2010/08/31

Миний ном, сайхан ном~ ♪


Багадаа зуны үдэш... уншиж буй номондоо ховсдуулан "хоолоо ид" гэх ээжийн дуу, "хонио хаш" гэх эгчийн дуу, "хоюул тоглоё" гэх дүүгийн дуу... юу ч сонсох сөхөөгүй уншдаг байж билээ.

Миний л мэдэхийн номын сайхныг энгийн үгээр хамгийн гоё өгүүлсэн дуу бол "Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой миний найз ♪ Миний ном сайхан ном, энхрий ном эрдмийн ном, зурагтай ном зугаатай ном... ♪♪" 



2010/08/30

Сартай шөнө бол шүлгийн түүвэр

   西条八十  
   書物

   月の夜は
   大きな書物、
   ひらきゆく
   ましろき頁

   人、車、
   橋の柳は
   美しくならべる活字。

   樹がくれの
   の小鳥は、
   ちりぼひて
   黒きふり仮名。

   しらじらと
   ひとりし繰れば、
   懐かしく、うれしく、
   悲し。

   月の夜は
   やさしき詩集、
   夢のみをかたれる詩集。

   Сайжёо Ясо "Ном"
   Орчуулга: Сүрэн

   Сартай шөнө бол аварга том ном
   Ар араасаа дэлгэгдэх цав цагаан хуудас.

   Хүмүүс, хөсөг, гүүрний дэргэдэх удамбар нь
   Үлэмж сайхан үсэг, өгүүлбэр.

   Модонд нуугдах шөнийн шувууд нь
   Энд тэнд тархсан бяцхан хар толбо - фүригана (*).

   Ганцаар уншиж өглөөтэй золгоход
   Эртний дурсамж тодорч, баясаж гуниглана.

   Сартай шөнө бол шүлгийн түүвэр
   Зөвхөн хүсэл мөрөөдлийг өгүүлэх шүлгийн түүвэр.

Сайжёо Ясогийн (1892-1970) энгийн үгтэй, их гоё шүлэг. Зохиолч ажил төрөл, алба төвгөө дуусгаад сарны гэрэл, шөнийн аниргүйд дуртай зохиолоо ганцаар уншиж суухаа тэсэн ядан хүлээдэг байсан болов уу. Дорноос өрнө зүг харвал, үдшийн сайхныг номтой зүйрлэсэн өөр нэгэн шүлэг бол мэдээж Рилькэ:

   Райнэр Мария Рилькэ (1875-1925)
   Орчуулга: Г.Аюурзана


   Үдэш гэдэг нэгэн ном.
   Үнэт хамбан хавтасных нь
   Алтан хамлагат бүчийг
   Аажуухан тайлж сөхмү, би.

   Эхний хуудсыг нээгээд
   Эгэлгүй нам гүмд шимтмүү,
   Угтах хуудас дээр тогтмуу,
   Удаах хуудсыг зүүдэндээ үзмүү.


Африк, Австрали, Америк тивд ч үдэш оройг номтой зүйрлэсэн гоё гоё шүлэг байдаг байх... Даанч мэдэхгүй юм даа. Мэддэг нь хэлж өгөөрэй :)

-------------------------------------------------------------
 * Фүригана - ханзны дуудлага. Зарим хуучин эсвэл ердийн хэрэглээний бус ханз үсгийн дуудлагыг дээр нь хираганагаар бичдэг.

2010/08/29

Тайван, тайван...

2010/07/30 15:04
Энд япон хүмүүс яараад л, сандраад л, уурлаад л, нервтээд л... тэгсэн тэнд (гадаадын оффист) тэнэг алдаанаас болж томоохон хэмжээний алдагдал гаргасан хүн мэдрэлийнхээ эд эсийг гамнаад тайван сайхан. Ер нь Европын зарим орны хүмүүс үнэнхүү тайван. Яаралтай төсөл падлийгүй, амралт аваад явчихна. Ирэнгүүтээ амралт бага байна гээд гомдоллочихно. Ажлын мэйлийн хажуугаар амьдрал бол ажил биш, нэн ялангуяа аз жаргал бол ажил биш гэх мэт сургааль айлдчихна. Сайхан рэлаксдаж дуусдаггүй хүмүүс. Би ч яахав, бүрэн дүүрэн тэдний талд л даа. Даанч Японд байгаа болохоор усыг нь уувал ёсыг нь дага гээч болчхоод байна... hehe

Anyway, өнөөдөр ажил дээр ийм яриа болсон гэхэд итгэх үү?

Японоос:
- Аль оффисд орохоо шийдсэн үү? Хэзээ нүүх гэж байна, энэ асуудал юу болж байна? Яаралтай мэдээлэл өгнө үү? Яагаад долоо хоногийн өмнөх мэйлд хариу өгөхгүй байна вэ?? Төсөв батлуулах хэрэгтэй байна, яаралтай хариулна уу!
Гадаадаас:
- Шийдсэээн, нүүх гэж байгаа.
- Хэзээ нүүх юм бэ?!!
- Хуучин гэрээ дуусахаар.
- Тэр чинь хэзээ дуусах юм бэ??
- Сарын сүүлд.
- Сарын сүүлд ээ?! Аль сарын сүүл вэ, энэ сар дуусах гэж байна шдээ!!
- Аан сорри, дараа сарын сүүлд. Гэхдээ хуучин гэрээгээ сунгаж бас магадгүй.
- Тийм үү, ямар хугацаагаар вэ?
- Мэдэхгүй, ярьж байгаад болно.
- Яриагүй байгаа юм уу?!
- Ярих гэж байгаа. Өнөө маргаашаас ярьна.
- (гайхсандаа шүлсээ залгив)... Ингэхэд яагаад сунгахаар болов? Өмнө тийм яриа байгааагүй, заавал нүүнэ гэж байсан биз дээ?
- Халуун байна, бас хүмүүс амарчихсан.
- (хэлэх үггүй шүлсээ залгив...)

