За маргааш манай энэ ертөнц юу болох гэжийна... хэхэ
Орос найзуудын маань хэлснээр энэ бүхэн эртхэн уушийн газар очиж, ууж суух бас нэг сайхан шалтгаан шдээ. Нэгэнт сөнөх юм бол уусан шиг уугаад, дуулсан шиг дуулж байгаад нөгөө ертөнцөд очвол даж тээ.
Тэгсэн Сүрэн уугайл уугайл уугайл, унтаад сэрсэн чинь мама, папа, би яаачваа, та нар хаачваа. Толгой мансуурсан, хий юм үзсэн, хагас галзуу амьтан босвол яахуу. Аргагүй шдээ архи уусны маргааш нь яадаг билээ... ккк
Гэхдээ тэр тухай үл өгүүлэн тэс ондоо хууч хөөрье :)
Энэ дэлхий эхэлсэн цагаас л эцэс төгсгөл нь хэзээв?! гэж элдэв хүмүүс шүүн хэлэлцэж & хэрэлдэж байсан бололтой. Түүхийг сөхвөл...
Бидний мэдэхийн анх аль 1000 онд дэлхий мөхлөө сөнөлөө гэж пааникдсан юм байх. Эртний сурвалж бичгээс харахад (би биш эрдэмтэй хэд нь харсан) Европ даяар хүмүүс ажлаа хаях нь хаяж, сүмд нүглээ наманчлах нь наманчилж, хэт туйлширсан хэд нь хөрөнгө мөнгөө хүмүүст тарааж этр. Англид солир бууж, Аквитанид улаан бороо орсон нь нийт олны пааникт нэрмээс болсон нь мэдээж.
Дараа нь 1033 онд одоо л жинхэнээсээ үхлээ сөнөлөө гэж бас шуугисан. Ээ та нар минь сорри сорри, 1000 он гэж эндүүрч байжээ, Иисүс өөд болоод 1000 жил өнгөрсний дараа буюу 1033 жилд л энэ дэлхий маань сөнөх учиртай юм гэцгээж. Дахиад л пааник. Европоор тогтохгүй оросууд хүртэл сандраад амжчихсан энэ үед.
Ромын хамба лам Иннокентий III дэлхий 1284 сүйрнэ гэж зөгнөсөн аж. Яагаад 1284 он бэ гэвэл 666 (араатны тоо, ад чөтгөрийн тоо гээд дээр үед их л дургүй байсимуу даа энэ муу тоонд) дээр лалын шашин үүссэн оныг нэмсэн чинь 1284 болсон юм байх.
13-р зуун, 17-р зуунд ч гэсэн элдэв зөгнөл ихээхэн байж.
Гэхдээ тэр бүгдийг тоочих залхуу тээ. Шууд шинэ үе рүү шилжчий.
Вильям Миллэр гэгч баагий 1843 Иисүүс шинээр мэндэлж, сатанагийн (ад чөтгөрийн) эрин үе дуусна гэж зөгнөж байж. Ингэхэд дундад зуун болон “нэн шинэ үеийн” хооронд байдаг нь “шинэ үе” гэсэн төсөөлөлтэй сургууль төгссөн шдээ. Зөв үү гүй юү... Ямар ч л байсан тухайн үеийн америкийн сонин, сэтгүүл Миллэрийн зөгнөлийн тухай нэлээд шуугисан юм байх.
1935 онд Мормоны үндэслэгч Жозэф Смит 1891 онд дэлхий сүйрнэ гэж байж. Юуг хэрхэн эргэцүүлж тийнхүү зөгнөснийг бүү мэд, гүүгэлдвэл нэлээд юм гарч ирхийм байна лээ, мормоны сайт дээр аврагч Иисүүс 1891 онд яагаад ирээгүй тухай тайлбар хүртэл байна лээ...хэхэ
“Иеховагийн гэрч” нар ч дэлхийн сүйрлийг зөгнөхдөө гаргуун байж. Ерөөсөө л хорвоо ертөнцийн хоног дуусаж байна гэдэг нь загалмай шашны энэ урсгалын тулгуур ойлголт юм чинь. Анх 1914 онд сөнөнө гэж зөгнөсөн байна лээ. Дараа нь 1918 он болгож хойшлуулаад, дараа нь 1925 он гээд. 1925 онд Авраам, Яков нарын баахан баагий (өршөөгөөрэй, гэгээнтэн) нар ирэх ёстой байсимуу даа. Үгүй тэгсэн энэ дэлхий эргэсэн хэвээрээ, сөнөдөггүй шүү... Тэгэнгүүт үсэрхийлээд 1978 он гэж зөгнөсөн байгаам. Одоо ямар нэгэн тодорхой тоо заахаас болгоомжилж байгаа ч “тун удахгүй” гэдэг үзэл нь хэвээрээ гэж ойлгов.
