2012/03/18

Зохиолчдын хөрөг 1

Намайг залхаах ажлыг зарчмаа болгосон зарим нэг хүмүүст амласан ёсоор хагас сайнд үзсэн хөрөг зургийн үзэсгэлэнгийн тайлан тавья. Юуны түрүүнд үзэсгэлэнгийн тухай хэлж өгсөн А.М. анядаа аягүй их баярлалаа. Та шүү, таны дараа мэдээж би шүү :)

Шибүягийн "Тамхи & давсны" музей ер нь дажгүй газар шүү. Олоод очиход амар, ороход төлбөр хямд (100 yen), мөн байнга сонирхолтой үзэсгэлэн гаргаж байдаг тул сайтыг нь үе үе шалгаж байхад гэмгүй. Anyway, хагас сайнд хар борооноор Хаяши Тадахико хэмээх Шёова үеийг төлөөлөх нэртэй фото зурагчины үзэсгэлэн үзэхээр явсан юм. Үзэсгэлэнгийн нэр нь "Photographic Works of Tadahiko Hayashi - Portraits of Showa Literati in Purple Tobacco Smoke" (「紫煙と文士たち 林忠彦写真展」) буюу "Шёова үеийн уран зохиолчид хөх ягаан утаа мананд". Үзэсгэлэнг ийнхүү нэрлэсний учрыг ухаж бодохын хэрэггүй. Угаасаа энэ музейг JT гэдэг Японы хамгийн том тамхины компани ажиллуулдаг тул Хаяшигийн фото зураг дундаас зохиолчдын тамхи асааж буй, татаж буй, үнсээ хаяж буй зэрэг дан тамхитай холбоотой зургуудыг сонгож авсан гэнэ. Үзсэн хүнд үнэхээр уран зохиолч & тамхи гэдэг Улаанбаатар & утаа адил салшгүй холбоотой мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бүгд л архаг тамхичид байсан бололтой.. кк

Шёова үеийн эдгээр акул зохиолчдын нэрийг сонсоод япон хүмүүсийн төсөөлдөг дүр зураг нь ихэвчлэн Хаяшигийн авсан зургууд байдаг гэхээр мундаг байгааз. Нарийн ширийнийг хэрэв сонирхвол эндээс: http://www.jti.co.jp/Culture/museum/exhibition/2011/1201jan/01/index.html
Үзэсгэлэн даж, үзсэний дараах сэтгэгдэл өндөр, ер нь сонголт, зохион байгуулалт cool. Зураг хөргөөс гадна Хаяшигийн гэрэл зургийн тухай бодол, хүний хөрөг авах үедээ баримталдаг зарчим, зохиолчдын тухай бодол сэтгэгдлийг танилцуулсан нь сайхан байлаа. Сонирхуулж орчуулбал:

1. Дазай Осамү



Гинзад байсан Бүншүн уран зургийн галлерейн арын “Рүпан” баарыг би дайны дараа ажлынхаа холбоо барих газар болгож байнга очдог байсан юм. Тэнд нэг өдөр Ода Сакүноскэгийн зураг авч байхад эсрэг талд Анготой (Сакагүчи Ангог хэлж байна, орч) зэрэгцэн сууж байсан залуу согтоод "Хөөе, намайг аваач. Одаг л аваад байх юм. Миний зургийг бас аваач" гээд орилоод байхаар нь ядаргаатай санагдаад "Энэ орилоо согтуу одоо юу юм" гэж хажуудах хүнээсээ асуутал  "Яг одоо мандаж байгаа Дазай Осамү. Зургийг нь авбал сонирхолтой байж мэднэ шүү" гэж хариулахад нь гайхаж орхисон юм. Тэгээд ганцхан ширхэг үлдсэн зургийн хороо (閃光粉, flash powder) "Гүй Мэлос, гүй!"-г бичсэн согтуу залууд зориулахаар шийдэв. Тэр үед өргөн өнцгийн дуран (wide angle lens) байгаагүй тул нолийн өрөөний үүдийг нээж байгаад суултуур дээрээс Дазайн зургийг авсан юм л даа. Дазай өөрөө ч зургаа авахуулснаа мэдээгүй байх.

