амаргүй & аргагүй. Утгыг нь хадгалахаар хэмнэл алдагдана, хэмнэлийг хадгалахаар утга алдагдана гэдэг бол наад захын асуудал. Тиймээс хэд хэдэн орчуулга уншиж байж цаад шүлэг жинхэнэ утгаараа "бууж" байх жишээний. Шүлгийн англи, орос, япон орчуулга орууллаа. Мөн Aттилагийн ачаар Рильке-гийн "Намар"-ыг монголоор толилуулж байна.

  Rainer Maria Rilke (1875-1926) 
  Herbst

  Die Blätter fallen, fallen wie von weit, 
  als welkten in den Himmeln ferne Gärten; 
  sie fallen mit verneinender Gebärde. 

  Und in den Nächten fällt die schwere Erde 
  aus allen Sternen in die Einsamkeit. 

  Wir alle fallen. Diese Hand da fällt. 
  Und sieh dir andre an: es ist in allen.

  Und doch ist Einer, welcher dieses Fallen 
  unendlich sanft in seinen Händen hält. 


    Р. М. Рильке "Намар"
    Орчуулга: Сүрэн

    Навчис унаж байна, тэртээ дээрээс унаж байна 
    Тэнгэрийн цэцэрлэг гандсан мэт 
    Унаж буйгаа үгүйсгэх мэт

    Шөнө болохуй, хүнд дэлхий минь унана 
    Гариг оддоос холдон ганцаардлын ангал уруу унана

    Бид бас унаж байна, нэг гарын араас нөгөө гар 
    Эргэн тойрноо харваас эргүүлэгт буй мэт унаж байна

    Гэвч энэ бүх уналтыг Хэн нэгэн 
    Энэрэлт зөөлөн алган дээрээ тосон тогтоож байна.


    R. M. Rilke "Fall"  
    Transl. by Guntram Deichsel

    The leaves are falling, falling as from far 
    Where distant with'ring gardens grace the skies, 
    Theyr'e falling with a gesture that denies.

    And in the nights the heavy earth falls by 
    Into the loneliness, from a far star.

    We all are falling. This hand falls, as it extends. 
    And take a look at others. It's in them all.  

    And yet there's One, holding this fall 
    With endless gentleness in both his hands.


    R. M. Rilke "Harvest (Autumn)" 
    Transl. by A. W. Tüting 

    The leaves are falling as if from afar, 
    as if from distant gardens withering in heaven; 
    with gestures saying nay they fall.

    And in the nights, lost out of all, 
    the heavy earth falls down - a lonely star.

    We all are falling. Nor this hand there stands. 
    And see all others: bound to this calling.

    And still, there's Someone holding all this falling 
    with tenderness unending in his hands.


    Р. М. Рильке "Осень"   
    Пер. Александр Шапиро

    Листы летят, летят издалека 
    Увядшие в саду небесном, дальном, 
    И тихим «нет» качаются печально,  

    А ночью, в одиночестве астральном 
    Тяжелый шар спускается в века.

    Мы падаем. Вслед за одной рукой — 
    Другая. Лишь Единый за веками

    Непреходяще нежными руками 
    Приемлет все падения в покой.


    ライナー・マリア・リルケ「秋」 
    飯吉光夫 訳

    木の葉が落ちる 落ちる 遠くからのように 
    空はるかにある庭が枯れたように 
    いやいやの身ぶりをしながらも 落ちる

    そして この重い地球も 夜々に 
    ほかの星たちからはなれて 
    さびしいところへ落ちる

    ぼくらはみんな落ちる このぼくの手も落ちる 
    まわりをごらん なにもかもが落ちる

    でも ただひとり この落ちるみんなを 
    両方の手でこよなくやさしく 
    うけとめるものがいる


    ライナー・マリア・リルケ「秋」 
    山口四郎訳

    樹の葉が落ちて来る 
    何処か遠くから落ちて来るみたいだ 
    遠い天上の庭で 
    樹々が末枯(すが)れているのかもしれぬ 
    なんだかみんな 
    否(いな)むような素振りをしながら落ちて来る 
    重いこの地球も 
    こうして夜ごと 
    すべての星たちの間から 
    孤独の中に落ちてゆく 
    われわれはみな落ちてゆく 
    ほら、この手だって落ちる 
    凝(じ)いっと他のものを見て見給え 
    これがすべてのものの運命なのだ 
    だが何処かに 
    こうしてすべてが落ちてゆくのを 
    無限にやさしく 
    その手に受け止めているものがある

2009/10/18

Ха-ха-ха, чадчихлаа!