2010/08/19

Дэлхийн байдал аа гэж...

Хүмүүс ойрхон байх тусам учиргүй бие биедээ дургүй байх юм. Хамаатан садны харилцаа гэвэл "Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр". Улс орнуудын харилцаа гэвэл Чэстэртоны энэ ёгт шүлэг. Зэргэлдээ ихэнх орнуудад хамаарах болов уу, энэ шүлэг.

Хэдэн жил хэрүүл маргаан хийсний эцэст 1919 онд дэлхийн анхны олон улсын энх тайвны байгууллага буюу "Үндэстнүүдийн Лиг" байгуулахад Честертон энэ шүлгээ бичиж байжээ. Гэхдээ Чэстэртоныг Франц улс хийгээд франц хүмүүст дургүй байсан гэж эндүүрч болку шүү. Зуугаад жилийн тэртээ Чэстэртон "Холбоо харилцаа бага холын улсууд найрамдахад амар, хажуудах нэгэнтэйгээ л учраа олох хэцүү" гэж байсан нь 21-р зууны эхэнд ч ач холбогдлоо алдаагүй байна. Хүний мөн чанар гэдэг харамсалтай нь, тийм ч амар өөрчлөгддөггүй бололтой.

Үндэстнүүдийн Лиг байгуулагдахад "the international idea is welding all the nations now" гэж олон хүн баярласан байх даа. Даанч улс гүрнүүдийн харилцаа өрсөлдөөнд тулгуурлаж, хажуудах нэгнээ хардаж сэрдэх, хавчин гадуурхах нь хэвээрээ. Эцэст нь дэлхийн хоёр дайн, тавиад жил үргэлжилсэн хүйтэн дайны дараа сая л нэг "үндстнүүдийн зах хязгаар арилж" эхлэв. Гэхдээ "энх тайвныг хүсэмжлэх эрхэм сайхан санаачлага" биш глобалчлал буюу үндэс дамнасан том том пүүс компаниудын эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд энэ бүх үйл явц өрнөж байгааг мэдсэн бол... Чэстэртон юу гэх байсан бол доо.

Anyway, олон улсын энх тайвны өдрийн баярын мэнд хүргэе... хэхэ

 G.K. Chesterton (1874-1936)
 "The World State"

 Oh, how I love Humanity,
 With love so pure and pringlish,
 And how I hate the horrid French.
 Who never will be English!

 The International Idea,
 The largest and the clearest,
 Is welding all the nations now,
 Except the one that's nearest.

 This compromise has long been known,
 This scheme of partial pardons,
 In ethical societies
 And small suburban gardens -

 The villas and the chapels where
 I learned with little labour
 The way to love my fellow-man
 And hate my next-door neighbour.

     Г.К. Чэстэртон "Дэлхийн байдал"
     Орчуулга: Сүрэн

     Хүмүн төрөлхтөнд би бээр
     Хүрэн зүрхнийхээ гүнээс хайртай ч
     Англи иргэн шиг байж амьдралдаа барахгүй
     Аймаарррр паранц (*) нарыг үзэн ядна

     Энэ дэлхийд энх тайван тогтоох
     Эрхэм сайхан санаачлага гэж
     Олон орон хөөрөн нэгдэх ч
     Ойр нэгнээ илүү үзнэ

     Алагчилж хүмүүсийг хайрлах
     Аль галавын энэ зуршлыг
     Ном хаялцах мэргэд ч дэмжинэ
     Ноомой жирийн иргэд ч сайшаана

     Суун нүүн амьдарсан газраасаа
     Сүрхий оролдолгүй сурсан зүйл энэ:
     Суурин буурин хүмсийг бултаар хайрлаж
     Сугандах нэгнээ бөөрөлхөн жигших


        МЫ ГУМАНИСТЫ
        Перевод Ю. Шрейдера

        Люблю я человечество
        Так горячо и чисто!
        Но все-таки французу
        Не стать британцем истым.

        Идея братства общего
        Светла и прогрессивна:
        Любезны мне все нации,
        И лишь одна противна.

        Удобен этот компромисс —
        Любить людей частично,
        Идет об этом разговор
        В дискуссиях публичных.

        И за обеденным столом
        Заводится беседа
        Как человечество любить
        И ущемить соседа.

* "Аймаар паранц" бус "аймаар франц" гэж бичих ёстойг мэднэ ээ...

2010/07/28

Мобикомтой хамт?

2010 03/26 00:11 

Өнөөдөр "долоон жил Мобикомтой хамт байгаад баярлалаа" гэсэн мэс авав...
Балар эрт хагас жил ажиллаж, бантан хутгаж явсныгаа "хамт байсан"-д эс тооцвол өнөөдрийг хүртэл Мобикомтой "хамт байснаа" огт мэдээгүй явж. "Thank you for being with us" гэдгийн махчилсан орчуулга юм байх даа... кк.

Хүмүүст мобикомын энэ мэс сонин санагдаж байна уу? Аль эсвэл зах зээлийн эдийн засагт шилжээд хориод жил хойш урагшаа савлаж буй Монгол орны орчин цагийн хэллэг гэж үзэх нь зүйд нийцэх үү? Уул нь ч хүнийг модон хэлтэй, махчилсан орчуулгатай гэж шүүмжлэх зэргийн хэлгүйгээ мэднэ л дээ...

Зүгээр л "Долоон жил мобикомыг хэрэглэж байгаад тань баярлалаа" гэсэн бол арай илүү чихэнд наалдаж, ахиад долоон жил хэрэглэе гэж бодох ч байсим билүү...

