書物
西条八十
月の夜は
大きな書物、
ひらきゆく
ましろき頁
人、車、
橋の柳は
美しくならべる活字。
樹がくれの
夜の小鳥は、
ちりぼひて
黒きふり仮名。
しらじらと
ひとりし繰れば、
懐かしく、うれしく、
悲し。
月の夜は
やさしき詩集、
夢のみをかたれる詩集。
Сайжёо Ясо (1892-1970)
Ном (*)
Сартай шөнө бол аварга том ном
Ар араасаа дэлгэгдэх цав цагаан хуудас.
Хүмүүс, унаа хөсөг, гүүрний дэргэдэх бургас нь
Үлэмж сайхан үсэг, өгүүлбэр.
Модонд нуугдах шөнийн шувууд шиг
Энд тэнд тархсан бяцхан хар толбо - фүригана (**).
Ганцаар уншиж өглөөтэй золгоход
Эртний дурсамж тодрон, баясч гуниглана.
Сартай шөнө бол шүлгийн түүвэр...
Зөвхөн хүсэл мөрөөдлийг өгүүлэх шүлгийн түүвэр.
Энэ энгийн үгтэй, их гоё шүлэг. Бага насны зуны үдэш санаанд ордог... Хөдөө зусланд уншиж буй номондоо ховсдуулан хоолоо ид гэх ээжийн дуу, хонио хаш гэх эгчийн дуу, хоюул тоглоё гэх дүүгийн дуу... юу ч сонсох сөхөөгүй сууж байснаа санадаг.
Зохиолч ажил төрөл алба, төвгөө дуусгаад сарны гэрэл, шөнийн аниргүйд дуртай зохиолоо ганцаар уншиж суухаа тэсэн ядан хүлээдэг байсан болов уу... Миний л мэдэхийн номны сайхныг энгийн үгээр хамгийн гоё гаргасан шүлэг гэвэл нэг нь энэ, нөгөө нь "Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой миний найз ♪ Миний ном сайхан ном, энхрий ном эрдмийн ном, зурагтай ном зугаатай ном... ♪♪"
-------------------------------------------------------------
* Mонгол орчуулга бол вимогийн Solar-NRG-iin хүсэлтээр зөвхөн утгыг гаргах гэж оролдсон явдал hehe
** Фүригана - ханзны дуудлага. Зарим хуучин юмуу ердийн хэрэглээний бус хэцүү ханз үсгийн дуудлагыг дээр нь хираганагаар бичдэг.
2010/08/30
2010/08/29
Тайван, тайван...
2010 07/30 15:04Энд япон хүмүүс яараад л сандраад л уурлаад л нервтээд л... тэгсэн тэнд (гадаадын оффист) тэнэг алдаанаас болж томоохон хэмжээний алдагдал гаргасан хүн мэдрэлийнхээ эд эсийг гамнаад тайван сайхан... Ер нь европын зарим орны хүмүүс үнэнхүү тайван. Яаралтай төсөл падлийгүй, амралт аваад явчихна. Ирэнгүүтээ амралт бага байна гээд гомдоллочихно. Ажлын мэйлийн хажуугаар амьдрал бол ажил биш, нэн ялангуяа аз жаргал бол ажил биш гэх мэт сургааль айлдчихна. Нэг л рэлаксдаж дуусдаггүй хүмүүс... Би ч яахав, тэднийг бүрэн дэмжинэ л дээ, даанч японд байгаа болохоор усыг нь уувал ёсыг нь дага гээч болчихоод байгаа... hehe
Anyway, өнөөдөр ийм яриа болсон гэхэд итгэх үү?
Японоос:
-Аль оффисд орохоо шийдсэн үү, хэзээ нүүх гэж байна, энэ асуудал юу болж байна, яаралтай мэдээлэл өгнө үү? Яагаад долоо хоногийн өмнөх мэйлд хариу өгөхгүй байна? Төсөв батлуулах хэрэгтэй байна, яаралтай !
Гадаадаас:
-Шийдсэээн, нүүх гэж байгаа
-Хэзээ нүүх юм бэ?!!
-Хуучин гэрээ дуусахаар
-Тэр чинь хэзээ дуусах юм бэ??
-Сарын сүүлд
-Сарын сүүлээ?! Аль сарын сүүл вэ, энэ сар дуусах гэж байна шдээ!!
-Аан сорри, дараа сарын сүүлд. Гэхдээ хуучин гэрээгээ сунгаж бас магадгүй
-Тийм үү, ямар хугацаагаар вэ?
