2009/11/06
Зурагт, дүү, дайн, NHK
Монголд япон хэл сурч байхдаа зурагтны удирдлагын төлөө дайн дажин гээчийг гөө мөн уйгагүй явуулдаг байж. Байлдааны халуунд нөгөө дордын дорд үзэж долоон үгээр муу хэлж долоовор хуруугаа гозойлгон байж шүүмжилдэг ану, хятад нараас дутахааргүй муухай арга хэрэглэнэ. Ялалт байгуулсан үедээ NHK чөлөөтэй үзэх эрх эдлэх бөгөөд чадаж буй юманд арга үгүй гэсэн байртай дэвэн дэлхийг эзэлсэн мэт бардам ихэмсэг загнана. Ялагдсан үедээ үгүй шүү хө, эцсээ хүртэл үзнэ гээд гэрийн ажил хийх амлалт, чихэр печени мэтийн хээл хахууль, яагаад би үзэж болдоггүй юм гэсэн “япон хэл сурч буй хүний эрхийн ” тухай гал дөл болсон илтгэл, хамгийн сүүлдээ удирдлага нуух зэрэг арга заль, айлгалт сүрдүүлгийг эрээ цээргүй хослон хэрэглэнэ. Нэг муу нэвтрүүлэг зурагт үзэхийн төлөө хөөрхий муу дүүгээ хичнээн ч удаа нус нулимсын заагт хүргэсэн юм бол бүү мэд.
Одоо тэгсэн японд нэг хэсэг сурчихсан, нэг хэсэг ажиллачихсан... тэр үеийн тэр их сурах тэмүүлэл, дайн дажин хийх хүч энерги хаашаа замхран одсоныг бүү мэд. Одоо гэрт тоомоос том bilingual зурагт байх ч түгээр зөвхөн NHK л гарна. Фүжи, Ниттэрэ болон бусад бүх суваг “ноу шүү” дээ гээд элэг доог хийж буй мэт эрэлзэж жирэлзэхээс өөр юмгүй. NHK, BS болж байхад бусад сувал яагаад болохгүй байна... сэжигтэй санагдаж байрны жижүүрээс асуухад зүв зүгээр байна хуучин антенаа л солих хэрэгтэй гэсэн. Тэрийг нь авахын тулд гэрээс гарч дэлгүүр яваад, түрийвч гарган худалдаж аваад, богоонд сууж гэртээ ирээд, гэрэл асааж өөрөөндөө ороод, уут савнаас урж гаргаад хуучин антенаа сугалж хаяад... зэрэгн антэн солихтой холбоотой хамаг ажиллагааг бодохоор бүр залхуу хүрэм. Тиймээс эрэлзэж жирэлзэх нь дээвэр дээр сүрэг олон муур амьдардагийнх, shooganai ... гэж бодохоор шийдсэн хэхэ
Тэгээд ч зурагт үзэх онцын сонирхол оюутан ахуй үеийнхээс хамаагүй буурсан болохоор надад NHK-ийн нэг суваг, BS-ийн хоёрхон суваг гардаг одоогийн байдал илүүднэ гэхээс дутахгүй. Ажлын газрын хүүхнүүдийн geinojin news, сүүлийн үеийн драма, хэн хэнтэй суусан, хэн хэнээс салсан мэтийн ярианд оролцох боломжгүй нь хэрэггүй юмаар тархиа дарамтлахгүй, бас дэлдэн хоёр чих минь амраад сайхан.
Гагцхүү хааяа хааяа, зөвхөн NHK үзэх боломжтой өнөөгийн байдлаа бодохоор “хүссэн юм хүзүү орооно” гэдэг үг санаанд орж монголд байгаа муу дүү минь муухай их бодогдоно.
