2016/08/25

Тэргэл саран




Шөнийн тэнгэр & нэтээс харсан энэ зураг нэгэн шүлгийг санагдуулсан учир...

 明恵
 あかあかやあかあかあかやあかあかや
 あかあかあかやあかあかや月

 Мёоэ
 Ямар гэгээ, ямар гэгээ,
 Ямар гэгээ, гэгээ, гэгээ
 Ямар гэгээ, ямар гэгээ,
 Ямар гэгээ, гэгээ, гэгээ
 Ямар гэгээ, ямар гэгээ,
 Ямар гэгээтэй вэ саран!

Арван есөн наснаасаа эхлэн насан өөд болтлоо дөчин жил зүүдээ тэмдэглэж хойч үедээ 『夢記』-ийг үлдээсэн Мёоэ ламыг хүмүүс Кавабата Нобелийн шагнал авах илтгэлдээ "Сарны дууч" хэмээн өргөмжилснөөр мэдэх болов уу. Түүний "Зүүдний тэмдэглэл"-дээ бичсэн 1206 оны нэгэн зүүд:

"... Арван хоёрны шөнө болов уу, ийм зүүд зүүдлэв.
Арван тавны шөнийн тэнгэр гайхалтай сайхан. Тэргэл саран гарахад хажууд байсан Шиншёобоо "Бодь сэтгэл адил саран гарсан өдөр ажээ" хэмээв..."

No comments: