- манцуйны үнэр сайхан
- хавар цагт "уулын ар өврөөр ягаан шар яргуй ургажээ" гээд хэн нэгэн ороод ирэх сайхан
- мотоцикл дээр ахынхаа ард суугаад холдон одох айлууд, хойноос хуцах ноход, хонь малын сүрэг харж явах сайхан
- борооны дараа солонго татах сайхан, нэг биш хоёр бол бүүр сайхан
- галын дөл харж суух сайхан
- малгайт цэцэг сайхан
- холооос наадмын талбайн угалз хээтэй майхан харагдах сайхан, бушуухан дэргэд нь очиж наадамч олны дуунд орохсон гэж яарах сайхан
- гүзээлзэгэнд явахын өмнөх орой хүчтэй бороо ороход уулын хамаг гүзээлзэгэнэ усан бороонд цохигдсон байх даа гэж байж ядах сайхан
- жимсэнд явахад шөнө шар шувууны хүүхэд уйлах шиг дуугаар сэрээд айж байна гэж ахдаа наалдах сайхан
- холын уулыг холдуулан ойртуулан дурандах сайхан
- шөнөжин бороо орох сайхан, ойр ойрхон сэрж борооны дуу чагнах сайхан
- цэрэгт явсан ах хүрээд ирэх сайхан, цэргийн хувцсанд нь хүрэх сайхан
- хээрийн хоол сайхан
- үхэр тэргээр усанд явах сайхан
- дээш харан хэвтэж үүлсийн нүүдэл ажих сайхан
- уйдсандаа хариулж буй хонь малаа алдан алдан ахин дахин тоолох сайхан
- хурдан юмуу хатирч мориор дөрөө нийлүүлэн давхих сайхан
- намар болоход бугын урамдах дуу хаа нэгтээ сонсдох сайхан
- "үд хүртэл унтлаа, үхрийн дуунаар бослоо" гэж хааяа нэг зэмлүүлэх сайхан
- дүү аминчлан “нэг ийм залуу...” гэж ярих нь сайхан, “эгч” царайлж зөвлөгөө өгөх сайхан
- нэгэн өглөө босоход цас орсон байх нь сайхан
- өвөл бүтэн сайны өглөө хийцтэй цай хийж уух сайхан
- аавын хөвөнтэй дээл сайхан, үнэр нь сайхан, бороотой өдөр нөмөрч унтах сайхан
- хүүхэд тэврүүлэх гэж гараа сунгах сайхан
- ээж зурагт үзэнгээ зүүрмэглэх сайхан
- бяцхан дүү минь "Aпан хол юм уу, онгоцоор явдгиймуу" гэж асуух сайхан
2009/01/08
Сайхан
Labels:
Эрээвэр хураавар
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
ийм энгүүн, ийм монгол үнэр үнэртсэн үнэхээр САЙХАН бичлэг үйлджээ, та.
Та мэддэг байх л даа, гэхдээ миний уншсан блогчидоос Dolugen /www.dolugen.wordpress.com/, та хоёр л ингэж сэтгэл татам сайхан бичих юм. Гялайлаа, үнэхээр сэтгэл заслаа.
Bayarlalaa!
Dolugenii blog odoo l medej baina, davhar bayarlalaa ! :)
Post a Comment