2009/11/04
Дуунд мөнхөрсөн хотууд
Мандалай (Мянмар)
Robbie Williams "Road to Mandalay"
Everything I touched was golden
Everything I loved got broken
On the Road to Mandalay
Every mistake I've ever made
Has been rehashed and then replayed
As I got lost along the way
Scarborough (Англи)

Англи ардын дуу. 1253 онд Генрих III хааны зарлигаар Scarborough хотод эхэлсэн ярмарк худалдаа жилд нэг удаа нэг сар явагддаг байж. 400 орчим жил үргэлжилсэн энэ ярмарк 1788 онд хаагдсан ч хүмүүс одоо хэр Scarborough fair-г санах бөгөөд жил бүр дундад зууны хувцас өмсөж тэмдэглэдэг гэнэ.
Бодоод байхнээ, хүмүүс дээр үеэс зах зээлийн газар юм худалдаж авах далимаар уулзаж болздог байж. Жишээ нь, энэ дууны монгол хувилбар нь:
Улаан бууртай тэмээгээр ирнэ гэсэн чинь яалаа даа
Улаан хүрэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа
Гэхдээ ийм газар эхэлсэн дурлал үл бүтэх жамтай байж магад. Энэ дуу ч тийм нэгэн хайрын тухай дуу. Мөн бие биедээ машид ихээр тунирхаж гомдсон хоёрын дуу. Учир нь бүрэн эхээрээ Scarborough Fair нь харилцаа дуу бөгөөд залуу:
Tell her to make me a cambric shirt,
Parsley, sage, rosemary, and thyme;
Without any seam or needlework,
Then she shall be a true love of mine.
гэж дуулахад бүсгүй:
Tell him to buy me an acre of land,
Parsley, sage, rosemary, and thyme;
Between the salt water and the sea sand,
Then he shall be a true lover of mine.
гэж хариулна. Гүй нээрээ, яаж туньж гомдож хатуурхахаараа нэг нь "оёдолгүй, зүү утасны ор мөргүй цамц оёх"-ыг нэхэж, нөгөөх нь "давст далайн ус, эргийн элсний хооронд акр газар авч өгөх"-ийг шаардаж, тэгж чадах аваас "чи миний жинхэнэ амраг" гэж байх вэ? Манайхан ардын дууны үгийг урт, богино гэлтгүй их андуурч эндүүрдэг. Англи ч ялгаагүй юм санж. Учир нь цамц оёх тухай хэсгийг энэ бүсгүй "tell him to make me a cambric shirt" гэж эндүүрч байна, гэхдээ л гоё дуулжээ:
Англи ардын дуу "Scarborough Fair"
Are you going to Scarborough Fair
Parsley, sage, rosemary and thyme
Remember me to one who lives there
He once was a true love of mine
Marrakesh (Морокко)

Мороккогийн хоёр хот дуунд мөнхөрсөн.
Нэг нь хүн бүхний мэдэх Casablanca, нөгөө нь миний хүсэх Marrakesh.
Goombay Dance Band "Marrakesh"
Marrakesh, come to Marrakesh
to the city of gold near the sky
Marrakesh, come to Marrakesh
where the troubles of life drift on by
Where is my home, where is my land? (way down in Africa)
Where is my love, where are my friends? (way down in Africa)
Marrakesh, come to Marrakesh
says my heart when I feel all alone.
Marrakesh, come to Marrakesh
you will find peace of mind in Marrakesh
Тимбукту (Мали)

Секрет хамтлаг "Сара Барабу"
В далекой бухте Тимбукту
Есть дом у Сары Барабу.
Сара Барабу, Сара Барабу,
У нее корова Му.
А в Тимбукту везде растут кокосы,
Орехи, ананасы, абрикосы.
Над ними вьются бабочки и осы,
Жуют бананы обезьяны в бухте Тимбукту.
Шахрисабз
Ялла хамтлаг "Шахрисабз"
2009/11/03
Япон компани, монгол бүсгүй, орос залуу
Өнөөдөр ажил дээр Москва оффисээс түр хугацаагаар ирсэн орос залуутай танилцаж ярилцав. Намайг анх хараад л аягүй монголжуу гэж бодсон гэнэ. Учир нь Монголд гурван удаа, тус бур 3 долоо хоног аялж байсан гэнэ. Монгол сайхан, байгаль сайхан, хүмүүс сайхан гээд өдрийн цайны цагаар нутгаар минь явсан тухайгаа ярьж хүүрнэв.
