2014/03/18

"Монголын сонгомол өгүүллэг" - гомдов




Түрүү жилийн гайхснаа бичсэн тээ. Одоо гомдсноо бичье. Яахаараа аль аль нь орчуулгатай холбоотой байдгийн... Япон хэлтэй нь наашаа. Би энд хүн муулах гэж байна. Муулах ч гэж дээ гомдол мэдүүлэх гэж байна. Гомдол ч гэж дээ... нөгөө... нөгөө ч гэж дээ, гомдол юм даа... /хоолой зангирах/... Гэхдээ биеэ бариад, нялмсаа арчаад... /хм хм хоолой засах/... эхнээс нь ээлж дараатай яръя.

Оршил:
Монголын уран зохиолыг япон хүмүүс мэддэг билүү? Хариулт ойлгомжтой. Япон гэлтгүй монгол зохиолчдыг ямар ч орныхон мэдэхгүй. Яах вэ, үндэс угсаа нэг гэсэндээ өвөрлөгч түмэн, буриадууд маань л мэднэ, бусад нь байхгүй. Аргагүй шүү дээ, орчуулга байхгүй юм чинь. Я.Кавабата Нобелийн шагнал авахдаа уран бүтээлийг нь англи хэлнээ хөрвүүлсэн орчуулагчдын гавьяаг цохон дурдаж байсныг хүмүүс мэдэх байх. “Олон ч хүн хэлдэг юм, олон ч хүн мэддэг юм, орчуулга байгаагүй бол Кавабата Нобель авах нь цементнээс цэцэг ургахтай адил байсан” гэмээр байгаа бол түр азнаарай. Цементнээс ч хааяа цэцэг навч ургасан харагддаг юм. Харин Кавабатагийн хувьд магадлал хужир давснаас хус мод ургахтай адил байсан болов уу. Учир нь Нобель авахад гадаад хэлээр түүний гуравхан (!) роман, ганц хоёр өгүүллэгийн түүвэр л хэвлэгдсэн байв. Мөн "гадаад хэлээр" гэж ганц англи хэлийг хэлээгүйг минь анхаарна уу?

Гомдол:
Ноднин Аюурзана, Өлзийтөгс хоёрын эмхтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” түүврийг япон орчуулагч эх хэлнээ орчуулж хэвлэснийг мэдээд баахан баярлав. Оюутан байхын сургуульдаа сонин гаргаж одоо эндэхийн томоохон хэвлэлийн газар редактор хийж байгаа найздаа үзүүлнэ ээ, унш гэж дарамтална аа гээд элдвийг төсөөлөөд гого байв. За тэгээд орчуулга авлаа... харлаа... хаялаа... хаялаа гэнэ, үүнийг бичиж сууна. Утгын алдаа дэндүү их юм. “Сум”, “аймаг” зэрэг нэг янзаар нэгтгэж орчуулах үгийг хэдэн янзаар буулгасан байх юм. Найруулга тиймэрхүү. Зарим өгүүлбэрийн утгыг япон хүн уншаад ойлгохгүй байх жишээний. Нэг үгээр хэлбэл, орчуулагч ажлаа нягталж ерөөс шалгаагүй байна.

Эх зохиолыг буруу ойлгосон, цэвэр хэлний алдаа дэндүү их. Жишээ нь С.Эрдэнийн "Хулан бид хоёр" өгүүллэгт Хулан нөхрөө зүхэж "Үхсэн хойноо Чингис хаан бол" гэхийг "яг" тэр чигээр нь буулгасан нь оросоор бол “Он будет Чингис ханом после смерти” гэх маягийн орчуулга болжээ. Өөрөөр хэлбэл "Үхсэн хойноо Чингис хаан бол", "Үхсэн хойноо Чингис хаан болно" – энэ хоёр өгүүлбэрийн утгын ялгааг орчуулагч үл мэдэх ажээ. Хэсэг хэсэгтээ монголчууд гэж нэг тийм сонин, хачин, ёоёотой хүмүүс мэт сэтгэл төрөхөөр ч орчуулга байна. “Сүжиглэнгүй” гэснийг "сүжиггүй” гэж андуурч орчуулаад, “бие нь хөшөөд” гэснийг “бие нь чулуу болоод” гэж орчуулахаар арга байж уу. Сүрэн одоо муугаа мэдэхгүй хүн муулахтайгаа гэж бодож байвал П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийн зөвхөн эхний хэсгээс түүсэн эдгээр алдааг харна уу:

Айлын ааштай эхнэр хүүхдүүдээ загнаж үглэх хэсэг:

Хэзээ амар заяа үзэх хүн бэ би?! Хэсэг ч болов төвшин суух цаг ирээсэй! Хүний хүүхдүүд хичнээн сайхан байна вэ?! Яасан гэж намайг зовооно вэ?
-いつになったら平穏が訪れるんだ、俺に?!少しでもいい、落ち着く時間が来て欲しい!他の連中はとても幸せなんだろう?!どうして俺だけ苦しめるんだ?!

Өгүүллэгийг эхэнд эхнэр үглэж яншаад, нөхөр үглэхийг нь таг дуугай сонсож хэвтээд элдвийг тайван эргэцүүлэх атал өгүүлэгчийг андуурч, эхнэрийн үглээг нөхрийн үг болгож буулгаснаас үүдэн өгүүллэгийн аяс эхнээсээ “нэг л биш” болж хувирна.

Ер тамхи бол ямар ч бай эр хүний нөхөр юм байна. Мань шиг нэг нь сэтгэлээ тайтгаруулах гэж олж нээгээ ч бил үү?! Өөд муутай болохоор нь л дэлхий даяараа тамхинд орчихов гэж дээ.
じっさい煙草というのは、なんと言っても男の友なんだ。俺たちのような誰かが心を鎮めるために見つけて来たんだろう?!役に立たないからこそ世界中が煙草に耽ったんだろう。

Надаас дайжих нь дутаж гэнэ.
わたしから逃げるだけじゃ足りないわけ。

Харанхуй болчхоод байхад 18-тай хүү нь гэртээ ирсэнгүй гэж эхнэр үглэх хэсэг:

Өдий шөнө орой болчихоод байхад тэр хүн айлд хичээл хийгээд сууж гэнэ дээ. Нүд чинь сохров уу? Доод Бадарчийн улцан шар охинтой нийлээд хаа нэгтээ годгонож яваагаас хаа зайлдаг юм? Бас охид эргүүлэх санаатай. Чиний гар ганзаганд хөл дөрөөнд хүрсэн эр хүн чинь тэр үү? Зөв дөрөөлсөн нь тэр үү? Тэр хулман шар хүүхэнгүй байж чадахгүй болчихож уу? Хүзүү толгойгоо наачих шахсан л явж харагдана лээ. Ичээсэй билээ?
今宵も更けて、あいつは他家で勉強しているんだとさ。目が見えなくなったのかい?下のバダルチの泣き顔色白の娘とどっかをうろつくしかないのかい?それに娘たちを追い回すつもりだ。一人前の男になったつもりなのかしら?頭が首から落っこちそうだ。恥ずかしくないの?!

Аавын бодол:

“Хүү маань үнэхээр Бадарчийн охинд сайн болж уу?” Орой ажлаас ирж яваад орцны үүдэнд хоёулантай нь халз тулгарсан нь бий.
「息子はじっさいバダルチの娘に似つかわしいのか?」夜、仕事から戻って来たとき、アパートの入口のドアのところで二人で向き合って寄り添っていた。

“Хүүхдүүд үерхэг дээ үерхэг...”
「子供たちは同世代だ、同世代。

Дэлэг “Алтан шар үстэй охин доо” гэж өөртөө дахиад хэлнэ. Эхнэртэйгээ зөрж сөргөж байгаа нь энэ. Эхнэр нь яаж чиг дуулахав даа. “Алтан шаргал үстэй, алиа хөөрхөн охин доо”. Хүүгээ бодохоос инээд ч хүрч бас хайр нь хүрч байжээ. Сайн охинтой үерхэхэд юу нь эртдэх вэ? Миний хүү. Гэхдээ эхлээд дунд сургуулиа төгс. Дараа нь дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшээд аваг! Ингэвэл сая аж амьдрал төвхнөх биш үү? Тэрнээс биш одооноос оодонгийн тугал шиг хаа хамаагүй харайж гүйж болохгүй.
デレグは「金色に光る髪の娘だ」と自分自身にもう一度言う。妻とはまったく正反対なのだ、かの女は。妻はどうして相手にしようとしないのか。「金色に光る髪の、おちゃめで可愛い娘だ」息子のことを考えるより、頬が緩むし、愛情さえ感じていた。よい娘と友だちになるのに早すぎるということがあるものか。息子よ。だが、まず中学校を卒業しろ。それから大学を出て、専門知識を習得しろ。そうすれば、すぐに生活はよくなるんじゃないか?それだけではない、これからは尾の短い仔牛のように、どこでもかまわず「跳びはね」走り回ることはできない。

Иймэрхүү утгын илт алдаанаас гадна анзаараагүйн алдаа, хальт буруу ойлгосон алдаа, тэмдэг алдсанаас өгүүлбэрийн өнгө өөрчлөгдөх зэрэг “бага сага” алдаа ч олон:

Бас дахиад л хэрүүл шуугианаа үгүйлсэн юм байлгүй, уурлах уйлах дуртай хачин ч хүн юм даа.
喧嘩騒ぎが繰り返されないと淋しく感じるだけでなく、怒りやすく泣きやすい変わった人間なのだ。

Тэр нулимс одоогийнхоос их өөр. Аз жаргал өөрийн нулимстай... 
その涙は今のものとは大いに違う。幸福は自分の涙とともに…

Та нарын эрдэм сурч гялалгайх ч дээ.
あなたたちは人を喜ばすほどちゃんと勉強をしていないじゃない…。

Май энэ хог гаргаж хая! Гар хөлөө зүсч гай таривзай!
このゴミを出してきて!手足を切らないように気をつけて。

Очин цагийн ярианы монгол хэлээр бичигдсэн нэг өгүүллэгийн зөвхөн гуравны нэгийг шүүхэд л ийм байна. Бусад орчуулга ямар болсныг сонирхвол харьцуулж уншаарай. Миний хувьд үүнээс илүү олон үг хэлэх илүүц биз ээ... гэхдээ надад орчуулагчийг учиргүй буруутгах хүсэл алга. Уран зохиолын орчуулга ямар хэцүү болохыг өөрөө ганц хоёр юм орчуулж блогдоо оруулдгийн хувьд мэднэ. Тиймээс ийм зузаан ном орчуулж Монголын уран зохиолыг япон хүмүүст хүргэе гэсэн Шибанай орчуулагчийн сайхан сэтгэлийг би гүнээ хүндэтгэнэ. Үнэнхүү сэтгэл байхгүй бол баргийн хүн орчуулга, нэн ялангуяа уран зохиолын орчуулга барьж авахгүй шүү дээ. Даанч япон хэлтэй монгол хүн эсвэл монгол хэлтэй япон хүн гуйж орчуулгаа шалгаж нягталсан бол.... гэж бодохоор үнэхээр харамсалтай. Ямар ч орчуулагч алддаг. Алдаагүй орчуулга гэж байхгүй. Гэхдээ алдааны тоо, хэм хэмжээ гэж байна. Мөн өршөөж зөвшөөрч болох алдаа, зөвшөөрч болохгүй алдаа гэж бас байна. Иймээс буруу орчуулсныг буруутгахгүй юм гэхэд орчуулгаа шалгаагүй, эргэж хараагүй, эргэлзэж нягтлаагүй гэдгийг асуудал болгон дэвшүүлмээр санагдав.

