2009/04/22

Аялал жуулчлал хөгжүүлэх арга...


   

Орос улсын Боровск хот 2000 онд "Түүхэн хот" хэмээх нэр хүндтэй цол албан ёсоор хүртсэн юм. Гэхдээ 11 мянган хүнтэй энэ жижиг хотыг жуулчид гийчид сонирхдог нь түүхэн дурсгал биш тэс өөр шалтгаан буюу байшин барилга бүр нь ямарваа нэгэн зураг зугаатай байдаг учраас гэнэ. Мундаг урлагийн бүтээл биш ч гэлээ хотын өнгө үзэмжийг ийм амар аргаар гоё болгосон нь сайхан санагдав.

Хөгжил цэцэглэлтийн оргил үе нь өнгөрч, хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсан боловч Орос улсын олон үйл хэрэгт ул мөрөө үлдээсэн бяцхан хотдоо хайртай нэгэн бүсгүй олонхи зургийг зурсан нь сонирхолтой. Зураад зогсоогүй энд тэнд шүлэг бичиж үлдээснээс нь энэ хамгийн их таалагдав:

  Будущее - голый мальчик,
  Вертит ключиком
в замке,
  а земля летит как мячик,
  и века все в кулачке.
          Э. Частикова


   


   


      

3 comments:

K said...

vimo-iiin suren baina shd.6n mod ntr gej yarihiig bodvol.

Bumbuulei said...

Очиж үзмээр, бас Орос хэл сурмаар санагдчихлаа.

3 дахь зурган дээр Достоевский бн уу? үгүй юу?

Сүрэн said...

hmm Циалковский байхаа...