2011/03/24

Асагийн тухай Аяко 2

(үргэлжлэл) тэнэг санагдсан нь:

   "Монгол хэлэнд 受動態 (passive voice) буюу идэвхгүй хэв бага хэрэглэгдэнэ. Ихэнхи тохиолдолд ярьж буй хүн эзэн бие болох 能動態 (active voice) буюу идэвхтэй хэв хэрэглэгдэнэ. Жишээлбэл дэлгүүрт юм худалдаж авах үед японоор "...ийг өгнө үү" гэж хэлж байхад монголоор "...-ийг авъя" гэж хэлнэ. Эсвэл дараах жишээг авч үзье. Ах дүү хоёр хүүхэд чихэр булаалдсан тохиолдолд эцэг эх нь юу гэх вэ? Япон ээж аав бол чихэртэй хүүхдэд "あげなさい" (өг) гэж хэлэх болов уу. Эсвэл чихэргүйд нь хандаж "また買ってあげるから" (ээж нь дахиад аваад өгнө) гэж хэлж аргадана. Ямар ч байсан энэ асуудлыг хэн нэг нь "あげる、与える" буюу "өгөх" замаар шийдэхийг оролдоно.

   Харин монгол ээж аав чихэртэй хүүхдэд хандаж хэзээ ч “өг” гэж хэлэхгүй. Эсрэгээр чихэргүй хүүхдэд "取りなさい" буюу “аваарай” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл чихэртэй хүүхдийг чихрээ сайн дураар хуваалцахад сургах бус, чихэргүй хүүхдийг өөрөө очиж чихэртэй бол, өөрөө очиж ав гэж чиглүүлнэ. Мэдээж өөр айлын хүүхэд чихэргүй бол монгол ээж аав нар ч гэсэн өөрийнхөө хүүхдэд "өгөөрэй" гэж хэлнэ. Эсвэл том хүүдээ “дүүдээ өгөөрэй” гэж хэлэх тохиолдол ч байна гэх. Гэхдээ эдгээр тохиолдолд "өгөөрэй" гэдэг нь "あげなさい" буюу "өг" гэж тушаах бус "өгнө үү" гэж хүүхдээсээ гуйж буй хэрэг юм.

   Монголчууд угтаа анчин, нүүдэлчин угсааны ард түмэн тул эрт дээр үеэс өвс бэлчээр, усны сайныг өөрсдөө олохыг зорьж ирсэн. Монголчууд хэрэгтэй юмаа өөрийн биеэр явж олж авах бөгөөд хэн нэгэн өөрсдийнх нь төлөө хөдлөнө гэж харж суухгүй. Харин япон хүмүүс газар тариалан эрхлэх ард түмэн тул газраасаа холдоно гэж байхгүй. Тэнгэр муухай ч тэвчээртэй хүлээхээс өөр аргагүй, цаг агаарын байдлаас ихэд хамаарна. Монголчууд ч гэсэн цаг агаарын байдлаас хамаарах боловч тэнгэр эвгүйрээд удлаа гэхэд нэг газраа байгаад байхгүй, малаа туугаад илүү сайн “нөхцөлтэй” газрын эрэлд гарч нүүнэ.

   Сайхан амьдрал эрэлхийлэн гадаад гарах ч мөн адил. Социализмын үед гадагш гарах хязгаартай байсан боловч ардчилал шинэчлэлээр гадаадад гарах чөлөөтэй болмогц олон хүмүүс харийн оронд хүчээ үзэж байна. Ахлах ангидаа сүмо сурахаар японд ирээд хоёр жилийн дараа сүмо бөхөд гараагаа эхэлж амжилт алдрын оргилд хүрсэн Асашёорүү ч гэсэн "能動態文化 (идэвхитэй соёлын)" түгээмэл жишээ юм.

   Гэхдээ та бүхэн монголчуудыг шунал нь буцалж байнга олз омог бодож явдаг ард түмэн гэж бодож бүү эндүүрээрэй. Хүнд эелдэг бөгөөд хүнтэй хуваалцах, найз нөхөдтэйгээ хуваах сэтгэл монгол хүмүүст гүнзгий суусан. Ард түмний ихэнхи нь төвдөөс ирсэн бурхан багшийн сургаалийг шүтэх тул өрөвч нинжин сэтгэлийг дээдлэн хүндэтгэнэ. Тийм сэтгэл хүүхдэд аяндаа суун төлөвшинө гэж монголчууд боддог бөгөөд түүнийг эцэг эх нь хүчлэх хэрэггүй гэж үзнэ. Тэглээ ч гэсэн чихэргүй хүүхдэд ээж аав нь "(булааж ) ав" гэж хэлэхэд чихэртэй хүүхэд чихрээ дуулгавартай хуваалцах нь юутай сонин вэ".

