2010/04/03

Хавар: муур & гөлөг


  

    
  
Урин дулаан цаг ирж удахгүй мод гөлөглөнө... гэснээс гө-лөг-лөнө... гө-лөг... хм... 
Хар багаасаа л хавар болохоор боддог байлаа, яагаад модны навч соёолон цухуйхыг "гөлөглөх" гэж хэлдэг юм бол гэж. Гөлгөнд учир байна уу, навчинд учир байна уу, утгагүй зүйл ухаж боддог урагшгүй толгойнд учир байна уу… толгойн учир ч гэхдээ яах вэ.

Саяхан франц хэлний "chaton" гэдэг үг "муужгай"-аас гадна "модны гөлөг, навчны соёо" гэсэн утгатайг мэдээд мууртлаа гүүгэлдэж, мушгиртлаа толь бичиг харан байж дараах зүйлийг илрүүлэв:

 ・франц хэл: chaton – муурын зулзага, модны гөлөг, соёо
 ・армян хэл: katu – муур, katvik – модны гөлөг, соёо
 ・герман хэл: Kätzchen – муурыг зулзага, муужгай, модны соёо, гөлөг
 ・финлянд хэл: kissa – муур, уд модны соёо
 ・англи: catkin – нэгэн төрөл модны гөлөг

Одоо ази тив рүү анхаарлаа хандуулбал:

 ・киргиз хэл: күчүк – нохойн гөлөг, мод ургамлын соёо
 ・монгол хэл: гөлөг – 1) нохойн гөлөг 2) соёолон цухуйсан навч;
 ・төвд хэл: khyi’u – нохойн гөлөг, цэцгийн соёо

Ммм... дүгнэвэл, навчны соёог Европын нэлээд олон хэлэнд "муур"-тай утга ижил үгээр хэлдэг юм байна. Харин Ази тивд бол миний л мэдэхийн гурван хэлэнд "нохойн гөлөг"-тэй адил үгээр хэлж байна. Тэгэхээр мууранд ерөнхийдөө дургүй нь дан ганц монголчууд биш байх нээ... кк. Гэхдээ гол сэдвээс далийгаад яахав.

Ингэхэд яагаад "муурын зулзага", "гөлөг" гэсэн үгээр хэлдэг юм болааааааа гэж жаал бодож жартайснаа дээрхи зураг хараад "муурын" утгыг хальт ойлгох шиг болов. Европод элбэг ургах нигүрс модны гөлөг зөв зөөлөн, илээд л баймаар зөөлхөн, өнгө нь ч мууранд элбэг тохиолдох саарал өнгө. Тийм болоод л манайхан "гөлөглөх" гэж байхад тэд нар "муужгайлах" гэж хэлдэг болов уу?

Гөлгийн учрыг харин бодоод бодоод олсонгүй, бор тархиа гашилахын наахан give up болов.

5 comments:

Light said...

гив ап болоогүй харин учрыг нь олсон юм биш үү.хэлний зүйрлэн шилжүүлэн нэрлэх сэтгэлгээ байх.модны гөлөг,нохойн гөлөг хоёрын үүсч төрж буй мөн чанар,хэлбэр дүрс,мөн үслэг шинж адил. дорно зүгт гөлөг илүү ахуйд нь ойр учраас гэж бодож бн.

Сүрэн said...

Bayarlalaa,

neeree l urnu dornii ahui amidral gej bodohoor mongol, kirgiz zereg nuudelchin ulsad nohoi iluu dotno

kkk said...

Өнөөдөр чинь харин бурханд жоохон гомдмоор өдөр байна уу үгүй юу?!
Яахаараа мань мэтийг нь эх хэлээрээ ч бүрэн дүүрэн ярьж сураагүй байхад энэ сүрэн мэтийн нөхдүүдэд өчнөөн хэлээр ойлгоод уншаад судлаад явах боломжийг өгдөг байна.. Хувиарлилт чинь таалагдахгүй байгаа шүү БУРХАААААН !!!!!

Bumbuulei said...

Хоо шинэ бичлэг нэмчихэж...

Нээрээ тийм юм байна шүү. Ямар сонин юм бэ?

Би ч бас яагаад ингэж хэлдэг юм болоо гэж бодож байсан. Гэхдээ ингэж ухаж үзсэнгүй, уураг тархиа гашилгасангүй.

Харин хариултыг нь та хайж олоод биччихэж...

Сүрэн said...

bayarlalaa Bumbuulei, gehdee hariult haraahan buren guitsed oldoogui l baina...