Хоёр дахь зургийн гурван хүүхэн үнэн көөөөлкөн. Би тэдэнд "три красавицы" гэдэг нэр өгчихсөн. Тун хөгжилтэй хүүхнүүүд. Бие биенээ бүдүүнээр нь дуудаад л, диет хийх тухай маргаад л... Намайг хаа холоос харангуутаа гар даллан "айда, айда в воду" гэж дуудна, миний нэг өдөрт борлосоныг өөрсдийнхөө долоо хоногт дөнгөж улаасныг гайхна, инээдтэй инээдтэй юм ярьж их хөхрөлдөнө. Красавицы & хохотушки гэж энэ гурвыг л хэлнэ.
Хоёр долоо хоног Москва, Украин, Симферополь, Хар далай, Канака гэх газруудаар явахдаа нарны сайханд бов бор болов, украин нутгийн жигнэмэг, печени, бялууны сайханд нэлээд жин нэмэв. Энэ удаагийн дурсамжаа есөн тэмдэглэлд багтааж, хар далайн нартай, наргүй янз бүрийн зургаар аяныхаа тэмдэглэлийг өндөрлье.
6 comments:
Нүдэнд харагдал гарт мэдрэгдтэл хамранд үнэрттэл сэтгэл хоногштол бичих юм аа. Орос орноор аялах хувь тохиож амжаагүй ч чиний тэмдэглэлийг уншаад хамт аялчихсан мэт сэтгэгдэл төрөв. Баярлалаа.
Жич: Хэзээдээ яваад ирсэн ём бэ?
Bayarlalaa Attila !
Жич: ноднингийн юмаа л copy&paste-дээд
Taalliiin taavan toollgoii nee
Taana mangiriin unerteidee huu
ssureeen sureeen....
Saihan blog baina oo!!!
hehe hairlan hadgalj ugsun chihriig ta yadag bilee...
bayarlalaa Sukhtulgaa :)
Ямар сайхан юм бэ?
Нэг л өдөр сайхан аялнаа.
Жигнэмэг, бялуугаа тааруулж идэж байгаарай. :P
Та хэрвээ надтай биеэ солих юм бол хүссэнээрээ жигнэмэг, бялуу идэж болно. Идээд идээд таргална гэж санаа зоволтгүй. Хэхэ :) :P
tegeerei, ayalaad saihan temdeglel bicheerei :)
neeree biyee solihuu, tegvel yostoi byaluu jignemeg idej garnaa :D
Post a Comment