2010/07/23

Медведи




Приглашает в караоке – отвечаю, что мне медведь на ухо наступил. Приглашает в клуб – говорю, что медведь на ноги наступил. Приглашает в кино: "Надеюсь, медведь тебе на глаза не наступал?" Ну что тут было делать? Отвечаю, что нет и иду в кино. И не пожалела – прекрасно провели время :)

Рилькэ "Ганцаардал"


 

Герман хэлтэй хүмүүст атаархжийнаааа... Рилькэгийн шүлэг унших гэж үйлээ үзэхим. Англи, орос, япон хэлээр олдох олон орчуулгаас олигтой санагдсаныг нь ахин дахин уншин байж, амандаа хэд бувтнан байж герман эхийн тухай ядмаг төсөөлөл авах юм. Оросууд уул нь ямар ч шүлэг зохиолын хоёр гурван яггүй сайн орчуулгатай байдагсан... Рилькэгийн шүлгүүд болохоор л түмэн янзын орчуулага гараад ирэх юм. Бүгд хүлээн зөвшөөрчих янзын сайхан орчуулга байхгүй болоод тэр байх. Нацагдорж, эсвэл Ринчэн гуай Рилькэг монгол хэл рүү орчуулаагүй юм байх даа...

Anyway, найзтайгаа Рилькэгийн “Ганцаардалыг” орчуулж үзэв.
Үг, өгүүлбэр бүрийн утгыг хэлж өгсөн Аттилад (http://attila.blogmn.net/) андад баярлалаа !

  Rainer Maria Rilke (1875-1926)
  Einsamkeit


  Die Einsamkeit ist wie ein Regen.
  Sie steigt vom Meer den Abenden entgegen;
  von Ebenen, die fern sind und entlegen;
  geht sie zum Himmel, der sie immer hat.
  Und erst vom Himmel fällt sie auf die Stadt.

  Regnet hernieder in den Zwitterstunden,
  wenn sich nach Morgen wenden alle Gassen
  und wenn die Lieber, welche nichts gefunden,
  enttäuscht und traurig von einander lassen;
  und wenn die Menschen, die einander hassen,
  in einem Bett zusammen schlafen müssen:

  dann geht die Einsamkeit mit den Flüssen...


     Р. М. Рилькэ "Ганцаардал" 
     Орчуулга: Сүрэн, С. Наранжаргал
 

     Ганцаардал яг л бороо мэт. 
     Тэнгис далайгаас ууршин үдшийн бүрийг зорьно
     Тэнүүн талыг туулж алс холоо хөврөнө
     Тэнгэрт очоод хэсэг хургаснаа
     Тэртээх хотыг нөмрөн тэр чигээрээ асгарна

     Үүр шөнийн заагаар цутгаж асгарахад гудамж талбай
     Үүрд танигдах аргагүй болно.
     Дурлаж янаглавч хайраа олоогүй хос
     Дургүйцэн бие биенээсээ хөндийрөх үед
     Үзэн ядалт, үхсэн сэтгэл өвөрлөх хос
     Өдөн дэр нийлүүлэн хэвтэх үед

     Тэр үед ганцаардал мөрөн гол шиг урсана, халгиж цалгина...


     Loneliness 
     Transl. by Robert Bly
 

     Being apart and lonely is like rain. 
     It climbs toward evening from the ocean plains;
     from flat places, rolling and remote, it climbs
     to heaven, which is its old abode.
     And only when leaving heaven drops upon the city.

     It rains down on us in those twittering 
     hours when the streets turn their faces to the dawn, 
     and when two bodies who have found nothing, 
     disappointed and depressed, roll over; 
     and when two people who despise each other 
     have to sleep together in one bed- 

     that is when loneliness receives the rivers...


     Одиночество 
     Перевод: М. Рудницкий
 

     Нет одиночеству предела...
     Оно как дождь: на небе нет пробела,
     в нем даль морей вечерних онемела,
     безбрежно обступая города, -
     и хлынет вниз усталая вода. 

     И дождь всю ночь. В рассветном запустенье,
     когда продрогшим мостовым тоскливо,
     неутоленных тел переплетенье
     расторгнется тревожно и брезгливо,
     и двое делят скорбно, сиротливо
     одну постель и ненависть навеки, -

     тогда оно уже не дождь, - разливы... реки...


     孤独 
     富士川英郎 訳
 

     孤独は雨に似ていて、 
     海に立ちこめ、夕暮れへと向かう。
     遠くに霞む野末を越えて、 
     いつ変わることもなく、天へと向かう。
     そして、都市へと降りそそぐ。 

     しかも、あの疑わしい時刻、
     街ごとに夜がめぐり、
     求め得ずした肉体が、うちひしがれて、
     悲しみにくれるどうし、放っぽりだされて、
     憎み合うどうしが、寝床を譲り合い、
     添い寝せざるをえない頃に降りそそぎ、

     そうなってようやく 孤独は川に入り交じってゆく…   

-----------------------------------------------------------------------------------

