2010/10/02

2010 Питер: сууж амрах & ажиллах

6. Сууж амрах

Орос европын хотууд хаа сайгүй түшлэгтэй урт сандал ( bench-ийг ийм нуршуу үгээр орчуулах зөв үү үгүй юу..) –тай байх нь сайхан. Үүгээр түүгээр явж байгаад зүгээр сууж амрах шиг сайхан юм хаана байна. Харин япон гэвэл... hehe... нэгэн орос хүний хэлснээр “сууж амармаар байвал кафе ор, кафе орсноос хойш та ядаж аяга кофе авах хэрэгтэй гэж хэлээд байх шиг бүхний цаана мөнгө тооцоо харагдаад дургүй хүрмээр ”. Токиод үнэгүй ярьж суух, амарч суух газар үнэхээр ховор. Толгойд орж ирэх нь Ёёги зэрэг хэдэн парк (зарим нь гэхдээ ороход хураамж авна), болон Жиюүгаока төдий. Оросууд bench сандала үгүйлэх нь аргагүй байх. “Амьдралд нулимсанд дургүй” зэрэг ганц хоёр орос кино үзэхэд гудамж, паркны bench орос хүний амьдралд хичнээн чухал байр суурь эзэлэх нь ойлгомжтой: хүүхдүүд тойрч гүйж тоглож унана, залуучууд болзож сайндаж муудаж сална, хөгшчүүл нарлаж найтааж нар жаргахыг харна...

7. Яах вэ ?
Орон нутгийн залуучуудад төрөлх хотдоо ажил амьдралаа товхинуулах уу, ганц амьдарсных том хотыг зорьж өдөр шөнөгүй үзэж тарах уу гэдэг нөгөө Чернышевскийн номын нэр шиг аугаа том асуудал. Фростын “The road not taken” шүлэг шиг амьдралыг “before and after”-д хуваах том шийдвэр. Орос улс уудам боловч улам ихийг хүсч мөрөөдөх залууст очих газар дөрөв л байна: Москва, Петербург, Новосибирск болон Екатеринбург. Тэр дундаа хамгийн амбиц ихтэй, хүч чадлаа үзье, юу чадахаа мэдье, энэ биеэ сорьё гэсэн нь Мокваг зорино. Питерт ч гэсэн хямралаас өмнө өдөр болгон хар үүрийн богооноор Москва явж ажиллаад шөнө дөлийн богооноор ирдэг, эсвэл таван хоног Москвад ажиллаад хагас бүтэн сайнд гэртээ харьдаг "мундаг ажилтай cool залуу/бүсгүйчүүл" нэлээд байсан гэнэ. Олон хүнээс Москва бол амьдрах хот биш ажиллах хот, тэнд хүмүүс ажиллахын төлөө л ажилладаг зэрэг таагүй коммэнт сонсов. Үнэхээр Москватай харьцуулахад Питер арай л тайван бөгөөд хүмүүс нь найрсаг. Гэхдээ л надад Моква гоё. Гэвч энэ тухай өмнө нь бичиж байжээ http://surensuren.blogspot.com/2009/05/blog-post_9312.html

Долоо хонохдоо оффиссээс бараг гараагүй тул энэ удаагийн өнгөц ажиглалт маягийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

6 comments:

Bumbuulei said...

Монголд бол Өмнөговь

Suren said...

hmmm... tiim boljee neeree

ganga said...

Hojuu ch gesen, tend surch baisni huvid Leningradiin tuhai bicleguudiig olj unshsandaa bayartai baina.

Сүрэн said...

bayarlalaa :)

Тэмээчин бүсгүй said...

Ямар мундаг юм бэ? Би Япон хэлийг их сургуульдаа, Орос хэлийг 10 жилдээ маш сайн сурсан боловч дараа нь англи хэл сураад хоёуланг нь мартчихсан. Яаж олон хэл зэрэг авч явдаг юм бэ? Мундаг юмаа. Өөрөөр тань бахархаж байнаа.

Сүрэн said...

>Тэмээчин бүсгүй
Bayarlalaa ! bi neg tiimerhuu.. mongoltoigoo niileed bugd haltar bultar :D