2011/07/24

Монгол = хогийн сав?

Монгол улсаа төлөөлөн америкд суугаа элчин сайд, их хурлын гишүүд, улсын маань Гадаад явдлын яам зэрэг хариуцлага бүхий зөндөө олон хүмүүс, байгууллагууд "монголд цөмийн хаягдал хаяхгүй", "тийм яриа огтхон ч болоогүй" гэж удаа дараа үгүйсгэсэн тул хүмүүс тайвширч долоо хоног наадамлан зун цагийн сайханд налайсан билээ. Тэгтэл 7 сарын 18-д японы Майничи сонин “Америк, Япон, Монгол улс цөмийн хаягдал түлш монголд булшлах урьдчилсан зөвшилцөлд хүрлээ” гэсэн мэдээ нийтэлсэн нь монгол түмнийг сэртхийлгэн цочирдуулав.

Гэхдээ өнөөдөр монгол биш япон хүмүүс энэ мэдээг хэрхэн хүлээж авсан тухай бичих гэсэн юм. Юуны түрүүнд ихэнх япон хүмүүс энэ тухай огт мэдэхгүй байгааг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан миний ярьж асуусан ажлын газрын, их сургуулийн, дугуйлан сонирхлын зэрэг хүрээний хүмүүсээс мэдэх хүн ч нэг ч байгаагүй. Зөвхөн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн ухамсар муугийнх биш, бодит байдал ийм гэж бодож байна. Гэхдээ монгол судлаач эрдэмтэд болон монголыг сонирхдог, монголтой ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийн ихэнх нь эсэргүүцэж буйг баттай хэлнэ.

Дээрхи мэдээний тухай интернэтэд япон хүмүүсийн бичсэн коммэнтыг гурав хувааж болох байх: 
1) эсэргүүцсэн 2) зөвшөөрсөн 3) аль нь ч биш (“юу л болоод байнадаа энчдоо” маягийн коммэнт).

http://www.asyura2.com/11/genpatu10/msg/693.html
http://newtou.info/entry/5489/

Эдгээр коммэнтыг 1) олон хүн бичсэн буюу зонхилох коммэнт 2) сонирхол татсан гэх хоёр шалгуураар шүүж танилцуулбал:

Эсэргүүцэх:
・ пааах, монгол улс уурлаачээ
・ балиар юмаа, хоогоо ондоо оронд тулгахыг АЦС-ын хаягдлын асуудлыг шийдэх арга гэж байгаам байхдаа
・ гуйсан ч хийж болохгүй юм гэж байдаг даа
・ орчин үейн колончлолын нэг хэлбэр
・ монгол яагаад эсэргүүцэхгүй байнаааа
・ япон шившиг юмаа, энийг сэдсэн баагийнуудын уураг тархи нь ууршаад алга болсоноос гарцаагүй
・ новшийн америк, өөрсдөө өчнөөн цөл газартай байж, шал дургүй хүрчлээ
・ яаанаа, манай засгийн газар арай ч дээ
・ монголын засгийн газрыг мөнгөөр хуураад амыг нь таглаж болох юм шигээ. гэвч ард түмэн зөвшөөрөөгүй шүү. үнэн хэрэгтээ япон хүмүүс үндэс дамнасан пүүс компаниудтайгаа нийлээд монголын газрыг золиосонд гаргах төлөвлөгөө байна
・ монгол түмэн зөвшөөрөөгүй нь мэдээж, улс төрчдийн л явуулга байж таарна
・ америк ёстой эрээ цээргүй үзэж байнаа
・ ичгүүртэймаа, ийм юм гэж байхуу
・ би энэ гэрээг эрс эсэргүүцнэ. гэхдээ “монгол балиар заваан юм хүчээр тулгуулсан хөөрхий хохирогч” гэдэг үзэл бол буруу. монголын тал өөрсдөө хүсэн гуйж байгаа зүйл шдээ. мөхсөн хотод (ghost town) булна гэж байгаа, тэгээд ч монголын тал цөмийн технологитой болохыг эрмэлзэж байна, тиймээс “шинэ маягийн колончлол”, “сул доройгоо дээрэлхэх” явдал огтхон ч биш
・ америкууд л хийж байгаа хэрэг, манайхан тэдний өөдөөс үг хэлэх биш
・ япон өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй
・ ичгүүртэй, байж болшгүй зүйл

