2010/05/22

LOVE

  • Онгоцны буудалд ирсэн, тоссон хүмүүс бие биенээ тэврэн агшин зуур хөдөлгөөнгүй зогсоно
  • Ганднаас орж ирэнгүүтээ ээж дүүгээс нь захиа ирсэн гээд инээмсэглэнэ
  • Жаалхүү гараас хөтлөн өрөөндөө оруулж тоглоомоо нэгбүрчлэн үзүүлээд хамт тоглоё гэнэ
  • Москва явах богоон үдэж буудал дээр гараа даллан зогсоно
  • Эмээ утсаа хоёр гараараа бариад ачтайгаа ярина
  • Маргааш шалгалттай гэхэд fight ! гэсэн зурагтай мэс ирнэ
  • Нүдээ анихад зовхи зөөлхөн үнсэнэ
  • Хүйтэн хөлтэй хөнжилд ороход хөлөө нааж дулаацуул гэнэ
  • Бяцхан дайсны цэрэг хана дүүрэн эрээн мяраан юм зурчихаад хээв нэг бас маадгархан зогсоно
  • Айлын эгч гараа саравчлан зам өөд харж хэсэгтээ зогсоно
  • Орой тугалсан юм гээд үнээгээ дутуу сааж тугалд нь ахиухан сүү үлдээнэ
  • Ах хурдан хээрээ унуулахдаа амыг нь татас хийгээд дөрөөгөө чангахан жийгээд жирийлгэ гэнэ
  • Нус нулимс болон суухад багын найз "зүгээр дээ миний найз, болж л таарна" гэж тайтгаруулна
  • Бороотой хүйтэн өдөр хэн нь түрүүлж босох уу гэж хуруудна
  • Сайн яваарай гээд духан дээр үнсэнэ
  • Таван настай дүү минь "аниа, намайг жаахан байхад..." гэж ярина
  Саяхан гурван настай охинтой найзындаа очоод. Найзтайгаа ярьж суутал дайсны цэрэг хүрч ирээд миний гарыг барьснаа これどうしたの?(яасан юм бэ?) гэж байна. Гараа шалбалаад шархны лент наасан тул 姉ちゃんちょっと怪我しちゃったの (аниа нь гараа шалбалаад) гэсэн чинь キスしてあげる (үнсээд өгье) гээд яг шархны лент наасан газар бас хуучин сорвийг минь үнсээд. Тоглож байснаа гэнэт санасан бололтой дахиж ирж үнсээд... Хайр хүрсэн гэж... тэгээд өнөөдрийн тэмдэглэл бичлээ. ノアちゃん大好きよ~!

2010/05/19

Өвөл, ой, бодол


  Robert Frost
  Stopping by Woods on a Snowy Evening


  Whose woods these are I think I know,
  His house is in the village though.
  He will not see me stopping here,
  To watch his woods fill up with snow.

  My little horse must think it queer,
  To stop without a farmhouse near,
  Between the woods and frozen lake,
  The darkest evening of the year.

  He gives his harness bells a shake,
  To ask if there is some mistake.
  The only other sound’s the sweep,
  Of easy wind and downy flake.

  The woods are lovely, dark and deep,
  But I have promises to keep,
  And miles to go before I sleep,
  And miles to go before I sleep.

  Энэ их гоё шүлэг... http://www.literature.mn/-ийн hERERA монгол хэл рүү орчуулсныг доор толилуулж байна. Мөн орос найман хүний найман янзын орчуулга эндээс уншиж болно: http://lib.ru/POEZIQ/FROST/stihi.txt

      Хэний хэсэг тєгєл болохыг нь мэднэ
      Хэрэг дээрээ эзэн нь тосгонд амьдардаг
      Хэдэн модыг нь цас нэвсийтэл дарахыг харахаар
      Хэсэг саатан зогссоныг минь мэдэхгvй биз дээ…

      Эргэх тооллын хамгийн харанхуй vдэш
      Энгvй ой мод, хєлдсєн нуурын дунд
      Эргэн тойронд айл амьтангvй газар зогссонд
      Эргэлзэн гайхахдаа морь минь

      Буруу зєрvv эндүүрэл гараагvй биз гэх шиг
      Буулганыхаа хонхыг vе vе сэгсэрнэ.
      Будран орох цас, бужигнуулах зєєлєн салхинаас єєр
      Бодол сарниаж тvвэг удах чимээ vгvй…

