2011/10/13

7 Ненец урц




Тундрт нутаглах "ненец" хэмээх цаатан ардын урц.

9 comments:

ganga said...

Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" хэмээх кинондоо Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хэн байв гэдгийг харуулах зорилго тавьж, хүүхэд болон залуу нас, хайр дурлал, ялалт ялагдал тэр ч байтугай Зүрчидийн шоронд байгаа хэсгийг хүртэл кинондоо багтаажээ. Нууц товчоонд их эзэн дайнд ялагдсан, тэр байтугай олзлогдсон, олон жил шоронд байсан тухай байхгүй тул энэ хэсгийг монгол хүн үзэхэд мэдээж тааламжгүй. Киноны энэ хэсгийг Л.Н.Гумилевын "Хар домог" номоос (73-77 тал) сэдэвлэсэн шиг санагдсан.

Сүрэн said...

Ганга эгч ээ сomment баярлала,
номны нэрийг сайн санахгүй байна, гэхдээ Чингис хаан тангадад олзлогдсон тухай Н.Гумилевын номноос уншсан гэж байсан.

Манайхан киног нь янз янзаар хүлээж авсан л даа...
Миний huge respect гэсэн нь киноны агуулгатай холбоогүй. Орос хүмүүсийн дунд олон зуун(!) жилийн туршид бий болсон итгэл үнэмшил болон түүхийг үзэх үзэлтэй тэс зөрөх зүйл ярьж хийж байгаад нь сэтгэл хөдөлсөн гэх үү дээ... Өмнө нь монголчуудын тухай тэгэж хэлж зүрхлэх хүн гэвэл Гумилев гуай л байсан байх...

Мөн ярилцлага зэрэгт монголчуудыг сайлах нь (сүм хийд шатаахгүй, хүмүүсийг тамлахгүй, элч нарын алахгүй, орос "улс" гэж тэгэхэд байгаа ч үгүй, олон ноёд улс болж нэгдсэн нь монголчудын ач г.м.) орос хүмүүст янз янзаар бууж байсан. "Сонин л юм, хачин л юм, үнэмшилгүй л юм" гэж хүлээж авах хүн байхад илт дургүйцэх хүн ч харсан. Нөгөө талаас манайхан ч кинонд нь таатай хандаагүй. Тэгсэн ч тоохгү й өөрийн зөв гэж бодсноо хэлж ярьж хийж байгааг нь хүлдэлсэн гэх үү дээ...

ganga said...

"Нууц Товчооны орхигдсон хэсэгт юү болсон бэ" гэж нэг бичлэг кино гарсны дараахан блогтоо оруулж байсан. Оросууд Гумилевыг "околонаучный" гэж их үл тоомсорлосон байдлаар ханддаг байсан. Одоо үнэн мөнийг дуугардаг сэхээтнүүд төрж байгаа юм байна гэж чиний энэ бичлэгээс ойлгоод дотроо олзуурхаж байлаа.

Сүрэн said...

Таны тэр бичлэг ямар сэдвээр байна?
Хайгаад олсонгүй...

Гумилевыг тэгэж шүүмжлэх хүн олон шүү... Гэхдээ нэг үеээ бодвол танигдаад мэдэгдээд, бүтээл номд нь хандах хандлага өөр босонд баярладаг. Нэгэн археологич хүн Гумилевын судалгааг “баталгаагүй, баримтгүй” гэжн шүүмжилсийг ондоо археологич “насаараа газар малтаад энд хот байжээ гэхээс цаашгүй, юу ч нээж илрүүлэхгүй археологич байна. Чулуу малтахаас гадна, хуучин балгасаас үлдсэн ганц хана хараад байшин нь ямар байсныг, цаашлаад хот нь ямар байсныг төсөөлж чадах чадвар, олон талын мэдлэг, билгийн нүд хэрэгтэй. Гумилевд тийм нүд байсан, харин тийм нүдгүй баагийнууд түүнийг шүүмжилдэг ” гээд нэгэн форум дээр халуун маргаан өрнүүлснийг саналаа. Даанч форум хаагдсан бололтой, хайгаад олсонгүй.

Ерөнхийдөө 90-ээд оноос хойш монголчуудын түүх болон нүүдэлчдийн тухай Гумилевын талыг баримталсан нэлээд олон нийтлэл, өгүүлэл, эрдэм шинжилгээний ажил уншиж байсан боловд бүгд цөөн тооны сонирхсон хүмүүсийн хүрээнээс хэтрэхгүй, номын санд зай эзлэх төдий байсан. Олон нийтийг чиглэсэн гэдэг үүднээс С.Бодровын ярьж хийж буй нь яах аргагүй анхдагч (нарийн ярьвал Гумилевын дараа хёордогч..) гэж бодоод таны хэлснээр олзуурхаж байлаа.

ganga said...

"НТ-ны орхигдсон хэсэгт юү болсон бэ" энд коментоор голыг нь тавьсан. Шалихгүй жоохон дэлгэрэнгүйг түүх ангиллаас харж болох юм.

Сүрэн said...

uuu sorry, buruu asuuj...
end bbolov uu gej hed heden angilal dotroos haigaad olsongui... ali angilald baigaa bichleg ve ?

ganga said...

http://ganga-cz.blogspot.com/2008/06/2.html

tuuh angilal

Сүрэн said...

Bayarlalaa :)

Tyson H said...

Hi great rreading your post