Зөвшөөрөх:
・ хариуд нь эдийн засгийн тусламж, технологи ноухау аваад монгол ОК гэж байвал болоо шд
・ хаягдлалд асар их мөнгө зарцуулах байх, гэхдээ өөр арга ч үгүй болов уу
・ газар доор хэдэн зуун метрийн доор булахад яав л гэж сүртэй шдээ... тэгээд ч монгол улс ураны экспортоос эхсүүлэн хаягдал хүлээж авах хүртэл (эдийн засгийн) бүхэл бүтэн нэг салбар босгох гэж байна, мэдэж байнуу тануус. муу сайн сүржигнүүрүүд монголыг битгий хойш нь татаад бай
・ хэхэ үүнийг харин эсэргүүцэх онцын шалтгаан байхгүй шүү
・ шулуухан ярихад АЦС-ын хаягдлын асуудал байгалийн баялаг экспортлохоос ч илүү ашигтай бизнес. монгол хүсэж байвал яагаад үгүй гэж. аж үйлвэргүй монголын амьд үлдэхийн төлөөх сонголт. хоёр тал зөвшилцэж буй ховор тохиолдол байна шдээ
・ хэхэ, хятад монголын хил дагуу хөөрхөн цэвэрхэн булчихаарай
・ хүнгүй хувхай хотод хаяна гээ биз дээ
・ өөрсдөө хүсээд байхад татгалзах шалтгаан үгүй шд
・ улс хоорондын хуваарилалт гэдэг үүднээс боломжийн сонголт гэж бодож байна. техник технологи байхгүй ядуу орон амьд явья, улсаа хөгжүүлье гэж байвал шийдэмгий алхам хийхгүйгээр урагшлахгүй. хөгжсөн оронд ч гэсэн сургууль соёлгүй, мэргэжилгүй хүн заваан бохир ажил хийж амьдрахаас өөр аргагүй. ноль жорлон цэвэрлэх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гээд байвал тэр хүнээс ажлыг нь булаасантай адил. хорвоогийн жам хатуу шүү
・ ондоо орон хошуу дүрвэл ярвигтай юм болох байх даа, гурван орон гялс шийдчих хэрэгтэй
・ газар байнга хөдлөх японд (хаях) баттай газар байхгүй шдээ...
・ хүссэн юм хүзүү татна гэгч болох байх, гэхдээ өөрсдөө хүсэж байгааг хорих утгагүй, тэгээд ч япон хаях газаргүй юм чинь

Аль нь ч биш:
・ үүнд мөнгө ч ёстой урсах байх даа, хажуугаар нь (оролцогчид) хуга баяжна даа, харж л байгаарай
・ болж байгаамуу монгол, дор хаяж 10,000 жил хадгалах хэрэгтэй шдээ энэ хогийг
・ таарсан ч юм болж байна даа
・ угаас байгаа юмыг малтаж аваад, ашиглаад, буцаагаад булна. бас мөнгө орж ирнэ, техногитой ч болно... монгол нэг иймэрхүү тооцоо хийсэн юм байх даа... сонин гэх үү, тэнэг гэх үү
・ муужирлаа, ийм аймаар осол гараад байхад хаширахгүй юмаа
・ хогоо хөгжиж буй оронд хаяж болж байгаамуу... нэг л...
・ орос, хятад юу гэж байгаам энэ тухай
・ ёооноо, ийм юм зөвшөөрдөг ард түмэн байдгим байхдаа

Ажиглалт:
  1. Угтаа байж болохгүй асуудал боловч монголчууд өөрсдөө хүсээд гуйгаад байвал аргагүй гэж бодох япон хүн олон. Ингэхэд монгол хүмүүс бүгд хүсээд байна уу... айн?

  2. Хаанаас, ямар эх үүсвэрээс гарсныг хэлж мэдэхгүй боловч цөмийн хаягдал булшлах газар нь ойр хавьд амьд амьтны бараа үгүй, үхсэн хот буюу "ghost town" гэсэн мэдээлэл япон хүмүүсийн дунд тархсан бололтой. "Өргөн уудам онгон тал нутаг" гэдэг олон япон хүнд сайхнаар бууж, харах юмсан үзэх юмсан гэж сэтгэл хөдөлгөх зүйлийн нэг. Харин нэтэд "ногоон талд биш балгас хотод булна гэсэн шдээ” гэх коммэнт нэлээд харагдаж байна... юу гэж ойлгох уу? Мөн хаанахын, аль аймаг нутгийн "балгас хот" байж таарах уу?

  3.  Японы идэвх санаачлага гэхээс цаана нь Америкийн улсын явуулга байна гэж үзэх хүн олон
За тэгээд дор бүрдээ дүгнэлт хийнэ биз дээ.

18 comments:

Anonymous said...

