2009/11/03

Япон компани, монгол бүсгүй, орос залуу

2008/03/15

Өнөөдөр ажил дээр Москва оффисээс түр хугацаагаар ирсэн орос залуутай танилцаж ярилцав. Намайг анх хараад л аягүй монголжуу гэж бодсон гэнэ. Учир нь Монголд гурван удаа, тус бур 3 долоо хоног аялж байсан гэнэ. Монгол сайхан, байгаль сайхан, хүмүүс сайхан гээд өдрийн цайны цагаар нутгаар минь явсан тухайгаа ярьж хүүрнэв.

Ярианаас нь санаанд үлдснийг сийрүүлвээс:
  • Говьд эзгүй хээр газраар явж байгаад санаандгүй нэгэн хийд олж очив. Байшин барилгын ул мөр энд тэнд харагдах тул эртний томоохон сүм хийдийн ул суурь бололтой. Сэргээж барьсан жижиг модон хийдэд улаан нөмрөгтэй зургаан лам ном уншиж байлаа. Намайг дайлж цайлаад сүйд болов. Орой харин унтаж амар гээд өөрсдөө лааны гэрэлд улаан бэхээр судар ном бичиж эхлэв. Хааяа нэг шөнийн аниргүйд шувууд дуугарана, лааны гэрэлд улаан нөмрөгтэй лам нар сууна, тооноор одод харагдана, харь гариг дээр байгаа ч юм шиг, үлгэрт орсон ч юм шиг... ямар сонин, ямар сайхан байсан гэж санана. Маргааш нь лам нар бүрээ үлээж ном уншиж эхлэв. Сүрэн чи төсөөл дөө, эргэн тойронд хэн ч байхгүй, жижигхэн сүмд лам нар ном уншина, тэдний дууг би ганцаараа сонсон сууна... үнэн бодит гэдгийг мэдрэхийн тулд өөрийгөө нэг чимхээд авсан шүү.
  • Нэг удаа Хөвсгөлийн ууланд ганцаараа явж байгаад баавгайтай таарав. Аз болж би биш, баавгай турүүлж зугтаав. Хөвсгөл далайн ус ямар цэвэр, ямар тунгалаг гэж бодно! Би Иран, Казахстан, Оман, Иемэн, Пакистан, Афганистан, Норвеги… олон л газраар явсан, харин тийм тунгалаг ус амьдралдаа анх удаа Монголд үзсэн. Одоогийн Байгаль нуур бол Хөвгөлийн хаана нь ч хүрэхгүй, энд тэнд эрэг дагуу элдэв бусын үйлдвэр комбинат барьчихсан учраас.
  • Ховдод жижиг жим дагаад явж байсан чинь гол тулаад тасарчхав. Нөгөө эрэг рүү хартал жим цааш үргэлжилж байна. Газрын зургаа хартал “брод” (гарам) гэсэн бичиг байна. Тэгээд яахав, гутлаа тайлаад гартаа нэг урт мод бариад гаталж эхлэв. "Брод" учир ус сайндаа л өвдөг татах байх гэж бодсон чинь бүсэлхий хүрч байна. Голын дунд орчим гэнэт цээж шүргэж эхлэв. Уулын гол болохоор урсгал хурдан, жаахан л тэнцвэрээ алдвал авч явчих гээд байсан. Ганцаар явсныг хэлэх үү, айсан гэж жигтэйхэн. Арайхийж нөгөө эрэг дээр гарахад хамаг бие чичрээд, шүд мүд тачигнаад... Би “брод” гэдгийг сүүлд ойлгосон, тэр чинь над шиг явган биш морьтон монголчуудын “брод”! Явган биш моритой гатлах ёстой гарам байж дээ.
  • Хөдөөний хүмүүсийн эрүүл чийргийг гайхсан шүү. Жимс ногоо бараг идэхгүй учир Европын ухаанаар яаж ч бодсон “витаминоз” буюу төрөл бүрийн витамины дутагдалд орж турь муутай байх ёстой атал ямар сайхан хөрслөг чийрэг хүмүүс вэ. Шүдээ сүйдтэй угааж харагдаагүй атлаа ямар гоё, цагаан, том, зурайсан сайхан шүдтэй вэ. Би найзтайгаа тувт хүмүүсийн шуд харж гайхаж явсан. Бас хүүхнүүд! Кровь с молоком! Хоёр гурван хүүхэд төрүүлсэн гэхэд ямар сайхан чадалтай бяртай, хурдан хөдөөлгөөнтэй гэж санана! Сэргэлэн нүдтэй, авхаалж самбаатай атлаа амгалан тайван царайтай. Мне бы такую! (Нэг ч хүүхэд гаргаагүй атлаа үргэлж нойр дутуу & ажил ихтэй байна, ядарч байна гэж үе үе үглэдэг Сүрэн ихэд ичив).
  • Ховдод нэгэн орой хээр хонож байсан хүмүүстэй таарч тэдэнтэй хамт хонохоор болов. Тэр их сонин газар байсан, би тэр болтол устай газар гэхээр гол, цөөрөм, нуур, худаг, булаг л байдаг гэж бодож байлаа. Харин тэр газар их сонин, хэсэг газар тэр чигээрээ 3 см орчим усан бүрхүүлтэй, доороо өвс ургамалтай. Гэхдээ намагтай, намгархуу газар бол биш, мөн ойр орчим гол, цөөрөм, булаг ус харагдаагүй. Орой хүмүүс морьдоо тэнд тавьж идээшлүүлэхэд аниргүйн дунд зөвхөн морьдын усан дундаас ногоо зулгаах шов шов гэсэн зөөлөн дуу сонсдож байлаа.
Гарам жим хүртэл заасан ямар газрын зураг авч явсныг асуутал социализмын үеийн геологич нарын хэрэглэж байсан 500 мэтрийн нарийвчлалтай зураг гэсэн. Бас хоёр дахь удаагаа Монгол явахаасаа өмнө Москва хотын Рэрихийн музей орж, музейн ажилтнаас эртний Монголын газрын зураг гуйж байгаад хуучин сүм хийд байсан газруудыг өөрийнхөө газрын зураг дээр тэмдэглэж аваад явсан, Рэрихийн тэмдэглэл нэлээд уншсан гэж байлаа.