Шинэ үеийн сүүл хэсэг буюу 1910 онд анхны “шинжлэх ухаанд” үндэслэсэн зөгнөл гарсныг тэмдэглүүштэй. Далийхад “одон орон судлаач” гэдэг аягүй биеэ тоосон үг тээ. Дээр үеийн “одон тооч” гэдэг үг арай л даруу. Анивэй, Галилэйгийн сүүлт одны хажуугаар дэлхий өнгөрөхийг (эсвэл дэлхийн хажуугаар Галилэгийн сүүлт од өнгөрөх байсимуу, бүү мэд) тэд тоолж тооцоолоод тогтоосон байжээ. Бас болоогүй ээ, сүүл хэсэг нь янзан бүрийн хортой хий мийгээс бүтсэн гэдэг хэрэггүй мэдээллийг олны сонорт хүргэчихсэн байгаам. Тэгэнгүүт сүүлт одны сүүлэнд шарвуулаад сүйрэх нээээ гэж пааникддийм байгааз дээ.
Хүйтэн дайн ноёрхож АНУ, ЗХУ төвтэй хоёр талт ертөнц хоорондоо муудалцаж байхад дэлхий сөнөх тухай зөгнөл нэлээд байсан юм билээ. Дэлхийн III дайн буюу цөмийн дайны айдас хүйдэстэй байсан тул аргагүй л байх гэхдээ.
1. Италийн Элио Бланко хэмээх эмч 1960 оны 7 сарын 14-ий 13 цаг 45 минутад америкийн нууц цөмийн бөмбөг дэлбэрч хөрст дэлхий хөөрхий болно гэж зөгнөсөн аж. Шууд & шууд бус утгаар "аймааррр" тодорхой юу. Үгэнд нь итгэсэн хүмүүс цөмийн аюулаас өөрсдийгөө хамгаалахын тул Италийн ууланд оромж хүртэл барьсан байгаам.
2. Австралийн иргэн Жон Стронг “The Doomsday Globe” номондоо (энэ номны нүүр зураг эвгүй шүү - цөмийн дэлбэрэлтээс үүссэн улаан хар бөмбөлөг) ЗХУ цөмийн дайн дэгдээх тул 1978 онд дэлхий сөнөнө гэж зөгнөж байв. Зөгнөсөн юм болохоороо газар доор нуугдах оромж хүртэл барьсан аж. Ингэхэд, тэр оромжноосоо гарч ирээд цацрагаар хордсон дэлхийд яах гэж байсим болаа..
3. Бахаистын сект (Bahá'í sect) гэгчийг байгуулсан Лэланд Жэнсэн 1980 онд цөмийн дайн болно гээд бас л оромж барьсан, ганц ялгаа нь Америкийн ууланд. Энэ ер нь гандан буурахгүй нөхөр шүү. 1986 онд сөнөнө гэж дахин зөгнөөд дараа нь жижиг том баахан л гамшиг зөгнөсөн байгаам.
Гэхдээ “The cold was was a long peace” гэж хүйтэн дайныг хожим түүхчид санал нийлэн дүгнэх тул амьдрал гэдэг егөөтэй еэ. Жижиг сажиг мөргөлдөөн энд тэнд болж байлаа ч барууны орнуунд дайн дажинд оролцоогүй хамгийн удаан хугацаа байж дээ хүйтэн дайны үе бол. (John Lewis Gaddis “The Long Peace: Inquiries into the History of the Cold War”, 1987).
2008-2009 онд зарим кэцүү томъёотой ном уншдаг ухаантнууд нь дэлхий яааж ч магад гэж байсийм байна. Гол буруутан нь Франц, Швейцарийн хил орчим гүнээ гүнд байрлах Large Hadron Collider. Яаж ч монголоор орчуулдгийм байгаам. Томъёотой ном уншдаг ага эгэ дүү нар л мэддэг байх. Миний ганц мэддэг үг “large” байна. Тиймээс оросуудыг дуурайгаад “Том андрон коллайдэр” гээд орчуулчихуу... хэхэ. Энэ оны 7 сард эндэхийн зурагтаар хигс бозон гээд шуугиад байсан даа. Зурагтаар кэцүү кэцүү томъётой номыг уншдаг биш бичдэг царайтай эрдэмтэд гарч, Япон даяар бөөөн л юм болсийшд. Харин 2008 онд “Энэ эрдэмтэд бозон мозон, рюүши мүүши хайж байгаад нэг л болохгүй юм хийж, дэлбэ үсэргэнэ дээ дэлхийгээ” гээд нэлээд юм болж байж. Даанч Сүрэн нь томъёотой ном уншдаггүйн ачаар тэр бүхний хажуугаар өнгөрсөн бололтой.
