2010/08/30

Ном

   書物  
   西条八十

     月の夜は
     大きな書物、
     ひらきゆく
     ましろき頁

     人、車、
     橋の柳は
     美しくならべる活字。

     樹がくれの
     夜の小鳥は、
     ちりぼひて
     黒きふり仮名。

     しらじらと
     ひとりし繰れば、
     懐かしく、うれしく、
     悲し。

     月の夜は
     やさしき詩集、
     夢のみをかたれる詩集。

   Сайжёо Ясо (1892-1970)
   Ном

     Сартай шөнө бол аварга том ном
     Ар араасаа дэлгэгдэх цав цагаан хуудас.

     Хүмүүс, унаа хөсөг, гүүрний дэргэдэх удамбар нь
     Үлэмж сайхан үсэг, өгүүлбэр.

     Модонд нуугдах шөнийн шувууд нь
     Энд тэнд тархсан бяцхан хар толбо - фүригана (*).

     Ганцаар уншиж өглөөтэй золгоход
     Эртний дурсамж тодрон, баясч гуниглана.

     Сартай шөнө бол шүлгийн түүвэр...
     Зөвхөн хүсэл мөрөөдлийг өгүүлэх шүлгийн түүвэр.

Энэ энгийн үгтэй, их гоё шүлэг. Бага насны зуны үдэш санаанд ордог... Хөдөө зусланд уншиж буй номондоо ховсдуулан хоолоо ид гэх ээжийн дуу, хонио хаш гэх эгчийн дуу, хоюул тоглоё гэх дүүгийн дуу... юу ч сонсох сөхөөгүй уншиж байснаа санадаг.
 
Зохиолч ажил төрөл, алба төвгөө дуусгаад сарны гэрэл, шөнийн аниргүйд дуртай зохиолоо ганцаар уншиж суухаа тэсэн ядан хүлээдэг байсан болов уу... Миний л мэдэхийн номны сайхныг энгийн үгээр хамгийн гоё гаргасан шүлэг гэвэл нэг нь энэ, нөгөө нь "Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой миний найз ♪ Миний ном сайхан ном, энхрий ном эрдмийн ном, зурагтай ном зугаатай ном... ♪♪" 

  

-------------------------------------------------------------
 * Фүригана - ханзны дуудлага. Зарим хуучин юмуу ердийн хэрэглээний бус хэцүү ханз үсгийн дуудлагыг дээр нь хираганагаар бичдэг.

2 comments:

Bumbuulei said...

фүриганаг хар толбо гэж гоё хэлжээ.

Ганцаар уншиж өглөөтэй золгох - хэхэ, үүр цайтал ном уншдаг. Үнэхээр ном уншдаг Япончууд бас л тэнэг юм шиг уншдаг юм шиг бгаан хэхэ.

Suren said...

bayarlalaa Bumbuulei :)

teneg yum shig unshdagiig yostoi helj medku ni :D