   Жирийн "авах" гэсэн утгатай "もらう" гэдэг үг байхад "аваарай"-г "取りなさい" гэж орчуулсан нь хачин. Мунхаг миний бодлоор "取りなさい" гэдэг зүгээр "аваарай" гэхээс арай л ондоо өнгө аястай... "ав, булааж ав" гэсэн утга даваймгайлах болов уу. Япон ээж аав нар ч гэсэн зүгээр "аваарай" гэх тохиолдолд "もらって、もらいなさい、もらっておいで、もらって来て、兄ちゃんに分けてもらって" гэж хэлэх байлгүй дээ. Тиймээс монгол ээж аав нарыг арай л эвгүй дүрсэлсэн мэт...

   Тэр сүүлчийн өгүүлбэр... өөрийнх нь хэлснээр сонин л юм. Бага байхад ээж аав "эгчээсээ, (ахаасаа, дүүгээсээ) ав (аваарай)" гэж хэлж л байсан, эгч ах нар дээрээ очоод "ээж ав гэсэн" гээд авах юмаа авч л байсан... Эсвэл дүү "авьяа" гээд хүрээд ирэхээр нь өгч л байсан... үүний юу нь сонин гэж... Угаасаа ямар ч эцэг эх чихэр боовыг хүүхдүүддээ тэнцүү хувааж өгөх байлгүй дээ. Хүүхдүүд болсон хойно юм юмыг өгнө өгөхгүй, авна авахгүй гэж булаацалдаж л байсан. Гэхдээ л чихэр печений хувьд "эгч өгөхгүй дургүйцэж буйг булааж авах" биш "өгөх нь мэдээж, аваарай" л гэж ойлгож байлаа шдээ өдий хүртэл... hehe... Ер нь тэгээд ээж аав хажууд байхад ах нь чихэртэй, дүү нь чихэргүй, ахаасаа өөрөө ав гэж байх уу... монголын хувьд амьдралгүй л жишээ юм. Тиймээс хүүхдүүдийн өгөө авааны энэ жишээ эвтэй хэлвэл тохиромжгүй, эвгүй хэлвэл хамгийн мангар санагдсан болно.

   Мөн юм болгоныг монголчууд анчин гөрөөчин, нүүдэлчин ард түмэн, япон хүмүүс газар тариалан эрхэлдэг гэж тайлбарлах нь улиг болсон гэх үү, учир дутуу гэх үү...

2011/03/07

Асагийн тухай Аяко 1


  Сайхан зав гарсан дээр Токиогийн их сургуулйн монгол хэлний багш, монгол судлаач бүсгүй Кимүра Аякогийн 朝青龍 よく似た顔の異邦人номны тухай нэг хоёрыг нийлүүлж бичье гээд. Намар уншаад сэтгэгдлээ бичих гэсэн боловч нааш цааш гүйн ажиллаж нар жаргахаар орж ирсээр бичиг цаас наадуулж бишээ, PC товчлуур балбах зав ер гарсангүй... гэж чухал царай гаргаад яахав. Зав гарсан уу, залхуугаа арай хийж дйилсэн үү гэдгийг цааш тавиад гол яриандаа орвол номны нэрийг махчилаад “Асашёорү – япон хүн шиг царайтай ч харь орны хүн” гэж орчуулж болох байх.

  Зохиогч Кимүра Аяко монголд нийт 11 жил амьдарсан бөгөөд төв номын сангийн өмнөх Сталины хөшөө буулгахыг өөрийн нүдээр харах зэрэг монголд өөрчлөлт шинэчлэлт дөнгөж эхэлж буй үеээс сурч, судалгаагаа хйиж, ажиллаж байжээ. Арваад жилийн тэртээ “Тархины тураал” нийтлэлээрээ нэлээд олон хүний дургүйг хүргэж байсан болохоор Аяког мэдэх хүн олон байх. Энгийн үгээр Аса аварга болон ээж аавынх нь тухай мөн монголчуудын тухай бодол санаагаа илэн далангуй бичжээ гэдэг бол ерөнхий сэтгэгдэл. Уншиж байхад үе үе "hmm...", "hehe", "kkk", "ортой л юм", "тийм бишээ", "арай ч тийм бишээ", "онож хэллээ", "арай ч дээ", "яг шдээ" гэж бодогдож байснаас миний сэтгэгдэл ерөнхийдөө ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ ном бол Кимүра саны хувийн бодол, сэтгэгдэл, дүгнэлт тул үүнд би үг хэлээд юу гэхэв. Гэхдээ л зарим дүгнэлт, ажиглалт нь....

  Хамгийн сонин санагдсан нь дараах дүгнэлт:

  ... Монгол бөхөд даян аварга, дархан аварга зэрэг цол гуншин байдаг ч “их аварга” гэх цол байхгүй. Их аварга гэдэг монголчууд Асашёорүүд зориулж шинээр гаргаж ирсэн цол бөгөөд утгын хувьд “аварга”, “даян аварга”, “дархан аваргаас” дээгүүрт орно. Монгол бөхөд байхгүй “ийм мундаг” цол Асашёорүүд өгсөн явдал нь монгол түмэн сүмо бөхөд үндэснийхээ бөхөөс илүү хүндлэл үзүүлсэний илрэл мөн...