Гуравхан романы орчуулгад үндэслэн Кавабатад Нобелийн шагнал олгосон Нобелийн хорооныхон түүний хэл найруулга, хэв маяг, арга барилыг гадаад хэл рүү буулгана гэдэг маш хэцүү, орчуулгын явцад нарийн өнгө аяс гээгдсэн байж таарна, гэхдээ л орчуулга нь Кавабата ямар хэмжээний зохиолч болохыг сайн тодорхойлно гэж дүгнэн бичиж байжээ (*1). Энэ үүднээс авч үзвэл энэхүү орчуулгаас манай зохиолчдын тухай ямар дүр зураг буух бол доо. Нэг зохиолчийн нэг бүтээл байсан бол бас ч яахав (уул нь ч яахав биш л дээ), Монголын маань шилдэг зохиолчдын шилдэг өгүүллэгүүдийн эмхтгэл шүү дээ гэж бодохоор гомдмоор юм...

Зөв орчуулга, уран сайхан орчуулга хэр чухал болохыг Аюурзана, Өлзийтөгс хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ, тэр тухай ярих илүүц биз. Гол нь сайхан орчуулгын цаана сайн орчуулагч байдгийг санаад орчуулах эрхийг хэнд өгөхөө яагаад бодоогүй вэ? Монголын уран зохиолыг "орчуулаад өгье" гээд гадны орчуулагчид оочерлож зогсоогүйг ойлгож байна аа... Гэхдээ л ганц нэг өгүүллэгийн орчуулгыг хүн амьтнаар дамжуулан шалгаж болоогүй юм байх даа.

Угаасаа Монголын уран зохиолыг гадныхан мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Сонин эгзэг нь таарч сонирхсон нэгэн энэ номыг уншаад “За, энэ одоо Монголын шилдгүүд нь юм байх даа” гэж бодно гэхээс ... /дахин хоолой зангирах/

P.S. Номны хавтасны дизайн их таалагдлаа.

--------------------------------------------------------------------------------

*1 Нобелийн хорооны илтгэл: "... translation offers especially great difficulties and is apt to be far too coarse a filter, in which many finer shades of meaning in his richly expressive language must be lost. But the translated works do give us a sufficiently representative picture of his (Kawabata's) personality."

2014/03/14

Нацүмэ Соосэки "Зүүдний арван шөнө"


 

Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” 
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Зургаа дахь шөнө

Ийм нэгэн зүүд зүүдлэв.

  Гококүжи сүмийн гол хаалганаа Үнкэй (*1) хамгаалагч бурхан  Махранзын  дүрийг сийлж байна гэж дуулаад гадуур зугаалах зуураа очиж үзтэл хэдийнээ олон хүн цуглаж өөр хоорондоо зогсоо чөлөөгүй ярилцаж байлаа.
  Сүмийн гол хаалганы өмнө, тав зургаан кэний(*2) зайд том ногоон нарс мод ургах ажээ. Нарс хаалганы асрыг бүрхэж тэртээ хөхрөх тэнгэр өөд тэмүүлнэ. Ногоон нарс, улаан хаалга хоёр өнгө зохицон гайхам сайхан харагдана. Нарсны байрлал ч мөн сайхан. Хаалганы зүүн талыг халхлахгүйгээр хөндлөн ургаж дээвэр дээгүүр сунасан нь эрт дээр үеийг санагдуулна. Камакүра үе (1185–1333) болов уу. Гэтэл харан зогсч буй нь бүгд өнөөгийн Мэйжи үеийн (1868-1912) хүмүүс ажээ. Тэдний дийлэнх нь хүн тэрэгчид агаад үйлчлүүлэгчдээ хүлээх зуураа уйдаад энд зогсч буйгаас өөрцгүй санагдана.
  Нэг нь:
- Том юм аа гэв.
  Нөгөө нь:
- Хүн хийхээс хавьгүй их хөлс урсгах ажил шив гэлээ.
  Бас нэг эр:
- Махранз байна хө. Одоо ч бас Махранз сийлдэг байжээ. Тийм байж... Би чинь бүх Махранзыг балар эрт сийлж дууссан гэж бодож байлаа гэв.
- Мөнчиг хүчирхэг харагдах юм аа. Эртнээс л хэн хүчтэй Махранз хүчтэй, түүнийг давах хүч байхгүй гэдэг дээ. Бүр Ямато Такэрүгээс (*3) ч илүү хүчтэй гэдэг шүү гэж нэгэн эр хэлэв. Тэрээр кимоногийнхоо хормойг бүсэндээ хавчуулаад малгайгүй зогсоно. Нэлээд бүдүүлэг байрын эр шиг харагдав.
  Үнкэй үзэгч олны юу ярихыг огтхон ч тоолгүй цүүц, алх хоёроо л хөдөлгөнө. Эргэж ерөөс үл харна. Өндөрт гараад Махранз бурхны нүүр царайг л уйгагүй урлан сийлнэ.
  Толгойдоо эбоши(*4) малгайрхуу юм духдуулж, сүоо(*5) ч юм шиг юу нь үл ойлгогдох хувцасны урт ханцуйг нуруундаа зангиджээ. Энэхүү байдал нь харваас эрт дээр үеийн шинжийг илтгэнэ. Тиймээс ам амандаа шуугилдах хүмүүстэй ерөөс зохицохгүй аж. Би Үнкэй яагаад өдий хүртэл амьд байгаа юм бол гэж гайхав. Сонин хачин явдал бас байх юм даа гэж бодон түүнийг ажиглан зогслоо.
  Харин Үнкэй орчны сонин хачиныг огт мэдэрсэн янзгүй хамаг чадлаараа Махранз бурхныг л сийлнэ. Толгойгоо гэдийлгэн түүнийг харж зогссон нэг залуу над руу эргэж хараад:
- Аргагүй л Үнкэй юм даа. Биднийг тоосон ч шинж алга. Газар дээр байгаа нь гагцхүү Махранз бид хоёр гэж байх шиг. Сүрдмээр ч юм даа гэж магтав.
  Надад залуугийн үг сонирхолтой санагдаж түүн рүү харвал залуу залгуулан,
- Тэр цүүц, алх хоёроо барьж байгааг нь хар даа. Багажаа эзэмшихийн оргилд хүрчээ гэв.
  Үнкэй одоо Махранзын бүдүүн хөмсгийг хөндлөн сийлж, цүүцнийхээ үзүүрийг эргүүлж босгов уу үгүйтэй дээрээс нь алх буулгана. Хатуу модыг сийлсээр, үртэс зоргодос алхны дуугаар тал тал тийш үсчин бутарсаар самсаа нь сарталзаж уур хилэн бадарсан хамар цухуйгаад ирлээ. Үнкэй цүүц хутгаа барьж байгаа нь нэлээд хайнгадуу харагдана. Гэтэл гар нь өчүүхэн боловч эргэлзээгүй, итгэлтэй хөдөлнө.
  Би гайхан биширч:
- Цүүц багажаа ийм хайнга барьдаг атлаа яаж хүссэн хэлбэрийн хөмсөг, хамар сийлчихдэг байна аа гэв. Тэгтэл өнөөх залуу:
- Үгүй ээ, хөмсөг хамрыг цүүцээр сийлдэггүй юм. Модны дотор угаасаа байгаа Махранз бурхны хөмсөг, хамрыг цүүц, алх хоёроороо гаргаж авдаг байхгүй юу. Газар ухаж чулуу малтаж гаргахтай адил болохоор алдана ч гэж байхгүй дээ гэв.
  Би тэр үед анх удаа сийлбэр гэдэг тийм билүү хэмээн эгүүлэн санав. Хэрэв үнэхээр тийм бол хэн ч атугай хийж чадах эд гэдгийг ч санав. Тийнхүү гэнэт Махранз бурхныг сийлмээр санагдсан учир Үнкэйг үзмэр адил харж зогсохоо болиод даруй гэртээ харив.
  Багажны савнаасаа цүүц, алх аваад гэрийнхээ ард очвоос саяхны шуурганаар унасан царс модыг түлэхээр зэхэж хөрөөдсөн баахан тайрдас өрөөстэй байлаа.
  Би хамгийн томыг нь сонгоод эрчтэйхэн шиг зорж эхэлсэн боловч харамсалтай нь Махранз байсангүй. Дараагийн тайрдсыг сийлсэн ч аз тохиосонгүй. Гурав дахь тайрдсаас ч Махранз олдсонгүй. Өрөөстэй олон тайрдсыг захаас нь аваад ухаж үзсэн боловч алинд нь ч Махранз бурхан алга. Эцэст нь би Мэйжигийн модонд Махранз байхгүйг ухаарав. Ийнхүү Үнкэй өдий хүртэл амьд буйн учрыг ч бараг ойлгов.

----------------------------------------------------------------
  1. Үнкэй (1150-1223) – Камакура үед (1185-1333) амьдарч байсан японы нэрт сийлбэрч. 2008 оны Christie дуудлага худалдаагаар Үнкэйгийн бурхан багшийн сийлбэр 14 сая 370 мянган долларт хүрсэн нь Япон төдийгүй Азийн хамгийн үнэтэй зарагдсан урлагийн бүтээл болсон.
  2. Тав, зургаан кэн = арваад метр
  3. Ямато Такэрү  – домогт баатар, 12-р эзэн хаан Кэйкоогийн хүү, нэрт жанжин.
  4. эбоши – дээр үеийн малгай
  5. сүоо – дээр үийн урт ханцуйтай өмсгөл

2014/03/01

Дневник – Зима


Зимой было холодно.

Зимой в Токио всегда холодно. На работе и дома я напоминаю себе усталый, дрожащий листок на осенней липе. Сколько ни живу, не могу привыкнуть, что в домах холодно, а на улице тепло. Песня Алсу “...как в этом городе жить в этом холоде” – мой неизменный Токийский зимний гимн. Хочется послать житие мое ко всем чертям и уйти в спячку. Желательно до мая, на худой конец, до марта. Завидую медведям, змеям и прочим счастливчикам, которые все холода могут сладко проспать. Мне тоже хочется в спячку... затем проснуться этак в конце апреля, хорошенько так потянуться, и выйти навстречу весне и лету.

Но этой зимой в Токио выпал снег, и не один даже, а целых два раза. Были еще горы и лыжи, поэтому все было не так уж и плохо. Японцы помнят зимы такого-то и такого-то годов, когда выпало много снега или стояли “исключительные” по здешним меркам холода, а я помню три зимы такого-то и такого-то годов, когда я не смогла покататься на лыжах. По-моему, так зиму оправдывают только снег и лыжи. И если хотя бы раз удалось вырваться из цепких когтей Токио куда-нибудь в Нагано, то можно как-то примириться с зимой в условиях вооруженного, то есть укутанного дома до бровей нейтралитета. Но если гор и лыж не было, нет и не предвидится, то остается только мучиться и отмечать крестиком на календаре дни до окончания зимы. В общем, зимой я обычно сижу на обочине жизни и, поеживаясь, смотрю из под одеяла, как она очень медленно проходит мимо.

2014/02/26

Эвээр эсвэл дөрөөр





Монголд нэг дүү маань цалингаа ихээхэн хэмжээгээр хасуулсан сурагтай. Хасуулсан шалтгаан нь “ажилдаа олон удаа хоцорч ирсэн” явдал. Үнэхээр нойроо дийлээгүй, цагтаа сэрээгүй ухамсар муутай ажилчид буюу өөрийн буруугаас хоцордог хүмүүс байдаг л даа. Гэхдээ манай дүү тэдний тоонд орохгүй ээ... хэхэ... “Энэ муу одоо дүүгээ өмөөрөөд” гэж бодож байна уу? Дүүгийн хувьд сарын турш бараг өглөө болгон ажилдаа хоцрох шалтгаан байсиймаа... урьд өмнө хожигдож байгаагүй хүн гэнэт яагаад баахан хожигдов, одоо яагаад цагтаа ирээд байна гэдгийг эргэн тойрны хүмүүсийн зарим нь ойлгоод, зарим нь дүрмээр далайлгаад ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой... тэр ч яахав. Зүгээр үүнээс үүдэн “цаг барих” цаашлаад "цаг бариулах" гэдэг асуудлын тухай жаахан эргэцүүлсэн юм.