Монголоор явахад хэцүү ч юм уу, эвгүй санагдсан юм байв уу гэж асуухад тийм юм огт байгаагүй, замын машинд согтуу хөлчүү залуучууд суухад л тиймэрхүү байсан, бусдаар бол хэцүүдсэн юм огтхон ч байгаагүй. Гэхдээ инээдтэй хөгжилтлэй юм бол зөндөө тохиолдсон гэнэ: "Хөдөөний нэгэн буудал дээр богоон ирэхэд хүмүүс уралдаж, түлхэлдэж, байлдаан болж сууцгаасан. Харин 20 минутын дараа богоон хагас хоосон чигээрээ тэндээ зогсож л байсан... Нээрээ монгол бабушка нарын чадлыг гайхсан шүү, жулдрай залуучуудыг бол зүгээр нэг түлхээд л түрүүлж орж байгаам чинь".

Гэх мэт Денис залуу Монголын тухай дурсамжаа хараамгүй хуваалцаж хууч хөөрөв. Хорвоо гэдэг жаахан юм, арлын Японд ажлын оффист ийм орос хүнтэй таарч танилцана гэж санаа ч үгүй явлаа.

"Монголд хүний гар хүрээгүй, аж үйлдвэрээр бохирдоогүй, онгон байгалиараа байгаа газар тун олон. Модоо тайраад энд тэнд гадныхантайгаа хамтраад үйлдвэр босгоод эхэлбэл ямар харамсалтай вэ. Үүнд л очих бүрд сэтгэл зовж эмзэглэх юм. Монголын өвөрмөц бүхэн байгальтайгаа хамт алдагдчих вий гэж айх юм" хэмээг хамгийн сүүлд хэлсэн үг нь хамгийн тод сэтгэлд үлджээ.

15 comments:

Nasaa said...

Сайхан яриа өрнүүлжээ.

Хүний газар гуравдагч орны хүнээс эх орныхоо сайхныг сонсоно гэдэг бахархахгүй байхын аргагүй.

Сүрэн ч интернэшнл бүсгүй юмаа.

Гадаад хэлгүй бол ус хийсэнч сэгсэрнэ алт хийсэнч сэгсэрнэ гэдэг болохгүй юу хэхэ

Сүрэн said...

Bayarlalaa Nasaa :)

Soyolerdene said...

Гоё бичлэг байна. Үнэхээр сайхан санагдлаа.

Ebe said...

ёооооё шууд гэртээ харимаар болдог гэжийшт,
Монгол орон нүдэнд харагдтал гоё ярилцаж бас чи гоё бичжээ..
надтай тэр орос таарсан бол баларсаан :-)
7 жил радуга гэдэг ном шагайчаад я мамаю ты мамаешь он она мамает гэхээр хүн шт би...ккк (хэлгүй бол хүлгүй гэж үнэн шүү)

Ebe said...

Денис та 2 их качин байгаа шүү :-) ккк

Сүрэн said...

Soyolerdene, Ebe bayarlalaa ! :)


P.S. Ebe nuuts zadruulahgui sho :D

Anonymous said...

gaihaltai saihan yaria bnaa saihan ch buulgaj bichijee
tengerleg eh oron mine geed l....
Mongoloo sanjiina

Сүрэн said...

Bayarlalaa :)
bi bas yarisan udruu nutgaa sanaad..

Gobi said...

Тэр хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэр дээр нэг бодит жишээ хэлэхэд...

Өмнөговьд одоо ч тэр үлэг гүрвэлийн өндөгүүд зөндөө олддог.

Би оюутан байхдаа зараад явж байсан ч үе бий...

Хамгийн хайран юм нь юу гэхээр эртний тэр олдвор байгал дээрээ чулуужсан өндөг хэвээрээ байхад нь харахад үнэхээр л гоё...

Харин түүнийг газараас нь ховхолж авангуут хэдэн мянган жилээр газартаа чулуужин байсан үнэ цэнэ шууд байхгүй болдог...

Гэтэл үүнийг маш олноор одоо ч хийсээр байгааг би өөрөө сайн мэднэ. Дэндүү харамсалтай...

Gobi said...

Аан тийм ажил дээр блог дээр сэтгэгдэл үзэж чаддагүй юм блогийг чинь бол байнга уншдаг шүү

Сүрэн said...

Gobi, setgegdel bayarlalaa!
Undugnii une tseniin tuhai bichij sain uhuulah heregtei baih teee..
btw, ta tun tsadiggui oyutan baijee kk

Suuliin uguulberiin tuhaid, unuudur zuragtaar zesiin uildver barih tuhai yarij bna. Uildveriin hayagdal huhriig ashiglahiin tuld Huvsguld shineer bas neg uildvert barina gene. Us, ekologiin asuudliig "erdemtdiin sudalgaagaar" shidsen geh yum...

Daanch mongold Butan shig "development" hiihgui gesen songolt alga...

Сүрэн said...

Blog unshdagt bayarlalaa :)

Gobi said...

Зүгээрээ, харин бичиж байгаарай

Bumbuulei said...

Suren egch xaa yawsan gazraa Mongold elegtei xumuustei taarax yumaa. Neeree ene zunaas amjwal Mongoldoo nileen yawnaa.

Сүрэн said...

bayarlalaa Bumbuulei,
ayaniihaa sonin saihnaas duulgaarai :)