  

"Ха-ха-ха, чадчихлаа!" гээд Ирландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Артур О’Коннор Английн шоронгоос суллагдахдаа элгээ хөштөл инээсэн нь гарцаагүй.

Артур О’Коннор 1798 оны Ирландын их бослогын (Irish rebellion) үеэр Францын засгийн газраас тусламж эрэхээр Парис явах замдаа баривчлагдан "эзэн хааныхаа эсрэг босч их гүрний эв нэгдлийг бусниулсан" хэргээр шороонд хоригдож байжээ. Тэрээр шоронд байхдаа доорх шүлгийг бичиж, хийсэн хэрэгтээ гэмшсэн төдийгүй "хүний эрх", "эрх чөлөө" -ний тухай үзэл баримтлалыг жигшин зэвүүцэж эзэн хаандаа "үнэнч" үлдсэн мэт Английн эрх мэдэгч нарт итгүүлж чаджээ.

Шүлгийн эхний бадгийг товчилбол "хэн хүнээс илүү эзэн хаанаа магтан дуулна би" гэсэн утгатай. Хоёрдугаар бадагт "Томас Пэйн тонилох болтугай, эрх чөлөө, хуульт ёсыг мандуулсан Франц улс сөнөх болтугай" гэж буй тул Английн эрх мэдэгч нар омог бардам ирланд тэмцэгчийг буулгаж авлаа гэж баярласан нь гарцаагүй.

   The pomp of courts, and pride of kings,
   I prize above all earthly things;
   I love my country, but my king,
   Above all men his praise I’ll sing.
   The royal banners are display’d,
   And may success the standard aid:

   I fain would banish far from hence
   The Rights of Man and Common Sense.
   Destruction to that odious name,
   The plague of princes, Thomas Paine,
   Defeat and ruin seize the cause
   Of France, her liberty, and laws.

Харин энэ шүлэг нэг "но"-той нь хоёр бадгийг зэрэгцүүлж уншвал шүлгийн утга 180 градус эргэж, яруу найрагч англи түшмэдийг хууран мэхэлж чадсан нь илт:

   Arthur O’Connor 
   (1765-1852)


   The pomp of courts, and pride of kings,
       I fain would banish far from hence

   I prize above all earthly things;
       The Rights of Man and Common Sense.

   I love my country, but my king,
       Destruction to that odious name,

   Above all men his praise I’ll sing.
       The plague of princes, Thomas Paine,

   The royal banners are display’d,
       Defeat and ruin seize the cause

   And may success the standard aid:
      Of France, her liberty, and laws.

Энэ шүлэг яагаад "one of the cleverest political poems" гэж нэрлэгдэх болсон нь илт болов уу. Нэмж хэлэхэд шүлэгт дурдагдаж буй Томас Пэйн 1776 онд америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд түлхэц өгсөн "Common Sense" -ийг бичсэн бөгөөд тэр нь хожим "Эрх чөлөөний тунхаглал"-д тусгалаа олсон юм. Мөн түүний 1791 онд бичсэн "Хүний эрх" нь либерализмын үндэс суурь болсон бүлгээ.

  Link(s) to this post: 

2009/10/17

В. Х. Одэн "Илүү их хайрладаг нь"

Хаанаас ч юм олж уншсан “if equal affection cannot be, let the more loving one be me” гэсэн мөр сэтгэлд хоногшоод удаж байсансан. Харин саяхан google гайхлын ачаар жинхэнэ эхийг нь олоод, зохиогч нь Одэн байсныг мэдээд internet, PC, IT зэргийг хөгжүүлсэн аагтай залууст асар их хайр хүрэв.