      Гvн, тvнэр харанхуй шугуй сэтгэл татавч
      Гэрээдээ тэмvvлэх аяанаа vргэлжлvvлэх учиртай
      Гvн нойрондоо авттал бээрийг туулах нь дээ
      Гvн нойрондоо шургатал бээрийг туулах нь дээ…

  Фростын энэ шүлгийг сайн ажиглабал бадаг бүрийн гуравдугаар мөр нь дараагийн бадгийн сүүл холбох эхлэл болж байна. Тоогоор зүйрлэбэл:
  1121
  2232
  3343
  4444

  Хэрэв сүүлийн бадаг 4444 биш 4454 (5 нь ямар ч авиа байж болно) байсан бол шүлгийн сүүл холболт нэг зарчимд захирагдаж, шүлэг бүхэлдээ нэг үечлэл үүсгэнэ. Гэвч зохиолч шүлгээ үе үечлэл үүсгэхгүй төгсгөсөн нь өөрийн ирэхгүй анхаарал татна. Сүүлийн мөрийг давтсанд хамаг учир оршиж зүгээр нэг гэртээ харьж амрах биш "амьдрал" гэдэг их аяны тухай өгүүлж буй нь, амьдралын аянаа үргэлжлүүлнэ гэж буй нь аяндаа ойлгогдоно.

  Мөн "өвлийн шөнө ойн захад бодолд автах" нь шүлгийн утгын тухай давхар нэгийг хэлээд өгнө. Европын уран зохиолд ой модон дунд бодол болон дүмбийж зогсох баатар хэн билээ ? Яриан байхгүй Дантегийн “Тэнгэрлиг туульс”-ын эхлэл санаанд орно:

  Midway upon the journey of our life
  I found myself within a forest dark,
  For the straightforward pathway had been lost.

  яагаад барууны эрчүүд амьдралын тухай хөхөө өвлийн хүйтнээр хөх цасан ойн дунд бодол болох дуртай вэ гэвэл... гэхдээ далийгаад яахав.

  Дашрамд хэлэхэд орос орчуулагчид шүлгийн хэмнэл болон сүүл холболтыг алдагдуулахгүйг хичээсэн нь илт. Англи болон орос хэлний өгүүлбэрийн бүтэц төстэй тул орчуулагчийн хүсэл бөгөөд авъяас байвал шүлгийн хэмнэл алдагдуулахгүй байх бүрэн боломжтой. Хэдий тийм ч түрүүн тайлбарласан сүүл холболтыг зөвхөн хоёр хүн л ягштал баримталсныг доор танилцуулъя. Харин англиас монгол руу орчуулахдаа хойноос нь урагшаа орчуулах тул шүлгийн хэмнэл болон үечлэлийг баримталана гэдэг нэгт хэцүү, хоёрт утгагүй мэт санагдана.

  Остановившись у леса снежным вечером
  Перевод А. Шапиро

  Я знаю, чьи леса кругом,
  Его неподалеку дом.
  Но он не видит, как из тьмы
  На снежный лес смотрю верхом.

  Конь удивляется, что мы
  Вдали застыли от корчмы:
  Вокруг леса, озёрный лёд
  И самый мрачный день зимы.

  Звенящей сбруей он встряхнёт –
  Спросить, не вышел ли просчёт.
  И наступает тишина,
  Лишь ветер хлопьями метёт.

  Глубь леса дивна и темна,
  Но обещаньям есть цена,
  И много миль ещё до сна,
  И много миль ещё до сна.

       Глядя на лес снежным вечером 
       Перевод Т. Гутиной

        Мне кажется, я знаю чей
        Огромный лес, но из своей
        Глуши он вряд ли различает
        Меня и след моих саней.  

        Мою лошадку удивляет,
        Что нас к жилью не приближает
        Наш путь: меж лесом и прудом
        Замерзшим мрак нас настигает.
  
        Она тряхнула бубенцом,
        Мол, все ли так, туда ль идем.
        И вновь беззвучна тишина.
        Лишь ветер ходит подо льдом.

        Лес дивен: мрак и глубина.
        Но обещаниям верна
        Душа. И много миль до сна.
        И много миль еще до сна.