Япончууд цаг барьдаг тухай манайхан их ярьдаг, давхар “монголчууд бүтэхгүй ээ, байнга удна, байнга хоцорно” гэж ч их шүүмжилдэг. Сүүлийн үед арваад жилийн өмнөхтэй харьцуулахад байдал нэлээд сайжирсан ч японыг хараахан яаж гүйцэхэв. Үүнийг гэхдээ би шүүмжлэхгүй ээ. Харин ч аравхан жилийн дотор асар хурдан цаг барьдаг болоод байна гэж боддог. Угаасаа монголд цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээвэр юу билээ, замын түгжрэл ямар билээ гэж бодохоор цаг барихгүй гэхээс барих нь гайхамшиг. Жишээ нь японд богоон зогсоод (цас орсон, осол гарсан) ажилдаа хоцорвол буудлын ажилчнаас “богоон тэдэн минут хоцорсон” гэсэн бичиг авч даргадаа өгөөд л болоо. Хувь хүний хариуцлагатай үл холбоотой шалтгаанаар хоцрохыг асуудал болгохгүй. Томхон компниуд flex time нэвтрүүлсэн учир бүр ч амар. Өглөө 10:30-аас үдээс хойш 15:30 хүртэл заавал ажил дээрээ гозойж байна, харин 10:30-аас өмнө, 15:30-аас хойш ажилдаа хэд гэж ирээд хэд гэж явах нь хэнд ч падгүй, ажилчин өөрөө зохицуулах учраас “flex”. Жишээ нь монголоос хамаатан садан ирсэн үед долоо хоног ажилдаа 10 гэж ирээд 16 гэхэд гараад явж болно. Тэгээд орой ирж, эрт харьсан цагаа өөр долоо хоногт илүү цагаа ажиллаж нөхнө (сарын дүнгээр өдрийн 8 цаг ажиллахыг давуулж болох ч дутааж болохгүй учир). Гэнэтийн ямар нэг юм гарахад хувь болон хувьсгалын ажлаа зохицуулахад нэлээд тустай систем юм. Ганц гэм нь зарим жижиг, дунд хэмжээний, зах зээлийн өрсөлдөөнд үзэж тарч байгаа компаниуд энэ системийг нэвтрүүлээгүй... за тэр ч яахав, далийчихлаа.

Бодоод байхад соц үеийн субботник ч бай, одоогийн компаний ажил ч бай... монголд хүнээр юм хийлгэхдээ сануулах, албадах, шахах, тулгах, болохгүй бол загнах, цалин хасна шүү гэж айлгах, тушаал дэвшүүлэхгүй шүү гэж сүрдүүлэх, эцсийн эцэстээ жинхэнээсээ цалин хасч тушаал буулгах... зэрэг ямар нэгэн байдлаар “хүч хэрэглэх” хандлага давамгайлдаг мэт. Жишээ нь, соц үед ямар ч албан байгууллага долоо хоногт нэг удаа улс төрийн яриа хийдэг байсныг өнөөгийн хүүхдүүд мэддэг болов уу? Улс төрийн ярианы ирц хатуу бүртгэлтэй, тасалж хоцорвол шууд цалингаас хасдаг, элдэв янзаар торгодог байв. Ээж нэг удаа хөдөөнөөс хүнд өвчтэй хүн ирэхэд яах ч аргагүй улс төрийн яриагаа таслаад сарын ч билүү жилийн ч билүү шагналаа хасуулж гомдолтой үлдсэнийгээ ярьж билээ. Гомдолтой гэдэг нь тэр болтол үнэн хичээж ажиллаж байсан учраас тэр юм. Одоо олон долоон motivation гэгчийг их ярьдаг ч үнэндээ ийм л юмнаас болж буурдаг. Сорри, далийчихлаа. Юуг хэлэх гэсэн бэ гэвэл, соц үеийн улс төрийн ярианы торгууль нь одоогийн ихэнх компаний “тэдэн минут хоцроход тэдэн төгрөг торгоно” гэх дүрмээс чанарын ямар ч ялгаагүй. Манайхан соц үеийг “коммунист” гэж их муулдаг ч иймэрхүү олон жишээнээс харахад соц тогтолцооны сайныг нь хаяад, саарыг нь авсан мэт санагддаг. Ингэхэд япончууд яадаг бол? Олон үг нуршилгүй шууд жишээ татъя:

Япончууд үргэлж цаг барьдаг байгаагүй. Мэйжигийн эргэлтээр (1868—1889) Эдо үе дуусч, япон асар хурдтай улсаа шинэчилж, улс даяар шинэ сургууль, компани, үйлдвэр байгуулагдаж эхлэхэд тэр үеийн захирал, удирдагчид өнөөгийн монголын пүүс компаний захирал, дарга нартай яг адил асуудалтай тулгарсан нь саяхныг хүртэл тариачид байсан хүмүүс ерөөс ажил албандаа цагтаа ирдэггүй явдал байж. Яаж энэ хүмүүсийг цагт нь ирүүлж байгууллага, үйлдвэрээ тогтвортой ажиллуулах уу гэсэн асуудлыг шийдэхийн тулд зарим удирдагчид загнаж зандарч, зарим нь учирлаж аргадаж байсан байх. Нарийн судлаагүй тул өнөөгийн монголын зарим компани шиг цалин хасч байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан дор бүрнээ янз янзаар л үзсэн байх гэж таамаглана. Гэвч улс даяараа ийм байж болохгүй тул эцсийн эцэст асуудлыг шийдсэн арга нь миний нэрлэдэг “жинхэнэ япон сэтгэлгээний” илрэл юм. Манайхан шиг хүчлээгүй нь мэдээжийн хэрэг. Зүгээр “яавал энэ хүмүүс цагтаа ирэх үү?” гэдгийг янз янзаар бодож хэлэлцсэний эцэст бүх сургууль, албан байгууллага, үйлдвэрт яг 8 цагт төрийн сүлд дуулал (угтаа бол эзэн хаанд урт наслахыг ерөөсөн дуу) эгшиглүүлж бүгдээрээ дагаж дуулах дүрэм гаргасан байгаам. Үйлдвэр зогсох, хичээлээс хоцрох зэргийг “надад падгүй” гээд юман чинээнд тоодоггүй бол энэ хүмүүст юу “падтай” вэ гэдгийг бодоод “эзэн хаанаа шүтдэг тул эзэн хааны сүлд дуунаас хоцрох ёсгүй, алдас болно гээд цагтаа ирж таараа” гэж таамагласан нь “тааж мэддэг таван хаан” аятай таарсныг хэлэх илүүц биз. Мэдээж ганц хоёрхон жилийн дотор байдал гэнэт өөрчлөгдөөгүй ч цаг барих эхлэл ийнхүү тавигдсан гэдэг.

Ямарваа асуудлыг шийдэхдээ сайнаар хэлбэл “эвээр”, муугаар хэлбэл “муу хүнийг аргаар мухар үхрийг дөрөөр” хандах энэ хандлагын бас нэгэн жишээ татъя. Монголд болсон явдал тул өмнөх жишээг бодвол дөхөм болов уу. Улаанбаатарт сургууль барьж байсан японы барилгын компаний (монгол жаахан юм чинь ямар компаний тухай ярьж байгааг хүмүүс мэдэх байх, гэхдээ тэр яахав) монгол дахь салбарын дарга “айхтар” проблемтэй учирсан нь барилгачдын ихэнх нь цалин буусны маргааш ажилдаа ирдэггүй байж. Ирсэн хэд нь урд өдрийн шоуны үнэр ханхлуулаад юун ажиллахтайгаа манатай. Япончууд бодвол учирлах, гуйх, сануулах... зэрэг эхэндээ янз янзаар үзсэн байх. Гэвч тусыг эс олсон тул монголын нөхцөлд тааруулан маш хурдан нэгэн шийдвэр гаргасан нь цалингийн дараа өдрийг амралтын өдөр болгож, оронд нь сард нэг удаа хагас бүтэн сайнд ажиллахаар тохирсон байгаам. Иймээс энэ түүх аль аль талдаа хаппи эндээр өндөрлөжээ.

Юуг хэлэх гээд байна вэ гэвэл, манайхан угаасаа юманд наанатай цаанатай ханддаг сайн талтай, одоо түүнийгээ жаахан лавшруулаад “яавал хүнийг хөдөлгөж хүссэн үр дүнд” хүрэх вэ гэдэг талаас нь боддог болчихвол... Дуулахнээ, дээр үеийн намын ажилтнууд л ийм юманд “сайн” байсан юм шиг байгаам, учир нь ажлын гол нь дандаа хүнтэй харьцах... өөрийн биеэр үзсэн биш гэхдээ хэлж мэдэхгүй юм. Тийм ажил хийж байсан хүмүүсийн тэмдэглэл байдаг болов уу. Японы бас нэг сайн тал нь бараг юм болгоны тухай, ямар ч ажлын тухай хэн нэгний бичсэн, тэмдэглэсэн, хадгалсан тэмдэглэл, дэвтэр, эргэцүүлэл, ном, материал байдаг явдал, гэхдээ энэ тухай яриа тусдаа :)

2014/02/15

Уран зохиолын туухай цуурав




Бусдаас яаж дутахав, би бас цуурмаар байна... кк
Энэ долоо хоног ингэхэд юу болоод өнгөрчихвөө?

Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн боловсролын програмаас БҮРМӨСӨН хасна гэж монголын үндэсний ТВ мэдээлээд, тэр даруй хүмүүс “яааж байгаам энчдооо” гэж “цуураад”, Ерөнхий сайд “цуурсан хүмүүстэй хариуцлага тооцно” гэж ноцтой анхааруулаад, тэгэнгүүт “цуурхал цацсан” үндэсний ТВ-тэй хариуцлага тооцох уу, “цуурхлын эх үүсвэр” боловсролын яамыг хариуцлагад татах уу, аль эсвэл ам амандаа "эсэргүүцэж цуурсан” ард иргэдийг буруутгах уу? гээд зүйл бүрийн бодол, таамаг дэвшүүлэн дахин нэг сайн “цуурч” байтал “алдаа байлаа” хэмээн яамныхан зарлаад, хариуцлага тооцох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэх болоод, нэг мэдэхнээ хагас бүтэн сайнтайгаа золгоод амар сайхандаа жаргав аа. Нээрээ юун тэр холливүүд, болливүүд... Монголд чинь яам тамгын газрууд, Ерөнхий сайд, ард иргэд бүгд нийлээд сүпэр детектив үзүүлнэ шүү дээ. Үүнийг эсэргүүцэж шүүмжлэх хүсэл ага, багаасаа би Шерлок Холмсын адал явдалд дуртай байсан, детективын баатрууд дүрдээ хэт итгээд боевикдэхгүй л бол болж байна, болж байна (боевикд би дургүй).

Энэ бүхний хажуугаар асуудлын гол юу байсныг ойлгоогүй өнгөрөв. Шерлок Холмсод дуртай баагийнууд чинь өөрсдөө сайн Шерлокдож даанч чаддаггүй юм л даа. Уран зохиолын хичээлийн цагийг нэмэхээр болсон уу, хасахаар болсон уу, монгол хэлний хичээлтэй нийлүүлэхээр болсон уу, салгахаар болсон уу, угаасаа асуудлын гол нь уран зохиолын хичээлийн хэрэгтэй, хэрэггүйг тогтооход байсан уу, аль эсвэл заах арга барилыг сайжруулахад байсан уу... бүү мэд. Ямар ч байсан 1998 оноос уран зохиол, монгол хэлний хичээлийн цагийг багасгасан нь үнэн бололтой, одоо харин яах гээд байгаа юм бол доо...