Шүлгийг бодохнээ... “go to hell”, “give a damn” зэрэг хэллэг нь өнөө үед амьтан бүрийн амны уншлага мэт боловч шүлэг зохиогдсон 60-д онд ийм үг цаасан дээр буулгана гэдэг... нэлээд тэрслүү, танхай, чөлөөт сэтгэлгээтэй хүний шинж болов уу. Аль эсвэл Вьетнамын дайн, харуудын сонгуулийн эрхийн төлөө тэмцэл, олон улсын оюутны хөдөлгөөн, хүйтэн дайн, социализм коммунизм... амьсгалах агаарын атом молекул бүрт idea, ideal шингэж орон орны залуучууд энэ дэлхий дээр сайн сайхан нийгэм цогцлон байгуулахын төлөө хөдөлж бодож маргаж тэмцэж байсан цаг үеийн илрэл болов уу.

Амархан үг хэллэгтэй боловч Одэны шүлгүүд орчуулахад үнэхээр хэцүү санагддаг. Жишээ нь, дээхэн оруулсан Тичборны цаазаар авах ялын өмнө бичсэн шүлгийг энэ шүлэгтэй харьцуулахад энэ нь илүү хэцүү. Гэхдээ хэмжээ хязгаараа мэдэх тул орчуулна гэж санах ч үгүй л дээ... гэж бодож байсан боловч нэг мэдсэн гарын доороос гарчихсан тул толилуулъя. Мөн орос олон орчуулгаас өөрт таалагдсан хоёрыг сонирхуулъя.

Wystan Hugh Auden (1907 - 1973)
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)


The more loving one

Looking up at the stars, I know quite well 
That, for all they care, I can go to hell, 
But on earth indifference is the least 
We have to dread from man or beast. 

How should we like it were stars to burn 
With a passion for us we could not return? 
If equal affection cannot be, 
Let the more loving one be me. 

Admirer as I think I am 
Of stars that do not give a damn, 
I cannot, now I see them, say 
I missed one terribly all day. 

Were all stars to disappear or die, 
I should learn to look at an empty sky 
And feel its total dark sublime, 
Though this might take me a little time. 


 Илүү их хайрладаг нь

 Оддыг харахуй, очир тамд намайг унасан ч
 Огтхон ч тэд тоохгүй гэдгийг мэднэ
 Харин дэлхий дээр хүн, араатан үл тооно гэдэг
 Хамгийн айх хэрэггүй авир билээ.

 Эргүүлж эс чадах энгүй их хайраар
 Холын мичид шатвал бид яах вэ?
 Адилхан хайрлах аргагүй аваас
 Илүү их хайрладаг нь би байя.

 Биднийг эс хайхрах тэртээх оддыг
 Бишрэгч нэг нь би мөн боловч,
 Орой тэднийг харан зогсохдоо
 Онцолж нэгийг нь ч санасан гэхгүй ээ.

 Одод алга болж, аль эсвэл үхлээ гэхэд
 Оргүй хоосонг харж дасах л болно,
 Хэсэг хугацаа хэрэгтэй ч гэлээ
 Хэтийн их харанхуйг мэдрэх болно.

Более любящий

Перевод: Павел Грушко

Я знaю: звездaм в небесной мгле 
Не вaжно, есть ли я нa земле. 
Может, и впрямь бесстрaстность добрей, 
Чем пристрaстье людей и зверей. 

Предстaвьте, звезды влюбились бы в нaс, 
А мы бы нa них не подняли глaз! 
Скaжу, никого и ничто не виня: 
Пусть больше я люблю, чем меня. 

И я, поклонник звезд и плaнет, 
- Хотя до меня им и делa нет, 
- Глядя нa них сейчaс, не скaжу: 
Без этой звезды я с умa схожу. 

Если бы звезды нaстиглa смерть, 
- Оглядывaя пустынную твердь, 
Я бы свыкся с тем, что онa неживa, 
Хоть нa это ушел бы не день и не двa. 

 Перевод: Елена Тверская

 Глядя вверх на звезды легко понять,
 Что им на меня глубоко плевать.
 Но равнодушья людей и зверья
 Стоит меньше всего бояться, друзья.

 Разве лучше бы было гореть звездам
 Безответной и вечной любовью к нам?
 Раз уж равенства в чувствах достичь нельзя,
 Пусть более любящим буду я.

 Но и я, восхищающийся давно
 Звездами, коим все равно,
 Все ж не могу, глядя в звездный рой,
 Сказать, что тоскую хоть по одной.

 Когда бы последнюю стерли звезду,
 Я б научился смотреть в пустоту
 И чувствовать, как ее тьма высока...
 Хоть к этому надо привыкнуть слегка.

