2015/05/31

Улсын реклам


Улс бүр үзэсгэлэнт байгаль, үндэсний бахархал, үнэ цэнэ, дэлхийн соёл урлагийн санд оруулсан хувь нэмэр гэж үзэх зүйлээ дөвийлгөн харуулж рекламаа хийдэг нь зүйн хэрэг. Гүржүүд гэтэл өндөр сайхан уулс, үндэсний баялаг хоол, түүхэн дурсгал газар бус бүжгээр рекламаа хийсэн нь нэгийг өгүүлж нөгөөг бодуулав. Алдарт Сухишвилигийн үүсгэн байгуулсан Гүрж үндэсний бүжгийн хамтлаг аргагүй гоё юмаа... Уулын хийгээд талын гүржүүдийн төрөл бүрийн бүжгийг гайхалтай хослуулж орчин цагийн аяс нэмсэн нь таалагдлаа.



P.S. Гүрж бүжгүүдээс миний дуртай нь рачули, ачарули, казбегури & хосоороо цагаан хувцастай бүжиглэдэг бүжиг. Нэрийг нь даанч мартчихаж, 3:20 бүжгийн нэрийг мэддэг хүн байвал хэлж өгч туслана уу? Мэдээж бас лезгинкад дуртай – Кавказын бүх үндэстэн, ястны лезгинкад.

3 comments:

Mlog said...

Дэндүү олон бүжгийн хөдөлгөөн байна :D

http://coub.com/view/1v0ex

Piglet said...

Таалагдав

peakfinder said...

Би нэр усыг нь мэдэхгүй ч Гүрж бүжгэнд дуртай. Юугаараа баян түүгээрээ гэдэг шиг л реклам болж.