-Мэдэхгүй, ярьж байгаад болно
-Яриагүй байгаа юмуу?!
-Ярих гэж байгаа. Өнөө маргаашаас ярина
-(гайхсандаа шүлсээ залгив)... Ингэхэд яагаад сунгах гэж байгаа юм бэ? Өмнө нь тийм яриа байгааагүйсэн?
-Халуун байна, бас хүмүүс амрачихсан
-(хэлэх үггүй шүлсээ залгив...)

2010/08/19
Дэлхийн байдлаа...
Хүмүүс ойрхон байх тусам учиргүй бие биедээ дургүй байх юм. Хамаатан садны харилцаа гэвэл "уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр". Улс орнуудын харилцаа гэвэл Чэстэртоны энэ ёгт шүлэг. Зэргэлдээ ихэнхи орнуудад хамаарах болов уу энэ шүлэг...
Олоооон юм болж болсны эцэст олон улсын анхны энх тайвны байгууллага болох "Үндэстнүүдийн Лиг" (1919) байгуулагдах үед Честертон энэ шүлгээ бичжээ (гэхдээ Чэстэртоныг франц улс & франц хүмүүст дургүй байсан гэж эндүүрч болку шүү). Холбоо харилцаа бага холын улсууд найрамдах амар, хажуудах нэгэнтэйгээ учраа олох хэцүү... гэдэг зуун жилийн өмнө ч, 21-р зууны эхэнд ч ач холбогдлоо алдаагүй мэт.
Үндэстнүүдийн Лиг байгуулагдахад "the international idea is welding all the nations now" гэж олон хүн баярласан байх л даа... даанч улс гүрнүүдийн харилцаа өрсөлдөөнд тулгуурлаж хажуудах нэгнээ хардаж сэрдэх, хавчин гадуурхах нь хэвээрээ. Эцэст нь дэлхийн хоёр дайн, тавиад жил үргэлжилсэн хүйтэн дайны дараа сая л нэг "үндстнүүдийн зах хязгаар арилж" эхлэв. Гэхдээ "энх тайвныг эрхэмлэх энэрэлт сайхан idea" биш "глобалчлал" гэгдэх үндэс дамнасан том том пүүс компаниудын эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд энэ бүх үйл явц өрнөж байгааг мэдсэн бол... Чэстэртон юу гэх байсан бол доо.
Эсэргүү юм бичсэнийхээ дараа мэдэв... өнөөдөр чинь олон улсын энх тайвны өдөр юм байна шдээ...хэхэ
G.K. Chesterton (1874-1936)
"The World State"
Oh, how I love Humanity,
With love so pure and pringlish,
And how I hate the horrid French.
Who never will be English!
The International Idea,
The largest and the clearest,
Is welding all the nations now,
Except the one that's nearest.
This compromise has long been known,
This scheme of partial pardons,
In ethical societies
And small suburban gardens -
The villas and the chapels where
I learned with little labour
The way to love my fellow-man
And hate my next-door neighbour.
Г.К. Чэстэртон "Дэлхийн байдал"
Орчуулга: Сүрэн
Хүмүн төрөлхтөнд би бээр
Хүрэн зүрхнийхээ гүнээс хайртай ч
Англи иргэн шиг байж амьдралдаа барахгүй
Аймаарррр паранц нарыг үзэн ядна
Энэ дэлхийд энх тайван тогтоох
Эрхэм сайхан санаачлага гэж
Олон орон хөөрөн нэгдэх ч
Ойр нэгнээ илүүд үзнэ
Алагчилж хүмүүсийг хайрлах
Аль галавын энэ зуршлыг
Ном хаялцах мэргэд ч дэмжинэ
Ноомой жирийн иргэд ч сайшаана
Суун нүүн амьдарсан газраасаа
Сүрхий оролдолгүй сурсан зүйл энэ:
Суурин буурин хүмсийг бултаар хайрлаж
Сугандах нэгнээ бөөрөлхөн жигших
МЫ ГУМАНИСТЫ
Перевод Ю. Шрейдера
Люблю я человечество
Так горячо и чисто!
Но все-таки французу
Не стать британцем истым.
Идея братства общего
Светла и прогрессивна:
Любезны мне все нации,
И лишь одна противна.
Удобен этот компромисс —
Любить людей частично,
Идет об этом разговор
В дискуссиях публичных.
И за обеденным столом
Заводится беседа
Как человечество любить
И ущемить соседа.

Subscribe to:
Posts (Atom)