Их сургуульд дөрөв, таван жил сурахад оюутнуудын ихэнхи нь хөөрүүлсэн сайхан сүү болж, цөөн хэд нь хусам болж, бүр цөөн нь өрөм болж төгсөнө гэх.
Одоо бодоход энэ үг сургууль төгссөн оюутнуудаас илүү анхныхаа ажилд ороод аахилан уухилан, эсвэл аяланхан дууланхан гурав, дөрвөн жил болж буй залуучуудад илүү хамаарах мэт. Гэхдээ нөгөө талаас, хийж буй ажилдаа мэргэшиж өрөм болно гэдэг тухайн хүний хүсэл зорилт, үлгэр жишээ болох удирдагч гээд олон зүйлээс шалтгаалах тул ингэж хамаагүй ангилж бас болохгүй ч юмуу...
Anyway, үүнийг бичсэн учир нь - сайхан монгол зүйрлэл байгааз :)
P.S. Асуух хэрэггүйэээ... нуруу нам, хараа муутай Сүрэн урд хавийн ширээнд үлэмж хичээмтгий дүр эсгэн сууж байсан ч үнэн хэрэгтээ үргэлж үүрмэглэнэ, үндсэндээ байнга зүүрмэглэнэ...үр дүнд нь тэгээд үнэхээрийн түлэнхий хусам болсон.
2 comments:
Багадаа хусамны хүүхэд байлаа :)
би бас :)
Post a Comment