2010/05/15

Акутагава Рюноскэ, Гэгээнтэн (төгсгөл)

  Ингээд дараа өдөр нь хэлэлцсэн ёсоор хөдөөний Гонсүкэ захирагчтай хамт эмчийн гэрт иржээ. Энэ удаа Гонсүкэ анх танилцахдаа намба даягтай байх ёстой гэж бодсон уу, сүлдтэй хаори(*1) өмссөн байвч яаж ч харсан жирийн нэгэн тариачнаас ялгагдах зүйл огт үгүй. Энэ нь эсрэгээр эмчид хачирхалтай санагдсан бололтой. Эмч өмнөө зогсч буй Гонсүкэг харь газрын хачин амьтан мэт нэвт шувт харж байснаа
  - Ингэхэд ямар тахил чинь буруугаар эргэчихээд гэгээнтэн болохыг хүсээд байна хэмээн тун сэжиглэнгүй асуув.
  - Надад энэ гээд хэлчих шалтгаан үнэндээ алга. Зүгээр Осака хотын хэрмийг харж байгаад нэгийг бодсон юм. Тайко гуай(*2) шиг мундаг хүн ч гэсэн хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой. Тэгэхээр хийсэн бүтээсэн гавьяанаас нь үл шалтгаалан хүний амьдрал гэдэг хэврэг эд юм гэж бодсон юм л даа.
Эмчийн зальжин эхнэр эгзгийг нь тааруулж овжин гэгч нь оролцож
  - Ингэхэд чи мөнхийн амьдрал олж гэгээрэхийн тулд ямар ч ажил хийхэд бэлэн үү? гэж лавлав.
  - Тийм, би гэгээнтэн болохын тулд ямар ч ажил хийхэд бэлэн.
  - За тэгвэл өнөөдрөөс эхлэн манайд хорин жил зарц хий. Тэгвэл хорь дахь жилд чамд гэгээнтэн болох арга зам зааж өгөмз.
  - Та үнээнээсээ хэлж байна уу? Ийм аз гэж байх уу. Танд талархаад баршгүй нь!
  - Гэхдээ хорин жил зарцлагдсаны хөлсөнд чамд сохор зоос ч өгөхгүй гэж мэдээрэй.
  - Мэдлээ, мэдлээ, зөвшөөрч байна!

  Ийнхүү Гонсүкэ хорин жил эмчийнд зарцлагдахаар болов. Тэрээр ус зөөнө, түлээ хагална, хоол хийнэ. Гэр орон хашаа хороог нь цэвэрлэнэ. Бас болоогүй ээ, эмчийг дуудлаганд явахад эмийн хайрцгийг нь үүрч явна. Энэ хугацаанд ажлын хөлсөнд атга будаа ч болов өг гэж нэхсэнгүй. Ийм үнэлж баршгүй зарц япон даяр хайж сураглаад ч олдохгүй нь лавтай.
  Ингээд хорин жил өнгөрсний дараа Гонсүкэ анх ирсэн өдрийнх шигээ сүлдтэй хаоригоо эгэлдэргэлэн эзэд дээрээ очжээ. Тэрбээр хорин жилийн турш өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд талархснаа гүн хүндэтгэлтэйгээр илэрхийлэв.
  - Одоо хорин жилийн өмнө амласан ёсоор үүрдийн амьдралын нууцыг мэдэх гэгээнтний эрдэмд намайг зааж сургана уу?
Гонсүкэг ингэж хэлэхэд эмч илт сандрав. Сохор зоос ч төлөлгүй хорин жил зүтгүүлсний эцэст гэгээнтний эрдэмд сургаж чадахгүй нь гэж ямар хэлэлтэй биш. Тиймээс эмч аргагүйдэхдээ
  - Гэгээнтний эрдэмийг би биш эхнэр мэднэ. Манай хүнээр заалга гэж хөндийхөн жишүү харав.  
Харин эхнэр нь хээв нэг зогсоно.
  - За, чамд гэгээнтний арга ухааныг зааж өгье. Харин чи ямар ч хэцүү зүйл байсан хэлсэн дагуу хийнэ шүү. Үгүй бол гэгээрэх бүү хэл дахиад хорин жил цалин хөлсгүй манайд зарцлагдах болно. Эс тэгвээс тэнгэрийн хилэнд өртөж өөд болно гэж мэдээрэй.
  - Мэдлээ! Ямар ч хэцүү зүйл байсан хэлсэн ёсоор тань гүйцэтгэхийг хичээе.
Гонсүкэ сэтгэл зүрхээсээ баярлан эзэн авгайнхаа тушаал хүлээж байв.
  - За тэгвэл хашаанд ургах нарс мод өөд авираадах.