2009/10/15

Тичборн... ойлгов


Өмнөх бичлэгтээ танилцуулсан Тичборны шүлэг хэсэгтээ толгойд эргэлдээд...
Мөн шүлгийн сүүлийн хоёр мөр нэг л “бууж өгөхгүй” толгой гашилгаад. Тэгээд яахав, юун төлөө орчин цагт гүүгл гэгч буянт сайхан юм байгаа билээ, будаа идэхдээ сайн хүн сурсан ганц эрдмээрээ search хийж үзэв. Үр дүнгээс нь хуваалцвал:

Мунхаг миний англи хэлний мэдлэг муу тул сүүлийн хоёр мөрний glass гэдэг үгийг анхандаа стакан, хундага гэж ойлгож байсан. Тиймээс "My glass is full, and now my glass is run" мөрийг “хундаг минь дүүрэн байснаа дундарч дууслаа” буюу “үхэх цаг ойртлоо” гэсэн утгатай зүйрлэл гэж ойлгосон ухаантай.

Glass гэдэг үгний миний мэдэх хэдэн утга гэвэл 1) шил 2) стакан 3) нүдний шил, линз
тэгээд л гүйцээ. Тэгсэн захын англи-япон хэлний толиноос харахад 砂時計(элсэн цаг) 、温度計(термометр)、晴雨計(барометр) зэрэг үгнүүд жирийж байх юм. Ийнхүү англи хэлэнд элсэн цагийг sandglass гэж хэлдэг ч hourglass, glass зэрэг ондоо хэллэг ч олонтаа хэрэглэгддэгийг мэдэв. Ер нь дээр үед зурган дээрх элсэн цагийг ихэвчлэн hourglass гэдэг байж: http://en.wikipedia.org/wiki/Hourglass

Дундад зуун болон сэргэн мандалтын үеийн европын уран зураг, урлагт элсэн цаг нь хүний амьдрал дэндүү богино, харвасан сум шиг агшин зуур өнгөрөхийн билэгдэл байсэн гэнэ. Тиймээс шүлгийн сүүлчийн мөрийн “my glass is run” бол “my time has run out” гэсэн утгатай ажээ.

Тичборны эллеги



Цаазаар авах ял сонссон хүний сэтгэл зүйн байдал... доорх шүлгийг унших бүр энэ тухай бодно. Сократ хийгээд Бруно шиг "Ял оноож буй та нар яллуулж буй надаас илүү айн чичирч байна" хэмээх эрэлхэг зоригтон байх. Амьдралаа эргэцүүлэн бодож, үхэл өөд тайван алхах нэгэн байх. Айдас солиорлын заагт очих нэгэн ч байх. Ямар үйл, юу хийснээс үл хамааран хувь хүн “ямар хүн” болох нь хамгийн тод томруунаар танигдах мөч болов уу.

Тэгж бодохоор алаг хорвоод амьд явах хугацаа өдрөөр биш цагаар багасаж, үхэл хагацлын ирмэг хором хормоор ойртон буй энэ үед шүлэг бичнэ гэдэг... нэг бодлын дэндүү emotional шүлэг гараас гарах аюултай, аль эсвэл хэт бардам, хатуу үг зонхилох нигууртай. Мэдээж сэппүкү, харакири хийхийнхээ өмнө танка бичдэг эртний уламжлалтай, дайчин хүн хэрхэн амьд явахаас хэрхэн үхэх нь хамгаас чухал гэж насаараа заалгасан самурай хүний сэтгэл зүйн байдал нэг өөр. Хубилай хааны үед Японд цаазлагдсан монгол элч Туушины бичсэн шүлэг ч бас өөр:

   Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
   Их хэргийн санааг гэвч энэ илд хорихгүй
   Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно
   Санаа зориг хоёрыг гэвч салхи ч, илд ч мохоохгүй
   Наран мандахаас шингэх хязгаар хүртэл
   Их Юан улс ялан дийлсээр байх болно

Харин дорно биш өрнө гэвэл миний хувьд цаазаар авах ялын өмнө бичсэн шүлгийн хоёрхон оргил байна. Нэг нь “Удахгүй муу хүзүү минь бөгсний хүндийг мэдэх болно” гэсэн тэрслүүт Вийоны ёгт дөрвөн мөр. Нөгөө нь Тичборны (Chidiock Tichborne) бичсэн энэхүү эллеги юм. Гэхдээ мэдээж, ийм шүлэгт оргил тогтооно гэдэг... тиймэрхүү л дээ.

