2015/05/31

Улсын реклам


Улс бүр үзэсгэлэнт байгаль, үндэсний бахархал, дэлхийн соёл урлагийн санд оруулсан хувь нэмэр гээд сайхан бүхнээ гайхуулан тодруулж рекламаа хийдэг нь зүйн хэрэг. Гүржүүд гэтэл өндөр сайхан уулс, үндэсний баялаг хоол, түүхэн дурсгалт газар гээд өч төчнөөн үзүүлж харуулах юмтай атлаа дан бүжгээр рекламаа хийсэн нь нэгийг өгүүлж нөгөөг бодуулав. 

Алдарт Сухишвилигийн үүсгэн байгуулсан Гүрж үндэсний бүжгийн хамтлаг аргагүй гоё юм аа. Уулын хийгээд талын гүржүүдийн төрөл бүрийн бүжгийг гайхалтай хослуулж орчин цагийн аяс нэмсэн нь таалагдлаа.



P.S. Гүрж бүжгүүдээс миний дуртай нь рачули, ачарули, казбегури & хосоороо цагаан хувцастай бүжиглэдэг бүжиг, нэрийг нь даанч мэдэхгүй юм. 3:20 бүжгийн нэрийг мэддэг хүн байвал хэлж өгч туслана уу? Мөн мэдээж лезгинкад дуртай – Кавказын бүх үндэстэн, ястны лезгинкад.

3 comments:

Mlog said...

Дэндүү олон бүжгийн хөдөлгөөн байна :D

http://coub.com/view/1v0ex

Piglet said...

Таалагдав

peakfinder said...

Би нэр усыг нь мэдэхгүй ч Гүрж бүжгэнд дуртай. Юугаараа баян түүгээрээ гэдэг шиг л реклам болж.