  Эмчийн эхнэр гэгээнтэн болох эрдэм ном мэдэхгүй нь мэдээж тул Гонсүкэд хийж чадахгүй хэцүүхэн даалгавар өгч, гүйцэтгээгүй тохилдолд дахин хорин жил үнэгүй зарцтай болохыг санасан болов уу. Гэвч Гонсүкэ хашаан дахь нарс өөд шуудхан авирав.
  - Болоогүй, бүр дээшээ авир.
Эмчийн эхнэр нарс өөд авирах Гонсүкэг ажиглан гэрийнхээ үүдэнд дээш өлийн харж зогсоно.
Нэг мэдэхнээ Гонсүкэгийн хаори эмчийн хашаанд ургасан том нарс модны хамгийн мөчирт намирч харагдав.
  - Одоо баруун гараа тавь.
Гонсүкэ зүүн гараараа нарсны мөчрөөс чанга атган баруун гарынхаа алгыг болгоомжтой дэлгэв.
  - Одоо зүүн гараа тавь.
Үүнийг сонссод эмч санаа зовнин гэрийнхээ үүдэндээ тэсэлгүй гарч ирээд
  - Хүүе, чи хүлээж бай. Зүүн гараа тавибал наад хөдөөний хөөрхий амьтан чинь унана шүү дээ. Энэ хайрга чулуун дээр унавал амь нь авралгүй гэв.
  - Битгий хошуу дүрээд бай. Надад бүгдийг даатга... За, алив. Зүүн гараа алдал!
Эзэн авгай үгээ хэлж дуусаагүй байтал Гонсүкэ зориглон зүүн гараа дэлгэв. Модны оройд авираад хоёр гараа дэлгэсэн хүн мэдээж унахгүй байна гэж үгүй. Нүд ирмэхийн зуур Гонсүкэгийн бие, түүний сүлдтэй хаори модны оройгоос холдож хөндийрөв. Гэвч унахгүй өдрийн тэнгэрт утсан хүүхэлдэй мэт хөдөлгөөнгүй тогтохыг юу гэх вэ?
 - Маш их баярлалаа. Ач тусаар тань би ч гэсэн гэгээнтний эгнээнд элслээ.
Гонсүкэ хүндэтгэлтэйгээр бөхийн ёслоод хөх тэнгэр өөд алгуурхан алхсаар аажмаар өндөр үүлсийн дундуур уусан алга болов.

  Үүнээс хойш эмч эхнэртэйгээ яасныг хэн ч мэдэхгүй. Харин эмчийн хашаанд байсан нарс мод хэзээ хойноо ч гэсэн ургаж байсан сурагтай. Тэр бүү хэл Ёдоя Тацүгоро(*3) өвөл цагт нарсны цагаан цасанд хучигдсан сүрлэг сайхан дүрийг харж баясахын тулд дөрвөн тэвэрт багтахгүй энэ аварга модыг өөрийн цэцэрлэгт хэрэг болгон шилжүүлэн суулгасан гэлцдэг.

  Тайшёо 12 оны 3 дугаар сар (*3)

  Засч залруулж өгсөн Нямаа найздаа баярлалаа !

-------------------------------------------------------------------
  *1 хаори – япон хантааз
  *2 Тайко – Тоётоми Хидэёшиг /1537-1598/ авгайлж дуудах нэр. Тариачин гаралтай боловч олон дайнд ялсны үр дүнд эзэн хаанаас шадар сайдын хэргэм хүртэж тархай бутархай Япон орныг нэгтгэснээр улс төрийн байдлыг тогтворжуулсан гавьяатай.
  *3 Ёдоя Тацүгоро – Эдогийн үед Осакад төрөл төрөл бүрийн худалдаа эрхэлж Осака хот наймаа худалдааны төв болон хөгжиж цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан баян худалдаачин.
  *4 Тайшёо 12 он – 1922

  * япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/144_15208.html

Акутагава Рюноскэ, Гэгээнтэн

   Акутагава Рюүноскэ "Гэгээнтэн", 1922
   Орчуулга: Сүрэн


  Хүндэт уншигчид аа,
  Би одоо Осакад байна, тиймээс Осакад болсон нэгэн явдлыг та бүхэнд ярьж өгье.
  Эрт цагт хөдөөний нэгэн эр ажил хайж Осакад иржээ. Овог нэрийг нь хэн гэхийг мэдэхгүй. Гэхдээ айлд зарцлагдах гэж ирсэн болохоор хүмүүс Гонсүкэ гэж дууддаг байсан нь ам дамжин үлджээ.

