3. Хог & хот
Хотоо цэвэрхэн байлгая гэвэл сайн цэвэрхэлээс илүү хог тарихгүй байх нь чухал гэдгийг Питер хотын иргэд хүүхэд хөгшингүй ухамсарладаг мэт. Питерчүүд манайхан заваан, Япон, Сингааг яаж гүйцэх вэ гэж толгой сэгсрэх ч долоо хоноход миний нүдэнд хог гэмээр хог харагдсангүй. Захын "спальный" (унтлагын) дүүрэг буюу орон сууцны хорооллоор явахад ямар байдаг юм бүү мэд, ямар ч байсан хотын төв бол цэвэрхэн. Миний хамгийн нервтдэг зүйл – машины цонхоор хог хаядаг ухамсар муутай иргэдийг ч олж харсангүй. Дээр үеээс метроны буудлыг л хамгийн заваан гэдэг байсан. Гэвч зочид буудлын ойролцоох метроны буудал хүн хөдөлгөөн ихтэй, киоск дэлгүүр олонтой гэхэд огт хоггүй нь баярлууштай. Хувцас хунар, гаднах байдал нь ганц хоёр бабушкаг ухаан алдуулмаар, эвдэж сүйтгэх дуртай эгзэгтэй насны залуучууд үнсний сав тойрч зогсоод тамхилж байгааг хараад сэтгэл хөдөлсөн гэж.
4. Самбар & бичиг
Ресторан дэлгүүрийн нэр самбар манайхтай харьцуулахад даруу, энгийн, арай л урлагтай бөгөөд англи үсэг бага хэрэглэсэн харагдана. Англи нэрийг ч "Кофэ хауз", "Баскин Робинс" гэх мэт кириллээр бичсэн нь зөв санагдав (доорх зураг).
No comments:
Post a Comment