125 жилийн өмнө байгуулагдсан Виктория зах бол Мелбурн хотын түүхт цэгийн нэг. Захын хуучин барилга маш таалагдав. Open market маягаар ажилладаг, зарахгүй юм байхгүй, хүн хөл гэж жигтэйхэн – яг л манай Нарантуул зах шиг. Эндээс гурван залууд хэмжээ, хэлбэр, хийцээрээ ялгаатай гурван бумеранг бэлгэнд авав. Зарим худалдагч манай бумеранг буцаж ирнэ гээд, зарим нь жуулчдад зориулсан эд учир буцахгүй гээд, зарим нь шидэж үзээгүй тул мэдэхгүй гэж шууд үнэнээ хэлээд... сүүлдээ аль азтайнх нь буцах байх гээд зүгээр гайгүй харагдсаныг нь авчихсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Бумерангийнхаа зургийг нь оруулахгүй. Шидэж үзсэн үү? Аль нь буцаж ирж байна?
Би багадаа нэг сонин олж уншихаад бумеранг хийж байсансан. Бага зэрэг буцах хандлага байсан. Тэр үедээ засаж сайжруулна гэж бодоод л таг...
Modon boomerang butsah handlaga baisan ch butsaj ireegui.
Harin huuhdiin togloomiin delguurees avsan tsaasan booremang yag gart butsaj irsen. Duu nar togloj baigaad tsaasan yum bolohoor tegeed ugui hiichihsen :)
Post a Comment