2009/11/04

Дуунд мөнхөрсөн хотууд


Хотуудын тухай "Москва слезам не верит", "Улаанбаатрын үдэш", "NY state of mind" гээд тоолж баршгүй олон сайхан дуу бий. Гэхдээ өнөөдөр дунд сургуулийн хичээл биш, дэлхийн газрын зураг биш, дуунаас анх нэрийг нь сонссон сонин содон хотуудын тухай 5 дуу орууллаа. Газар дээр ийм хот байдгийг дуунаас анх мэдэж хэзээ нэгэн цагт өөрийн нүдээр харах юмсан гэж бодож яваа мөрөөдлийн хотууд.

  Мандалай (Мянмар)

   

Мянмагийн энэ эртний хот орох замын тухай дуу “best of Robbie” листэд бас явж байгаа. Ялангуяаа тэр бам бам бааам гэдэг хэсэг нь гоё :) Хэзээ нэгэн цагт очих хувь тохиолдвол энэ дууг сонсонгоо явна даа...

  Robbie Williams "Road to Mandalay"

  Everything I touched was golden
  Everything I loved got broken
  On the Road to Mandalay
  Every mistake I've ever made
  Has been rehashed and then replayed
  As I got lost along the way

  

2 comments:

soulmate said...

энэ дуунд би их дуртай тэхдээ Мандалай гэж хотын нэр гэдгийг нь мэдээгүйн байнаа. Ер нь ямар утгатайн бол гэж бодож ч явсангүй ээ хэхэ гоё юм мэдээд авчлаа баярлалаа

нөгөө нэг Scarborough-ийн тухай дуунд бас их дуртай, намуухан аятайхан дуу шүү

Suren said...

bayarlalaa soulmate :)