  Ер нь монгол түмний сэтгэлгээ, Асашеорүүгийн байр суурийг аль болох
эерэгээр, эвтэйгээр япон хүмүүст ойлгуулья гэсэн сэтгэл нь баярлууштай... гэхдээ энэ дүгнэлт сайнаар хэлбэл “зоримог ”, муугаар хэлбэл… hehe хэлэхээ болилоо.
Нэгд, олон монгол залуучууд хүчээ сорьж буй япон улсын сүмо бөхийг монголчууд хүндэлж сонирхож үздэг нь үнэн. Тэглээ гээд "монгол бөхөөс илүү хүндлэл үзүүлсэн" болохгүй л байх. Ер нь иймэрхүү харьцуулалт утгагүй санагдана. Хоёрт, “их аварга” бол “大横綱”-ийн орчуулга болохыг Кимүра сан мэдэхгүй гэж үү... 大横綱” гэдэг ” буюу “том, их” гэсэн утгатай ханзыг “横綱” буюу "сүмогийн аварга"-тай нийлүүлсэн үг тул манайхан тэр чигээр нь “их аварга” гэж орчуулсан. Жаахан далийхад “Ёкозуна” буюу “аварга” гэдэг сүмо бөхийн дээд цол боловч нийт барилдааны тоо, хэдэн удаа ялсан зэрэг үзүүлэлтээр тухайн үеийн олон аваргуудаас “大横綱” буюу их аваргыг албан ёсоор биш боловч тодруулдаг уламжлалтай. Эдогийн үеийн (1603 - 1868) их аварга гэвэл ихэвчлэн Таниказэг хэлдэг. Шёовагийн үеийн (1926-1989) их аварга бол Фүтабаяма, Тайхоо, Китаноүми, Чиёфүжи нарын дөрөв. Харин Хэйсэй үеийн (1989-эдүгээ) их аварга бол Таканохана болон Асашёорүү гэгдэж байсан. Мөн “их аваргыг” утгын хувьд “даян аварга” болон “дархан аваргаас” дээгүүр цол гэж дүгнэж тайлбарласан нь тиймэрхүү... Монгол бөхийн цол болон чимэгний ялгаа, цоллох ёсыг сайн мэдэхгүй юм болов уу гэж бодлоо.

  Хамгийн сонирхолтой санагдсан нь:

  ...Би монголд байхдаа байнга монголоор ярьж монгол хоол идэж монгол хүмүүсийн дунд байсан атлаа япон хүн шиг аашилж, биеэ япон хүн шиг авч яваад зогсоогүй эргэн тойрныхоо хүмүүсийг хүртэл япон хүн шиг байхыг шаардаж намайг ойлгож дэмжихийг тулгаж байсан. Тиймээс "чи япон биш монголд байна", "нутагтаа харь" гэж найзууддаа хэлүүлж ч хүртэл үзсэн. Миний монголд уусахыг хүсэх сэтгэл, япон хүн шиг биеэ авч явах хоёр зөрөлдөж буйг би тэр үед яагаад ч юм ойлгоогүй. Тэр бүхэн залуу халуун насны алдаа байсныг одоо ойлгох ч харамсах зүйл алга. Аса ч гэсэн японд байсан атлаа монгол хүний зангаар авирлаж японы ёсыг үл тоомсорлож үргэлж монголд байгаа юм шиг байсан. Тэглээ гээд буруудсан юм алга. Харин ч эсрэгээр сүмо бөхөд гаргаж болох амжилтын оргилд хүрсэн. Би ч мөн адил. Хийе гэсэн бүхнээ хийж, хүрье гэсэн зорилгодоо хүрсэн. Бид хоёр хоюулаа зөрүүд гэмээр өөрийнхөөрөө байсан, тухайн орныхоо соёлд урсч уусаагүй... тэглээ гээд буруудсан юм алга л байна...

  かなりうけた・・。
би ч гэсэн Аса, Аяко хоёроос үлгэр жишээ авбал амжилтанд хүрэх ч юм билүү...гсн.

  Хамгийн тэнэг санагдсаныг дараагийн тэмдэглэлд.

  Гэхдээ уншаагүй хүмүүс битгий буруугаар ойлгоорой. Монголчуудыг ер нь бол гайгүй сайн магтсан байна лээ. "Япон хүн яаж ажиллаж амжилтанд хүрэхийг бодож байхад монгол хүн яаж юу ч хийхгүйгээр амжилтанд хүрэхийг бодож байдаг" гэх хэсэг бол саваачихна hehe