2010/05/22

LOVE

  • Онгоцны буудалд ирсэн, тоссон хүмүүс бие биенээ тэврэн агшин зуур хөдөлгөөнгүй зогсоно
  • Ганднаас орж ирэнгүүтээ ээж дүүгээс нь захиа ирсэн гээд инээмсэглэнэ
  • Жаалхүү гараас хөтлөн өрөөндөө оруулж тоглоомоо нэгбүрчлэн үзүүлээд хамт тоглоё гэнэ
  • Москва явах богоон үдэж буудал дээр гараа даллан зогсоно
  • Эмээ утсаа хоёр гараараа бариад ачтайгаа ярина
  • Маргааш шалгалттай гэхэд fight ! гэсэн зурагтай мэс ирнэ
  • Нүдээ анихад зовхи зөөлхөн үнсэнэ
  • Хүйтэн хөлтэй хөнжилд ороход хөлөө нааж дулаацуул гэнэ
  • Бяцхан дайсны цэрэг хана дүүрэн эрээн мяраан юм зурчихаад хээв нэг бас маадгархан зогсоно
  • Айлын эгч гараа саравчлан зам өөд харж хэсэгтээ зогсоно
  • Орой тугалсан юм гээд үнээгээ дутуу сааж тугалд нь ахиухан сүү үлдээнэ
  • Ах хурдан хээрээ унуулахдаа амыг нь татас хийгээд дөрөөгөө чангахан жийгээд жирийлгэ гэнэ
  • Нус нулимс болон суухад багын найз "зүгээр дээ миний найз, болж л таарна" гэж тайтгаруулна
  • Бороотой хүйтэн өдөр хэн нь түрүүлж босох уу гэж хуруудна
  • Сайн яваарай гээд духан дээр үнсэнэ
  • Таван настай дүү минь "аниа, намайг жаахан байхад..." гэж ярина
  Саяхан гурван настай охинтой найзындаа очоод. Найзтайгаа ярьж суутал дайсны цэрэг хүрч ирээд миний гарыг барьснаа これどうしたの?(яасан юм бэ?) гэж байна. Гараа шалбалаад шархны лент наасан тул 姉ちゃんちょっと怪我しちゃったの (аниа нь гараа шалбалаад) гэсэн чинь キスしてあげる (үнсээд өгье) гээд яг шархны лент наасан газар бас хуучин сорвийг минь үнсээд. Тоглож байснаа гэнэт санасан бололтой дахиж ирж үнсээд... Хайр хүрсэн гэж... тэгээд өнөөдрийн тэмдэглэл бичлээ. ノアちゃん大好きよ~!

2010/05/19

Өвөл, ой, бодол



  Robert Frost
  Stopping by Woods on a Snowy Evening


   Whose woods these are I think I know,
   His house is in the village though.
   He will not see me stopping here,
   To watch his woods fill up with snow.

   My little horse must think it queer,
   To stop without a farmhouse near,
   Between the woods and frozen lake,
   The darkest evening of the year.

   He gives his harness bells a shake,
   To ask if there is some mistake.
   The only other sound’s the sweep,
   Of easy wind and downy flake.

   The woods are lovely, dark and deep,
   But I have promises to keep,
   And miles to go before I sleep,
   And miles to go before I sleep.

Энэ их гоё шүлэг... http://www.literature.mn/-ийн hERERA монгол хэл рүү орчуулсныг доор толилуулж байна. Мөн орос найман хүний найман янзын орчуулга эндээс уншиж болно: http://lib.ru/POEZIQ/FROST/stihi.txt

   Хэний хэсэг тєгєл болохыг нь мэднэ
   Хэрэг дээрээ эзэн нь тосгонд амьдардаг,
   Хэдэн модыг нь цас нэвсийтэл дарахыг харахаар
   Хэсэг саатан зогссоныг минь мэдэхгvй биз ээ.

   Эргэх тооллын хамгийн харанхуй vдэш
   Энгvй ой мод, хєлдсєн нуурын дунд,
   Эргэн тойронд айл амьтангvй газар зогссонд
   Эргэлзэн гайхахдаа морь минь

   Буруу зєрvv эндүүрэл гараагvй биз гэх шиг
   Буулганыхаа хонхыг vе vе сэгсэрнэ.
   Будран орох цас, бужигнуулах зєєлєн салхинаас єєр
   Бодол сарниаж тvвэг удах чимээ vгvй.

   Гvн, тvнэр харанхуй шугуй сэтгэл татавч
   Гэрээдээ тэмvvлэх аяанаа vргэлжлvvлэх учиртай,
   Гvн нойрондоо авттал бээрийг туулах нь дээ
   Гvн нойрондоо шургатал бээрийг туулах нь дээ.

Фростын энэ шүлгийг сайн ажиглабал бадаг бүрийн гуравдугаар мөрийн төгсгөл нь дараагийн бадгийн сүүл холбох эхлэл болж байна. Тоогоор зүйрлэбэл:
   1121
   2232
   3343
   4444

Хэрэв сүүлийн бадаг 4444 биш 4454 (5 нь ямар ч авиа байж болно) байсан бол шүлгийн сүүл холболт нэг зарчимд захирагдаж, шүлэг бүхэлдээ нэг үечлэл үүсгэнэ. Гэвч зохиолч шүлгээ үе, үечлэл үүсгэхгүй төгсгөсөн нь өөрийн ирэхгүй анхаарал татна. Сүүлийн мөрийг давтсанд хамаг учир оршиж зүгээр нэг гэртээ харьж амрах биш "амьдрал" гэдэг их аяны тухай өгүүлж буй нь, амьдралын аянаа үргэлжлүүлнэ гэж буй нь аяндаа ойлгогдоно.

Мөн "өвлийн шөнө ойн захад бодолд автах" нь шүлгийн утгын тухай давхар нэгийг хэлээд өгнө. Европын уран зохиолд ой модон дунд бодол болон дүмбийж зогсох баатар хэн билээ ? Яриан байхгүй Дантегийн “Тэнгэрлиг туульс”-ын эхлэл санаанд орно:

   Midway upon the journey of our life
   I found myself within a forest dark,
   For the straightforward pathway had been lost.

яагаад барууны эрчүүд амьдралын тухай хөхөө өвлийн хүйтнээр хөх цасан ойн дунд бодол болох дуртай вэ гэвэл... гэхдээ далийгаад яахав.