Ярианаас нь санаанд үлдснийг сийрүүлвээс:
- Говьд эзгүй хээр газраар явж байгаад санаандгүй нэгэн хийд олж очив. Байшин барилгын ул мөр энд тэнд харагдах тул эртний томоохон сүм хийдийн ул суурь бололтой. Сэргээж барьсан жижиг модон хийдэд улаан нөмрөгтэй зургаан лам ном уншиж байлаа. Намайг дайлж цайлаад сүйд болов. Орой харин унтаж амар гээд өөрсдөө лааны гэрэлд улаан бэхээр судар ном бичиж эхлэв. Хааяа нэг шөнийн аниргүйд шувууд дуугарана, лааны гэрэлд улаан нөмрөгтэй лам нар сууна, тооноор одод харагдана, харь гариг дээр байгаа ч юм шиг, үлгэрт орсон ч юм шиг... ямар сонин, ямар сайхан байсан гэж санана. Маргааш нь лам нар бүрээ үлээж ном уншиж эхлэв. Сүрэн чи төсөөл дөө, эргэн тойронд хэн ч байхгүй, жижигхэн сүмд лам нар ном уншина, тэдний дууг би ганцаараа сонсон сууна... үнэн бодит гэдгийг мэдрэхийн тулд өөрийгөө нэг чимхээд авсан шүү.
- Нэг удаа Хөвсгөлийн ууланд ганцаараа явж байгаад баавгайтай таарав. Аз болж би биш, баавгай турүүлж зугтаав. Хөвсгөл далайн ус ямар цэвэр, ямар тунгалаг гэж бодно! Би Иран, Казахстан, Оман, Иемэн, Пакистан, Афганистан, Норвеги… олон л газраар явсан, харин тийм тунгалаг ус амьдралдаа анх удаа Монголд үзсэн. Одоогийн Байгаль нуур бол Хөвгөлийн хаана нь ч хүрэхгүй, энд тэнд эрэг дагуу элдэв бусын үйлдвэр комбинат барьчихсан учраас.
- Ховдод жижиг жим дагаад явж байсан чинь гол тулаад тасарчхав. Нөгөө эрэг рүү хартал жим цааш үргэлжилж байна. Газрын зургаа хартал “брод” (гарам) гэсэн бичиг байна. Тэгээд яахав, гутлаа тайлаад гартаа нэг урт мод бариад гаталж эхлэв. "Брод" учир ус сайндаа л өвдөг татах байх гэж бодсон чинь бүсэлхий хүрч байна. Голын дунд орчим гэнэт цээж шүргэж эхлэв. Уулын гол болохоор урсгал хурдан, жаахан л тэнцвэрээ алдвал авч явчих гээд байсан. Ганцаар явсныг хэлэх үү, айсан гэж жигтэйхэн. Арайхийж нөгөө эрэг дээр гарахад хамаг бие чичрээд, шүд мүд тачигнаад... Би “брод” гэдгийг сүүлд ойлгосон, тэр чинь над шиг явган биш морьтон монголчуудын “брод”! Явган биш моритой гатлах ёстой гарам байж дээ.
- Хөдөөний хүмүүсийн эрүүл чийргийг гайхсан шүү. Жимс ногоо бараг идэхгүй учир Европын ухаанаар яаж ч бодсон “витаминоз” буюу төрөл бүрийн витамины дутагдалд орж турь муутай байх ёстой атал ямар сайхан хөрслөг чийрэг хүмүүс вэ. Шүдээ сүйдтэй угааж харагдаагүй атлаа ямар гоё, цагаан, том, зурайсан сайхан шүдтэй вэ. Би найзтайгаа тувт хүмүүсийн шуд харж гайхаж явсан. Бас хүүхнүүд! Кровь с молоком! Хоёр гурван хүүхэд төрүүлсэн гэхэд ямар сайхан чадалтай бяртай, хурдан хөдөөлгөөнтэй гэж санана! Сэргэлэн нүдтэй, авхаалж самбаатай атлаа амгалан тайван царайтай. Мне бы такую! (Нэг ч хүүхэд гаргаагүй атлаа үргэлж нойр дутуу & ажил ихтэй байна, ядарч байна гэж үе үе үглэдэг Сүрэн ихэд ичив).