Ингэхэд энэ бүх “цуурхлын” цаана “уран зохиол хэрэгтэй эсэх”-ийн тухай тун сонин маргаан өрнөжээ. Ихэнх нь аялгуу сайхан монгол хэлээ бид уран зохиолоос өөр юугаар дамжуулж сурах юм, хүүхдийг хүн шиг хүн болгож хүмүүжүүлдэг энэ агуу сайхан ертөнцийг хасч яахин болно гэж эсэргүүцнэ. Үүний өөдөөс уран зохиол сурахыг “шүлэг цээжлэх” гэж томъёолон үүн шиг хэрэггүй юм байхгүй гэж зарим нь маргана. Үнэхээр уран зохиолын хичээл дээр шүлэг цээжлэхээс цаашлаагүй бол нээрээ ч хэрэггүй л хичээл байх. Бас сургуульд сурснаараа уран зохиолд дуртай болохгүй, хувь хүүхдийн онцлог, гэр бүлийн орчин илүү нөлөөлнө, тиймээс зүйтэй асуудал дэвшүүлсэн байна гэх хүмүүс ч ганц нэг буй бололтой. Хараад байхад ихэнх хүмүүсийн бодол нь “би дунд сургуульд уран зохиолын хичээлээс юу сурав”, “би сургуульд сурснаараа уран зохиолд дуртай болсон уу үгүй юу” гэдэг хувь хүний туршлага дээр суурилж буй ажээ. Тэр нь ч аргагүй. Гэхдээ учир дутагдалтай. Нөгөө талаас юмыг “хэрэгтэй, хэрэггүй” гэж дүгнэх нь угтаа юуг “хэрэгтэй” гэж үнэлэх вэ, юуг чухалчлах вэ, үнэ цэнийг хаанаас хайх вэ гэдэг асуудал руу яваад орчихно. Харин үнэ цэнийн үнэлэмжийн хувьд өнөөгийн монгол дундад зууны улсууд ч атаархмаар тархай бутархай байна даа. Тиймээс зөвхөн өөрийн бодлоо өгүүлсүү:

Урлагийн янз бүрийн төрөл дундаас зөвхөн уран зохиол л бүх хүнийг "бүтээлч" болгодог. Учир нь уран зохиолыг зохиолч бичдэг боловч хоёр хүн хамтран бүтээдэг – нэг нь зохиолч нөгөө нь уншигч. Худлаа гэвэл үүнийг уншаад үзээрэй:

   Бороо орж байна.

Уншсан даруйд та бороо орж буйг ургуулан дүрсэлнэ. Таныг дүрслэх бороо минийхээс тэс өөр. Ширүүн бороо, зөөлөн бороо, аадар бороо, нартай бороо... талд, говьд, цөлд, хотод орох бороо... хаврын бороо, намрын бороо... та бороо орохыг цонхны цаанаас эсвэл гэрийн үүдээр харж зогсоно... гэх мэт наян хүн наян янзын бороо төсөөлнө. Ийм учраас уншигч бүр хамтран бүтээгч байдаг. Зарим зохиолчийн ертөнцийг “хамт бүтээлцэхэд” үнэн гоё, заримынх нь үгүй. Мянган хүн магтсан ч гэлээ надад Кафка, Абэ Кообоо, Мишима нарын ертөнц сонирхолгүй. “Өдий том болчхоод ийм юм уншисаар л байна уу” гэж эгч намайг шоолсон ч Даррэлын гэр бүлийнхний Корфу арал дахь адал явдал гого. Дунд сургуульд “шимтэн уншсан=ургуулан төсөөлөхөд сайхан байсан” зарим номыг одоо нэг хуудас эргүүлээд л эвшээнэ, заримыг нь харин шинээр нээж шимтэн уншина. Ийм болоод л уран зохиолын тухай маргаан тасаршгүй бас нэг бодлын утгагүй. Дүгнэхэд, дурын хүнийг "бүтээлч хүн" болгодог гэдгээр уран зохиолыг үнэлээд баршгүй. Гэхдээ уран зохиолын ач холбогдол үүгээр тогтохгүй ээ. 

Энэ өгүүлбэрийг уншина уу?
“Халх голын дайнд ЗХУ, Монгол улсын талаас ойролцоогоор 9 мянган цэрэг амь үрэгдсэн”
Одоо үүнийг уншина уу?
Олон эрчүүл дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм

“Эх орны дайнд оросын ард түмэн 20 сая хүнээ алдсан” гэх баримтыг түүхийн ном, викигээс унших нэг хэрэг, “Хүний хувь заяа” тууж унших ондоо хэрэг. Монголд аймшигт хэлмэгдүүлэлтээр олон мянган лам, сэхээтнүүдээ хоморголон устгасан тухай толгойгоороо “мэдэх” нэг хэрэг, “Хувьсгал танаа өчье” романыг уншиж “мэдрэх” өөр хэрэг. Гренландын уугуул иргэд хэлээ мартаж, уламжлалт соёлоо алдаж буй тухай сониноос унших нэг хэрэг, “Смиллагийн цасны мэдрэмж” номоос үндэс угсаагаараа өрнийн нийгэм, глобализацид уусан алга болохын айдас, түгшүүр, цөхрөлийг мэдрэх өөр хэрэг.

Уран зохиол хүнийг хүн шиг болгож төлөвшүүлэхээс гадна нийгмийг ч гэсэн “хүний нийгэм” болгож төлөвшүүлэхэд нөлөөлнө. Гюгогийн “Эцсийн өдөр” роман хэвлэгдэхэд европ хүмүүс нийтээрээ цочирдсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эс бөгөөс цаазаар авах ялын тухай маргаан өрнөх байсан гэж үү? Үгүй тэгээд 1829 он хүртэл хүн хүнээ цаазаар авч буй тухай хүмүүс мэддэггүй байсан юмуу? Мэдээж мэддэг байсан, гэхдээ тэр нь “Африкт арслан байдаг” гэсэнтэй адил “мэдлэг” төдий л байсан юм.

Үүнээс цааш залхаахаа болих уу даа... эцэст нь хэлэхэд уран зохиолд тухайн ард түмний түүх, соёл шингэхээс гадна хамгийн гол нь сэтгэлгээ илэрнэ. Гэхдээ энэ тухай яриад эхэлбэл нэг биш нэжгээд бичлэг хийх болно...

2014/01/15

"Ээжийгээ даатгая" - гайхав

 

Саяхан шинэ жилээр оны шилдгүүдийг шалгаруулаад байл уу? Бусдыг даган баясагч яаж дутах вэ, өөрийнхөө “оны шилдэг элдвийг” шалгаруулж үзэв, ихэнх нь гэхдээ хувийн маш нууц зэрэглэл... гсн. Гэхдээ нэгийг хуваалцахад “оны гайхшрал” бол солонгос зохиолч Шинь Гён Сүгийн “Ээжийгээ даатгая” романы монгол орчуулга байлаа. Англи орчуулгыг нэг амьсгаагаар уншиж, хэсэгчлэн орчуулснаа блогтоо оруулж байсан болохоор солонгос хэлнээс монгол хэл рүүү орчуулсан, удахгүй хэвлэнэ гэдгийг дуулаад баярласан гэж жигтэйхэн, гарсан номыг уншаад гайхсан ч гэж жигтэйхэн. Шулуухан хэлэхэд хэцүүхэн л орчуулга болсон байна. Гэхдээ Сүрэн одоо өөрийгөө мэдэхгүй хүний орчуулгын сайн мууг ярих нь гэж бодсон бол андуураад байна, андуураад байна. Орчуулгын тухай яриа тусдаа.

Гайхсан нь гэвэл яагаад эхний нүүрнээс эцсийн хуудас хүртэл бүх анхаарлын тэмдгийг “!!” гэж бичсэн юм бол? Уул нь нэг л “!” анхаарлын тэмдэг байхад хангалттай баймаар. Ганц хоёр хүний уулга алдахыг “?!!” гэж тэмдэглэсэн нь бүр ч сонин. Тэрийг нь хараад би чинь "твиттэр, блог, фэйсбүүк уншаад байна уу, нэртэй зохиолчийн бэстсэллэр номын орчуулга уншаад байна уу?!!" гэж гайхаж байгаам. Гэхдээ яах вэ, Тэрри Пратчэт "Many exclamation marks, the sure sign of an insane mind" гэж хэлсэн билүү.

Бас хүн бодолхийлсэн, эргэлзсэн, шууд хариулж чадахгүй тээнэгэлзсэн тохиолдолд цуваа гурван цэгээр “...” тэмдэглэдэг дээ. Тэгсэн ихэнх хэсэгт 4 цэг, заримдаа 5 цэг, хааяа 6 цэг, хаа нэгтээ бүр 7 цуваа цэг тавьсан байхыг хараад би чинь өөрөө ....... болж байгаам. Орчуулагч алдаатай бичиж, редактор зөвхөн агуулгыг анхаарсан гэхэд үг үсгийн алдааг засах үүрэгтэй нэг хүн байдаг даа (англиар "corrector" гэдгийг монголоор яг юу гэх үү? Одоо "хянагч", "ариутган шүүгч" гээд янз янзаар буулгаж буй бололтой, нарийн ширийнийг хүсвэл эндээс). Хүн л болсон хойно хянагч ч гэсэн хоёр гурван алдааг анзааралгүй өнгөрсөн байж мэднэ... гэж бодмоор байгаа ч анзаараагүй анхаарлын тэмдэг, цэг, таслалын тоо даанч олон. Хуучин цагт муу үсэг өрөгчийг л зүхэх байсан байх, одоо бол бэлдэж хянасан текстээ флаш-д хуулаад хэвлэлийн үйлдвэрт өгөөд л болоо. Хэвлэх шатанд текст өөрчлөгдөнө гэж баймааргүй. Нөгөө талаас орчуулагч, редактор, ариутган шүүгч гээд гурвын гурван хүн эхнээс нь аваад дуустал хос анхаарлын тэмдэг  “!!” тавина гэж бас баймааргүй. Эсвэл гурвын гурвуулаа агуу их сэтгэлийн хөдлөлд автсан юм болов уу? Гэхдээ 260 хуудас роман шдээ.... сэтгэл хөдлөл гэхээс тувт “high” байсан гэж сэжиглэмээр тээ...тээх. Ингэхэд юу хэрэглэсим бол... мэдэхиймсэн, би бас мэдэрхиймсэн...kk

Бас ямар үнэлэмж, дүрэм, юуг баримталсны үүднээс цэгийн тоог 4,5,6,7 гэж ангилж ялгаж хэрэглэсэн юм бол? Эсвэл ангилж ялгасан юмгүй, зүгээр орчуулагчийн онгод нь олон удаа товчлуур даруулчихсан юм болов уу? Ингээд бодоод байсан чинь “оны гайхшрал” нэг мэдсэн “оны оньсого” болж хувирав. Иймхэн юмыг тааж, тайлж, тайлбарлаж чадахгүй Сүрэн нээрээ... цагтаа сонирхол байсан ч совиндоо хөтлөгдөөд цагдаагийн дээдийн мөрдөн байцаагчийн ангид элсэн ороогүйдээ л баярлав.

