2008/12/27

Шинэ жилийн хүсэлт 1

  Өдий наслахдаа өвлийн өвгөн ааваас өч төчнөөн л юм хүсч явлаа. Гэхдээ сүүлийн үеийн байдлаас харагдахад Сүрэн бүсгүй өвлийн өвгөн аавын листнээс хасагдсан бололтой. Эсвэл байдаг ч миний нэр хамгийн сүүл хэсэгт Arial2 фонтоор бичигдсэн байх (тэр нь сайхан хүхэнд атаархдаг цасан охины явуулга болов уу). Anyway, энэ жил би өвлийн өвгөн ааваас Сахарын цөлд өдөр өнжөөд, Монголын говьд гурав өнжөөд бороо оруулахыг л хүснэ. Харин өөрийн хүслээ 対象者 буюу хүссэн юм/зүйл/хүмүүс нарт шууд уламжлахаар шийдлээ.

  Богоон: 
  Өглөө оройны богоон та хоосон байвал би аягүй их баярлана. Ажилдаа цаг гаруй явахдаа гутлаа тайлж байгаад сайхан хажуулдаж унтана. Гэхдээ хоосон явах онцгүй бол эрч хүчтэй, илгээлтий эзэд шиг эрхэм үүргээ ухамсарласан, ажилдаа явж буйдаа баяртай (plus үл ялиг үнэртэй ус түрхсэн, гэхдээ үл ялиг!) залуус, бас яах вэ, надаас илүүгүй царайтай ганц хоёр хүүхэн тээж явдаг болохыг хүснэм. Дашрамд хэлэхэд яаруу сандруу гэрээс гарч, буудал өөд амьсгаадан гүйн очиж, ажилдаа амжих үгүй шийдэгдэх ЯГ тэр мөчид тав арван минутаар хоцордогоо шинэ ондоо төгсгөл болгоно уу.

  定期:
  Тэйки билет минь ээ, чамаас би “үргэлж чамтай, дандаа хамтдаа” гэдэг цорын ганц амлалт хүсч байнам. Хамгийн хэрэгтэй үед хаашаа ч юм алга болчихдог энэ муу зуршлаасаа салаарай. Ингэхэд, хэн хэдий хэрийн мөнгө төлж 6 сараар чамайг авдгийг мэдэж байна уу үгүй юу...

  Нойр:
  Sorry, чулуун зэвсэг гэж чамайг гутаагаад яах вэ (гашуун үнэнийг чихэрлэж хэлбэл хүн ч бай, юу ч бай хүлээж авдаг гэсэн), гэхдээ шуудхан хэлэхэд чи минь хүй нэгдлээрээ тууж явна. Шинэ эрин мянган эхлээд арваад жил болж байна хө. Хаа сайгүй пүүс компаниуд унаж дампуураад, аль эсвэл урагшилж давшлаад уухайлж байна. Энэ бүхний цаана юу байна гэж бодож байна? EFFICIENCY !!! Тиймээс нойр минь чи 1 гэж унтаад 5 гэж сэрэхэд авдгаа авчихсан байж, ажил дээр намайг эвгүй байдалд оруулахаа боличихвол аюулын ихээр талархах байна.

  Нүд:
  Ирмэх инээмсэглэх, өдөх өөлөх гээд та хоёр минь үүрэгт ажлаа тун чадамгай биелүүлдэгт хүүхэн би баяртай байдаг. Гагцхүү хаа явсан газар бэл бэнчин хүрэхгүй юм шохоорхож, хөөрхий намайгаа сэтгэл санааны гүн хямралд гүнзгий гэгч нь оруулдгаа л болих хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал бидний энэ найрсаг friendship нар сар хүртэл атаархам сайхан.

  (continued)

1 comment:

Bumbuulei said...

-Arial2 фонт (тэр нь сайхан хүхэнд атаархдаг цасан охины явуулга болов уу)

-надаас илүүгүй царайтай ганц хоёр хүүхэн

-Ирмэх инээмсэглэх, өдөх өөлөх гээд та хоёр минь үүрэгт ажлаа тун чадамгай биелүүлдэгт хүүхэн би баяртай байдаг.

Хахаха, ёстой хөгжилтэй хүсэлтүүд бн шүү