- Ховдод нэгэн орой хээр хонож байсан хүмүүстэй таарч тэдэнтэй хамт хонохоор болов. Тэр их сонин газар байсан, би тэр болтол устай газар гэхээр гол, цөөрөм, нуур, худаг, булаг л байдаг гэж бодож байлаа. Харин тэр газар их сонин, хэсэг газар тэр чигээрээ 3 см орчим усан бүрхүүлтэй, доороо өвс ургамалтай. Гэхдээ намагтай, намгархуу газар бол биш, мөн ойр орчим гол, цөөрөм, булаг ус харагдаагүй. Орой хүмүүс морьдоо тэнд тавьж идээшлүүлэхэд аниргүйн дунд зөвхөн морьдын усан дундаас ногоо зулгаах шов шов гэсэн зөөлөн дуу сонсдож байлаа.
Монголоор явахад хэцүү ч юм уу, эвгүй санагдсан юм байв уу гэж асуухад тийм юм огт байгаагүй, замын машинд согтуу хөлчүү залуучууд суухад л тиймэрхүү байсан, бусдаар бол хэцүүдсэн юм огтхон ч байгаагүй. Гэхдээ инээдтэй хөгжилтлэй юм бол зөндөө тохиолдсон гэнэ: "Хөдөөний нэгэн буудал дээр богоон ирэхэд хүмүүс уралдаж, түлхэлдэж, байлдаан болж сууцгаасан. Харин 20 минутын дараа богоон хагас хоосон чигээрээ тэндээ зогсож л байсан... Нээрээ монгол бабушка нарын чадлыг гайхсан шүү, жулдрай залуучуудыг бол зүгээр нэг түлхээд л түрүүлж орж байгаам чинь".
Гэх мэт Денис залуу Монголын тухай дурсамжаа хараамгүй хуваалцаж хууч хөөрөв. Хорвоо гэдэг жаахан юм, арлын Японд ажлын оффист ийм орос хүнтэй таарч танилцана гэж санаа ч үгүй явлаа.
"Монголд хүний гар хүрээгүй, аж үйлдвэрээр бохирдоогүй, онгон байгалиараа байгаа газар тун олон. Модоо тайраад энд тэнд гадныхантайгаа хамтраад үйлдвэр босгоод эхэлбэл ямар харамсалтай вэ. Үүнд л очих бүрд сэтгэл зовж эмзэглэх юм. Монголын өвөрмөц бүхэн байгальтайгаа хамт алдагдчих вий гэж айх юм" хэмээг хамгийн сүүлд хэлсэн үг нь хамгийн тод сэтгэлд үлджээ.
2009/11/01
Дурсамж дүүрэн амьдаръя
Николай Доризо "Дурсамж"
Орчуулга: Булдруу (Vimo)
Дурсамж жаргалын төлөө мөнгөө үр хүмүүс ээ,
Дуулим гайхамшгийн төлөө бүү харамла хөрөнгөө.
Охин чамтайгаа уулзахаар Москва руу
Ростов хотоос хоёр цаг нисэж байснаа санам би.
Ядуухан амьдралынхаа зовлон зүдгүүрээс салж,
Яруу найрагчийн онгод орох шиг баярласан билээ.
Өглөөхөн би энэ тухай бодож байгаагүй ч
Өдөр нь чамтайгаа уулзаад инээн зогсож билээ.
Оюутан минь, чи энэ мөнгөөрөө
Олигтойхон хувцас авбал дээргүй юү гэж хүмүүс хэлж байсан
Олон хувцас элээж үзлээ би,
Олоод харчхаар дурсамж ер алга аа.
Хайрт чамтайгаа уулзсан тэр мөч
Харин одоо ч хүртэл миний санаанд байна.
Аз жаргалдаа автсан би гэдэг амьтан,
Алаг хорвоог мартсан байлаа хөөрхий.
Хайр дурлалынхаа төлөө галзууран буцалж явсан өдрүүд чинь
Хамгийн сайхан дурсамж болж үлдэнэ.