Гэхдээ би учиргүй хүмүүсийг буруутгах гээгүй ээ... Жишээ нь, Францын Наполеон I-ийг бүгд мэднэ тээ, европоор баахан дайтаж байгаад Оросод очоод бут цохигдож будаа болсон нөхөр байгаам. Наполеон III-ийг ч бүгд мэднэ, далийхад нэн шинэ түүхийн хичээлд түүний тухай үзэх хэрэг байсиймуу “нээх тэнэг баагий” гэдгээр л түүхэнд орсийшд. Ингэхэд Наполеон II гэж байлуу?! Хэхэ, ийм болохоороо л түүх гоё. Байгаагүйм шдээ. Франц шинэ хаантай болсныг мэдээлэх зарлага хуудсанд “Наполеон !!!” гэж бичсэнийг үсэг өрөгч андуураад “Наполеон III” гэж хэвлэсэн гэдэг. Хүмүүс “Юун III билээ?” гээд тайлбар нэхтэл ордныхон бантсандаа “Наполеон III чинь Наполеон I-ийн зээ дүү, манай шинэ хаан мундаг ёс суртахуунтай - Наполеоны төрсөн хүү нь амьд байсан бол Наполеон II болох байсим, тэгээд л өөрийгөө III гэж тунхагласан байхгүй юу” гэж тайлбарласан байгаам. Наполеон III ёс суртахуунтай байсан эсэхийг бүү мэд, байлаа ч ёс суртахуун биш хэвлэлийн алдаанаас болж нэгээс шууд гурав руу үсэрхийлсэн... гэх түүхэнд би итгэхийг хүснэ. Илүү үнэмшилтэй шдээ. Ингэхэд “Ээжийгээ даатгая” романы орчуулгад ч нэг иймэрхүү нууц нуугдаж байгаа ч юм билүү...кк

Гэхдээ л сүүлийн үед арай дэндүү гэмээр алдаатай сонин, сэтгүүл, ном олширч байнаа. Буруугаар бүү ойлгоорой, би ерөөсөө буруутгах гээгүй, харин ч олзуурхаж байгаам. Учир нь энэ бүхэн монгол түмний өгөөмөр зан чанарын илрэл байхгүй юу. Жишээ нь Сталины нэрийг “Салин” гэж андуурч бичсэн нөхөр 5 жил шоронд сууж, “Стадин” гэж бичсэн сонины редактор ажлаасаа халагдаж, “Сралин” гэж бичсэн нөхөр цаазаар авахуулж байсимшдээ. Бас “главнокомандующий” (бүх цэргийн жанжин) гэдэг үгийг ганцхан “л” үсэг гээж бичсэнээс болж Туркмен улсын "Коммунар” сонины редакци тэр чигээрээ халагдаж, үзэг цаас нийлүүлэх эрхээ 5 жилээр хасуулж байсан түүхтэй. Ааймаар байгааз... манайхан тэгэхэд “аан, алдчихжээ” гээд л болоо. Гэхдээ яахав, Сталин, социализмын цаг үетэй зүйрлээд хэрэггүй гэсэн контраргумент байж болохим...

Ингэхэд “Садар самуун библи”-ийн тухай мэдэх үү? Загалмайтны шашин шүтэгчид намайг загнахгүй шүү - 1631 онд Лондонд хэвлэгдсэн Библийг ярьж байна. Уул нь тухайн үеийн стандартаар их л дажгүй хэвлэгдсэн юм байж. Ганц гэм нь арван сургаалийн (Ten Commandment -ийг ингэж орчуулах ок?) нэгийг "Thou shalt not commit adultery" гэх байтал "Thou shalt commit adultery" гээд хэвлэчхэж. “Завхайрцгаа” хэмээн сургасан Библээс болж ихээхэн хэрэг мандаж хэвлэлийн газрын эзэд хэвлэх эрхээ хасуулж, 300 паундаар (фунт стерлинг) торгуулсан байгаам. Тэр нь өнөөгийн 33,000 паундтай тэнцэнэ гэхээр бас ч гэж чанга. Тэр үед Кэнтэрбэрийн ширээт лам ихээхэн хилэгнэж ийнхүү бичиж байж:

I knew the time when great care was had about printing, the Bibles especially, good compositors and the best correctors were gotten being grave and learned men, the paper and the letter rare, and faire every way of the best, but now the paper is nought, the composers boys, and the correctors unlearned.

Бас францын нэг сонин “Тариалангийн газар (ferma) түрээслүүлнэ. Тогтмол зөв зохистой эдэлбэл арвин ургац хураах боломжтой” гэсэн зар хэвлээд ажлын хариуцлагад татагдаж байж. Ferma-г андуураад femme (хүүхэн) гээд хэвлэчихсэний төлөө бөөн хэрүүл уруул. Иймэрхүү жишээнээс харахад гаднынхан өчүүхэн зүйлийг өөлөх өвчтэй гэлтэй, "хэл соёл" гэж сүр бадруулж ирээд сонин хэвлэлийнхэнд үнэн өршөөлгүй хандана. Одоо ч гадаадын элдэв сонин, ном хэвлэлд "үг үсэг алдлаа, уучилна уу" гэсэн залруулга явж байхим. Үнэндээ бол үсэг цаасны гарз байгаам. Манайхан шиг иймэрхүү жижиг сажиг, аахар шаахар зүйлийг үл тоох өгөөмөр сэтгэлтэй болж, өргөн хүрээтэй сэтгэх хэрэгтэй байгаам.

P.S. Энэ романы монгол орчуулгын тухай солонгос хэлний багш, орчуулагч М.Амартайвны бичсэн шүүмжийг эндээс уншина уу?
--------------------------------------------------------------------------------------------------
*1 главнокомандующий = главно + командующий = гол, ерөнхий + удирдагч
   гавнокомандующий = гавно (говно) + командующий = баас удирдагч
*2 "Садар самуун Библи"-н тухайн мэдье гэвэл "Adulterous Bible" эсвэл "Wicked Bible" гэж гүүгэлдээрэй.

2013/12/27

Залхууд хөшөө




Хүмүүс намайг залхуу гэх юм. Яагаад залхуу гэж гайхан эргүүлж асуухаар “юм хийхгүй байна” гэх юм. Мэдээж би эсэргүүцнэ. Би өглөө болгон орноосоо босдог, хм.. бие засдаг, шүдээ угаадаг, цайгаа ууж талх иддэг, ямар хувцас өмсөх үү гэж боддог, бодох явцдаа цонхоор харж цаг агаарын байдал танддаг, тандаж байхдаа бороо орох эсэхийг тэнгэрийн байдлаар тааж мэдэхгүйгээ санадаг, санасан даруйдаа зурагт асааж цаг агаарын мэдээ үздэг, хормой ханцуй, өнгө хэлбэрийн зохицлыг эргэцүүлэн байж хувцсаа өмсдөг, үсээ самнадаг, хожигдох гэж байж яагаад ч юм орны бүтээлэг тэнийлгэдэг, гутлаа өмсдөг, үүдэнд хог хаях өдөр байсныг санаж гутлаа тайлж гал тогооноос хогтой уут аваад дахиад гутлаа өмсдөг, хаалга хаагаад цүнхэн дотроо түлхүүр хайдаг, аз болж түлхүүр байвал цоожилдог, байхгүй бол өмнөх хогийн савтай холбоотой үйлдлийг давтдаг. Зөвхөн өглөө босоод гэрээсээ гарах хүртэлх 40 мин-ын дотор ийм их үйлдэл хийж буй хүнийг залхуу гэж болох уу?! Тэгтэл бүр илүү, мундаг, далайцтай, олон хүнийг хамруулсан юм хийх ёстой гэнэ. Эс тэгвээс Сүрэн залхуу, бандан тас.

Иймдээ тулахаар би ч гэсэн боддийн байгааз дээ. Хэн юу хийгээд байна, харъя суръя, үлгэр жишээ авъя. Даанч харах тусам миний залхуу байдал хорвоо дэлхийд буян болж буйг л ухаарах юм. Үүнийг бусад хүмүүс ойлгохгүй нь гачлантай. Гэхдээ би гандан буурахгүй ээ, дараах үйлдлийг хийхгүй залхуурсны хариуд надад дор хаяж одон өгөх хэрэгтэй хэмээн бодном:
  1. Америкийн архины хорио, Горбачевын "хуурай хууль" гэдэг хоёр сайхан туршилтын үр дүнг бодоод 12 цагаас хойш архи уухыг хориогүй.
  2. Хүүхдийн тоглоомын талбай нурааж modern-chinese-architecture стилийн шилэн барилга бариагүй.
  3. Вашингтон DC-д Чингисийн хөшөө босгох гэж хөөцөлдөөгүй.
  4. Агата Кристийг орчуулах ажилд ухаан бодлоо зориулж “raining cats and dogs”-ийг “муур нохойгоор бороо орж байна” гэж орчуулаагүй.
  5. Улсаа хөгжүүлэхийн тулд уран олборлож боловсруулах чин хүсэлд автаж, гадаад улсуудаас туслахыг хичээнгүйлэн гуйж гувшиж гурав мөргөсний эцэст уран боловсруулж шар нунтаг хийхэд туслая, бүр тэр нунтгийг чинь худалдаж авъя, харин шар нунтаг жам ёсоор цөмийн шаар хаягдал болоход буцаан авч шаргал талдаа булаарай гэсэн нааштай хариу авч магнай тэнийж баярлаагүй.
  6. Монгол хүмүүс нэрийг нь мэдэхгүй орос улсын иргэн Коростовецэд хөшөө босгоё гэж гүйгээгүй.
  7. Машины цонхоор чихрийн цаас хаяагүй.
  8. Үсэг хасна, бичиг солино гэж хүмсийн уур, нээрвийг бараагүй.
  9. Хог боловсруулах үйлдвэр барих мөнгөөр хогийн уут авч тараагаагүй. 
  10. Үйлдвэр барих, аль нэг аж ахуйн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийх хэмжээний их мөнгийг "ард түмний хишиг" нэрийдлээр үрэн таран хийгээгүй..
Гэх мэт тоочвол гялс гучин хуудас болох шинжтэй ч арваад жишээгээр тогтох уу даа. Ер нь байнаа... хүмүүс юм хийсэн күмүүст хөшөө босгоод байгаа нь тун буруу санагдаж байна. Юм хийгээгүй хүмүүст хөшөө босгох хэрэгтэй, жишээ нь надад. Гэхдээ нягталж бодвоос “хөшөө босгоно” гэдэг чинь  мөн чанартаа хүмүүсийг хэрэггүй юм хийхэд уриалсан хэнхэг үйлдэл юм байна. Тиймээс болилоо, хөшөө хэрэггүй, одоо залхуу л гэж намайг залхаан цээрлэхээ больчих хэрэгтэй. Гэхдээ ярваа юм хэлэх, хийх амархан, болих хэцүү гэдгийг би бас ойлгоод байгаам... тэээх.

2013/12/15

Дневник – Осень


Осенью была работа, работа и ничего кроме работы. Было много сомнений, исканий, негодований. Причина – моему мозгу в кои-то веки захотелось качнуться. Качнувшись раза этак три, мозг то ли набрал инерцию, то ли вошел во вкус, но разошелся и расстарался он вовсю. Все эти колебания устроили телу много ходьбы и ненужных телодвижений.

23 сентября
Вообще-то сегодня public holiday – день осеннего равноденствия. Но я на работе. И не только я – весь наш отдел трудится в поте лица, потому как ситуация экстренная, а лозунг “один за всех, а все за компанию” никто не отменял. Ну и ладно, рабочий экстрим и адреналин – тоже хорошо: за день выполнила трехдневный план, разобрала бумаги на столе и даже вытерла пыль с компьютера.

В общем, настроение хорошее, состояния желудка голодное, часы показывают 5pm. Работа удалась, жизнь на сегодня, может быть, тоже – с такими мыслями собираюсь удалиться. Но жизнь аккуратно, а главное, оперативно ставит меня на место – раздается звонок. А разница во времени с Европой 8 часов и там рабочий день только-только начинается. Мораль: уходя с работы про жизнь не думать, или не отвечать на звонки раздавшиеся в 5:02pm.

September 23
Today’s a public holiday - Autumnal Equinox Day. But I am at work. And not only me. The whole department is at work because we have an emergency and apparently a slogan “One for all and all for the company”. But anyway, adrenalin and extreme situations at work can be good sometimes: I did three days plan, organized all the documents and papers, and even wiped off dust from my desk.

So I am in a good mood, my stomach is in a hungry mood, and the clock on the wall shows 5pm. Work for today was good, my life maybe too – with these kind of thoughts I am about to leave the office. But life as always, very timely puts me back in my place – my phone starts to ring. And the time difference with Europe is 8 hours and the working day there has just started. Moral of the story: never think about life when you leave the office or do not respond to calls after 5pm.

2013/11/29

Хөшөө ...

2010/10

Харих болгонд энд тэнд ганц хоёр хөшөө нэмэгдсэн харагдах юм. Их дэлгүүрийн урд Битлзийн хөшөө анх хараад гайхсан гэж. Хотын маань төвд юун тухай, ямар учраас, хэнд юуг сануулах гэж Битлз залардаг байнаа ... гэснээс хэн юу бодож залдаг байна. Зөвхөн утаат Улаабаатар биш хөдөө аймаг, эзгүй хээр тал, хаа сайгүй л хөшөө нэмэгдсэн байх юм.