Дашрамд хэлэхэд орос орчуулагчид шүлгийн хэмнэлийг алдагдуулахгүйг хичээсэн нь илт. Англи, орос хэлний өгүүлбэрийн бүтэц төстэй учир орчуулагчийн хүсэл бөгөөд авъяас байвал хэмнэлийг хадгалан орчуулах бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч эх шүлгийн сүүл холболтын зарчмыг зөвхөн хоёр хүн ягштал баримталсныг доор танилцуулъя. Харин англиас монгол руу орчуулахдаа хойноос нь урагшаа орчуулах тул шүлгийн хэмнэл, үечлэлийг баримталана гэдэг хэцүү. Хэцүү нь хэцүү боловч огт боломжгүй гээд орхих биш оролдох хэрэгтэй л мэт санагдана.

   Остановившись у леса снежным вечером
   Перевод А. Шапиро

   Я знаю, чьи леса кругом,
   Его неподалеку дом.
   Но он не видит, как из тьмы
   На снежный лес смотрю верхом.

   Конь удивляется, что мы
   Вдали застыли от корчмы:
   Вокруг леса, озёрный лёд
   И самый мрачный день зимы.

   Звенящей сбруей он встряхнёт –
   Спросить, не вышел ли просчёт.
   И наступает тишина,
   Лишь ветер хлопьями метёт.

   Глубь леса дивна и темна,
   Но обещаньям есть цена,
   И много миль ещё до сна,
   И много миль ещё до сна.

       Глядя на лес снежным вечером 
       Перевод Т. Гутиной

        Мне кажется, я знаю чей
        Огромный лес, но из своей
        Глуши он вряд ли различает
        Меня и след моих саней.  

        Мою лошадку удивляет,
        Что нас к жилью не приближает
        Наш путь: меж лесом и прудом
        Замерзшим мрак нас настигает.
  
        Она тряхнула бубенцом,
        Мол, все ли так, туда ль идем.
        И вновь беззвучна тишина.
        Лишь ветер ходит подо льдом.

        Лес дивен: мрак и глубина.
        Но обещаниям верна
        Душа. И много миль до сна.
        И много миль еще до сна.

2010/04/27

Орон гаран

Одоогийн хүүхдүүд миний багынхаас тэс ондоогоор ярих нь хөөрхөн. Дүүгийн пацаан "лооль угааж идье, ээж лооль хаана байна" гэхийг сонсоод монгол хэлнээс "помидор" гарсныг мэдэж баярлав. Нэгэн өдөр "бороо орох гэж байна, шүхэр хаана байна " гэсээр ороод ирэхэд нь "зонтик" гэдэг эгч энүүхэндээ жаахан ичив. Хэл яриа нь үнэн хөөрхөн болжээ гэж баярлавч үе үе "Oh my God", "really " мэтийн юм хэлж эмээ, өвөө хоёроо гайшралд оруулчихна. Гарсны хажуугаар ордог нь энэ дэлхийн гэж далийгаад ч яахав, ер нь бол хэл ярианы жам юмуу даа

Хүн болгон хэлж бичиж хэрэглэснээр монгол хэлний үгсийн санд "бат бэх байр суурьтай" байсан боловч арван жилийн дотор асар хурдтай ард олны хэрэглэглээнээс гарсан үгс (миний болон вимо түмний саналаар):

  колбаса (галвса) - хиам
  район - дүүрэг
  температур - хэм
  телевизор - зурагт
  стол (остоол) - ширээ
  помидор - лооль
  зонтик - шүхэр
  мороженое (маруужин) - зайрмаг
  соус - сүмс
  сосиски - зайдас
  тень - халаагч
  тумбочка (түмбүүшк) - шүүгээ, шургуулга
  зажигалка (жажигалк) - асаагуур
  лимонад (лимнаад) - ундаа
  лимон - нимбэг
  яавлаг - алим
  сервант, стенка (стээнк) - хананы тавилга
  диван - буйдан
  стакан - шилэн аяга 

Хэлсээр байгаа ч бичихээ больсон үгс:

  торт - бялуу
  платье (палааж) - даашинз
  туфли - өндөр өсгийт, шаахай
  
Өөр юу билээ ?

Бас зарим үг орос байснаа шууд англи үгээр солигдсон: сок - жүүс, пока - бай.
Монгол хэлэнд орсон гадаад үгний "favorite"-ийг шалгаруулбал "раажав", ражаатар" хоёрыг нэрлэнэ. Жинхэнэ монгол дуудлагатай гоё үгнүүд :)

P.S. "Рашаан", "Раднаа" гэж бичих дүрэмтэй учир "раажав", "ражаатар" гэж бичих үү? Эсвэл дүрмээрээ "радио", "радиатор" гэж бичээд "араажав", "аржаатар" гэж дуудах уу?

2010/04/17

Бал мэдэх нь баавгай...

Бага ангид орос хэлний хичээл дээр багш үгний үндэс олуулах дасгал хийлгэхэд үнэн дуртай байж билээ. Бусдаас түрүүлж хийгээд онц дүн авах ай мөн кайфтай яа. Бусад хичээл дээр онц авахаас ч илүү кайфтай, учир нь багш онц тавихдаа орос хүүхдүүдэд "Та нар ичээч, Сүрэн та нараас илүү орос хэл мэдэж байна" гэж заавал хэлнэ. Одоо бодоход ангийн хүүхдүүдэд "Та нар орос юм байж орос хэлээ сайн сурсангүй" гэж загнуулах ядаргаатай, дарамттай л байсан байх... Гэхдээ дандаа тэгж онц аваад байхгүй л дээ, ангидаа хоёр өрсөлдөгчтэй, тэр хоёроос түрүүлэхийн тулд түмэн зүйл болно. Ингэхэд юу ярих гэж байлаа, сэдвээсээ хальчихсан бага ангийн баатарлаг туульсаа ярьчихсан сууж байна шдээ.