Эд хөрөнгө хураах гэж бүү яар хүмүүс ээ
Энэ орчлонгийн утга өөр юманд байна.
Дурсамж жаргалын төлөө бүгдийг нь үр,
Дурлаж хайрлахын төлөө цөмийг нь зориул!
Николай Доризо "Воспоминания"
Вкладывайте деньги в воспоминания,
Вкладывайте деньги в чудеса.
Помню, летел я к тебе на свидание
Из Ростова в Москву лишь два часа.
Это пришло, как прозренье к поэтам.
Вмиг отмахнулся от тысячи дел.
Я еще утром не думал об этом,
А в полдень к тебе скорым рейсом летел.
- Напрасная трата денег, - друзья говорили,-
Студентик, купил бы уж лучше себе костюм выходной.-
Но сколько за все эти годы костюмов они износили,
Воспоминаниям нету износа.
Они и доныне со мной.
Влюбленный,
Счастливый,
Я вырвался в небо из будней.
Достал до тебя я заоблачным сильным крылом.
В любви
Чем ведешь ты себя безрассудней,
Тем памятней это с годами, потом.
И я повторяю как заклинанье:
Нет, не в сберкассу идите,
Свои сбереженья неся, -
Вкладывайте деньги в воспоминания,
Вкладывайте деньги в чудеса!
2009/10/30
Эцсийн захиа
"Зуун жилийн ганцаардал", "Хурандаад захидал үл ирнэ" зэрэг зохиолоороо дэлхийд нэртэй Габриэль Гарсиа Маркэсийн "Эцсийн захиа"-г орчууллаа:
Gabriel Garcia Marquez "A Farewell Letter"
Орчуулга: Сүрэн, С. Наранжаргал (англи хэлнээс)
- англи эх: http://www.perryland.com/inspire5.shtml
2009/10/29
Солонгон гүүр
Тамүра Шигэрү "Мөрөөдлийн аян"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)
Нэгдүгээр хэсэг: Гүүр
Ранслот робот гүн хавцал руу өнгийн хараад
- Зам энд тасарч байна гэв.
- Сонин юм даа, дурандахад энэ хавцлын нөгөө талд энэ замын үргэлжлэл харагдах юм. Гэвч энд гүүр байсан ул мөр алга...
Эрдэмтэн доктор Фүүп, Ранслот робот хоёр археологийн судалгаа хийхээр Дундад Азийг зорин явах замд энэ гүнзгий хавцал таарсан боловч хэрхэн давж, яаж нөгөө талд гарахаа мэдэхгүй арга мухардаад байлаа.
- Доктор оо, араас хүн ирж байх шиг.
Эргэн харвал тэр хоёрын ирсэн замаар үндэснийхээ хувцас өмссөн, араг үүрсэн нэгэн эр алхаж ирэв. Тэрээр Ранслотыг харж баясгалантай инээгээд, Фүүп докторт бяцхан мэхийж ёслов. Тэгээд нүдээ жаахан аниад хавцлын зүг хөнгөн шингэн, сонин алхаагаар алхаж эхлэв. Фүүп доктор, Ранслот хоёр сандран
- Болгоомжтой!
- Хөөе!
гэж уулга алдан дуудах хооронд эрийн хөлийн үзүүрээс хавцлын нөгөө тал хүртэл долоон өнгөөр туяарах солонго гүүр болон татагдсан байлаа. Эрэгтэй эгэл жирийн явдал мэт ажиг ч үгүй солонго өөд алхаж гараад хавцлын нөгөө талд очиж буухад солонгон гүүр нэг л мэдэхнээ алга болсон байв.
- Сая юу болсныг харсан уу?
- Харлаа доктор оо. Энэ хоёр нүдээрээ харлаа.
- Хавцлын нөгөө талд гарахын тулд солонго татуулах хэрэгтэй юм байна.
- Тийм юм шиг байна.
- Бид бас чадах болов уу?
