2012/02/23

... хага үсрэх агшин

  Нэг явдал нөгөө явдлыг сануулаад. Гэвч өөрийн явдал яахав, ямархуу юм болсныг хүний жишээгээр танилцуулахад... Нэлээд дээхэн нэг ном уншсим. Номын сангаа ухаад, нөгөө номоо олоод тоос моосыг нь үлээгээд... наймаалж шиг наян ажиллагаа хийвэл нэртэй устай юутэй бүхэнтэй нь бичиж болох ч... залхуу даа. Товчхондоо:

  Дээр үед Неруг шүтэн биширч, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хөрөнгө мөнгө, хүч чадал, байдаг бүхнээ хайр найргүй зориулж явсан япон бүсгүй байсан байна. За тэгээд өмнөх зууны эхэн & дунд хэсэг гэдэг тэрсэл тэмцэл дэлхий даяар өрнөж байсан цаг. Амин хувиа биш ард олноо бодох шилдэг залуучууд улс түмний улаан тэмцэлд улайран зүтгэж байсан цаг. Зөвхөн энэ япон бүсгүй ч биш, эцэг эхээс өвлөн авсан асар их хөрөнгөө Оросын хувьсгалд зориулсан Морозов (даанч өөрөө сүүлд большевикуудад буудуулсан) шиг галтай цогтой залуус Орос, Хятад, Япон, Европ, за ер нь хаа сайгүй л байсимшдээ. Ингэхэд юу ярьж байлаа...

  Энэтхэг оронд хайраа өгөөд тусалж дэмжиж явсан бүсгүй Делид очсон гэнэ. Даанч их санасан газар... гэгчээр ой тоонд оромгүй юм үзээд итгэл няц, шүтээн бяц. Яасан гэвэл, түмэн хүн түчигнэсэн цуглаан дээр Неру үг хэлэх ёстой байж л дээ. Бүсгүй гадаадын бусад хүндэт зочдын хамт индэрээс холгүй сууж байв. Неруг цугласан олны өмнө гарч ирэхэд индэрийн доохон, тайзанд ойр байсан бараан арьстай (=доод каст) хэдэн эмэгтэй гараа сунгаж хөлнөөс нь адис авах гэтэл... Неру яасан гэж бодно? Илт цааргалж тэднийг өшиглөсөн гэвэл итгэх үү, та нар?! Мэдээж япон бүсгүй муужрах шахсан. Арайхийж сэхээ оронгуутаа алдар нэрийг нь алсаас дуулан хүндэлж явсан Неруг сэтгэлийнхээ индрээс хуу татан буулгаж, газрын мухарт оруулсан нь ойлгомжтой.

  千年の恋も冷める瞬間 мянган жилийн хайр ч хага үсэрч хагдрах агшин...

5 comments:

Б.Баясгалан said...

"...арай хийж сэхээ оронгуутаа алдар нэрийг нь алсаас дуулан хүндэлж явсан Неруг сэтгэлийнхээ индрээсээ хуу татан буулгаж газрын мухарт оруулсан нь ойлгомжтой"... Миний амьдралдаа уншиж байсан хамгийн хүчтэй үгүүлбэр болчихов бололтой... хэхэ.

Харамсалтай... Хэлбэр нь агуулгаасаа зөрөх нь.., ялангуяа хүн дээр.., сөрөг байдлаар мэдрэгдвэл ямагт жаахан тиймэрхүү байдаг.

peakfinder said...

Хүн нас явахаар cynical болдог бололтой. Ингэж шүтэж, шатаж чадахгүй болсон байна. Хэдий ямар нэг зүйлийг бодит байдлаас таслан хэт шүтэх бас тийм сайн эд биш ч, яг одоо манайд ийм залуус их үгүйлэгдэж байна уу даа гэж бодогддог юм...

Сүрэн said...

>Баясгалан

hehe... helber ageelgaas zuruh... tehh

>peakfinder

tiim shuu

Tsubaki Sanjuro said...

千年の恋も冷める瞬間 мянган жилийн хайр ч хага үсэрч хагдрах агшин. Gaihaltai saihan orchuulga, Bravo, Sureen bravo. hehe.

Сүрэн said...

>Tsubaki Sanjuro

chinii bodson bol gehdee bish l dee. daihazure. haha