Багадаа энэ аяыг сонсохын төлөө л “Амьтдын ертөнц” нэвтрүүлгийг долоо хоног тэсэн ядан хүлээдэг байлаа:
Гэтэл “Амьтдын ертөнцөд”-ийн ая угтаа бол Поль Мориагийн “Alouette” (“Бялзуухай”) зохиомж байжээ:
Харин Поль Мориагийн зохиомж нь угтаа бол Аргентин хөгжмийн зохиолч Ариэль Рамиресийн “Navidad nuestra” (“Бидний зул сар”) кантатагийн 10 дугаар “La peregrinación” (“Мөргөлийн аян”) хэсгийн ая байжээ. Төрөх нь дөхсөн Мария, Иосиф хоёр оромж эрэн бэдэрч яваа тухай өгүүлэх дуу. Атеист & материалист үзэл ноёрхож, бурхан байхгүй гэж сургуульд зааж байсан соц жилүүдэд сая сая хүүхдүүд долоо хоног бүр энэ аяыг сонсож байсан гэж бодохоор хорвоо гэдэг үнэхээр хошин шогийн мэдрэмжтэй юм аа.
No comments:
Post a Comment