Ода Сакүноскэгийн зургийг "Рүпанд" хэд хэдэн удаа, хэдэн арваар авсан боловч далимд нь авсан Дазайн ганц зургийг сүүлд хэдэн зуун удаа угаах хэрэг гарсан. Тэр зураг хэд хэвлэгдсэний тоог ч хэдийнээ алдчихаж. Миний авсан зураг дундаас хамгийн их хэвлэгдэж, бас үнэлэгдсэн зураг гэхээр нэг л сонин санагдана. Дөчин жил өнгөрөөд байхад хүмүүс "Таныг төлөөлөх зураг энэ" гэж хэлэхээр огтхон ч өсч өөдлөөгүй мэт бодогдохоос гадна нэг л санаа зовмоор санагддаг. Ер нь, зураг хөргийн хувьд авахуулж буй "материалын" чанар чансаа, сэдэв санаа хоёр бүгдийг шийддэг болов уу. Зураг авах тал бус, авахуулж буй тал ямагт илүү хүчтэй гэдгийн баталгаа энэ. Дазайн энэ зураг шиг хачирхалтай санагдах зураг надад үгүй.

2. Кавабата Ясүнари



Кавабата багш бол нэлээд эртнээс танилцаж зургийг нь авч байсан хүмүүсийн нэг. Багшийг насан өөд болтол дөчин жилийн турш үе үе зургийг нь авах завшаан тохиож байлаа. Гэхдээ шонхор шиг нүдтэй, дув дуугүй хүн шүү дээ. Би айгаад ойртож зүрхэлдэггүй байсан. Ялангуяа эртний урлагийн бүтээл харж буй үед Кавабата багшийг дуудаж ч чадахгүй. Хөдөлгөөнгүй хэдэн цагаар ч хараад суучихдаг байсан. Родены "Гар" барималыг харж байхад нь аппаратны товч дарж чимээ гаргавал нэг л болохгүй мэт, ёс алдчих мэт санагдахыг яана. Зураг авах арван минутын ажил нэг цагаас ч илүү урт санагдаж, байтлаа ядардаг байлаа. Урлагийн бүтээл харж буй үед Кавабата багшийн нүд тэгтлээ ангид байсан юм.

Давжаа жижиг биетэй, туранхай, дэндүү гэмээр турьхан туранхай хүн шүү дээ. Гэтэл тэр хурц нүдийг нь харахаар амнаасаа нэг үг унагахад л намайг нэвт шувт харчих юм шиг санагдаад чичиртлээ биеэ барьж, тэвдэж сандардаг байсан. Үнэхээр сүрдмээр, аймаар хүн байсан. Айгаад ойртож зүрхлээгүйгээс миний залуудаа авсан зургууд бол бүгд холоос авсан зураг юм. Агуулахын өмнө зогсч буй зураг, цэцэрлэгийн цаад буланд зогсч буй зураг гэх мэт Кавабата багшийн эргэн тойронд бөөн юм байгаа биз. Яваандаа нас нэмээд, бас багштай ч аажмаар дотно болоод дунд хэрийн зайнаас (medium shot) зураг авдаг болов.



Цэцэрлэгтээ зогсч байхад багшийн энэ зургийг авсан юм. Дөнгөж Нобелийн шагнал хүртээд маш сайхан ааштай байсан учир ойртож зүрхэлсэн болов уу. Шонхорынх шиг нүд нь гэрэлтэх агшинд товчлуур дарагдахад "Авчихлаа" гэсэн бодол зурвасхийсэн... Энэ зургийг авахын тулд дөчин жил зарцуулсан ч Кавабата багшийн мундаг нүдийг авч чадлаа гэж сэтгэл тэгэхэд маш их хөдөлж билээ.

-----------------------------------------------------------------------------------------

Хаяши Тадахико хүний хөрөг авахыг 「人物写真は相手を斬るか斬られるかの決闘」 гэж байсан гэсэн. Мундгууд нь монгол хэл рүү орчуулаарай :) Мишима болон бусад зохиолчдын тухай залхуу хүрэхгүй бол маргааш...

P.S. Хар борооноор үзэсгэлэн хамт үзсэн хүнд дашрамд талархал илэрхийлье :)

5 comments:

ganga said...

Photo zuragchini ajil mergejildee handdag, uran buteelch humuusiig herhen hundetgedeg taluudiig bishrev.

Б.Баясгалан said...

Нээрээ л Кавабатагийн бүргэдийнх шиг нүдийг "авчихжээ".

Сүрэн said...

>Ganga egchee,
comment bayarlalaa. ta sain biz dee... oird taniig yum bicheegui bolohoor zavgui bolov uu geed...

>Б.Баясгалан
тийн шүү :)

Б.Батзаяа said...

"Согтуу залуу"-сыг ер нь тоож байхад гэмгүйн байна шүү. "Би ямар азаар тэр согтуу залууд..." гэж сүүлд нь боддог байх нь байна шд. :)

Сүрэн said...

>Б.Батзая

teeehh... Batzaayag haa negtee uuj baival toonooo.. :)