16-р зууны Англид амьдарч байсан католик шашинтай Тичборн бол Элизабет хатан хааны нууц аллага зохион байгуулахад оролцсон хэргээр цаазаар авахуулж, Шотландын Мэри Стюартын (Mary Queen of Scots) төлөө амиа золиосолсон олон эрчүүдийн нэг болсон түүхтэй. Дундад зууны Англид эзэн хааны эсрэг хуйвалдааныг "treason" гэх бөгөөд хүн алах, хулгай хийх гэмт хэргээс ч хавь илүү хатуу харгисаар шийтгэдэг байв. Treason-ы ял нь "hanged, drawn and quartered" (дүүжилсний дараа бүрэг амьсгалтай дээр нь гэдэс дотрыг нь гаргаж мөчлөх) тул цаазын орой шүлгээ бичиж суусан Тичборныг юу хүлээж байсныг бодохоор арын үс босмоор аймаар.

Цаг үеийн хатуу ширүүнд олон хүн шийтгүүлсэн ч цаазын индэрт гарахаасаа өмнө бичсэн ганц шүлэг нь Тичборныг олноос онцолж, он цагийн нугалаанд мартагдахааргүй болгож мөнхрүүлжээ. Залуу хүний авьяас ганцхан шүлэгт зангирч, одоогоор хараахан амьд боловч тун удахгүй агаар амьсгалах хувьгүй болохоо “And now I live, and now my life is done” гэсэн нь нэг л аймаар, цөвүүн атлаа нэг л тайван.

   Chidiock Tichborne (1558-1586)

   My prime of youth is but a frost of cares,
   My feast of joy is but a dish of pain,
   My crop of corn is but a field of tares,
   And all my good is but vain hope of gain;
   The day is past, and yet I saw no sun,
   And now I live, and now my life is done.

   My tale was heard and yet it was not told, 
   My fruit is fallen, and yet my leaves are green,
   My youth is spent and yet I am not old,
   I saw the world and yet I was not seen;
   My thread is cut and yet it is not spun,
   And now I live, and now my life is done.

   I sought my death and found it in my womb,
   I looked for life and saw it was a shade,
   I trod the earth and knew it was my tomb,
   And now I die, and now I was but made;
   My glass is full, and now my glass is run,
   And now I live, and now my life is done.

P.S. Шүлгийн эхэнд Tychbornes Elegie, written with his owne hand in the Tower before his execution (цаазын өмнөх шөнө Тауэр цамхагт өөрийн гараар бичсэн болно) гэсэн тайлбар байна.

2009/10/13

Үхэшгүй мөнхийн туульч




Өмнөх блог болон өнөө маргаашаас бичихээр зэхэж байгаа тэмдэглэлээ бодохоор өөрийн эрхгүй Шекспирийг бүрэн дүүрэн ойлгоно гэдэг мань мэтийн хазаж дийлэхгүй "хатуу боорцог" мэт санагдана. Гэхдээ яахав, роботуудын тухай цуврал өгүүллэгээрээ алдартай Азимовын энэ алиа өгүүллэгийг уншихаар "хазаж дийлэхгүй" нь би ганцаар биш юм байна гээд тайширчихна...








Isaac Asimov "The Immortal Bard", 1957
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

