2012/02/29

Ажлын гүйцэтгэл



Оюутан байхдаа яагаад ч юм шалгалтын өмнөх өдөр хичээлээ хийхийн оронд гэр орон цэвэрлээд, юм хум угаагаад шаал хэрэггүй юм хийж давхидаг байж билээ. Тэр муу зуршил хэвээрээ. Өнөө өглөө ч хийх ёстой ажлаа хийхгүй хуучны архив ухаад суучихсан. Тэгсэн нэг ийм зураг гарч ирж байна.

Богд хааны ногоон ордон музейн засварын ажил хэзээ билээ дээ, нэлээд дээхэн 2004 он орчимд явагдсан юм. Сэргэн засварлах ажлыг дааж авсан манай нэг "мэргэжлийн" компаний хүмүүс догь. "Бид яг байснааар нь хийлээ, чадлаа, боллоо, болголоо, одоо ок" гээд үнэн додигор. Базарваань, юу ч мэдэхгүй хүний амнаас л тийм итгэл үнэмшил дүүрэн үг унадаг байх.

Сэргээн засварлах ажлын мөнгийг гадаадын байгууллага гаргасан тул тэндээс мэргэжлийн эксперт ажлын гүйцэтгэл шалгахаар томилогдон ирэв. Тэгсэн дуулахнээ орь дуу тавьж, хэлэх үгээ барж, ийш тийш хандаж, эсэргүүцэл илэрхийлж, эцэстээ тэгээд үстэй толгойгоо зулгаахаас өөрцгүй юм болж байгаа сурагтай. Монгол судлаач япон найз бүсгүй маань "Ой тоонд оромгүй юм болсон гэнэ, арай ч дээ, болохгүй шдээ, яана аа Монгол, яана даа та нар" гээд дэлдэн хоёр чихийг минь амраах биш. Би чинь Монголоо өрөвдөх үү, Монголд элэгтэй найзыгаа өрөвдөх үү мэдэхээ байж байгаам.

За тэгээд Европоос ирсэн эксперт нэгэн өдөр Ногоон ордонд яамны ажилтнууд, монгол судлаачид, холбогдох бас бус баахан хүмүүсийг цуглуулаад үүнийг (дээрх зураг) үзүүлсэн байгаам. "Ийм ажил хийгдсэн байна, би энэ хэсгийн шинэ будгийг тусгай уусмалаар арилгаж үзлээ. Одоо тэгээд яах вэ? Бүх хананы "засварын будаг зургийг" арилгах уу?" гээд.

Тэглээ гээд сэргээн засварлах ажлыг нөгөө дампуу компани үргэлжлүүлсэн гэсэн, ондоо тийм ажил хийдэг компани Монголд байхгүй учраас. Гэхдээ базарваань хум пад, хуучин бүх зургийг баллаж будчихаад дээр нь "шинэ гоё зураг" зурсныгаа сэргээн засварлах ажлыг "ян тан хийлээ" гэж хээвнэг хэлэх хүмүүсийг юу гэх вэ, та минь ээ?

6 comments:

naraa said...

Энэ шар дэвсгэртэй нь эх зураг нь уу?

Сүрэн said...

tiim, eh zurag ni.

ihenhi zurgiig yag hajuud ni duurialgaj zursan baina lee. bas ter navch bol eh zurag deeree baigaagui, sergeen zasvarlasan hunii zohiomol yum shig baigaam

peakfinder said...

Үгүй мөн тоогүй еэ. Юмны үнэ цэнэ ойлгодоггүй нь харагдаад байна уу.
Гэснээс би бас шалгалт дөхөхөөр гэр орноо учиргүй цэвэрлэж, гэрийн ажилд жигтэйхэн сан болдог муу зуршилтай байлаа оюутан байхдаа. Над шиг хүн бас байдаг юм бан гэж ханьсав.

Dashmunkh said...

Юм хэлэх гэсэн чинь хэлэх үг олдохгүй уур л хүрээд байх юм.

Сүрэн said...

>peakfinder

une tseniig ni oilgood hicheesen yumshig l baigaam, daanch tuuh soyoliin unen dursgaliig sergeen zasvarlah tuhai naad zahiin oilgolt, tusuulul ugui...

bodvol hicheelee hiih durguidee l ondoo yum hiij davhidag bsan baih daa hehe oyutan ueiin zurshlaar hanisav :)

Сүрэн said...

>Dashmunkh

helee yuhev, uilah uu ineeh uu medehee baidgiim baina lee tiim yum harahaar