Ийнхүү доктор Фүүп, Ранслот робот хоёр нөгөө эрийг дуурайн солонгон гүүр татуулах дасгал хийж эхлэв. Тэр хоёрыг солонго гаргах гэж янз бүрээр оролдох хооронд илжиг хөтөлсөн бяцхан жаалхүү, тод өнгийн үндэсний хувцастай, нярай хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй, таяг тулсан цагаан сахалт өвгөн гээд янз бүрийн хүмүүс хавцал дээгүүр өөр өөрийн солонгон гүүр татуулан нөгөө талд гарч аян замаа үргэлжлүүлж байв.
Хүмүүс хавцлын наад, цаад талаас нааш цааш чөлөөтэй ирж явж байлаа. Доктор Фүүп заримаас нь солонгон гүүр татуулах арга барилын тухай асуусан боловч бүгд мэдэхгүй гэж хариулав. Агаар амьсгалахтай адил эгэл жирийн явдал тул бодож амжаагүй байтал хүн бүрийн өмнө солонгон гүүр гарчихдаг бололтой. Зарим нь тэр хоёрын төлөө хавцлыг нааш цааш хэд хэдэн удаа гаталж, солонгон гүүр татуулж үзүүлсэн боловч тэр хоёрт солонгон гүүр гаргаж өгч даанч чадсангүй.
- Доктор оо, энэ нэлээд хэцүүхэн ажил бололтой.
- Харин ээ... Энэ хавцлыг давахын тулд цагаан цайлган, хүүхэд мэт гэнэн сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Эндэхийн хүмүүс бүгд үнэхээрийн сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Хоёулаа энэ гүнзгий хавцлын цаад талыг энэ чигээрээ үзэхгүй өнгөрөх нь зөв байх аа. Гэхдээ дэлхий дээр ийм газар үлдсэнд би маш их баяртай байна гэж доктор хэлэв.
Ийнхүү Фүүп доктор, Ранслот робот хоёр хавцлын нөгөө талд гарах оролдлогоо болиод ирсэн замаараа буцахаар шийдэв. Буцах алхаа нь энэ нутгийн хүмүүсийн алхаа шиг хөнгөн шингэн, сонин айзамтай болсныг тэр хоёр анзаарсангүй. Мөн хавцал дээгүүр хоёр тод солонго үлэмж сайхан өнгөөр туяаран буйг ч анзаарсангүй.
2009/10/28
Солипсист
Fredric Brown "Solipsist" 1953
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)
----------------------------------------------------------------------
- өгүүллэгийн англи эх: http://devernay.free.fr/paradoxlost/html/solipsist.html
- өгүүллэгийн орос орчуулга: http://www.zelen.ru/generation/gz113-brown-solipsist.htm
- cолипсизмын тайлбар: http://en.wikipedia.org/wiki/Solipsism
2009/10/24
Техникийн хөгжил
Ингэхэд нөгөө "Электрон жаалын адал явдал" киноны дуунд
До чего дошел прогресс
Труд физический исчез ♪♪
1900-1930
- 1901 – Маркони Гульельмо хэмээх итали нөхөр усан онгоцон дээр радио суурилуулж "first reported transatlantic radio transmission" буюу миний ойлгосноор анхны “mobile” холбоо тогтоов (энэ италиуд уу... анхны утас зохион бүтээсэн нь Бэлл биш итали эрдэмтэн Антонио Меуччи. Одоо ч байгалийн ухааны чиглэлээр Италид сурах хамгийн хэцүү, дийлэхгүй зарим нь АНУ-д очиж төгсдөг гэжуга).
