(үргэлжлэл)
Туфль:
Өндөр нам өргөн нарийнаараа ялгаатай ч та нар нэг нийтлэг дутагдалтай. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Тиймээс ажил албандаа яарсан ч, аальгүйтэж зургаан модын club-д бүжиглэсэн ч ижил дасал болсон sneakers шиг эвтэй зөөлөн байхыг хүсье. Тавиурын хамгийн доор байгаа муу sneakers –ийг өнгө үзэмжээр нь гололгүй туршлага судла л даа. Эс бөгөөс би туфлийн эсрэг компанит ажил эхлүүлэх зорилгоор Vogue, Cosmopolitan зэрэгт ажилд орчихно шүү.
Түрсик:
Та нараас юм юмыг хослуулах арга ухаанд суралцахыг хүснэм. Тодруулбал, үзэмж гоо үлэмжийн сайхан хэд нь нейлон химийн хийцтэй бөгөөд биед минь халтай, хартай бас тэгээд хатгаад байдаг. Зөөлөн, 100% даавуу, энэ биед энэрэлтэй хэд нь үзэх нүд битгий хэл өрөөний тавилга хүртэл гуньж гутмаар. Учир ийм тул бие, нүд хоёрын аль алинд нь баясгалан болж өөрчлөгдөхийг хүснэм.
Хэл шинжээчид:
Дээрхийг бичихдээ орос дуудлагаар трусики, монгол дуудлагаар түрсик, дээр үеийнхээр бандааж, дотоож, орчин үеийнхээр panties, underwear... аль дуудлага ямар хэлээр яаж бичихээ мэдэхгүй баахан бодож цаг гарздав. Хамгийн эхэнд ч гэсэн богоон, вагон хоёрын хооронд толгой гашилгав. Тиймээс эрхэм хэл шинжээчид ээ, монголоор ингэж тэгж бичнэ гээд нэг тийш нь шийдэж өгөөрэй (гэхдээ энэ дагавар маягийн сул гуйлт шүү, бусад нь биелж байвал энэ ч яахав)
Эрчүүд:
PC, soft, upgrade, update гээд IT чиглэлийн юм тайлбарлахдаа “Хөөрхий энэ муу яажшуу энэ хорвоод амьд явдагийм бол” гэсэн өрөвдсөн/ гайхсан/ доош нь хийсэн/ дооглосон харцаар намайг харахаа болихыг гүнээ хүснэм. За яах вэ, нүд гэдэг сэтгэлийн цонх гэл үү, удирдаж жолоодож болдоггүйм бол өрөвдөж харах OK, би тэвчье. Гагцхүү энэ чинь “IT биш ээ, IT гэж бүр нарийн нандин юмыг хэлнэ, миний тайлбарлаж байгаа юм бол хоол идэж уухтай адил амархан хялбархан, арван настай пацаан мэддэг зүйл...” гэж ирээд дэлдэн хоёр чихийг минь бүр илүү тодруулж, улаан ягаанаар туяаруулахыг больчихвол... бүсгүй би бүх эрчүүдэд бүрэн сэтгэлээсээ хайртай гээд бүрээ үлээхэд ч бэлэн байна.
Хүүхнүүд:
Хүрээ хүүхнүүдээсээ хүсэх зүйл алга даа... ирэх жил ч гэсэн эгзэгийг нь тааруулж байгаад ээлжит хуралдаанаа хийж, хоол идэн коктейл уунгаа бүхний тухай жив жив, живэр авир болцгооё :)
Өөр зөндөө олон хүсэл байх ч өөрийн хичээл зүтгэлээр яаж ийгээд болчих байх. Бяцхан биений чадал яахин аргагүй дутагдах юмны тухайд шулуун шударгаар шуудхан хэлсэн тул болгоон соёрхоно уу
3 comments:
Хэ хэ, хөөрхөн ийн
2008 оны бүх бичлэгийг уншиж дуусгав.
Таны блогыг уншихаар нээх гоё дулаан мэдрэмж авах юм. Нилээн өөдрөг, юмыг гэрэлтэй гэгээтэй талаас нь хардаг.
Таны хошигнолууд чинь энгийн атлаа их даацтай. Хааяа татаагаад ёстой татаагаад хаячихна.
Olon saihan comment uldeesend bayarlalaa Bumbuulei ! Uramiin ug avahaar ulam bichmeer sanagdah yum :)
Post a Comment