Буруугаар бүү ойлгоороой, би хөшөө дурсгалыг учиргүй дургүйгэж эсэргүүцсэн юм биш. Уран сайхан баримал гэдэг угаасаа их хотын чимэг байдаг. "Эмнэг сургагч", "Эх" (III хороолол), "Мөнхийн болзоо", "Эх үр" (Сэлбэ гол) зэрэг хөшөө баримал яах аргагүй Улаанбаатрын маань чимэг мөн. Харин орчин цагийн Турк улсыг үндэслэгч Ататюркийн хөшөө, Марко Пологийн хөшөө зэрэг монголд хамаатай хамаагүй янз бүрийн хүмүүсийн хөшөө хэт олшроод байгааг л гайхах юм. Сүүлийн үед ихээхэн хүчээ авсан энэ "хөшөөний бүтээн байгуулалтын" хамгийн том нь "Чингисийн хөшөөт цогцолбор" болов уу.

Манайхан "хөшөө" гэдгийг "хүндэтгэлийн дээд" гэж ойлгоод байх шиг. Тэгтэл англичууд үндэсний бахархал Шекспиртээ өдий хүртэл хөшөө босгоогүй байна. Тэр нь эсрэгээрээ хамгаас илүү хүндэлсэн хэрэг болохыг алдарт Чэстэртоны ёгт нийтлэлээс уншиж нэгийг бодож нөгөөг эргэцүүлэв. Хажуу хоёр хөрш дээр үеэс л нутаг дэвсгэрийнхээ өнцөг бүрт хөшөө баримал босгож байсан. Манайхан жараад жилийн өмнөөс босгож эхлээд ойрын хэдэн жилд овоо сайн зүтгэж байх шиг. Миний бодлоор Сүхбаатар болон манжийн дарлалаас чөлөөлөх тэмцэлд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн хөшөө ок, эрдэмтэн мэргэдийн хөшөө ок, зураач зохиолч яруу найрагч нарын хөшөө ч ок. Гагцхүү Чингис хааны хөшөө л хэрэггүй байсан. Чэстэртоны хэлснээр "A statue may be dignified; but the absence of a statue is always dignified."

     The Zola Controversy
     Author: G. K. Chesterton

  There is the French monumental style, which consists in erecting very pompous statues, very well done. There is the German monumental style, which consists in erecting very pompous statues, badly done. And there is the English monumental method, the great English way with statues, which consists in not erecting them at all. A statue may be dignified; but the absence of a statue is always dignified. For my part, I feel there is something national, something wholesomely symbolic, in the fact that there is no statue of Shakspere. There is, of course, one in Leicester Square; but the very place where it stands shows that it was put up by a foreigner for foreigners.

  There is surely something modest and manly about not attempting to express our greatest poet in the plastic arts in which we do not excel. We honour Shakspere as the Jews honour God--by not daring to make of him a graven image. Our sculpture, our statues, are good enough for bankers and philanthropists, who are our curse: not good enough for him, who is our benediction. Why should we celebrate the very art in which we triumph by the very art in which we fail?

  үргэлжлэл: http://www.readbookonline.net/readOnLine/20628/

2013/10/10

Here we are stuck...


  Brian Eno "By This River"

  

  Waiting here,
  Always failing to remember why we came, came, came:
  I wonder why we came.

2013/09/21

Америк бидэнд туслах уу?


Италийн нэрт зохиолч Эдуардо дэ Филиппо америкийн хэрэглээний нийгэм, банк санхүүгийн байгууллагын гажуудлыг "Леман Бразэрс" дампуурахаас аль жараад жилийн өмнө олж харан, ийм богинохон өгүүллэгт базаж ёжилсныг бишрэв. Бишрэхийн шидээр итали хэлнээс анх удаа орчуулж зүрхлэв:

Эдуардо дэ Филиппо "Америк бидэнд туслах уу?" 1947
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

 Тайз бэлтгэх хооронд эдийн засгийн бодлогын тухай ярья ...
 Ер нь би гудамжинд таарсан хүмүүстэй хөөрөлдөх дуртай - амьдралын тухай тэднээс сурч мэдсэнээ тайз руу шилжүүлэхэд дүрүүдийн минь хүнлэг чанар улам тодордог билээ. Жишээ нь, нэгэн өдөр Наполигээр зугаалж явахдаа Тотонно хэмээх тэрэгчинтэй тааралдаж, түүнээс ийн асуулаа: “Бидний санхүүгийн байдлын тухай та юу гэж бодож байна? Америк бидэнд туслах болов уу?” Тотонно уг асуултын тухай үдэш орой үргэлж бодож байсан мэт хариултынхаа зөвд бүрэн итгэлтэй ийнхүү хариулав:
 - Мэдээж. Тусалж л таарна. Өөрсдийнх нь сонирхолд нийцэхээс хойш.
 - Яагаад өөрсдийнх нь сонирхолд нийцнэ гэж?
 - Яахав, та зөвшөөрвөл би нэг жишээ татъя. Та таваг хийдэг галзуугийн тухай яриаг мэдэх үү?
 - Үгүй.
 - Тэгвэл би танд одоо ярьж өгье гээд Тотонно ярьж эхлэв: Галзуугийн эмнэлгийн (Тотонно яагаад өнөөгийн байдлыг галзуугийн эмнэлэгтэй зүйрлэснийг мэдэхгүй ч дэлхий нийтээрээ ухаанаа алдсаныг хэлж байсан байх) олон тасалгааны нэгэнд сэтгэцийн өвчтэй хүмүүс байжээ. Тэдний нэгнийх нь ор цэцэрлэг өөд харсан цонхны дор байсан агаад тэр этгээд - уул нь ч хорхойд хоргүй гар урчин л даа - цэцэрлэгийн шавраар таваг хийх солиотой байж. Өнөөдөр урлана, маргааш урлана... нэг л өдөр хийсэн таваг нь орных нь доор, шүүгээнийх нь хажууд, коридор дагуу - энд тэнд бага багаар овоорох болжээ. Бусад нь өдрөөс өдөрт нэмэгдэх энэ олон тавгийг гайхал, баясал хосолсон байдалтай бахдан харна. Тэдний нэг нь:
 - Надад нэг таваг өгчих, тэгэх үү? гэж гуйв.
 - Оронд нь юу өгөх юм?
 - Надад мөнгө алга.
 - Тэгвэл нэг товчоо өгчих, оронд нь би чамд таваг өгье.
 Тэр мөчөөс эхлэн өвчтөнүүд таваг авахын тулд товчоо тасдаж эхлэв. Өнөөдөр тасдана, маргааш тасдана... нэг л өдөр бүгдээрээ өмдөө ч тогтоох товчгүй болцгоов. Хамаг товч нь дуусч, таваг авах товч үлдсэнгүй. Гэтэл ваарчин эр галзуугийн ганцаардалдаа автан тавгаа урласаар л байлаа. Ийнхүү хэд хоноход эмнэлгийн тасалгаа дахин тавгаар дүүрэв. Солиотой эр тэднийгээ зарахыг оролдсон ч хэн нь ч авахыг хүссэнгүй.
 - Найзууд аа, та нар миний тавгийг авах ёстой. Яагаад гэвэл би солиотой. Би таваг хийхгүй байж чадахгүй - энэ бол миний солио шүү дээ.
 - Тийм л дээ, гэхдээ бидэнд товч алга.
 Тэр шөнө ваарчин эр цурам хийсэнгүй. Тэрээр дараа өдрийн өглөө, нар мандахын алдад нөхдөө цэцэрлэгийн довжоо дээр дуудаж цуглуулахад бүгд түүнийг тойрон шахцалдаж том цэцэрлэгийг дүүргэв.
 - Найзууд аа, би энэ асуудлыг шийдвэрлэх арга олохын тулд шөнөжин уйлж залбираад огт унтаж чадсангүй. Энэ баглаатай бол та нараас авсан товч. Буцааж өгье, та нар минь үргэлжлүүлэн тавгаа аваарай.

Итали эх: Eduardo De Filippo "L'America ci aiuterà?"

2013/09/20

Привет водяному




В детстве ни разу не прогуляла школу. Хотя возможности были, да еще какие. Скажем, родители уехали куда-то далеко, и я с сестренкой осталась на попечении родственницы-стундентки. Она прогуливает институт через день – захоти я прогулять школу запросто попросила бы позвонить учительнице и наплести что-нибудь про моё физическое состояние. Она и позвонила бы, и ругать бы не стала, ну разве что, пару слов, приличия ради. Но в школу я ходила, и желание пройти мимо школы не возникло до самого последнего дня. 

Поврослела, устроилась на работу – и наконец поняла. Оказывается, мне никогда не было лень узнавать что-нибудь новое, а в школе каждый день такооое говорят, такооое происходит... И не суть важно нужно ли мне то, что я узнала или не очень. 

А вот встать, пойти, прийти и что-то сделать – это увольте. Водяному из мультика летаа-а-а-а-а-а-ть было охота, а мне лежа-а-а-а-а-ать охота. Мы с ним родственные души. Месторасположение тел в просранстве не имеет значения, значение имеет только то, насколько нам чего-то “...а-а-а-а-а-ать” охота. 

В общем, позвонила сегодня на работу и сказала, что что-то я сегодняне очень. Знали бы коллеги-японцы, сказали бы "безарбузие". Я тоже согласна, что безарбузие – это ведь минус из моих кровных двенадцати дней отпуска. Но, когда солнышко на небе, а небо голубое...

P.S. "Безарбузие" - так наш учитель говорил. Когда мы шумели, он хмурил брови и говорил "безарбузие". Он арбузы любил, нас любил, а слово "безобразие" не любил. И я не любила... как представлю, что есть на свете что-то такое плохое, но "без образа".... брррр... страшно было.

2013/09/15

Бамбарууш, Бөөдий хоёр



Багадаа "Зараа манан дунд" хүүхэлдэйн киноноос айдаг байснаа санадаг юм. Гэхдээ хэддүгээр ангид юм бүү мэд, нэг л мэдэхэд зурагтаар гарахыг нь хүлээдэг, дурлаж үздэг болчихсон байв. Ялангуяа тар манан дундах цагаан морь гоё тээ... Хүүхэлдэй нь хөөрхөн, хүүхэлдэйг сэдэвлэн хийсэн "Бамбарууш, бөөдий хоёрын үлгэрүүд" ном бүр ч хөөрхөн.

Гадаа ус ихтэй, нартай зөөлөн бороо орно.
Үе үе цонхоор гадагш харна.

Найз Гэрлээдээ зориулав:

Сергей Козлов "Бамбарууш, бөөдий хоёрын үлгэрүүд" (хэсэгчлэн)
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

- Чи төсөөл дөө: би байхгүй, чи ганцаараа суугаад... хэнтэй ч ярилтай билээ.
- Чи хаана байх юм?
- Хаана ч байхгүй.

Бамбарууш:
- Тийм юм байж болшгүй гэв.
Бөөдий
- Би ч тэгж бодож байна гэв. Гэвч үргэлжлүүлэн “Гэхдээ төсөөл дөө. Гэнэт би алга болоод, чи ганцаараа. Тэгвэл яах уу?” гэв.
- Чамайг хаа сайгүй хайна, тэгээд олчихно.

- Би байхгүй, хаана ч байхгүй.
- Тэгвэл, тэгвэл... Тэгвэл би хээр талд очоод “Бө-ө-ө-ө-ди-и-и-й” гээд хамаг чадлаараа дуудна. Чи намайг сонсоод “Ба-а-а-амбару-у-у-у-у-уш” гээд хариу өгнө. Тийм.
Бөөдий:
- Үгүй ээ гэв. Би огт байхгүй, дуслын чинээ ч байхгүй. Ойлгож байна уу?
- Үгүй, чи чинь яагаа вэ? гээд Бамбарууш уурлав. Чи байхгүй бол би ч байхгүй. Ойлгов уу?

