2010 03/26 00:11
Өнөөдөр "долоон жил Мобикомтой хамт байгаад баярлалаа" гэсэн мэс авав...
Балар эрт хагас жил ажиллаж, бантан хутгаж явсныгаа "хамт байсан"-д эс тооцвол өнөөдрийг хүртэл Мобикомтой "хамт байснаа" огт мэдээгүй явж. "Thank you for being with us" гэдгийн махчилсан орчуулга юм байх даа... кк.
Хүмүүст мобикомын энэ мэс сонин санагдаж байна уу? Аль эсвэл зах зээлийн эдийн засагт шилжээд хориод жил хойш урагшаа савлаж буй Монгол орны орчин цагийн хэллэг гэж үзэх нь зүйд нийцэх үү? Уул нь ч хүнийг модон хэлтэй, махчилсан орчуулгатай гэж шүүмжлэх зэргийн хэлгүйгээ мэднэ л дээ...
Зүгээр л "Долоон жил мобикомыг хэрэглэж байгаад тань баярлалаа" гэсэн бол арай илүү чихэнд наалдаж, ахиад долоон жил хэрэглэе гэж бодох ч байсим билүү...
5 comments:
харин тийм, манайхан эх хэлнийхээ утгыг бодож, эх хэлээ өвлөн хэрэглэхийнхээ оронд англи хэлний өргөн хэрэглээний хэлцүүдийг шууд хэрэглэх гэж оролддог. харамсалтай шүү,
бүгдийг улчилахгүй шууд хуулбарлах гэж оролддог зан маань одоо эх хэлний гажуудал үүсгэж байх шигээ,
Сүрэн эгээ, бичлэг хийхгүй яасан удав аа? хэхэ, унших дуртай блогчин минь ээ :P
Таньтай санал нийлж байнаa.
Thanks for being GREEN! гэвэл "Ногоон байсанд тань талархая" гэх үү? эсвэл "Байгальд хайртай танд гялаалай" ... ?
ойрд завгүй байгаад блогоо тоосонд дарагдуулаад... sorry sorry kk
>"Ногоон байсанд тань талархая"
hahaha арай ингэж орчуулаагүй байлгүй дээ
>"Байгальд хайртай танд гялаалай" ... ?
yes !
Nadad lav neeh sonin sanagdahgui bn hehe zar surtalchilgaanii hel chini uran zohioliin helnes bas oor shuu dee, dandaa l neg ovormoth sonin helleg hereglej vdag
>zophal
Зар сурталчилгааны хэл уран зохиолын хэлээс өөр байж магад. Гэхдээ аль аль нь монгол хэл. Монголоороо сэтгээд өвөрмөц сонин хэллэг зохиосон бол дургүйцэх юм алга.
Англи өгүүлбэрийг тэр чигээр нь хуулж орчуулсныг асуудал болгосон юм. Яахав орчуулж болно. Гэхдээ уншсан хүнд эх өгүүлбэр нь шууд буухаар махчилж арай л боломгүй дээ.
Post a Comment