За, за, залхуу хүрчихлээ. Гэхдээ “Энэ дэлхий эхэлсэн цагаас л эцэс төгсгөл нь хэзээ болаа гэж элдэв хүмүүс хэлэлцэж байсан” гэж эхэнд бичсэнээ залруулъя. Бодсон чинь дэлхийн мөхөл сүйрлийн тухай ойлголт загалмайн шашинтай л холбоотой мэт. Хэзээ нэгэн цагт Иисүүс дахин мэндэлж, энэ дэлхийд сайн муугийн эцсийн тулаан болно хэмээх библийн бичээсээс үүдэн тэр өдөр хэзээ ирэхийг тааж таамаглах явдал дэлгэрсэн болов уу.
Дээхэн зурагтаар Майя хүмүүсийн ярилцлага гарч байна лээ. Юуунд сандарсийн та нар, уртаас урт нэг үе дуусаж бүр эхнээсээ тоолол эхлэх гэжийхад гээд. Гүй нээрээ, харьцуулбал мань мэтийн жаран, зуун гэх тоолол даанч бага юм даа.. хэхэ. Аан, гэхдээ өчигдөр зурагтаар АНУ-ийн эрдэмтэд Майа тооллын үргэлжлэлийг олсон гэж байна лээ... үнэн худлыг бүү мэд.
Ингэхэд, дэлхийн сүйрлийн тухай зөн таамаг сонин биш л дээ. Тэр болгонд итгэж сандраад, ажлаа хаяад, сүмд бүгээд, хөрөнгө мөнгөө тараагаад, оромж бариад... янз бүр болох хүмүүсийн тоо барагдахгүй нь гайхалтай. Гэхдээ хөгжилтэй л дээ :)
6 comments:
Сайн уу,
Чиний блогийг маш их сонирхож уншдаг байлаа, Японд байхдаа. Тэгээд дандаа Орос гээд байдаг болохоор чинь яагаад гэж асуумаар санагдаад. Оростой ямар холбоотой юм бэ, нууц биш бол?
Блогоороо "орос гээд байдаг" гэсэн сэтгэгдэл төрүүлсэн гэж үү... Бичсэн юмаа шүүж үзтэл Москва, Украин, Санкт явсан тэмдэглэл байна... Бас ганц хоёр юм орос хэлнээс орчуулсан байна. Гэхдээ ихэнхи орчуулга япон хэлнээс. Оростой холбоотой юм бага л байхим. Яахав япон хэлнээс юм орчуулахдаа оросууд ингэж тэгж орчуулж гэж харьцуулсан байж магад (сайн санахгүй байна). Монголоос гадна ганц сайн мэдэх нь орос хэл болохоор одоо яалтай.
Hmmm... ажлаар орос явсан гэж бичиж байсан байх, одоогийн ажил оростой холбоотой, үе үе явах хэрэг гардаг учраас. Бага ангид байхдаа орос сургуульд сурч байсан... орос хуучны гоё гоё кинонд дуртай... уран зохиолд нь дуртай... борщ шөлөнд дуртай (уугуул гарал нь гэхдээ украин гэлүү)... шоколад печенид нь бас дуртай... иймэрхүү л холбоотой юм байна.
P.S. "Япон, япон гээд байхим" гэх сэтгэгдэл төрөхгүй байну... kk
төрөхгүй байна
>Dashmunkh Dashdorj
huuye, yamar sonin hun be
Сайхан нийтлэл тавьсанд талархал илэрхийлэе. "Коллайдэр" гэдэг юм чинь физик утгаараа цөмийн задралаас үүсэх бичил бөөмсийн хурдасгуур шиг санагдах юм?
Орос орос гэсэн ч яахав дээ, хүмүүс сонин шүү.
Намайг чех чех гээд чехийн тухай их бичээд байна, гадаадад удаан байсан хүмүүс монголын тухай шүүмжлэх харьцуулах аястай бичих эрхгүй ч гэх шиг шүүмжилсээр бичих дуршил унтарчихсан шд.
>Ганга
Баярлалаа. Та нээрээ ойрд бичээгүй тээ. Гэхдээ фэн хүний хувьд бичлэг хүлээж байдаг шүү. Өөр зөндөө олон хүн хүлээдэг гэдэгт итгэлтэй байна.
Монголоор "Том андрон бичил бөөмсийн хурдасгуур" эсвэл товчлоод "Том андрон хурдасгуур" гэж орчуулж болох болов уу.
Post a Comment