**********************************

Бамбарууш нэгэн өдөр сэрээд довжоо дээр нь Бөөдий зогсож байхыг хараад уулга алдав:
- Хүүе, Бөөдий байна шдээ!
- Би байна.
- Үгүй чи чинь хаана байсан юм бэ?
Бөөдий
- Байгаагүй удсан юмаа гэв.
- Алга болохоосоо өмнө ер нь найзууддаа хэлж байх хэрэгтэй шдээ.

**********************************

Өвлийн үлгэрээс

- Энд юу хийж байгаа юм? гэж Бамбаруушийг асуухад 
Бөөдий:
- Эдгэхийг чинь хүлээгээд гэв.
- Удаан хүлээв үү?
- Өвөлжингөө. Чамайг цас идэж пологдсон гэж дуулангуутаа хамаг өвлийн нөөцөө танайд авчирсан юм.
- Тэгээд өвөлжингөө миний хажууд сандал дээр сууж байсан уу?
- Тэгсэн. Тэгээд хар модны ханд уулгаад, хатсан өвс гэдсэнд чинь тавьж байсан...
Бамбарууш:
- Санахгүй байна... гэв.
- Аргагүй шдээ гээд Бөөдий санаа алдав, - Чи өвөлжингөө өөрийгөө цасан ширхэг гээд байсан. Хавар болохоор хайлчих биш байгаа гэж ямар их айгаа вэ.



2013/09/05

Я. Кавабата "Царцаа ба хүрэлзгэнэ"


   

Өмнөх бичлэгийн шавьжны тухай яриаг үргэлжлүүлье. Кавабатагийн "Алгын чинээ өгүүллэгүүд" түүврээс нэг өгүүллэг орчуулав. Нэр нь японоор "バッタと鈴虫", монголоор махчилбал "Царцаа ба хүрэлзгэнэ". Хүмүүс хүрэлзгэнэ гэж мэдэх үү? Би ёстой бүү мэд, толь бичгээс харсийм. "鈴虫" гэдэг нэрийг утгачилан орчуулбаас "хонхон шавж" болно. Бодвол ийм дуутай болохоор нь "хонхон" гэж нэрийдсэн байх.

Я. Кавабата "Царцаа ба хүрэлзгэнэ"
川端康成「バッタと鈴虫」
Орчуулсан: Сүрэн (япон хэлнээс)

  Их сургуулийн тоосгон хашааг даган явсаар ахлах сургуулиийн өмнө очив. Сургуулийг тойруулж барьсан цагаан модон хашааны цаана цэцэг нь хагдарч навчилсан интоорын мод ургах агаад доор нь бараантах өвс бутны дундаас шавж хорхойн дуу сонсогдоно.

  Би шавжны дуунд алхаагаа сааруулж, чих тавин чагнаж явсаар үргэлжлүүлэн сонсохыг хүссэндээ сургуулийн талбайгаас холдохгүйг хичээн баруун тийш тойрч хэсэг яваад дараа нь зүүн тийш эргэтэл модон хашаа дуусч, жүржийн мод суулгасан шороон далан эхэлж байлаа. Зүүн тийш эргэх агшинд би "Хөөх!" гэж уулга алдан, өмнөө харснаа гайхан ширтэж, жижиг алхаагаар хурдлан гүйв. Учир нь далангийн хормойд буйдхан хөдөөний ургацын баяр наадмын чимэглэл гэлтэй таван өнгийн хөөрхөн дэнлүүнүүд хөдөлж байлаа. Хүүхдүүд далангийн өвснөө шавж барьж буйг ойртолгүй ойлгов. Дэнлүүний гэрэл хорь орчим. Улаан, ягаан, хөх ягаан, ногоон, шар өнгөөр гэрэлтэх олон дэнлүүний дунд таван өнгөөр солонгорон гэрэлтэх дэнлүү хүртэл байна. Дэлгүүрээс авсан бололтой жижигхэн улаан дэнлүү ч байна. Гэхдээ ихэнх хүүхдүүд ухаан бодлоо уралдуулан байж өөрсдийн гараар урлан хийсэн хөөрхөн дөрвөлжин дэнлүүнүүд барьжээ. Хүний хөлөөс зайдуу далан дээр хориод хүүхэд цугларч, энэ орой үзэсгэлэнт дэнлүүгээ өргөн зогсох хүртэл үлгэр тохиолдох ёстой доо.

  Нэг хүүхэд нэгэн шөнө энэ далан дээр шавжны дуу сонсов. Маргааш нь улаан дэнлүү худалдаж аваад өнөөх шавж хаана байгааг хайв. Дараа шөнө хүүхдийн тоо хоёр болов. Шинэ хүүхэд дэнлүү худалдан авах боломжгүй байж. Тийм учир хатуу цаасан хайрцгийн ар, өвөр талыг хайчлан авч нимгэн цаас наагаад, хайрцагны ёроолд босоо лаа байрлуулж, оройгоос нь уяа зүүв. Хүүхдийн тоо тав болоод, долоо боллоо. Тэд хайрцгандаа өнгийн цаас нааж, зураг зурахыг сурцгаав. Мөн ухаант уран бүтээлчид маань цаасан хайрцагныхаа энд тэнд тойрог, гурвалжин, жишүү дөрвөлжин, навчин хэлбэртэй цонх гаргаж хайчлаад, цонх бүрийг өөр өөр өнгийн цаасаар бүрэхээс гадна тойрог, жишүү дөрвөлжин, улаан, ногоон зэрэг янз бүрийн дүрс, өнгө ашиглан утга санаа бүхий чимэг хээ сэтгэж урлав. Улаан дэнлүү авсан хүүхэд дэлгүүрийн онцгүй, ялгарах юмгүй дэнлүүгээ хаяв. Эхний дэнлүүг өөрийн гараар урласан хүүхэд ч энгийн хийцтэй хэмээн голж хаяв. Урд шөнийн гэрлийн угалз дараа өдөр сэтгэлд хүрэхээ больж, хүүхдүүд дахин хайрцаг, цаас, харандаа, хайч, хутга, цавуу гарган өмнөхөөсөө улам гоё дэнлүү урлахад сэтгэл зүрхээ зориулна. Шөнө болохуйяа "Дэнлүү минь! Хамгийн гоё нь байгаарай!" гэсэн хүсэл бяцхан цээжиндээ өвөртлөн хүүхдүүд шөнийн шавжны ангуунд гарна. Ийнхүү одоо миний өмнө хориод хүүхэд үзэсгэлэнт дэнлүүгээ барин зогсож буй ажээ.

  Би хүүхдүүдийг ажиглан, ойрхноос харж зогсов. Хүүхдүүдийн дөрвөлжин дэнлүүний цонх нь хуучны хээ угалз, цэцгэн хээтэй байхаас гадна зарим нь "Ё-ши-хи-ко", "А-я-ко" гэх мэт өөрийнхөө нэрийг катакана(*1) үсгээр хайчилж урласан байлаа. Дэлгүүрийн зурагтай улаан дэнлүүнээс ялгаатай нь, цаасан хайрцгийн хананд хэлбэр, хээ гарган хайчилсныхаа дараа дотроос нь өнгийн цаасаар бүрсэн тул тэрхүү цонхоор дэнлүүний гэрэл өнгөт хээ болж тусна. Ийнхүү урласан хориод дэнлүү бут өвсийг гэрэлтүүлэх ахуйд бяцхан эзэд нь шавжны дуу чагнан далан дээр явган суугаад хайгуул хийнэ.

  Бусдаасаа долоо, найман метрийн зайд өвс ширтэж суусан хүү гэнэт өндийгөөд:
  - Царцаа авмаар байна уу? Царцаа! гэв.
  - Би авъя! Би авъя! гээд зургаа, долоон хүүхэд даруй гүйн очиж царцаа олсон хүүгийн ард шавааралдан өндөр өвс рүү өнгийн харцгаав.
  Гэвч жаалхүү хүүхдүүдийн сунгасан гарыг түлхэж, царцаа буй өвсийг хамгаалах гэсэн мэт хоёр гараа тэлэн зогсох агаад баруун гар дахь дэнлүүгээрээ дохин долоо, найман метрийн цаана байгаа хүүхдүүдийг дахин дуудав:
  - Царцаа хэн авах вэ? Царцаа!
  - Авъя! Авъя! гээд дөрөв, таван хүүхэд гүйлдэж ирэв.
Хүүхдүүд царцааг хүртэл хүснэ гэдэг шавжны ангуу амжилт муухан байгаа бололтой. Жаалхүү гурав дахь удаагаа дуудав:
  - Царцаа авмаар байна уу?
Энэ удаад гурван хүүхэд дөхөж очив.
  - Надаа өгчих, тэгэх үү? – сүүлд дөхөж очсон охин жаалхүүгийн ардаас хэлэв. Жаалхүү эргэж харангуутаа шууд газар явган суугаад, дэнлүүгээ зүүн гартаа шилжүүлж бариад баруун гараараа өвсний дундуур тэмтрэв.
  - Царцаа шүү!
  - Өг л дөө!
Жаалхүү босоод атгасан гараа "Май!" гэж буй мэт охины өмнө сунгав. Охин зүүн гартаа барьж байсан дэнлүүнийхээ оосрыг бугуйндаа зүүгээд хоёр алгаа жаалхүүгийн атгасан гар дээр тавилаа. Жаалхүү алгаа алгуурхан дэлгэхэд шавж охины эрхий, долоовор хурууны хооронд шилжив.
  - Хөөх! Хүрэлзгэнэ байна! Царцаа биш хүрэлзгэнэ байна! – охин уулга алдав. Бор өнгийн шавж харж буй борхон нүд нь гялалзана.
  - Хүрэлзгэнэ! Хүрэлзгэнэ! гэх хүүхдүүдийн атаархлын өнгө аястай дуу хадна. Охин ухаалаг сэргэлэн нүдээрээ шавж өгсөн жалхүүг зэрвэс харснаа бүснээсээ уясан шавжны жижиг шилэн саваа тайлж хүрэлзгэнийг дотор нь хийв.
  - Хүрэлзгэнэ байна шүү дээ гэж түүнийг хэлэхэд жаалхүү,
  - Тийм, хүрэлзгэнэ гэж бувтнав.
Охин шавжны шилэн саваа нүүрэндээ дөхүүлэн доторх хүрэлзгэнийг ажиглан харахад жаалхүү таван өнгийн үзэсгэлэнт дэнлүүгээ өндөрт өргөн гэрэлтүүлж, охины царайг үе үе зэрвэс харна.

  "Ийм учиртай байж!" Би жаалхүүд жаахан атаархан, бас түүний үйлдлийн учрыг одоо л ойлгож буй өөрийнхөө тэнэгийг гайхав.

  Байз! Хар даа! Охины цээжийг хар даа! Үүнийг хүрэлзгэнэ өгсөн хөвгүүн ч, хүрэлзгэнэ авсан охин ч, энэ хоёрыг харан зогсох хүүхдүүдийн хэн нь ч анзаарсангүй. Гэхдээ охины цээжин дээр тусах бүдэг ногоон гэрэл "Фүжио" гэж тод уншигдах бус уу? Шавжны савыг гэрэлтүүлэх хөвгүүний дэнлүү охины цагаан юкатад(*2) ойрхон учир "Фүжио" гэж хайчлан гаргаж ногоон өнгийн цаас наасан үсэг нь хэлбэр, өнгө яг тэр чигээрээ охины цээжинд тусч гэрэлтэнэ. Охины дэнлүүг харвал, зүүн гарынхаа бугуйд өлгөсөн чигтээ унжих тул "Фүжио" шиг тод биш ч гэлээ, хөвгүүний гэдсэн дээр бүрэлзэх улаан гэрэл "Киёко" гэж уншигдана. Ногоон, улаан гэрлийн санаандгүй энэ тоглоомыг - тоглоом болов уу даа - Фүжио хөвгүүн ч, Киёко охин ч үл мэдэх ажээ.

