2009/11/03

Япон компани, монгол бүсгүй, орос залуу

2008/03/15

Өнөөдөр ажил дээр Москва оффисээс түр хугацаагаар ирсэн орос залуутай танилцаж ярилцав. Намайг анх хараад л аягүй монголжуу гэж бодсон гэнэ. Учир нь монголд гурван удаа, тус бур 3 долоо хоног аялж байсан . Монгол сайхан, байгаль сайхан, хүмүүс сайхан гээд өдрийн цайны цагаар монгол явсан тухайгаа ярьж хүүрнэв.

Ярианаас нь хамгийн санаанд үлдсэн нь :
  • Говьд эзгүй хээр газраар явж байгаад санаандгүй нэгэн хийд олж очсон. Байшин барилгын ул мөр энд тэнд харагдах тул эртний томоохон сум хийдийн ул суурь бололтой. Сэргээж барьсан жижиг модон хийдэд улаан нөмрөгтэй зургаан лам ном уншиж байх юм. Намайг дайлж цайлаад сүйд болсон. Орой харин унтаж амар гээд өөрсдөө лааны гэрэлд улаан бэхээр судар ном бичиж эхэлсэн. Хааяа нэг шөнийн аниргүйд шувууд дуугарана... лааны гэрэлд улаан нөмрөгтэй лам нар сууна… тооноор одод харагдана… харь гариг дээр байгаа ч юм шиг, үлгэрт орсон ч юм шиг... ямар сонин, ямар сайхан байсан гэж санана... Маргааш лам нар бүрээ үлээж ном уншиж эхэлсэн. Сүрэн чи төсөөл дөө, эргэн тойронд хэн ч байхгүй, жижигхэн сүмд лам нар ном уншина, тэдний дууг би ганцаараа сонсон сууна... унэн бодит гэдгийг мэдрэхийн тулд өөрийгөө нэг чимхээд авсан шүү.
  • Нэг удаа хөвсгөлийн ууланд ганцаараа явж байгаад баавгайтай тааралдсан. Аз болж би биш баавгай турүүлж зугтааса :) Хөвсгөл далайн ус ямар цэвэр тунгалаг гэж бодно! Би Иран, Казахстан, Оман, Иемэн, Пакистан, Афганистан, Норвеги… олон л газраар явсан, харин тийм тунгалаг ус амьдралдаа анх удаа үзсэн. Одоогийн Байгаль нуур бол Хөвгөлийн хаана нь ч хүрэхгүй, энд тэнд эрэг дагуу элдэв бусын үйлдвэр комбинат барьчихсан учраас.
  • Ховдод жижиг жим дагаад явж байсан чинь гол тулаад тасарчихав. Нөгөө эрэг рүү харсан чинь жим маань ургэлжилж байна. Газрын зургаа харсан чинь “брод” (гарам) гэсэн бичиг байна. Тэгээд яахав, гутлаа тайлаад гартаа нэг урт мод бариад гаталж эхлэв. Брод гэхээр ус сайндаа л өвдөг татах байх гэж бодсон чинь бүсэлхий хүрч байна. Голын дунд орчим гэнэт цээж шүргэж эхлэв. Уулын гол болохоор урсгал хурдан, жаахан л тэнцвэрээ алдвал авч явчих гээд байсан. Ганцаар явсаныг хэлэх үү, айсан гэж жигтэйхэн. Арайхийж нөгөө эрэг дээр гарахад хамаг бие чичрээд шүд мүд тачигнаад... Би “брод” гэдгийг сүүлд ойлгосон, тэр чинь над шиг явган биш моритон монголчуудын “брод”! Явган биш моритой гатлах ёстой байж дээ.
  • Хөдөөний хүмүүсийн эрүүл чийргийг гайхсан шүү. Жимс ногоо иддэггүй тул европын ухаанаар яаж ч бодсон “витаминоз” буюу төрөл бүрийн витамины дутагдалд орж турь муутай байх ёстой атал сайхан сайхан хөрслөг чийрэг хүмүүс. Шүдээ сүйдтэй угааж харагдаагүй атлаа ямар гоё, цагаан, том, зурайсан сайхан шүдтэй гэж бодно. Би найзтайгаа тувт хүмүүсийн шуд харж гайхаж явсан. Бас хүүхнүүд ! Кровь с молоком ! Хоёр гурван хүүхэд төрүүлсэн гэхэд ямар сайхан чадалтай бяртай, хурдан хөдөөлгөөнтэй гэж санана ! Сэргэлэн нүдтэй, авхаалж самбаатай атлаа амгалан тайван царайтай. Мне бы такую ! (нэг ч хүүхэд гаргаагүй атлаа нойр дутуу, ажил ихтэй байна, ядарч байна гэж үе үе ярьдаг Сүрэн бүсгүй ихэд ичив).
  • Ховдод нэгэн орой хээр хонож байсан хүмүүстэй таарч тэдэнтэй хамт хонохоор болов. Тэр их сонин газар байсан, би тэр болтол устай газар гэхээр гол, цөөрөм, нуур, худаг, булаг л байдаг гэж бодож байлаа. Харин тэр газар их сонин, хэсэг газар тэр чигээрээ 3 см орчим усан бурхүүлтэй, доороо увс ургамалтай. Гэхдээ намаг биш, ойр орчим гол, цөөрөм, булаг байхгүй. Орой хүмүүс морьдоо тэнд тавьж идээшлүүлэхэд аниргүйн дунд зөвхөн морьдын усан дундаас ногоо зулгаах шов шов гэсэн зөөлөн дуу сонсдоно :)
Гарам жим хүртэл заасан ямар газрын зураг авч явсан бэ гэхэд социализмын үеийн геологич нарын хэрэглэж байсан 500 мэтрийн нарийвчлалтай зураг авч явсан гэсэн. Бас хоёр дахь удаагаа монгол явахаасаа өмнө Москва хотын Рэрихийн музэй орж, музэйн ажилтнаас эртний монголын газрын зураг гуйж байгаад хуучин сүм хийд байсан газруудыг өөрийнхөө газрын зураг дээр тэмдэглэж аваад явсан, Рэрихийн тэмдэглэл нэлээд уншсан гэж байсан.

Монголд байхад хэцүү ч юмуу, эвгүй санагдсан юм байв уу гэхэд тийм юм огт байгаагүй, замын машинд согтуу хөлчүү залуучууд суухад л тиймэрхүү байсан, бусдаар бол хэцүүдсэн юм огтхон ч байгаагүй гэсэн. Гэхдээ инээдтэй хөгжилтлэй юм бол зөндөө тохиолдсон. Хөдөөний нэгэн буудал дээр богоон ирэхэд хүмүүс уралдаж түлхэлдэж бөөн байлдаан болж сууцгаасан. Харин 20 минутын дараа богоон хагас хоосон чигээрээ тэндээ зогсч л байсан … Нээрээ монгол бабушка нарын чадлыг гайхсан шүү, жулдрай залуучуудыг бол зүгээр нэг түлхээд л түрүүлж орж байгаам чинь ..

Гэх мэт Денис залуу монголын тухай дурсамжаасаа хараамгүй хуваалцаж хууч хөөрөв. Хорвоо гэдэг жаахан юм, арлын японд ажлын оффист ийм орос хүнтэй таарч танилцана гэж санаа ч үгүй явлаа …

Монголд хүний гар хүрээгүй, аж үйлдвэрээр бохирдоогүй, онгон байгалиараа байгаа газар тун олон. Модоо тайраад энд тэнд гадныхантайгаа хамтраад үйлдвэр босгоод эхэлбэл ямар харамсалтай вэ. Үүнд л очих бүрд сэтгэл зовж эмзэглэх юм. Монголын өвөрмөц бүхэн байгальтайгаа хамт алдагдчих вий гэж айх юм... хамгийн сүүлд хэлсэн үг нь хамгийн тод сэтгэлд үлджээ.

15 comments:

Nasaa said...

Сайхан яриа өрнүүлжээ.

Хүний газар гуравдагч орны хүнээс эх орныхоо сайхныг сонсоно гэдэг бахархахгүй байхын аргагүй.

Сүрэн ч интернэшнл бүсгүй юмаа.

Гадаад хэлгүй бол ус хийсэнч сэгсэрнэ алт хийсэнч сэгсэрнэ гэдэг болохгүй юу хэхэ

Suren said...

Bayarlalaa Nasaa :)

Soyolerdene said...

Гоё бичлэг байна. Үнэхээр сайхан санагдлаа.

Ebe said...

ёооооё шууд гэртээ харимаар болдог гэжийшт,
Монгол орон нүдэнд харагдтал гоё ярилцаж бас чи гоё бичжээ..
надтай тэр орос таарсан бол баларсаан :-)
7 жил радуга гэдэг ном шагайчаад я мамаю ты мамаешь он она мамает гэхээр хүн шт би...ккк (хэлгүй бол хүлгүй гэж үнэн шүү)

Ebe said...

Денис та 2 их качин байгаа шүү :-) ккк

Suren said...

Soyolerdene, Ebe bayarlalaa ! :)


P.S. Ebe nuuts zadruulahgui sho :D

Anonymous said...

gaihaltai saihan yaria bnaa saihan ch buulgaj bichijee
tengerleg eh oron mine geed l....
Mongoloo sanjiina

Suren said...

Bayarlalaa :)
bi bas yarisan udruu nutgaa sanaad..

gobi said...

Тэр хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэр дээр нэг бодит жишээ хэлэхэд...

Өмнөговьд одоо ч тэр үлэг гүрвэлийн өндөгүүд зөндөө олддог.

Би оюутан байхдаа зараад явж байсан ч үе бий...

Хамгийн хайран юм нь юу гэхээр эртний тэр олдвор байгал дээрээ чулуужсан өндөг хэвээрээ байхад нь харахад үнэхээр л гоё...

Харин түүнийг газараас нь ховхолж авангуут хэдэн мянган жилээр газартаа чулуужин байсан үнэ цэнэ шууд байхгүй болдог...

Гэтэл үүнийг маш олноор одоо ч хийсээр байгааг би өөрөө сайн мэднэ. Дэндүү харамсалтай...

gobi said...

Аан тийм ажил дээр блог дээр сэтгэгдэл үзэж чаддагүй юм блогийг чинь бол байнга уншдаг шүү

Suren said...

Gobi, setgegdel bayarlalaa!
Undugnii une tseniin tuhai bichij sain uhuulah heregtei baih teee..
btw, ta tun tsadiggui oyutan baijee kk

Suuliin uguulberiin tuhaid, unuudur zuragtaar zesiin uildver barih tuhai yarij bna. Uildveriin hayagdal huhriig ashiglahiin tuld Huvsguld shineer bas neg uildvert barina gene. Us, ekologiin asuudliig "erdemtdiin sudalgaagaar" shidsen geh yum...

Daanch mongold Butan shig "development" hiihgui gesen songolt alga...

Suren said...

Blog unshdagt bayarlalaa :)

gobi said...

Зүгээрээ, харин бичиж байгаарай

Bumbuulei said...

Suren egch xaa yawsan gazraa Mongold elegtei xumuustei taarax yumaa. Neeree ene zunaas amjwal Mongoldoo nileen yawnaa.

Suren said...

bayarlalaa Bumbuulei,
ayaniihaa sonin saihnaas duulgaarai :)