- 1910 – анхны дуутай кино
- 1925 – телевизийн эрин үеийн эхлэл
- 1934 – халисан магнитофон (пленочный магнитофон)
- 1940 – өнгөт зурагтны орчин үеийн систем
- 1941 – программ хангамжтай компьютер
- 1946 – гар утас (өргөн хэрэглээний биш)
- 1951 – видеомагнитофон
- 1962 – аудиокассет, анхны компьютерийн видеотоглоом
- 1965 – компакт-диск
- 1971 – кассетный видеомагнитофон
- 1972 – текст боловсруулах процессор (текстовый процессор)
- 1979 – өргөн хэрэглээний гар утас & аудио тоглуулагч (аудиоплеер)
- 1981 – IBM PC
- 1984 – Apple Mac
- 1985 – Microsoft-ын Windows
- 1990 – HTTP & html
- 1992 – sms явуулдаг болов
- 1993 – Pentium процессор
- 1998 – Google
- 2001 – bluetooth
- 2001 – YouTube
- 2004 – Facebook
2009/10/23
Нэгэн өдрийн баяр
2008 07/27
Өчигдөр найзуудтайгаа далай явж, давстай давалгаанд хэд сайн цохиулаад ирлээ. Алиа найзуудтайгаа арзайтлаа инээж алтан наранд боорцог шиг борлоод ирлээ. Өнөөдөр бүх бие жаахан хүндвэртэй ч нэг л сайхан амарсан шинжтэй. Нэгэн яриаг минь нэгэн найз маань бич бич бич гэж ятгасан тул here we go :
Хүний сайхан сэтгэл өөрт чиглэсэн ч бай өрөөлд чиглэсэн бай ч аягүй их баярлана Хүний сэтгэлийг санаандгүй мэдэж таних үед бүр ч их баярлана. Хааяа хааяа тэнгэр бурхан намайг ивээж тийм учрал явуулна. Хоромхон зуур болоод өнгөрсөн явдал ч гэлээ сэтгэлд гэгээ татаад хэсэгтээ баяр мишээлээр дүүрэн байна.
Икегами шугамын Икегами буудлаас арван мин алхах зайнд эртний том сүм бий. Гол сүм нь уулын орой дээр, шатаар нэлээд өгсөж байж хүрнэ. Хэд хэдэн жижиг сүм, мөргөлийн газар доор байх бөгөөд сард нэг удаа цайны ёслол сурч байхдаа хажуугаар нь өнгөрдөг байв.
Намрын нэгэн өдөр мөргөлийн сүмийн хажуугаар явж байтал нэг залуу нүдэнд тусав. Анх хальт хараад өнгөрсөн ч нэг л юм анхаарал татаж дахин сайн харав. Ажиглаваас дөнгөж 25 гарав уу гэмээр залуу. Хэдий залууг өөдөөс нь биш хажуунаас харж буй ч бүх бие сэтгэлээрээ мөргөж буй нь илт. Хоёр нүдээ тас анин, хоёр гараа таг нийлүүлэн жаахан урагшаа бөхийж бүх биеэ чангалаад, сэтгэл зүрхээ төвлөрүүлээд залбирч буй нь хараагүй хүнд хүртэл мэдрэгдмээр. Дахиад сайн хартал залуугийн яг дээр 安産 (*) гэсэн бичиг... Уншингуут дүр зураг улам тодорч сэтгэл нэг л тайван, дэлгэр болж билээ. Чимээгүй баяр гэж хэлвэл илүү онох болов уу.
Сүмийн хажуугаар өнгөрөх нэг юмуу хоёрхон минутын хооронд л болсон явдал. Тэрүүхэн зуур анхны хүүхэд нь болов уу, гэр бүл болоод удаагүй болов уу, удахгүй амаржих болов уу, арай дөхөөгүй болов уу... гээд дотроо нэлээд юм бодож таамаглаад. Эхнэрийнхээ төлөө эсэн мэнд амаржаасай гээд сэтгэл зүрхээрээ залбирч буй үл таних залууг хэсэгтээ санаж баярлаж явлаа. Одоо ч гэсэн санах болгонд нэг л гоё болдог. 本当にいいもの見せてもらったと感謝する。
Тэр өдөр давхар бүх эрчүүд залуучуудад аягүй их баярласан өдөр байлаа. Хайртай дуртай гэж дэвэн дэлхийгээр зарлахгүй ч, бэлэг цэцгээр бөмбөгдөж бөс даавуунд бөөцийлэхгүй ч хамаг сайхан сэтгэл нь хаая хаая хальт харагдана. Тэр үед хайр эгдүү зэрэг хүрч 男の子って何か可愛いなぁ гэж бодогдоно.
-----------------------------------------------------------------------------------
* 安産 эсэн мэнд амаржих гэсэн утгатай үг, японы зарим сүм мөргөх зорилгоос (өвчин эдгээх, элсэлтий шалгалтанд тэнцэх, хань ижилтэй болох г.м ) хамааран мөргөх газар нь тусдаа байдаг.
2009/10/20
"Bombardiers" & санхүүгийн хямрал
2009/10/19
Р. М. Рильке "Намар"
И. Левитан "Намрын өдөр"
Rainer Maria Rilke (1875-1926)
Herbst
Die Blätter fallen, fallen wie von weit,
als welkten in den Himmeln ferne Gärten;
sie fallen mit verneinender Gebärde.
Und in den Nächten fällt die schwere Erde
aus allen Sternen in die Einsamkeit.
Wir alle fallen. Diese Hand da fällt.
Und sieh dir andre an: es ist in allen.
Und doch ist Einer, welcher dieses Fallen
unendlich sanft in seinen Händen hält.
Р. М. Рильке "Намар"
Орчуулга: Сүрэн
Навчис унаж байна, тэртээ дээрээс унаж байна
Тэнгэрийн цэцэрлэг гандсан мэт
Унаж буйгаа үгүйсгэх мэт
Шөнө болохуй, хүнд дэлхий минь унана
Гариг оддоос холдон ганцаардлын ангал уруу унана
Бид бас унаж байна, нэг гарын араас нөгөө гар
Эргэн тойрноо харваас эргүүлэгт буй мэт унаж байна
Гэвч энэ бүх уналтыг Хэн нэгэн
Энэрэлт зөөлөн алган дээрээ тосон тогтоож байна.
R. M. Rilke "Fall"
Transl. by Guntram Deichsel
The leaves are falling, falling as from far
Where distant with'ring gardens grace the skies,
Theyr'e falling with a gesture that denies.
And in the nights the heavy earth falls by
Into the loneliness, from a far star.
We all are falling. This hand falls, as it extends.
And take a look at others. It's in them all.
And yet there's One, holding this fall
With endless gentleness in both his hands.
R. M. Rilke "Harvest (Autumn)"
Transl. by A. W. Tüting
The leaves are falling as if from afar,
as if from distant gardens withering in heaven;
with gestures saying nay they fall.
And in the nights, lost out of all,
the heavy earth falls down - a lonely star.
We all are falling. Nor this hand there stands.
And see all others: bound to this calling.
And still, there's Someone holding all this falling
with tenderness unending in his hands.
Р. М. Рильке "Осень"
Пер. Александр Шапиро
Листы летят, летят издалека
Увядшие в саду небесном, дальном,
И тихим «нет» качаются печально,
А ночью, в одиночестве астральном
Тяжелый шар спускается в века.
Мы падаем. Вслед за одной рукой —
Другая. Лишь Единый за веками
Непреходяще нежными руками
Приемлет все падения в покой.
ライナー・マリア・リルケ「秋」
飯吉光夫 訳
木の葉が落ちる 落ちる 遠くからのように
空はるかにある庭が枯れたように
いやいやの身ぶりをしながらも 落ちる
そして この重い地球も 夜々に
ほかの星たちからはなれて
さびしいところへ落ちる
ぼくらはみんな落ちる このぼくの手も落ちる
まわりをごらん なにもかもが落ちる
でも ただひとり この落ちるみんなを
両方の手でこよなくやさしく
うけとめるものがいる
ライナー・マリア・リルケ「秋」
山口四郎訳
樹の葉が落ちて来る
何処か遠くから落ちて来るみたいだ
遠い天上の庭で
樹々が末枯(すが)れているのかもしれぬ
なんだかみんな
否(いな)むような素振りをしながら落ちて来る
重いこの地球も
こうして夜ごと
すべての星たちの間から
孤独の中に落ちてゆく
われわれはみな落ちてゆく
ほら、この手だって落ちる
凝(じ)いっと他のものを見て見給え
これがすべてのものの運命なのだ
だが何処かに
こうしてすべてが落ちてゆくのを
無限にやさしく
その手に受け止めているものがある