Үгний үндэс олох дасгалд дурладаг нь үгэн далайд умбаж, өөртөө бяцхан нээлт хийдэгт байлаа. Жишээ нь, "баавгай" буюу "медведь" гэдэг үг "мед" (зөгийн бал) болон "ведает" (мэдэх) гэсэн хоёр үгнээс бүрддэгийг мэдээд бөөн баяр. Винни-Пух тийм болоод л зөгийн баланд дуртай юм байна, баавгай зөгийн бал хаана байдгийг мэддэг юм байна гээд л хөөрөөд явчихна. Үгний цаана нэг л сонин ертөнц нуугдаж байх шиг... оньсого мэт бүгдийг нь тайлмаар санагдана. Энэ бүхэн зөвхөн бага ангид биш дунд, ахлах ангид ч анхаарал татдаг байлаа.

Мөн зариим үгний нууцыг нэлээд хожуу мэдсэн түүхтэй. Жишээ нь, орос хэлний "горизонт" (тэнгэрийн хаяа) гэдэг үг англи "horizon", герман "horizont"-тэй төстэй тул баруунаас зээлдсэн нь илт. Тэгээд л сонин санагдана. Машин техник, шинжлэх ухаантай холбоотой үг орос хэлэнд баруунаас орж ирсэн нь ойлгомжтой – хаант орос хамжлагат ёсоо халж амжаагүй байхад Англид аль хэдийнээ хөрөнгөтний хувьсгал гарчихсан байсан юм чинь. Гэхдээ "небосвод" гэдэг үг байхад "тэнгэрийн хаяа" байхгүй нь хачирхалтай юмдаа гээд... Харин нэлээд хойно украйн хэлэнд "небокрай" (тэнгэр+зах) гэдэг оносон сайхан үг байдгийг мэдэж, орос хэл уугуул олон үгээ үгүй хийснийг давхар ойлгож билээ. Ер нь ахуйн хэрэглээний, жинхэнэ слав үгнүүд орос биш украйн хэлэнд илүү хадгалагдсан байдаг.

Үг хэлэнд тухайн ард түмний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл нуугдсан байдгийг үгүйсгэх хүн үгүй болов уу. Зарим хүмүүс зөвхөн хятад, япон ханз үсэг л утгатай юм шиг ярьдаг ч тийм биш юм. Юу ч гэсэн эхний ээлжинд орос хэлний сонин жишээ:

  любовь - люди Бога ведают
  человек - чело (разум) + век = вечно развивающийся разум
  совесть - со-весть → совместная весть
  благодарить - благо дарить
  смиренный - с миром в душе
  спасибо - Спаси Бог

  сочувствие - со-чувствие → совместное чувствование
  доверие - до веры
  уверенность - у веры
  страдание - страда (урожай)

2010/04/12

Горький & цагаан толгой

Бага ангийн сурагч байхдаа Горькийн хүүхэд ахуй насаа дурсан бичсэн "Детство" тууж уншаад нэгэн зүйлд ихэд гайхаж байснаа санадаг юм. Горький өвөөгөөрөө цагаан толгой заалгахдаа бид нар шиг "А, Б, В, Г" биш "Аз, Веди, Буки, Глаголь" гэж үсгээ цээжилнэ. Энэ тухай багшаасаа асуухад "Дээр үед тэгж цээжилдэг байв" л гэсэн. Дутуу дулимаг хариулт тул жаахан дургүй хүрч "Дээр үед тэгж цээжилдэг байсныг энэ номноос мэдлээ, мэдчихээд багш танаас яагаад гэдгийг асууж байна" гэмээр санагдсан ч хүүхэд байхын л даруухан Сүрэн хэлэн дээр гарсан үгээ хэлэлгүй өнгөрсөн юм.

Дээр үед орос цагаан толгойн бүх үсэг өөрийн гэсэн нэртэй байсныг, бүх үсгийн нэрс нийлээд нэлээд гүнзгий утгатай болохыг бүүр сүүлд мэдэж билээ. Жишээ нь "А, Б, В, Г, Д ,Е Ж" гэсэн эхний хэдэн үсгийн нэрс нь "Аз, Буки, Веди, Глаголь, Добро, Есть, Живете" болно.

Утга нь гэвэл:
   Аз – я (би)
   Буки – Бог (бурхан)
   Веди – ведать, знать (мэдэх)
   Глаголь – делать, творить (хийх, үйлдэх; тиймээс үйл үгийг оросоор “глагол” гэдэг)
   Добро - сайн үйл, сайн сайхан
   Есть - оршихуй, буй
   Живете - амьдрал

Энэ бүхнийг нийлүүлээд тун чөлөөт байдлаар орчуулбал:
   "Я, Бог ведаю, (что) творить добро есть жизнь"
                  ↓
   Сайн үйл үйлдэх нь амьдрал мөн (амьдралын зүйд нийцнэ) гэж Бурхан би мэдэж (айлдаж) байна.

Орос цагаан толгой ийм сургаалиар эхлээд цааш задалбал слав үндэстний үнэт сургааль, сонирхолтой түүх болж хувирна. Зарим орос эрдэмтэд цагаан толгойгоо тайрч тасалж багасгасаар байгаад бид энэ их мэдлэг, нарийн нандин соёлын өвөө алдлаа гэж ихэд гасална. Та нараас болж уйгаржин бичгээ алдаад бид бас юугаа алдсан бол гэж бодохоор...

P.S. Дээр үед "Аз, Буки, Веди, Глаголь, Добро" гэж цагаан толгой зааж байхад 10 хүүхдийн 3 эсвэл 4 нь л уншиж сурдаг байв. Тиймээс заах аргачлалаа өөрчилсөн нь зөв л дөө.

Шүлэг & хөрөг

    
Ф. Рокотов "А. П. Струйская авхайн хөрөг"

Энэ шүлгийн учир энэ хөргөнд...

    Портрет 
    Николай Заболоцкий (1903 - 1958)
 
    Любите живопись, поэты!
    Лишь ей, единственной, дано
    Души изменчивой приметы
    Переносить на полотно.

    Ты помнишь, как из тьмы былого,
    Едва закутана в атлас,
    С портрета Рокотова снова
    Смотрела Струйская на нас?

    Ее глаза - как два тумана,
    Полуулыбка, полуплач,
    Ее глаза - как два обмана,
    Покрытых мглою неудач.

    Соединенье двух загадок,
    Полувосторг, полуиспуг,
    Безумной нежности припадок,
    Предвосхищенье смертных мук.

    Когда потемки наступают
    И приближается гроза,
    Со дна души моей мерцают
    Ее прекрасные глаза.
    1953

2010/04/08

Урд шөнийн үймээн самуун   

2 жилийн өмнөх тэмдэглэл... Хөөрхий Сүрэн их л хэцүүдэж сандарч байж дээ ккk

  2008 07/25 22:35

Урд шөнө ёстой үзээгүйгээ үзэв. Хүмүүс хүний нутагт ганцаар амьдрах хэцүү л гээд байдаг, тэр “хэцүү” гэдгийг анх удаагаа өөрийн биеээр амсч яс махандаа тултал мэдрэв. Ёстой яах ийхээ мэдэхгүй дэмий л эрэгт хаягдсан загас шиг амаа ангалзуулан, гараа далалзуулан байлаа.

Би уул нь их бөх нойртой. Шөнө сэрнэээ байхгүй, ялангуяа орой унтсан бол. Тэгсэн урд шөнө яаагаад ч юм сэрэв. Цонхоор харахад гадаа тас харанхуй. Гар утасаа хартал шөнийн гурван цаг. Буцаад хэвтэх гэтэл гар утасны гэрэлд хажууд нэг юм хөдлөх шиг. Хамаг бие арзасссссссссссссс гээд л явчихсан. Ухасхийн босч гэрлээ асаатал орны хажууд томоос том хилэн хар жоом. Японд их л удаан амьдарсансан, тийм муухай гилан хар амьтан анх удаагаа үзэв. Яахаа мэдэхгүй алъяа алж чадахгүй, байя байж чадахгүй дэмий л баахан жоомтой ширтэлцэв. Юун тэр маргаашийн ажил нойр мойр, уушги зүрх савлаад хоолой амаар давах гэж байхад.

Ойрхон байдаг монгол найз руугаа ярив. Плиз, плиз, плиз сэрээрэй авраарай, гар утасаа аваарай гэж бурханд гурвантаа залбирсаны хэрэг гарав уу найз маань утсаа авч байна. Ямар их баярласан гэж санана ! Тэгсэн яасан гэж бодноо !!! Чадахгүй, алахгүй, муухай ч гэлээ амьтны амь хороож болохгүй гэж айлддаг байна шд. Та тайвшир, та ирж алж өгдөггүй л юм бол би өөрөө ална гэж заяааааааан байхгүй, одоо тэгээд яах уу, ирж туслахгүй юмуу гэтэл ус цацаад балконоор хөөж гарга гэсэн зөвлөгөө хайрлав.

Ингээд дүгнэлт нэг: бурхнаас юм гуйхдаа хүсч буй зүйлээ зөв тодорхойлох хэрэгтэй. Найзтайгаа ярих биш жоомноос ангижрах нь чухал байсан тул “Бурхан минь плииииииз, энэ жоомыг далдруулж өгөөч” гэж гуйх ёстой байж. Дүгнэлт хоёр: ирээдүйн нөхөр болох залууд ганцхан л шаардлага тавина. Жоомноос айхгүй, жоомноос намайг болон гэр орноо хамгаалж чаддаг байх. Бусад нь чухал биш (хүн ингэж юм үзэж зовж байж л ухаардгийм байна).

За жаахан далийчлаа, жоомондоо эргэж оръё. Уул нь манай байшин огт жоомгүй. Жилд хоёр удаа том хэмжээний устгал хийдэг. Хоол хийх space бага, нэг л цахилгаан зуухтай. Тэгээд ч ид ажиллах насны ганц бие залуучууд амьдардаг тул бүгд унтах гэж л гэртээ харьдаг. Энэ бүхнийг байрны жижүүр хөгшин нүүж ороход тун нухацтай тайлбарлаж өгсөн юм. Байраа танилцуулж дуусаад асуулт байна уу гэхэд нь жоомтой юу л гэж асуусан болохоор энэ хүнд жоомноос бусад нь чухал биш гэдгийг ойлгосон байх.

Гэхдээ би бас их муухай, хүнд тийм амархан итгэдэггүй. Ялангуяа жоомны асуудал дээр. Тиймээс японд жоомгүй гэж юу байхав гээд гэрээрээ дүүрэн gokiburi hoihoi, hosa dango энэ тэр авч энд тэнд тависан. Тэгтэл хагас жил болоход өчүүхэн жаахан өт хүртэл баригдаагүй. Уул нь жоомгүй айл байлаа ч гэсэн gokiburi hoi hoi-с гардаг хоолны үнэр хажуу айл зэрэг хавийн хамаг жоом дуудчихдаг гэдэг. Тэгтэл хагас жил болоход юу ч үгүй. Нема. Үнэхээр л байхгүй юм байна гэж нэг сайхан болж тайвширч билээ.

Нанони назе назе назе !!!! Сүүлийн хэдэн сард ойр хавьд бөөн нүүдэл суудал болоод байсан, тэрнээс болов уу... Жоомгүй гэж баясаад хогоо өдөр болгон биш өнжөөд хаядаг болсон, түүнээс болов уу... За юу ч байсан яахав, нэгэнт жоом гарсан тул газраар унтахаа болихоос, өндөр ор авахаас... эдийн засагт хүртэл халгацтай юм энэ жоом гэдэг амьтан. Бас л далийчлаа, сорри.

Урд шөнө тэгээд яасан бэ гэвэл үнхэлцгээ хагартал айсан хүн унтлаганыхаа хувцастайгаа үүдэнд байсан нэг юм нөмрөөд шууд гадагш гарааский. Хажууд жоом байхад яаж унтах вэ, тийм биз дээ. Шууд л комбини явлаа. Замд асфальт дээрх хар толбо бoлгон жоом шиг харагдаад хичнээн ч их цочив, хичнээн ч их орилов. Конбини бенри гээд л байдаг, яг хэрэгтэй юм байдаггүй л юм байна. Аалз алах юм байгаа атлаа жоом алах юм байсангүй (ингэхэд аалз алж яадаг байнаа, шал хоргүй амьтаншд). Нойрмуу ажилтнаас асуусан чинь ゴキブリは強いからね~ жоом хүчтэй тул амархан алагдахгүй гэх. Байгаа нь өнөөх л gokiburi hoi hoi. Баахныг аваад харьтал жоом алга. Юү ч гэсэн газраар байсан бүх юмаа дээшлүүлж байгаад өрөөгөөрөө дүүрэн gokiburi hoi hoi тавиад, өглөө болтол аль нэгэнд нь орох байх гэж найдаад танилых уруугаа хоноглохоор явав. Харанхуй шөнө амгалан тайванг алдагдууллаа гэж аашилж урвайх болов уу гэтэл найз маань жоомонд элэгтэйгээс бусдаараа бол тун сайн залуу, олон үггүй тэгөө тэг хоно хоно гээд.

Эргүүлж уншсан чинь гөөөө мөн урт юм бичжээ. Аймаар айж, догдолж, асар ихээр сандарч тэвдсэн юм чинь аргагүй дээ хөөрхий (өөрийгөө өрөвдөв). Жоомны тухай ийм их юм бичнэ гэж зүүдэлж ч явсангүй. Япон boring гээд адал явдал хүсч мөрөөдөөд байсансан. Иймэрхүү маягийн адал явдал хайрлах юм бол мянга түм уйтай уйтгартай байх нь хамаагүй илүү юм байна (дүгнэлт нэгийг өөртөө дахин хатуу сануулав).

2010/04/03

Хавар: муур & гөлөг


  

    
  
Урин дулаан цаг ирж удахгүй мод гөлөглөнө... гэснээс гө-лөг-лөнө... гө-лөг... хм... 
Хар багаасаа л хавар болохоор боддог байлаа, яагаад модны навч соёолон цухуйхыг "гөлөглөх" гэж хэлдэг юм бол гэж. Гөлгөнд учир байна уу, навчинд учир байна уу, утгагүй зүйл ухаж боддог урагшгүй толгойнд учир байна уу… толгойн учир ч гэхдээ яах вэ.

Саяхан франц хэлний "chaton" гэдэг үг "муужгай"-аас гадна "модны гөлөг, навчны соёо" гэсэн утгатайг мэдээд мууртлаа гүүгэлдэж, мушгиртлаа толь бичиг харан байж дараах зүйлийг илрүүлэв:

 ・франц хэл: chaton – муурын зулзага, модны гөлөг, соёо
 ・армян хэл: katu – муур, katvik – модны гөлөг, соёо
 ・герман хэл: Kätzchen – муурыг зулзага, муужгай, модны соёо, гөлөг
 ・финлянд хэл: kissa – муур, уд модны соёо
 ・англи: catkin – нэгэн төрөл модны гөлөг

Одоо ази тив рүү анхаарлаа хандуулбал:

 ・киргиз хэл: күчүк – нохойн гөлөг, мод ургамлын соёо
 ・монгол хэл: гөлөг – 1) нохойн гөлөг 2) соёолон цухуйсан навч;
 ・төвд хэл: khyi’u – нохойн гөлөг, цэцгийн соёо

Ммм... дүгнэвэл, навчны соёог Европын нэлээд олон хэлэнд "муур"-тай утга ижил үгээр хэлдэг юм байна. Харин Ази тивд бол миний л мэдэхийн гурван хэлэнд "нохойн гөлөг"-тэй адил үгээр хэлж байна. Тэгэхээр мууранд ерөнхийдөө дургүй нь дан ганц монголчууд биш байх нээ... кк. Гэхдээ гол сэдвээс далийгаад яахав.

Ингэхэд яагаад "муурын зулзага", "гөлөг" гэсэн үгээр хэлдэг юм болааааааа гэж жаал бодож жартайснаа дээрхи зураг хараад "муурын" утгыг хальт ойлгох шиг болов. Европод элбэг ургах нигүрс модны гөлөг зөв зөөлөн, илээд л баймаар зөөлхөн, өнгө нь ч мууранд элбэг тохиолдох саарал өнгө. Тийм болоод л манайхан "гөлөглөх" гэж байхад тэд нар "муужгайлах" гэж хэлдэг болов уу?

Гөлгийн учрыг харин бодоод бодоод олсонгүй, бор тархиа гашилахын наахан give up болов.