- Тийм шүү гэж хэлснээ доктор Финеас Уэлч үгээ үргэлжлүүлэн "Би нэрт хүмүүсийн сүнсийг дуудаж чадна" гэв.
Финеас Уэлч хальт халамцуу байсан л даа, үгүйсэн бол юу гэж ийм юм хэлэх вэ дээ. Гэхдээ зул сарын баярын үдэшлэг дээр ганц хоёр хундага хөнтрүүлж, жаахан халж согтоход буруудах юм юу байх вэ. Гэхдээ л англи хэл, уран зохиолын залуу багш Скотт Робертсон нүдний шилээ зассанаа "Юу сонсчих нь энэ вэ" гэсэн байдалтай эргэн тойрноо тойруулж харав.
- Доктор Уэлч, та үнэнээсээ ярьж байна уу?
- Мэдээж. Зөвхөн сүнсийг нь биш биеийг нь ч бас авчирна шүү.
- Гэхдээ тэгэх боломжгүй биз дээ гээд Робертсон уруулаа жимийлгэв.
- Яагаад боломжгүй гэж? Ердөө л цаг хугацаанд байр байршлаа өөрчлөх асуудал.
- Та цаг хугацаанд аялах тухай яриад байна уу? Гэхдээ тэр чинь... ер бусын зүйл биз дээ.
- Аргаа мэдэж байвал ч амархан л даа.
- Доктор Уэлч, та ямар арга ярина вэ?
- Ингээд л хэлчихнэ гэж санаа юу? – физикийн багш асуултыг асуултаар хатуу хариулаад эргэн тойрноо харж архитай хундага хайсан боловч нэгийг ч олж харсангүй.

- Би нэлээд хэдийг манайд авчирч байсан шүү гэж Уэлч багш яриагаа үргэлжлүүлэв. Архимед, Ньютон, Галилей... Хөөрхий амьтад!
Робертсон багшид энэ яриа хөгжилтэй санагдаж эхэлсэн бололтой,
- Манай цаг үе тэдэнд таалагдаагүй гэж үү? Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг хараад ёстой мэл гайхсан байх даа гэв.
- Мэдээж. Мэдээжийн хэрэг гайхалгүй яах вэ. Ялангуяа Архимед. Багадаа албадуулан байж чүү чаа сурсан грек хэлээр хэдэн юм тайлбарлаад өгсөн чинь баярласандаа галзуурчих вий гэж айсан шүү. Гэлээ ч...
- Юу болсон бэ?
- Юу ч болоогүй ээ. Зүгээр л өөр орчин, өөр соёл. Тэд бидний амьдрал, орчин үеийн хэв маягт дасаж ерөөсөө чадаагүй юм. Маш их ганцаардаж бас айж эмээцгээж байсан... Тэгээд л тэднийг буцаахаас өөр аргагүй байлаа.
- Харамсалтай юм.
- Хэлээд юу гэх вэ. Сод ухаантай алдар суутнууд. Даанч уян хатан сэтгэлгээ тэдэнд үгүйлэгдэж байв. Тийм учраас би Шекспирийг авчрахаар шийдсэн юм даа.
- Хэнийг гэнэ ээ! – уран зохиолын багш учир Роберсон өөрийн эрхгүй уулга алдав.
- Залуу минь, дуугаа аяд. Олны газар эвгүй юм биш үү?
- Та Шекспирийг манайд авчирсан гэсэн үү?
- Тэгсээн, Шекспирийг авчирсан. Төгс сэтгэлгээтэй хүнийг л авчрах хэрэгтэй байсан юм. Хүмүүсийн мөн чанарыг сайн мэддэг, хүнийг таньж чаддаг, өөрийн цаг үеэс хэдэн зуун жилээр холдсон ч алзахгүй амьдрах чадвартай, тийм хүн хэрэгтэй байлаа. Шекспир бол яах аргагүй тийм хүн мөн. Нээрээн, надад түүний гарын үсэг байгаа шүү, дурсгал болгож авсан юм.
- Танд одоо байна уу? – ийн асуухад Робертсоны нүд нь гялалзаж байлаа.
- Энд байгаа гэснээ Уэлч халаасаа уудлан Робертсонд хатуу дөрвөлжин цаас сунгав. Цаасны нэг талд "Л. Кейн ба хөвгүүд. Бөөний худалдаа" гэсэн бичиг, нөгөө талд нь тод бөгөөд том үсгээр "Уилм Шекспир" гэж гарын үсэг зурсан байв.