ерөнхийдөө японы ард түмэн дургүй байгаа нь харагдаж байна.япон өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж жинхэнэ япон хүний сэтгэлгээ байна даа.
хамгийн муухай нь манай засгийн газар ийм тийм яриа болоогүй гэж гүрийгээд байгаа нь ард түмнээ тэнэг гэж байгаатай агаар нэг.

Boki said...

Ичих шиг, эмгэнэлтэй л хэрэг байна. Үнэхээр Монголын Засгийн Газраас ичиж байна.

Гилийн хатан said...

unen bol yaj zogsooh ve?

ard tumnii huchtei eserguutseltei tulbal ardchilsan oron baina daa arai bulchihgui baih gej naidah um daa. iim zasgiin gazartai baih gej

Сүрэн said...

>Гилийн хатан
Facebook дээр Э.Амарлин "Anti Nuclear Movement Mongolia" бүлэг нэгээд маш идэвхитэй ажиллаж байгаа.. сонирхоорой, дэмжвэл нэгдээрэй

Д.Мэнд-Амар said...

Haanaas avch orchuulsanaa oruulj bval ilu barimttai san. Eh linkig oruulaha bitgi martarai. Yum barimttai ni deer.

Сүрэн said...

bayarlalaa Mergen, link oruullaa

Гилийн хатан said...

Bayarlalaa. Bi uur nereer negdsen bgaa.

gehdee dotroo ene bugd hudlaa baigaasai gej bodoh um. Arga yadsan hunii l bodol baih daa.

Сүрэн said...

нээрээ худлаа байгаасай тээ...
даанч гэрээний Draft бэлэн боллоо гэсэн мэдээ гарсан,
бас аль хэдийн Monatom Japan гэдэг компани байгуулчихаж: http://www.monatom-j.jp/sub4.html
хүснэгт этрээр тод бөгөөд томруунаар бүгдийг тайлбарлажээ

findernz said...

ireh songuuliar l oor humuus garch baij neg tiish boloh baih daa odoonii baigaa humuus yu hiih ni denduu oilgomjtoi oyu tolgoi, tavan tolgoi,busad orduud odoo ene urani asuudal

mongol said...

Хэзээ ч жагсаал цуглаанд оролцож тэмцэл хийж явсангүй.Харин энэ асуудалд болж тэгж хандахгүй шүү.Үр хүүхэд ач зээ нарынхаа төлөө үхсэн ч хамаагүй бүхий л чадлаараа тэмцэх болно. Тэр цөмийн хогоо булах гээд байгаа америк япончууд болон монголоо худалдсан нөхдүүд та нарт БИТГИЙ МӨРӨӨД гээд томоос том салаавч өгий за.

Сүрэн said...

>findernz, mongol

comment thanks. иргэний хөдөлгөөн өрнөвөл болиулж чадна л гэж бодож байна.
Африкийн ямар улс билээ, солонгос цацраг идэвхит биш ч гэлээ хаях газаргүй болсон хогоо улсын томчуултай ярьж тохироод нутагт нь булах гэж байсныг иргэний хөдөлгөөн өрнөөд болиулж чадсан шдээ. ЗГ газар за гэсэн ч ард түмэн үгүй гэвэл болиулж чадах л ёстой, африкийн тэр орон шиг... камерун билүү юу билээ.. сорри мартчихаж

Гилийн хатан said...

uuniig zogsoohiin tuld amia zolioslohod belen hun olon baigaa gedegt bat itgeltei bna

iim zuiliig zasgiin gazar bish ard tumen shiideh yostoi gedegtee sanal neg baina

аттила said...

хогийн сав not хогны сав

Сүрэн said...

тийм байна, ондоо алдаа байвал хэлээрэй, thanks Attila

bolushka said...

Монгол хогийн сав биш гэдгээ харуулсан. Баяртай байна.

Сүрэн said...

yes, http://golomt.org/ болон FB-ийн эсэргүүцэх группийн үйл ажиллагааны ачаар.

Blacker said...

http://www.monatom-j.jp/sub3.html

энэ газрын зурган дээр яана гэсэн байгаа юм бол? япон хэлтэй хүн ойрхон байхгүй тиймхэн байна.
Ерөнхийлөгч Нүб-ын индэр дээрээс "ҮГҮЙ" гээд хэлчихсэн ч гэлээ далдуур энэ зүйл болж байж магадгүй гэж бодогдоод байна л даа.

Сүрэн said...

>`E Чандаа

Comment bayarlalaa.

http://www.monatom-j.jp/sub3.html -nii aguulgiig http://golomt.org/ -ees olj bolno. Bugdiig ni orchuulaad tavisan baina lee. Yag yamar niitlel baisniig harin sanadaggui. Gehdee "Цөмийн бизнест хэн хэн оролцож байна вэ?" tsuvral baij magad