Хотын өнгө үзэмжний тухай түрүүний яриагаа жаахан үргэлжлүүлье.Саяхныг хүртэл Москва хотын төвд Европдоо хамгийн томд тооцогдох "Россия" зочид буудал сүндэрлэж байлаа. Та 2007 оноос өмнө Москвад зочилсон бол энэ зочид буудлыг харсан байж таарна. Учир нь их хотод ирсэн хүн бүр заавал Улаан талбайд очдог, Улаан талбайгаар зугаалсан л бол Россияг харсан байдаг. Цонхоор нь Москва гол, Улаан талбай, Кремль, Василий Блаженный сүм гээд хотын төвийн гол дурсгалт газрууд харагдах тул "Россия" мэдээжийн хэрэг үргэлж жуулчид гийчдээр дүүрэн байв.Гэвч тун саяхан буюу жилийн өмнө нэгдүгээрт, хотын төв хэсгийн эртний өнгө үзэмжийг алдагдуулж байна, хоёрдугаарт хуучирсан байна гэсэн хоёр шалтгаанаар хотын дарга Лужковын зарлигаар Россия-г буулгаад будаа болгочихож. Улаан талбайд очсон чинь байх ёстой барилга байх ёстой газраа байхгүй, гайхсан гэж жигтэйхэн.Ер нь Москва хотынхон аль дээр үеээс тэр зочид буудалд дургүй байсан л даа. Экскурси энэ тэрээр явахад гид бүр "Энэ зочид буудал уул нь гоё л доо, даанч байрлалаа олоогүй. Хуучны байшин барилгын дэргэд ийм модерн загвартай зочид буудал барих хэрэггүй байсан юм. Үүнээс болоод Москвагийн төв эртний өнгө үзэмжээ алдчихсан, харин Ленинград бол хуучин хэвээрээ" гэж заавал хэлдэгсэн...Одоо харин буулгасан зочид буудлын оронд эргэн тойрны сүм хийгээд эртний байшин барилгын сүрийг дарахгүй, даруухан, намхан загвартай зочид буудал барих ажил ид явагдаж байна. Их хотынхоо өнгө үзэмжийн төлөө архитектурын хувьд мундагт тооцогдох ч байрлалаа олоогүй байшин барилгыг нурааж болно. Харин газрын үнэ хэд талийсан ч хүүхдийн тоглоомны талбайд гар хүрч үл болно. Ямар ч атугай Орос орон байшин барилгын хувьд зарчимтай, бодлоготой, оролдож болох, болохгүй юмны ян тан заагтай нь хүндлүүштэй санагдав.
- related link: http://www.izvestia.ru/moscow/article3106256/
2009/05/31
Москва 2
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment