- Онгоцны буудалд ирсэн, тоссон хүмүүс бие биенээ тэврэн агшин зуур хөдөлгөөнгүй зогсоно
- Ганднаас орж ирэнгүүтээ ээж дүүгээс нь захиа ирсэн гээд инээмсэглэнэ
- Жаалхүү гараас хөтлөн өрөөндөө оруулж тоглоомоо нэгбүрчлэн үзүүлээд хамт тоглоё гэнэ
- Москва явах богоон үдэж буудал дээр гараа даллан зогсоно
- Эмээ утсаа хоёр гараараа бариад ачтайгаа ярина
- Маргааш шалгалттай гэхэд fight ! гэсэн зурагтай мэс ирнэ
- Нүдээ анихад зовхи зөөлхөн үнсэнэ
- Хүйтэн хөлтэй хөнжилд ороход хөлөө нааж дулаацуул гэнэ
- Бяцхан дайсны цэрэг хана дүүрэн эрээн мяраан юм зурчихаад хээв нэг бас маадгархан зогсоно
- Айлын эгч гараа саравчлан зам өөд харж хэсэгтээ зогсоно
- Орой тугалсан юм гээд үнээгээ дутуу сааж тугалд нь ахиухан сүү үлдээнэ
- Ах хурдан хээрээ унуулахдаа амыг нь татас хийгээд дөрөөгөө чангахан жийгээд жирийлгэ гэнэ
- Нус нулимс болон суухад багын найз "зүгээр дээ миний найз, болж л таарна" гэж тайтгаруулна
- Бороотой хүйтэн өдөр хэн нь түрүүлж босох уу гэж хуруудна
- Сайн яваарай гээд духан дээр үнсэнэ
- Таван настай дүү минь "аниа, намайг жаахан байхад..." гэж ярина
6 comments:
Саяхан Номин ХайперМаркетийн хажуугаар өнгөрч явахад жаахан охиноо дагуулсан хоёр бүсгүй явж байлаа.
Охин гартаа зайрмаг барьсан ба нэг бүсгүйд "баяллалаа" гэж хэлэхэд ээж нь ингээд л болоо юу? гэтэл уруулаа шомбойлгон үнсэх гэж дээш цорвойв...
huurhiin...
LOVE ain :-)
yes love, love :D
Нэг кино байдаг байх аа. Британы ерөнхий сайд нарийн бичигтээ хайртай болоод, нэг жаал ангийн охиндоо унаад... Бас саунд трээк нь их гоёштээ. Ямар нэртэй кино билээ дээ?
"Love Actually"
goyo kino shuu
Post a Comment