  Гонсүкэ нэгэн зуучлах газрын үүдэн дэхь норэн(*1) хөшиг сөхөж оронгуутаа урт гаанс зуусан захирагчид дараах маягаар хүслээ хэлэв.
  -Банто сан(*2) , би гэгээн болохыг хүсч байна, тийм газар ажилд оруулж өгнө үү.
Захирагч мэл гайхсандаа хэсэгтээ дув дуугай алмайрч суув.
  -Банто сан, сонсч байна уу? Би гэгээнтэн болохыг хүсч байна, тиймээс тохирох ажил олж өгнө үү?
Захирагч
  -Тун харамсалтай байна гэснээ арайхийн гаансаа сорж
  -Манай зуучлах газар өдий болтол нэг ч хүнийг гэгээнтэн болох ажилд оруулж байгаагүй. Та ондоо газар хандсан нь дээр байх аа гэв.
Гэвч хөх өнгийн момохикитэй(*3), хөлөө нугалан суусан Гонсүкэ дургүйцсэн янзтай өвдгөө урагшлуулан өндийгөөд:
  -Яриа тань нэг л биш байна даа. Танай албаны үүдэнд юу гэж бичээстэй байна? “Төрөл бүрийн ажилд зуучлана” гэж байгаа бус уу? Төрөл бүрийн гэснээс хойш ямар ч ажилд зуучлах нь зүйд нийцнэ. Аль эсвэл танайх самбартаа худал бичиж хүн олныг хуурдаг юм уу? гэв.
Үнэндээ ч Гонсүкэгийн уурлах нь зөв л дөө.
  -Үгүй, манай хаяг худал бишээ. Заавал гэгээрэх газар ажилд орох хүсэлтэй бол та маргааш дахиад манайхаар ирнэ үү. Тохирох ажил байгаа эсэхийг асууж сураглаад байж байя.
  Ийнхүү захирагч эвгүй байдлаас гарахын тулд юутай ч Гонсүкэгийн хүслийг хүлээж авав. Гэвч хаана ямар ажилд оруулбал гэгээнтэний дасгал сургууль хийж болохыг захирагч хаанаас мэдэхэв. Тиймээс Гонсүкэг явмагц ойрхон байх эмчийнх рүү яаран очиж учир явдлыг яриад
  -Яадаг билээ? Гэгээнтэн болохын тулд хаана ажилд орвол хамгийн зөв бол хэмээн ихэд санаа зовнисон байдалтай асуужээ.
  Ийм асуулт мэдээж хэрэг эмчийг ч гэсэн хэцүүхэн байдалд оруулжээ. Эмч хэсэгтээ элгээ тэврэн хашаанд ургах нарс модыг алмайран харж суув. Тэгтэл "хөгшин үнэг" хочит зальжин эхнэр нь тэдний ярианд хөндлөнгөөс оролцож
  - Тэр хүнээ манайх руу явуулчих. Манайд хоёр гурван жил байвал лавтайя гэгээнтэн болгож дөнгөнө гэв.
  - Нээрээн үү? Ямар сайн хэрэг вэ. Тун их баярлалаа ! Аргагүй, аргагүй. Гэгээнтэн болон эмч нар надад эртнээс ойролцоо хүмүүс шиг санагдаад байсан юм.
  Харанхуй, бүдүүлэг захирагч ийнхүү түмэнтээ бөхөлзсөөр бөөн баяр болон харив. Харин хачин царайлж зогссон эмч захирагчийг гарангуут:
  - Чи юун элий балай юм яриад байна ? Тэр хөдөөний хөөсөн мантуу мөнх наслах увидас, гэгээнтэн болох арга зааж өгсөнгүй гэж нэхэл гомдол дэгдээвэл яана хэмээн эхнэрээ загнаж зандрав. Гэвч эхнэр нь буруугаа хүлээх бүү хэл доогтой нь аргагүй инээж
  - Та дуугүй л байж байгаарай. Тань шиг үнэнээр явбал үхэр тэрэг гүйцнэ гэж үздэг хүн энэ ертөнцөд аяга будаа ч олж идэхгүй хэмээн завсар чөлөөгүй үглэв.

  (төгсгөл дараагийн тэмдэглэлд)

--------------------------------------------------------------------
  *1 норэн - гуанз, дэлгүүр, мухлагийн үүдний хөшиг.
  *2 банто - мухлаг, дэлгүүрийг эзний өмнөөс хариуцаж захирах хүн. 
  *3 момохики - Эдогийн (1603-1868) үед гар урчид болон хөлсний ажилчдын өмсч байсан эрэгтэй хүний ажлын бариу өмд. Өвөл цагт хүйтнээс хамгаалж өмдний доор давхарлан бас өмсч байсан. Самурай зэрэг дээд давхрагын хүмүүс өмсөхгүй тул Гонсүкэгийн дорд гарлыг илтгэнэ.