Гэнэт түгшүүрт гэмээр нэгэн таамаг санаанд нь орж ирэхэд Робертсон:
- Түүний гаднах төрх ямар байв? гэж сандран лавлав.
- Зурган дээр байдгаас тэс ондоо шүү. Хав халзан бөгөөд хачин муухай сахалтай. Чамин сайхан аялгаар ярина. Мэдээжийн хэрэг, манай эрин үе таалалд нь нийцээсэй гэхдээ би чадах бүхнээ хийсэн. Түүний жүжгүүдийг бид өндрөөр үнэлж өдий хүртэл театрт тоглож буй тухай хэлсэн. Уран бүтээл нь Англи төдийгүй дэлхийн уран зохиолын өв санг баяжуулсан тухай ярьж өгсөн.
- Тийм үү, сайн байна, сайн байна – Робертсон амьсгаа даран чагнаж байлаа.
- Тэгээд зогсохгүй хүмүүс жүжгийн бүтээлийг нь задлан шинжилж, боть боть тайлбар ном бичсэн тухай ярьж өгтөл өөрийн нүдээр үзэхийг хүссэн учир номын сан хүртэл дагуулж явсан гээч.
- Тэгээд?
- Өө, ёстой мэл гайхаж байсан. Мэдээж, өнөөгийн бидний үг хэллэг, 1600 оноос хойш тохиолдсон түүхэн үйл явдал зэргийг ойлгоход хэцүү байсан байх, гэхдээ би тусалсан юм. Хөөрхий амьтан! Өөрийг нь ингэж магтаж мандуулна чиг бодоо ч үгүй байсан юм билээ. "Бурхан минь! Энэ таван зуун жилийн дотор үгийг ингэтэл эргүүлнэ гэж! Хүн хүсвэл нэг муу нойтон даавууг үер ус урстал базаж дөнгөх юм байна" гээд л байн байн давтаж хэлээд байсан.
- Шекспир тийм юм хэлнэ гэдэг байж боломгүй.
- Яагаад үгүй гэж? Шекспир жүжгүүдээ маш хурдан бичдэг байсан гэсэн. Товлосон хугацаанд амжиж дуусгахын тулд. "Гамлетыг" бол хагас жил хүрэхгүй хугацаанд л бичсэн гэнэ лээ. Хуучин сэдэв байсныг зүгээр жаахан зүлгэсэн юм гэж байсан.
- Зүлгэвэл жирийн шил хүртэл од гариг харах дурангийн линз болдог! – англи хэл уран зохиолын багш ихэд эгдүүцсэн аястай ийн хэлэв. Даанч физикийн багш түүнийг сонсох сөхөөгүй байлаа. Тэрээр барны тавцан дээр хүний гар хүрээгүй хундага коктэйль олж хараад сэмхэн тийш дөхөж эхэлснээ,
- Үхэшгүй мөнхийн туульчдаа би одоогийн их сургуулиудад Шекспирийн сургалт курс хүртэл байдаг тухай ярьсан гэв.
- Тийм, би тийм сургалт хичээл заадаг.
- Мэднээ хө. Би түүнийг таны заадаг оройн хичээлд оруулсан юм. Вилли шиг хойч үеийнхэн өөрийг нь хэрхэн үнэлснийг мэдэх гэж мэрийсэн хүн би лав хараагүй. Ёстой хичээсэн шүү, танай тэр муу дамжаанд.
- Та Уильям Шекспирийг миний хичээлд суулгасан гэв үү? – Робертсон амандаа бувтнаж хэлээд энэ бүхэн согтуу хүний солиорол байлаа ч толгой эргэмээр юм гэж бодов. Гэхдээ солиорол гэж үү? Робертсон сонин дуудлагатай, халзан толгойтой хүн дамжаанд нь байсныг санаж эхлэв...

- Мэдээж би түүнийг ондоо нэрээр бүртгүүлсэн л дээ. Хөөрхий амьтан, хэрхэн зовсныг нь ярих хэрэг байна уу... Би ч том алдаа хийсэн дээ. Маш том алдаа. Хөөрхий Вилли! гээд Уэлч багш хундага дарсаа нэг гартаа барин толгой сэгсрэв.
- Яагаад алдаа байсан гэж? Юу болсон бэ?
- Би түүнийг 1600 он уруу буцаах болсон! – ийнхүү уцаарлангуй хэлэхэд Уэлч багшийн дуу өөрийн эрхгүй чангарав. "Хүнийг ер тэгтэл дооглож, доромжилж болох уу?!"
- Та юун тухай, ямар доромжлол ярина вэ?
Доктор Уэлч хундага дарсаа нэг амьсгаагаар ууснаа,
- Ямар гэнэ ээ! Жаал минь, чи улирлын шалгалт авахдаа Шекспирийг унагаачихсан! гэв.