- Есөн сарын нэгэнд сургуульдаа явах хүүхдүүд хөөрхөн
- Гурван литрийн бидон нь газар шүргэх жаалхүү хөөрхөн
- Тугал хуруу хөхөх хөөрхөн, хурга ишиг мөргөлцөх хөөрхөн, унага даага тоглох хөөрхөн
- Эмээ ээж минь утсаар ярихдаа утсаа хоёр гараараа барих нь хөөрхөн
- Ишиг морин тэрэг, гэр дээр үсэрч гараад баатар аятай байх нь хөөрхөн
- Ээжийн яриагаар бол хайртай халзан тугал нь бяруу болсон ч гүйж ирээд хаа холоос таньж мөөрөхөд “халзаадаа бидэн хоёл” гэж хавийн хүнд ярьж байсан Сүрэн бүсгүйн дөрвөн нас хөөрхөн
- Өвлийн хүйтэнд модны мөчирт өрвийсөн хэдэн болжмор зэрэгцэн суух хөөрхөн
- Ярианы учир ойлгоогүй ч хүмүүс дагаж инээх хүүхэд хөөрхөн.
- Ээж “тогоотой сүү!” гэж гэнэт уулга алдаж год үсрэх хөөрхөн. Сүү нь дэвэрсэн бол бүүүүр хөөрхөн
- Охин дүүгээр би яахим, яаж тоглож зодхим гэж гомдоллох дөрөв таван настай шинэков ах хөөрхөн
- Байрны өмнө суух эмээ өвөө нар хөөрхөн, яриаг нь сосвол бүр хөөрхөн
- Жаалхүү утас аваад “эгч байхгүй байна гэнэ ээ” гэх хөөрхөн. Хажууд нь арван минутын өмнө худал хэлэхийн хор уршгийг ухуулж байсан эгч нь хөөрхөн
- Бяцхан хүү толгой шигээ том аяганаас тараг уух хөөрхөн. Уусаныхаа дараа бол бүүүр хөөрхөн
- Ангийн өмнө асуултын хариулт мэдэхгүй толгойгоо маажих хөвгүүд хөөрхөн
- Үснээс татаж чангаахаас өөрийг мэдэхгүй шар банди нэгэн өдөр хорин дөрвийн чихэр өгч үс чангаалтыг "албан ёсоор" дуусгавар болгосон нь хөөрхөн. Өгсөн чихрийг нь авсан атлаа "хн" гээд дээгүүр харсан Сүрэн хөөрхөн hehe
- Охидуудын “тэр надад ямар бол” гэх яриа хөөрхөн
- Хөвгүүдийн "зэээ хө, нэг цэрэгт яваад ирэх үү дээ", "ерөөс эр хүн болваас..." гэх аавын цээж яриа хөөрхөн
- Зун болохоор зусланд зүлэг ногоо дахин ургах уу гэж асуух бяцхан дүү минь хөөрхөн
2009/01/18
Хөөрхөн
2009/01/08
Сайхан
- манцуйны үнэр сайхан
- хавар цагт "уулын ар өврөөр ягаан шар яргуй ургажээ" гээд хэн нэгэн ороод ирэх сайхан
- мотоцикл дээр ахынхаа ард суугаад холдон одох айлууд, хойноос хуцах ноход, хонь малын сүрэг харж явах сайхан
- борооны дараа солонго татах сайхан, нэг биш хоёр бол бүүр сайхан
- галын дөл харж суух сайхан
- малгайт цэцэг сайхан
- холооос наадмын талбайн угалз хээтэй майхан харагдах сайхан, бушуухан дэргэд нь очиж наадамч олны дуунд орохсон гэж яарах сайхан
- гүзээлзэгэнд явахын өмнөх орой хүчтэй бороо ороход уулын хамаг гүзээлзэгэнэ усан бороонд цохигдсон байх даа гэж байж ядах сайхан
- жимсэнд явахад шөнө шар шувууны хүүхэд уйлах шиг дуугаар сэрээд айж байна гэж ахдаа наалдах сайхан
- холын уулыг холдуулан ойртуулан дурандах сайхан
- шөнөжин бороо орох сайхан, ойр ойрхон сэрж борооны дуу чагнах сайхан
- цэрэгт явсан ах хүрээд ирэх сайхан, цэргийн хувцсанд нь хүрэх сайхан
- хээрийн хоол сайхан
- үхэр тэргээр усанд явах сайхан
- дээш харан хэвтэж үүлсийн нүүдэл ажих сайхан
- уйдсандаа хариулж буй хонь малаа алдан алдан ахин дахин тоолох сайхан
- хурдан юмуу хатирч мориор дөрөө нийлүүлэн давхих сайхан
- намар болоход бугын урамдах дуу хаа нэгтээ сонсдох сайхан
- "үд хүртэл унтлаа, үхрийн дуунаар бослоо" гэж хааяа нэг зэмлүүлэх сайхан
- дүү аминчлан “нэг ийм залуу...” гэж ярих нь сайхан, “эгч” царайлж зөвлөгөө өгөх сайхан
- нэгэн өглөө босоход цас орсон байх нь сайхан
- өвөл бүтэн сайны өглөө хийцтэй цай хийж уух сайхан
- аавын хөвөнтэй дээл сайхан, үнэр нь сайхан, бороотой өдөр нөмөрч унтах сайхан
- хүүхэд тэврүүлэх гэж гараа сунгах сайхан
- ээж зурагт үзэнгээ зүүрмэглэх сайхан
- бяцхан дүү минь "Aпан хол юм уу, онгоцоор явдгиймуу" гэж асуух сайхан
Subscribe to:
Posts (Atom)