  Фүжио хүрэлзгэнэ өгч, Киёко хүрэлзгэнэ авсныг үүрд хоёулаа мартахгүй ч гэлээ, өөрийнх нь нэр Киёкогийн цээжинд ногоон гэрлээр бичигдэж, Киёкогийн нэр улаан гэрлээр гэдсэнд нь бичигдсэнийг Фүжио хөвгүүн зүүдэндээ ч таашгүй, эргэж хэзээ ч санашгүй. Киёко ч цээжинд нь Фүжиогийн нэр ногоон өнгөөр тодорч, Фүжиогийн гэдсэнд өөрийнх нь нэр улаан гэрлээр бүрэлзэн байсныг үүрд мэдэшгүй.

  Фүжио хөвгүүн! Чи том болоод бүсгүйд "Царцаа" гэж хэлэн хүрэлзгэнэ өгч "Хөөх!" гэж гайхан баярлахыг нь харж бахдан инээмсэглээрэй. Мөн "Хүрэлзгэнэ" гэж хэлэн царцаа өгч "Өө" гэж гуниглахыг нь харж өхөөрдөн инээмсэглээрэй.

  Хөвгүүн чи бусад хүүхдээс зайдуу, ганцаараа шавж хайх ухаантай ч хүний амьдралд хүрэлзгэнэ тийм ч элбэг тохиолдохгүй билээ. Тиймээс царцаа шиг бүсгүйтэй учраад хүрэлзгэнэ гэж итгэх л болов уу даа.

  Эцэст, чиний үүлс хурж харанхуйлж шархадсан зүрхэнд жинхэнэ хүрэлзгэнэ царцаа шиг харагдаж, дэлхий царцаагаар дүүрсэн мэт санагдах тийм өдөр ирэх аваас, өнөө шөнө үзэсгэлэнт дэнлүүний чинь ногоон гэрэл охины цээжнээ хэрхэн наадан байсныг чи санан дурсах аргагүйд би харамсана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

*1 катакана – цагаан толгой. Япон улсын орчин цагийн бичиг үсэг хирагана, катакана цагаан толгой, ханз үсэг гурваас бүрдэнэ.
*2 юката – зуны дан давуун кимоно.

Орчуулгын тухай тайлбар:

Энэ өгүүллэгийг орчуулахдаа "хүрэлзгэнийг яахуу" гэж жаал тархиа гашилгаад, орос, англи, итали орчуулгатай харьцуулаад. Ер нь монгол хүнд хүрэлзгэнээс эхсүүлээд олон шавжны нэрс онц юм өгүүлэхгүй "үг үсгийн нийлбэр" төдий болов уу. Оросууд ч тийм байх. Тийм болоод орос орчуулагч хүрэлзгэнийг "цох"-оор орлуулж орчуулсан байх. Зуны шөнө энд тэнд ногооноор гэрэлтэх цох нэгт ховор, хоёрт хөөрхөн, гуравт хүн олны хайрыг татдаг цөөн шавжны нэг. Мөн шавжны ертөнцийн "зиндааны" тухай бодож байгаагүй ч гэлээ "царцаанаас цох илүү" гэдгийг ямар ч орос хүн хүлээн зөвшөөрнө. Япон хүн "царцаанаас хүрэлзгэнэ илүү" гэдгийг мэдэх ч бусад орныхон паг. Ингэж бодохоор орос орчуулагч цохоор орлуулсан нь зөв санагдана. Нөгөө талаас цох хэзээ харагддаг билээ, тэр нь хүрэлзгэний үеэтэй давхцдаг билүү, цохыг дуугаар нь биш гэрлээр нь олно... гэрэлтэнэ гэдэг олоход амар гэсэн үг... олоход амар гэдэг нь зохиолын үйл явдлаас гажна... гээд бодохоор ингэж хамаагүй дур мэдэн орлуулан орчуулж бас боломгүй санагдана. Англи, итали орчуулга хүрэлзгэнээр буулгасан байна лээ. Би ч гэсэн хүрэлзгэнэ гээд явчихлаа... оронд нь гэхдээ ийм урт тайлбар бичих боллоо... цох нь ч дээр байсимуу... анивэй, уншаад санаа оноогоо хэлбэл баярлана шүү :)

2013/09/04

Сэми... мүши... Фүжи

 

Урд шөнө сэмитэй байлдаад. Байлдаад ч гэж дээ, барьж авах гэж үзэлцээд. Одоо тэгээд нойр дутуу, хэд гэж унтсаныг бүү мэд. Унтахаасаа өмнө угаасан хувцсаа хатаах гээд тагтан дээр гартал сэми (англиар “cicada”, оросоор “цикада”) ороод ирдгийн. Тэгээд гаргах гэж өрөөгөөрөө хэдэн цаг давхиваа. Хальт сэтгүүлээр цохиж алдгиймуу гэж бодогдсон ч зүрх хүрэхгүй шдээ. Бас ядаж байхад би сэмид хайртай гэх нь хаашаа юм, гэхдээ л гайгүй ханддаг.. хэхэ. Миний хувьд ханаби, мацүри, дээвэр дээрх пиав, мөстэй үмэшү, какигооритой зэрэгцэн эндэхийн зуны “бэлэг тэмдэг” байхгүй юу. Сэмид дуртай япончууд дуугаар нь ялгаж ангилаад байдгийм байна лээ. Сонсолгүй над мэт нь тэгж ангилна гэж юу байхав. Гэхдээ л зуны ид халуун үе, халуун буусан үеийг нь ялгаад, дуу нь сулраад ирэхээр зун дуусахын гуниг & намрын синдромын эхэн шат эхлэх гээд байдийн... Нутагтаа бүрмөсөн буцахаар зуны сэмигийн дууг санах байх даа. Ингэхэд далийчихлаа.

Сэмиг томхон аягаар дарж аваад доор нь хатуу цаас шургуулаад балконоор гаргах гэж бөөн юм болов. Нүд нь нуруун дээрээ байдгиймуу, сэмхэээээн дөхөж байтал шууд үргээд нисчихнэ. Нисэхдээ энд тэнд унаж тусахыг яанаа, ядаж байхад намайг чиглэн нисч орилж чарлуулаад. Цэцэрлэгт энэ тэрт явж байхад сэми хүн мөргөөд байдаг даа... хараагүймүү хаашаайн гэмээр. Нүд нь ардаа байнуу, аль эсвэл далавч нь тийм мангар маягаар нисэхээс өөр аргагүй болгодгиймуу... бүү мэд. Анивэй зүгээр сууж байхад нь барина гэж байхгүйм байна лээ. Унаж тусаж явахдаа аз болж үүд нь нээлттэй шүүгээ рүү ороход барьж авч гаргав. Тэгсэн сэмитэй хөөцөлдөх хооронд цонхоор өөр зөндөө олон шавж ороод ирчихсэн байдийн. Бүгдийг нь гаргах гэж бөөн л юм болов.

Ингэхэд япон хүмүүс цэцэг ургамлаас гадна шавж хорхойд ихээхэн ач холбогдол өгдгийг хайкү сонирхогчид, энд амьдарсан хүмүүс мэдэх байхаа... Одоо бараг дэлхий даяараа эндэхийн хаврыг сакүратай хамтатган ойлгодог болжээ. Харин зун, намрыг илэрхийлэхэд хорхой шавж ихээхэн чухал. Япон хүмүүс ч хорхой шавжиндаа хайртай гэж жигтэйхэн. Хүүхдүүд ч шавжаар их тоглоно. Эрэгтэй хүүхэд болгон багадаа кабүтомүши (Japanese rhinoceros beetle, дээрх зураг), күвагата (stag beetle, дээрх зураг) зэргийг тэжээж байсан байх. Энэ заншил нь япон хүнтэй суусан гаднынхныг ухаан алдуулах шахна. Манай нэг найз нэгэн орой гэртээ иртэл 4 настай хүү нь үзлийн муухай том шавжаар тоглож байх юм гэнэ. Орилж чарлаад гаргаж хаях гэтэл хүү нь шавжаа хамгаалаад сүйд. Балиар юмыг хаанаас барьж авчрав гээд загнах гэтэл “Аав өгсөн, үнэтэй авсан гэсэн”. Үймээний дуугаар нөхөр нь өрөөнөөсөө гарч ирснээ “Хүүдээ хөөрхөн бэлэг авсан байгааз”. Тэгэнгүүт мань найзын хэлэх үг нь барагдаад над руу ярихаар шийдсэн байгаам... кк. Гэхдээ хүн гэдэг амьтан юунд ч дасдагаас хойш, яваандаа харах болгондоо цочсон хэвээр ч орилж чарлахаа байсан гэсэн... ккк. Бас яаж байгаад ч гэлээ шавж нь үхэхэд хүүтэйгээ хамт цэцэрлэгт оршуулаад “чётто канашикатта” гэсэн :)

Хүний биш өөрийн түүхээс яривал, Монголд байхад япон найз маань дүүгийн 3 настай пацаанд кабүтомүши гээд янз янзын шавжийг янзын дуурайлгаж хийсэн тоглоом бэлэглэсийн. Зүгээр ч нэг пиавар тоглоом биш, жинхэнэ юм шиг гялтганаад, хөл гар нь хөдөлж мөдлөөд сүпэр тоглоомууд байсим. Дүү ч бөөн баяр бөөгнүүлж тоглож хөөрөөд. Тэгсэн нэг өдөр урвайчихсан сууж байна. Яасан гэтэл "Хөгшин аав хамаг шавжийг хаячихсан" гэнэ. Ааваас “Та энчдоо яаж байгаан” гээд ихээхэн эрэлхэг хариу нэхтэл “Хүүхдийг хачин муухай жоом шиг юмаар тоглуулаад” гээд Сүрэн ёстой толгой түрүүгүй загнуулсан шдээ... ккк. Бүүр дарaa Японд байхад дүү сургуульд орчихсон, өнөө шавжнуудыг захиж байна аа. Одоо том болооз дээ, яахнуу гэсэн чинь “Охидыг айлгамаар байна”. Энэ хөвгүүд үү...

Шавжны тухай ярьсных Иссагийн (小林 一茶) нэг хөөрхөн хайкү танилцуулъя. Хүмүүс гэхдээ мэдэх байх л даа. Сэллинжэрийн “Franny and Zooey”-ийг уншсан хүмүүс лав мэднэ. Сониноос энэ хайкүг гаднынхан сайн мэддэг ч япон хүмүүс барагтаа мэддэггүй юм билээ. Иссагийн бусад хайкү нь илүү нэртэй болоод тэр байх. Ингэхэд эмгэн хумс шавж мөн үү? Зоологийн хичээл арван жилд завсардсаны гай ингээд гараад байдийн... энивэй:

  蝸牛 そろそろ 登れ 富士の山

  Орчуулга: R.H. Blyth
    O snail
    Climb Mount Fuji,
    But slowly, slowly!

  Орчуулга: В.Маркова
    Тихо, тихо ползи,
    Улитка, по склону Фудзи
    Вверх, до самых высот!

  Орчуулга: Царевна-Л.
    О улитка,
    по склону Фудзи взбирайся
    потихоньку

  Сүрэн:
    Эмгэн хумс минь,
    Фүжи уулын бэлээр
    Аажуухан өгсөөрэй

Энийг уншихаар эмгэн хумсыг аягүй “болелшиклэмээр” санагддийшдээ. Хөөрхий минь хэзээ хүрэхийн болдоо... Томоос том зорилго тавиад өөрийн аясаар мацаж явтал Сүрэнг ч бас хэн нэг нь болельшиклэх болуу... За тэр ч яахав, яаж ч бодсон Марковагийн орчуулга утгын хувьд буруу байна даа. Эмгэн хумсыг оргил өөд тэмүүл, дээш зүтгэж гар гэж турхираагүй учир Царевнагийн орчуулга япон утгад илүү нийцнэ.